Monthly Archives: March 2015

March, 2015

  • 11 March

    Мөс цөмрөх аюулаас сэрэмжил

    Гуравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, тошин гүйх, мөсөн дээгүүр ус урсах, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдсаны улмаас зарим голын мөсний зузаан 3 дугаар сарын 1-ний өдрийнхөөс 2-5 см …

  • 11 March

    Урьдчилгаа төлбөрөө төлсөн албан хаагчид байрны түлхүүрээ гардах боломжтой

    Албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцжуулах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Төрийн орон сууцны корпорацитай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Төрийн орон сууцны корпораци нь нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Буянт-Ухаа 1, Буят-Ухаа 2 хорооллоос 2015 онд нийт 60 айлын орон сууцыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан хаагчдын орон сууцны хэрэгцээнд хуваарилах юм байна. Эхний ээлжинд Буянт-Ухаа …

  • 11 March

    Томоохон музейнүүд сельфи саваа ашиглахыг хориглолоо

    Лондон хотын үндэсний музей уртасгагч ашиглан сельфи хийхийг хоригложээ. Энэ нь урлагийн бүтээлүүд болон түүнийг үзэж байгаа хүмүүсийг хамгаалах зорилготой гэнэ. Уртасгагч ашиглан зураг авах нь том талбайг хамардаг бөгөөд урлагийн  бүтээлүүдийг нийтэд нь хамруулах боломжтой гэж үзсэн байна. Мөн өнгөрсөн сард Ром Италид ч энэхүү савааг хориглосон байна. Парисын Луврын музей ч мөн ялгаагүй энэ сараас саваа ашиглан зураг …

  • 11 March

    Дуучин Риннагийн $560 үнэтэй гаж гутал

    Парисын загварын долоо хоногийн үеэр өвөрмөц хувцас, гутлаар олны анхаарлыг татах нь сайны ёр гэдэг. Рианна ч бас үүнийг орхигдуулахыг хүсээгүй бололтой, нисэх онгоцны буудал дээр буухдаа л гутал гэхэд гутал биш хачин юмаар гоёж, олныг шоконд оруулжээ. Үүний нэг талаас нь харвал гэрийн шаахай мэт. Гэвч дизайнер Симона Рочийн уг бүтээл юун гэрийн таавчиг битгий хэл үнэтэй аж. Хэд …

  • 11 March

    Сайд Н.Төмөрхүү БНАСАУ-ын Газар, далайн тээврийн сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү өнөөдөр БНАСАУ-ын Газар, далайн тээврийн сайд Kang Jong Gwan тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад хоёр орны Элчин сайд нар, Зам тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Адьяасүрэн, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Цогтбаяр, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асуудлыг хариуцсан газрын дарга Ц.Цогтбаатар …

  • 11 March

    Ажилчдын ур чадварыг сайжруулах сургалтууд зохион байгуулна

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх 26 жилийн түүхтэй Залуучуудын Хөгжлийн ПОЛИСИ төв нь сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Сургалт судалгааны ПОЛИСИ  төв ажилд орохоор зорьж буй залуусдаа зориулсан “BEST STAFF”сургалтыг зохион байгуулаад удаж байна. Харин энэ удаад ПОЛИСИ төв “best staff” сургалтаа байгууллагын ажилчдыг чадавхижуулах сургалт болгон зарлалаа. Уг сургалт нь 2 долоо хоногийн хугацаатай явагдах …

  • 11 March

    Эмэгтэйчүүдийн 24,1% нь огт ажил, хөдөлмөр эрхлээгүй байна

    Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачилан хийсэн “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар” судалгааны дүнгийн II шатны хэлэлцүүлэг өнөөдөр “Улаанбаатар” зочид буудлын “Номын хүрээ” танхимд боллоо. Судалгаанд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 15004 эмэгтэй хамрагдсан байна. Судалгааны багийнхан үндсэн 8 бүлэг сэдвийн хүрээнд үндсэн 25, туслах 5, нийт 30 асуулгатай судалгаа хийжээ. Судалгааны үр дүнгээс товч танилцуулахад: Судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийн 24,1% …

  • 11 March

    Монголын Залуучуудын холбооны мэдэгдэл

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Гэрлэх ёслолын  ордныг хувьчлах тухай  асуудал хэлэлцсэнтэй холбогдуулан дараах мэдэгдлийг Монголын нийт иргэд, Улаанбаатарчууд, залуучуудад сонордуулж байна. Нэг. Одоогоос  40 гаруй жилийн  өмнө  БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн их баярт ОХУ(тэр үеийн  ЗХУ)-ын өндөр дээд зэрэглэлийн хүндэт зочид оролцох үеэрээ Монголын залуу  үеийнхэнд бэлэг болгосон Гэрлэх ёслолын ордон нь өнөөгийн Монголын гурван үеийнхэн гал голомт, айл гэрээ …

