Yearly Archives: 2015

October, 2015

  • 14 October

    Хотын даргыг огцрох ёстой гэж нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг үзэж байна

    Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүлийг хэд хэдэн үндэслэлээр огцруулах саналыг гаргаж ИТХ-ын даргад өргөн барихаа илэрхийлэн хэвлэлийн бага хурал хийлээ. Хүүдээ тендер авч өгсөн, цэцэрлэгжүүлэлт, нийтийн тээвэр, хогны ногоон уут, найр наадам зэрэгт төсвийн мөнгийг үрэн таран хийж, баян айлын эрх хүүхэд шиг дураараа дургиж байгаа учраас албан ёсоор огцруулах саналаа …

  • 14 October

    Хүүгээ үхүүлж эхнэрээрээ тогложээ (ВИДЕО)

    Америкийн Охайо мужийн оршин суугч Роман Антвуд гурван настай хүүгээ мотоциклийн осолд орж нас барсан гэж харуулаад эхнэрээ айлгахаар шийджээ. Мөн энэ тэнэг марзагналаа дүрс бичлэг болгон баримтжуулсан аж. YouTube даяар алдартай 32 настай эр дөрвөн дугуйтай удирдлагатай мотоциклийг бэлтгээд түүнд тэсрэх төхөөрөмж суурилуулсан байна. Ингээд мотоцикл дээр яг хүүтэйгээ адилхан хүүхэлдэйг суулгажээ. Антвуд эхнэртэйгээ хамт хүүгээ дөрвөн дугуйт дээр …

  • 14 October

    Иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчиллөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/776 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг тус тус хянан үзээд 26 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулав. Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ …

  • 14 October

    Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлогын 50 хувийг өр, зээлийн төлбөрт төлөх нь

    УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн “Морин цаг”-т УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар оролцож, 2016 оны төсөвтэй холбоотой гурван асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр Монгол Улсын өр, зээл улсын эдийн засаг, төсвийн даах хэмжээнээс хэтэрсэн байна. Тухайлбал, авсан зээлийн зөвхөн хүүг төлөхөд 963 тэрбум, зээлийн үндсэн төлбөрт 2.4 их наяд, нийтдээ 3.4 их наяд төгрөгийг төлөхөөр 2016 оны …

  • 14 October

    Үе, үеийн батлан хамгаалахын сайд нар уулзлаа

    УИХ-ын өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын баримт бичиг батлагдсан билээ. Энэ нь батлан хамгаалах бодлогын тулгуур баримт бичиг юм. Бодлогын баримт бичиг батлагдсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өчигдөр энэхүү баримт бичгийг боловсруулсан ажлын хэсгийнхэн, батлуулахын төлөө идэвхийлэн ажилласан үе, үеийн Батлан хамгаалахын сайд нар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийг хүлээн авч …

  • 14 October

    Д. Сарандаваад итгээд БАЯЖЛАА ЮУ, компьютерийн цаана суугаад БУРЗАЙЛАА ЮУ?

    Мөнгийг цаас биш, амьдарлын гол хүчин зүйлээ болгож хардаг цорын ганц амьд биет бол оюун ухаант хүмүүс билээ. Мөнгийг цаас биш, амьдарлын гол хүчин зүйлээ болгож хардаг цорын ганц амьд биет бол оюун ухаант хүмүүс билээ.  Энэ бөмбөрцөг дээр амьдарч буй бүх л хүмүүний амьдралд “соронз” мэт нөлөөлдөг асар хүчтэй зүйл. Мөнгө мөрөөдлийнхөө оргилд хүрэхэд хөтөч, буянтан, аль эсвэл төсөөлөшгүй …

  • 14 October

    Солонгос жүжигчний халуухан найз

    Солонгосын олон ангит драмын жүжигчин Жон Ил во холливудын хамгийн алдарт өв залгамжлагчтай найзалдаг гэнэ. Түүний найз нь Алдарт Парис Хилтон юм. Тэд өнгөрөгч амралтын өдрүүдэд Хятадын Шанхай хотод болсон загварын шоуг үзжээ. Жүжигчин залуу өөрийнхөө албан ёсны цахим хуудсандаа халуухан найз бүсгүйтэйгээ авхуулсан зургаа хийсэн бөгөөд нилээд дотно тэврэлдэн авхуулсан байна. Б.Нараа

