Monthly Archives: August 2015

August, 2015

  • 25 August

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2015.08.25/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлах болсон хэмээн мэдээллийнхээ эхэнд хэлсэн юм. Ерөнхий сайд Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг ирэх намрын ээлжит чуулган хүртэл хойшлуулахаар болсноо өчигдөр мэдэгдлээ. Энэ нь Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлнэ гэдэг утгаараа бүрдүүлж чадахгүйд хүрвэл огцрох …

  • 25 August

    Цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна

    Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга  УИХ-н 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно гэж заасан. …

  • 25 August

    “ШИНЭ ДЭЛХИЙ”-г шинэ менежментээр удирдана

    Рок попын ертөнцөөс телевизийн уран бүтээл рүү “үсэрсэн” дуучин бол Э.Ганболор. Тэрбээр “Шинэ Дэлхий” телевизийн захиралаар томилогдсоноосоо хойш тус телевизэд иж бүрэн шинэчлэл хийхээр ажилдаа ханцуй шамлан оржээ. Юун түрүүнд телевизийн нэрээ “VTV” HD гэж нэрлэн,  энгийн боловч агуулгын хувьд өргөн цар хүрээг илэрхийлсэн “Бид Монголдоо хайртай” гэсэн шинэ уриан  дор үйл ажиллагаагаа явуулахаар болжээ. Тус телевиз соён гэгээрүүлэх үндсэн үүргээ гол …

  • 25 August

    Торгоны замыг хурдасгах коридорын эхлэл

    Дэлхий дээрх эдийн засгийн загварууд жил ирэх тусам хувьсан өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад улстөрийн хийгээд эдийн засгийн ерөнхий бодлогууд улс орны түвшинд өндөр хэмжээнд яригдах болсон билээ. Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн удаагийн уулзалт хийж хамтын ажиллагааны ерөнхий бодлогоо тодорхойлсон юм. Хөрш зэргэлдээ гурван улсын хамтын ажиллагааны гол бодлого нь Торгоны зам дагуух эдийн …

  • 25 August

    Шар айргийг тогтмол багаар хэрэглэх нь эрүүл мэндэд тустай

    Европчууд шар айрагийг “шингэн талх” хэмээн нэрлэн зохистой хэрэглэж ирсэн нь санамсаргүй хэрэг биш гэнэ.  Судалж үзвэл шар айрагт 30 гаруй төрлийн хүний биед ашиг тустай эрдэс бодис ба микроэлемент байдаг нь энэ нь  ихэнхдээ амуу соёлжноос үүсэлтэй. Гэхдээ шар айрагны эх орон гэгдэх европ тэр тусмаа герман улсад шар айрагийн  уламжлалт найрлагыг ёсчлон мөрддөж ийм чанарыг гаргаж авдаг  ажээ. …

  • 25 August

    Японы нэрт эрдэмтэд эдийн засгийн хөгжлийн онолын лекц уншина

    Энэ долоо хоногийн баасан гарагт буюу 8 дугаар сарын 28-нд Монгол банкинд Японы эрдэмтэн судлаачид “Эдийн засгийн хөгжил ба зах зээлийн чанар” сэдвээр эдийн засгийн хөгжлийн онолын лекц унших талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Уг лекцийг манай улсын эдийн засаг, санхүү, эрх зүйн салбарын эрдэмтэн судлаачид, тэргүүлэх мэргэжилтнүүд ихээхэн сонирхон хүлээж буй юм. Киотогийн их сургуулийн профессор Макото …

  • 25 August

    Шүдээ ломбодуулах хэрэггүй боллоо

    Японы эрдэмтэн Казуо Ямагашигийн зохион бүтээсэн шинэ төрлийн шүдний бүтээгдэхүүн энэ салбарт хувьсал хийсэн томоохон нээлт боллоо. Их Британийн Daily Telegraph сонинд бичсэнээр тус бүтээгдэхүүн нь маш богино хугацаанд шүдний цооролт бөглөж, пааланг нөхөн сэргээж, өвчин намдаах үйлчилгээтэй гэнэ. Хамгийн гол нь энэ бүхэнд ямар ч шүдний эмчийн тусламж шаардлагагүй юм. Материалыг гидроксил апатит туршилтаар гаргаж авсан бөгөөд найрлага нь …

