Monthly Archives: August 2015

August, 2015

  • 25 August

    Шүлс бол чухал шингэн

    Шүлс бол хүний биеийн хамгийн их үнэтэй шингэн юм. Таны хэлийг хамгаалдаг. Юм идэх, ярихыг хялбаршуулдаг. Хоолны шингэцэнд сайнаар нөлөөлдөг. Түүгээр ч барахгүй анагаах ухаанд ач тусаа өгч эхэлжээ. Эмч нар өвчний шинжилгээ хийж онош тодруулахын тулд цусны оронд шүлсийг ашиглаж эхэлжээ.  Шүлс хүний аман дотор өдөр шөнийн 24 цагийн турш ялгардаг цэвэрхэн шингэн билээ. Шүлсний ихэнх хэсэг нь уснаас …

  • 25 August

    Бадрал даргаа, төсвийн мөнгийг үргүй зарцуулж ханахгүй байна уу

    Үе үеийн хот, дүүргийн  дарга нарын “мөнгө иддэг” газрын нэг нь Сэлбэ гол бололтой. Өмнө нь Сэлбэ голыг  тохижуулах нэрээр хэдэн тэрбумын зардлыг төсвөөс гаргасан ч үр дүнгүй болж, үүнийг удирдаж байсан Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь гадаадад эрдэм сурахаар мордсон гэдэг. Бодвол Сэлбэ голын тохижилт нэрээр олсон мөнгөө үрэхээр гадагшаа явсан юм биз. Гэтэл саяхан Сэлбэ голын дээрх Арслантай …

  • 25 August

    Ургацын урьдчилсан балансыг танилцууллаа

    Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн. Тэгвэл тариалан бүхий аймаг, сумдаас ургацын төлөв байдлын мэдээг авч нэгтгэснээр энэ оны ургацын урьдчилсан баланс …

  • 25 August

    У.Цасжин охин “London short film awards”-д өрсөлдөж байна

    Олон улсын нэр хүндтэй наадам болох “London short film awards”-д монгол залуус амжилттай оролцжээ. Тус наадамд  “Aurora” филм найруулагч Б.Чингүүн “A Family Portrait” хэмээх богино хэмжээний киногоороо оролцсон бөгөөд 100 гаруй бүтээлээс шалгарсан байна. Үүнээс гадна эмэгтэй гол дүрийн номинацид У.Цасжин охин нэр дэвшжээ.  Энэхүү У.Цасжин линкээр орж саналаа өгөөрэй. Тус кинонд У.Цасжин охин  Ононгийн дүрийг бүтээсэн бөгөөд энэ дүрээрээ дамжуулан …

  • 25 August

    Хувцаслалтаараа олны анхаарлыг татдаг одууд

    Алдартай олны танил хүмүүс олон нийтийн анхаарлыг татах олон арга байдаг. Зарим нэг олны танил бүсгүйчүүд олны анхаарлыг татахдаа дараах байдлаар татах жишээтэй. Харамсалтай нь энэ арга нь ямар ч аргаас илүү их хүнд хүрдэг нь гэм биш зан болж.   www.etop.mn

  • 25 August

    Виктория Бекхэм: Миний хүү онцгой

    Домогт од Дэвид Бекхэмийн том хүү Бруклин сургуулиа төгслөө. 16 настай Бруклин төгсөлтийн бүх шалгалтаа амжилттай өгч, дунд боловсролын үнэмлэхээ (GCSE буюу General Certificate of Secondary Education) гардан авчээ. Виктория Бекхэм энэ чухал үйл явдлыг тохиолдуулан хүүдээ баяр хүргэв. Виктория “Миний бяцхан хүү сургуулийн бүх шалгалтаа амжилттай өглөө. Би хүүгээрээ бахархаж байна” хэмээн бичжээ. Бекхэмийнхэн энэ баяраа “Nobu” зоогийн газарт …