  • 14 October

    Жүжигчин Lee Yoong ji-ийн бяцхан охины анхны зураг

    Бидний мэдэх Амьдралын тойрог, Хааны хоёр зүрх, Мөрөөдлөөс ч илүү зэрэг Солонгосын олон драмд тоглосон жүжигчин Lee Yoon Ji-ийн бяцхан охиныхоо зургыг анх удаа олон нийтэд дэлгэлээ. Өдгөө 31 настай жүжигчин бүсгүй маань хуримаа хийгээд жил гаруй хугацааг өнгөрөөсөн билээ. Түүний охин 10-р сарын 6-нд энэ хорвоод мэндэлсэн юм. Жүжигчин бүсгүй маань өөрийн цахим хуудаснаа ” Чи минь өглөө тусах …

  • 14 October

    “Иргэний эрх зүй: нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сургалт эхэллээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран “Иргэний эрх зүй: нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 12-оос 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна. Тус сургалт Орхон, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны …

  • 14 October

    Хүнсний ногооны хураалт 97 хувьтай байна

    Энэ оны урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөөд байгаа. Энэ сарын 13-ны байдлаар үр тариа 68.5, төмс 96.3, хүнсний ногоо 96.9 хувьтай явагдаж байгаа бөгөөд ургац хураалтын ажилд 950 …

  • 14 October

    БНХАУ-ын 2 иргэнийг шунахайн сэдэлтээр амь насыг нь хөнөөсөн хэрэгт шүүхээс ял оноолоо

    Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өрөө түрээслэн амьдарч байсан БНХАУ-ын харъяат  Ван Жү Ни, Ван Жун Фэн нарын 2 иргэнийг 2015 оны 01 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн Г, Ч, Ш, Г, Н нарын 5 этгээд бүлэглэн, шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан, хохирогч нарын 170 000 000 төгрөг, 100 000 юань болон …

  • 14 October

    “Цагдаагийн инээмсэглэл” гэрэл зургийн уралдааны дүн гарлаа

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд эерэгээр сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Жи Си Ай” Монгол байгууллагатай хамтран “Цагдаагийн Инээмсэглэл” гэрэл зургийн уралдааныг хоёр сарын хугацаатай зохион байгуулсан. Уралдаанд иргэд, цагдаагийн алба хаагчдаас 100 гаруй бүтээл ирүүлжээ. Тэргүүн байранд Г.Цолмонгийн ирүүлсэн “Тусч цагдаа” гэрэл зураг, дэд байранд …

  • 14 October

    Архангай аймгийн удирдах албан тушаалтнууд ажилтнаа зодож гэмтээжээ

    Сүүлийн үед төрийн албаны танхайрал нийгэмд нэлээдгүй шүүмжлэлийг дагуулаад байна. Хамгийн саяхны жишээ гэхэд Төв аймгийн Баянчандмань сумын удирдлагуудад зодуулсан гэх бүсгүй ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж буй. Мөн цагдаагийн албан хаагч нар архины халуунд нэгнийхээ алтан аминд хүрсэн гэх харуусам мэдээ нийгмийг цочруулсан. Тэгвэл Архангай аймгийн ЗДТГ-ын холбогдох удирдах албан тушаалтнууд ажилтнаа зодож гэмтээсэн талаар “Архангайн мэдээ” фэйсбүүк хуудсанд тавигдсан байна. Тус …

  • 14 October

    П.Цэнгүүн: Чинбат, Цандэлэгийн буудайг ав гэж шахаад хямд гурил үйлдвэрлэх боломж өгөхгүй байна. Эцсийн дүнд ард түмэн л хохирно

    Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүнтэй ярилцлаа. -Тариаланчид, засаг төр, гурил үйлдвэрлэгчид гэсэн гурвалжин маргаан энэ жил ахиад дэгдлээ. Яагаад маргаад байдаг юм бол? -Энэ маргаан хэзээнээс эхэлсэн бэ гэдэг түүхийг эргэж харах учиртай. Ноднин төв талбай дээр будаа асгаснаас эхэлсэн юм. Өмнө нь энэ салбарыг хоёр том төлөөлөгч удирдаж байсан. 2008 оноос хойш Т.Бадамжунай, дараа нь Х.Баттулга сайдаар ажилласан. Тэр …

  • 14 October

    Miley Cyrus нүцгэн тоглолтоо хийхээр зарлалаа

    Дөнгөж 22 настай ч дэлхий нийтийг шуугиулж байгаа дуучин бол яахын аргагүй Miley Cyrus. Анх эгдүүтэй бяцхан охин Hanna Montana-ийн дүрээр гарч ирж байсан тэрээр өдгөө нас биенд хүрсэн бүсгүй болсон билээ. Сүүлийн үед түүний стиль имидж, гаргаж байгаа дууны төрөл жанр эрс өөрчлөгдсөн бөгөөд олон нийтийн шүүмжлэлийг ч нилээн дагуулаад байгаа юм. Хэтэрхий ил задгай этгээд сонин хувцаслалт, эрээ …