  • 11 March

    Хөрөнгийн бирж тойрсон улс төр

    Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар ажлаа хүлээлгэн өгчээ хэмээн хэвлэл мэдээллээр цацагдав. Түүний оронд “Бишрэлт” группийн захирал Б.Ундармааг томилсон тухай ч мэдээллэсэн. Энэхүү мэдээлэл хөрөнгийн зах зээлд тоглогчдод таатай сонсогдсонгүй. Учир нь хөрөнгийн биржийн удирдлага хэн байхаас үл хамааран сэргэж буй арилжаа эргээд унахвий гэх болгоомжлол байна. Үнэт цаас арилжаалах нь аливаа улсын эдийн засгийн гол тулгуур …

  • 11 March

    Шуурхай мэдээ: Түргэн тусламжийн машинтай мөргөлджээ

    Замын түгжрэл ихтэй нийслэл хотын маань жолооч нар яаралтай түргэн тусламжийн машинд зам тавьж, саадгүй явуулах үүрэгтэй, ухамсартай баймаар. Өнөөдөр 12 цаг 20 минутын үед ШУТИС, Өргөө-2, МУИС-ийн уулзвар замд  эмнэлгийн түргэн тусламжийн машин, 2088 УНЗ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж осол гаргажээ. Олон улсын жишгээр өвчтөн түргэн тусламж дуудсанаас хойш эмч өвчтөн дээрээ 8-10 минутын хугацаанд ирж анхны тусламж үзүүлэх ёстой байдаг. …

  • 11 March

    Жүжигчин С.Болд-Эрдэнэ, П.Баярцэнгэл нар ирэх сарын 1-нээс анд гарна

    “Онч мэргэн” продакшний анхны уран бүтээл болох “Анчид” уран сайхны кино ирэх сарын 1-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа. Үзэгчдийн дунд ихээхэн хүлээлтийг үүсгээд байгаа тус киноны ерөнхий найруулагчаар Д.Отгонсүрэн туслах найруулагчаар Н.Ялалт ажиллаж байгаа бөгөөд дүр сонголтон дээрээ нилээдгүй ач холбогдол өгч өндөр ур чадвартайшилдэг жүжигчдээр багаа бүрдүүлж чадсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа билээ. Тодруулбал: Орчин үеийн Гамлет …

  • 11 March

    СТА, Дуучин Т.Дэлгэрмөрөн Европийн улс орнуудаар айлчлан тоглолт хийнэ

    СТА, дуучин Т.Дэлгэрмөрөн Европын улс орнуудад амьдарч байгаа Монголчууддаа зориулан амьд хөгжмийн  HEAVEN  хамтлагтай хамтран  айлчлан тоглолт хийхээр Европ тивийг зорьжээ. Тэрээр: 3 сарын 13-нд Германы Берлин хотод 3 сарын 15-нд Швейцарын Женев хотод 3 сарын 18-нд Испанийн Сан-себистиан хотод 3 сарын 20-нд Францын Rennes-д 3 сарын 21-нд Белгийн Antwerpen-д 3 сарын 28-нд Шведийн Стокгольм хотод 4 сарын 4-нд Туркийн …

  • 11 March

    Өртөөчилсөн сургалтанд 75 хүн хамрагдлаа

    Засгийн газрын 2012 оны 61 дүгээр тогтоолоор баталсан “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний дөрөв дэх хөтөлбөр 2012-2016 онд хэрэгжих хугацаанд хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдал сайжирч, эхийн эндэгдлийн түвшин буурсан. Жил бүрийн гуравдугаар сарын наймныг “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.  Тус өдрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мари Стопс олон улсын байгууллага …

  • 11 March

    Танд хэн ч татагдахгүй байна уу?

    Битгий ай эмэгтэй хүн бүр л өөрийн гэсэн дотоод гоо үзэсгэлэнтэй байдаг. Мэдээж та хэн нэгэнд таалагдахгүй байгаа юм шиг санагдаж байна уу? Тэгвэл та доорх шинжүүдээс алинд нь илүү тохирохоо олоод ямар арга хэрэглэхээ бодоод үз. Эмэгтэй хүн бүрт өөрийн гэсэн гоо үзэсгэлэн байдаг. Царай муутай Бие махбодь: Та эрчүүдэд таалагддаг боловч тэд таныг бэлгийн хувьд сонирхдоггүй, өөрөөр хэлбэл …

  • 11 March

    М.Зоригт: “Б.Бат-Эрдэнэ ээ, өчигдөр таны өдөр байлаа”

    УИХ-ын 76 эрхэм дотор “гэрэл зураг”-т нугасгүй дуртай хэдэн зурагчин бий. Тэдгээрийн толгойлогч нь М.Зоригт гишүүн. Мөн тэрбээр олон нийтийн сүлжээнд хамгийн идэвхитэй нэгэн. Улс орны өнөөгийн нөхцөл байдал, бодлого гэхээсээ илүүтэй байсхийгээд л твиттер, фэйсбүүк хуудсандаа зураг нийтэлдэг эрхэм гишүүн өчигдөр орой “Хоролмаа” хийж “ангийн анд” УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг “чимхээд” авлаа. Учир нь дуучин С.Жавхлан тэргүүтэй хэсэг иргэд төрийн …