  • 25 August

    Ховд аймгийг сурталчилах өдрүүд Улаанбаатар хотноо болно

    Үхрийн бөөр шиг алаг хэрнээ Ихрийн сэтгэлтэй ард нь сайхан Талын цэцэг шиг ярайж байгаа Холын цуутай Ховд нь сайхан гэх шүлгийн сайхан мөр шиг олон ястан үндэстэн эв хөдөлмөрөө хоршин амьдарч ирсэн ирсэн холын цуутай Ховд аймгийг сурталчилах өдрүүд 2015 оны 09-р сарын 10-20-ны өдрүүдэд УЛААНБААТАР ХОТОД зохион байгуулагдах гэж байна. Энэ үеэр тус нутгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнуудын …

  • 25 August

    Ямар ч нөхцөлд эмэгтэй таны татгалзах ажлын байр

    Эмэгтэй тa хичнээн мөнгө амлаад урьж байсан ч доорх ажлын байраас болж өгвөл татгалзаарай. Учир нь эдгээр ажлын байранд ажиллах нь vргvйдэл, савны хавдар зэрэг өвчнийг vvсгэдэг аж. НЭГ. Уул уурхайн олборлох vйлдвэр Газар доорх бvх төрлийн ажил, газрын тос олборлох, нэрэх шатдаг хий ашиглах, ХОЁР. Арьс ширний vйлдвэр Арьс ширний идээлэх, натри, хромын шим бэлтгэх зэрэг шохойн дамжлагын бvх …

  • 25 August

    Жүжигчин Навчаа охиндоо хойд эцгийн гар харуулахгүй

    Монгоын урлагт “Хэцүү анги” олон ангит киноны ааштай багшийн дүрээр олонд танигдсан жүжигчин Навчааг монголын ард түмэн хэдийн таних болсон. Хар багаасаа  хүнд хэцүү амьдралыг туулж, хангалттай зовлон үзсэн нэгэн гэдэг. Түүнийг бага байхад нь эцэг, эх нь салж, улмаар бяцхан Навчааг авга эгч, эмээ нь өсгөсөн байна. Ээж нь өөр хүнтэй гэрлэж, аав нь архинд орж энэ бүх хүнд …

  • 25 August

    Хятадын иргэн монгол залууг бусадтай бүлэглэн зоджээ

    Хятад иргэн бусадтай бүлэглэн монгол иргэнийг зодсон хэрэг гарсан байна. Тодруулбал “Шангрила-2” барилгад туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа  “КЭЙ-ЭС-ЗЭТ” компанийн ажилтан 43 настай хятад улсын иргэн 28 настай монгол залууг бусадтай бүлэглэн зоджээ. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. эх сурвалж: dorgio.mn

  • 25 August

    Хордлого гарахаас урьдчилан сэргийлж байна

    Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар сургууль, цэцэрлэгт хоолны хордлого, халдварт өвчин гарахаас сэргийлж хяналт тавьж байна. Манай улсын 17 аймгийн 157 сум тахлын голомттой. Энэ он гарсаар хоёр хүн тарваган тахлаар өвчилж Ховд аймагт 14 настай хүү нас барсан. Өвөрхангай, Ховд, Баян-Өлгий, Төв аймагт голомт идэвхжсэн бол Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Говь-Алтай …

  • 25 August

    Тархины үйл ажиллагааг сайжруулах 28 арга

    Ричард Рестак зохиогчтой “Хөгшин ба Ухаалаг” номонд хөгшрөх үеэс тархины үйл ажиллагаандаа анхаарал хандуулж, сайжруулах 28 аргыг зөвлөжээ. 1. Тамхи татахгүй байх 2. Өдөр бүр юм өргөдөг дасгал хийх 3. Химийн найрлагатай хүнс хэрэглэхгүй байх 4. Цусны даралт, цусан дахь сахар, холестериний түвшнийг хэвийн байлгах 5. Суугаа ажил хийхээс зайлсхийх, идэвхтэй хөдөлгөөн шаарддаг ажлаасаа бүү цааргал 6. Суугаа биш, босож явдаг ба …

  • 25 August

    Күнзийн институт байгуулагдана

    Монгол улсын Дорнод их сургууль БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургууль Күнзийн институт байгуулах, хоёр тал олон улсын онол практикийн хурал, эрдэм шинжилгээний хурал, лекцүүдийг хамтран зохион байгуулах, оюутан солилцоо, боловсролыг удирдлага заах арга, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

  • 25 August

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлах тухай тогтоолын төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 2013 онд УИХ-аар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдан гарч, уг хуульд Засгийн газраас гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх талаар хөтөлбөр баталж, хэрэгжүүлэх тухай заасан юм. “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр” …