  • 25 August

    Ким Чен Уныг уучлалт гуйхыг шаардав

    Өмнөд Солонгосын удирдлагууд ямар ч сануулгагүйгээр гал нээж, олон зуун хүнийг айдаст автуулсаныхаа төлөө Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг уучлалт гуйхыг шаардсан тухай “www.yonhapnews.co.kr” мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав. Хоёр Солонгосын Батлан хамгаалахын удирдлагууд өнгөрсөн амралтын өдөр харилцан гал зогсоох шинэчилсэн гэрээг амжилттай байгуулсан ч Пхеньян, өмнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй Ким Чен Унтай холбоотой суртал ухуулгын шинж чанартай …

  • 25 August

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн үйлдэлд хяналт тавьж ажиллана

    Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга  УИХ-н 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно гэж заасан. …

  • 25 August

    Дугуй унаж явсан хүүхэд мөргөжээ

    2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 392 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  291 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 13  бүртгэгдэж 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд  сургуулийн насны 4. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1.  Согтуугаар …

  • 25 August

    УИХ-ын дэд дарга М.Энхболд Катар улсын Батлан хамгаалахын сайдыг хүлээж авч уулзлаа

    Өнөөдөр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль Аттияа тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордны Соёмбо танхимд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Манай хоёр орны хамтын ажиллагаа 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхнээс олон талаар хөгжиж ирсэн. Тэр …

  • 25 August

    Шуурхай удирдлагын төвийн мэдээ /2015.08.25/

    2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад:  Улсын хэмжээнд халдварт өвчин, олныг хамарсан осол гэмтэл, химийн болон цацраг идэвхт бодисын хордлогын мэдээлэл албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. Дэлхий дахинд: Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар: 8 дугаар сарын 18-21-нд Cаудын Араб улсад нийт 29 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас барсан байна. Үүний 24 тохиолдол …

  • 25 August

    ШУТИС, БуХС-ийн “Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ

    015 оны 8-р сарын 21-ний өдөр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дарга, БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн Технологийн менежментийн салбарын “Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөрийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн гэрчилгээг тус хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор (Ph.D) Л.Амартүвшинд гардуулан өгсөн байна. Магадлан итгэмжлэл нь сургалтын хөтөлбөрийн орчин, сургалтын үйл ажиллагаа, төгсөгч, оюутан, багшлах хүний нөөцөд хөндлөнгийн …

  • 25 August

    Хичээлийн шинэ жил-2015” өргөтгөсөн худалдаа 09 сарын 17 хүртэл үргэлжилнэ

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хичээлийн шинэ жил-2015” өргөтгөсөн худалдааг Тусгаар тогтнолын талбайд 8 дугаар сарын 17-ноос 9 дүгээр 17 хүртэл зохион байгуулж байна. Өргөтгөсөн худалдаанд дүүргийн Бизнес инкубатор төв, Хөдөлмөрийн хэлтэс, дүүргийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцож буй. Мөн БШУЯ-наас батлагдсан “МТОТ” ХХК-ий сурагчийн цамц, “Хорго-Мишээл” ХХК-ий сурагчийн ноосон майк, цамц зэргийг худалдаалж байгаа аж. Түүнчлэн Сурагчдын хичээлийн …

  • 25 August

    Хоёр Солонгос дайтахгүй

    Өмнөд Солонгос болон БНАСАУ-ын хооронд үүссэн үл ойлголцол, хурцадмал байдлыг намжаах зорилготой уулзалт хэлэлцээ өчигдөр гурав дахь өдрөө үргэлжлэв. Хоёр Солонгосын нөхцөл байдал сүүлийн тав хоногийн хугацаанд эрс хурцадсан билээ. Талуудын хоёр удаагийн уулзалтын дүнд харилцан үл гал нээх түр хугацааны хэлэлцээрт хүрч чаджээ. БНСУ, БНАСАУ харилцан үл гал нээх шинэчилсэн хэлэлцээг баталснаар сүүлийн хэдэн цагийн дотор аль аль нь …