Yearly Archives: 2015

October, 2015

  • 14 October

    Гацуурт голын эрэг дээрээс цогцсыг олжээ

    Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Түнхэл” багийн Гачууртын алтны уурхайн сахиулаар ажилладаг иргэн Г /57 настай, эрэгтэй/ 2015.10.09-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ тус уурхайн 1 дүгээр поструу явна гэж гараад сураггүй болсон дуудлагыг 2015.10.13-ны өдрийн  07:19 цагт /08:30 цагт/ хүлээн авчээ. Ингээд тус аймгийн Онцгой   байдлын  газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн 8 албан …

  • 14 October

    Бүгд Найрамдах Итали Улсад сургалтад хамрагдах шүүгчдийг хүлээн авч уулзлаа

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн урилгаар Бүгд Найрамдах Итали Улсын Шүүхийн дээд зөвлөлийн Дэд ерөнхийлөгч ноён Мичелли Виетти Монгол Улсад 2014 оны 06 дугаар сард албан ёсоор айлчлан ирж, хоёр улсын шүүх захиргааны дээд байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ. Тухайн санамж бичигт мэдээлэл, сайн туршлага харилцан солилцох, харилцан айлчлах, ажилтан солилцож туршлага судлуулах, Эрдэм шинжилгээ, судалгааны материал …

  • 14 October

    Бичил уурхайчдад төрийн үйлчилгээг хүргэнэ

    Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран “Хүний эрхэд суурилсан уул уурхайн аврах ажиллагаа” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ. Онцгой байдлын албаны албан хаагчдад бичил уурхайчдын үйл ажиллагаа, түүнийг тойрсон хүний эрх болон жендерийн тэгш байдал, тэдэнд тохиолддог аюул, осол, уул уурхайн аврах ажиллагааны талаархи мэдлэгийг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчмыг баримтлан ажиллах хандлагыг бий …

  • 14 October

    ЭМСЯ, МЭМАҮЭХ хамтарсан мэдээлэл хийлээ

    Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Монголын эрүүл мэндийн  ажилтны ҮЭХ-ны  дарга Б.Мягмар нар хамтарч өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сүүлийн өдрүүдэд  эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллыг хассан тушаал, шийдвэр гаргалаа гэсэн мэдээлэл  цацагдаад байсны учир ийнхүү  хамтарсан мэдээлэл хийсэн юм. Эрүүл мэнд, спортын яам, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны хооронд байгуулсан …

  • 14 October

    Хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар дугуй ширээний ярилцлага хийнэ

    АНУ-ын Дипертаментийн Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хяналт тавих, хэлтсийн гадаад харилцаа хариуцсан ажилтан Sara Scott, АНУ-ын Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн олон улсын асуудал хариуцсан ажилтан Kristy Mordhorst,  АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан Жеймс Моффитт, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн мэргэжилтэн М.Хоролсүрэн, нар 2015 оны 10-р сарын 14-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт айлчиллаа. Тэднийг …

  • 14 October

    Хонгор нутгийн залуу Холливуудад

    Баянхонгор аймгийн залуу уран бүтээлч Ганхуягийн Бат-Ирээдүй кино урлагийн салбарт өндөр амжилт гарган Mongolia “48 Hour Film Project” кино наадамд оролцож “Шилдэг зураг” авалт шагнал авчээ. Холливуудад болдог Америкийн Кино Зураглаачидын 30 дахь шагнал гардуулах ёслолд оролцох албан ёсны урилга хүлээн авсан нь кино урлагийн салбарт гарсан томоохон амжилтын нэг юм. “48 Hour Film Project” тэмцээнд “Absolute pictures”студийн “Эцэг” киногоор …

  • 14 October

    Хүргэнийхээ үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулжээ

    Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар иргэдээс ирүүлсэн нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн захирал С.Оюуны ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэлтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгав. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад С.Оюун нь өөрийн хүргэний үүсгэн байгуулсан 100 хувь эзэмшлийн “Ай консепт” ХХК-тай “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч цайны газрын түрээсийн гэрээ байгуулсан нь тогтоогджээ. Уг гэрээг байгуулахдаа ашиг сонирхлын зөрчил …

  • 14 October

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын хүндэтгэлийн цом хадгалуулав

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд болон Засаг даргын Тамгын газрын хамт олон, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийнханд  “UBS” телевизийн “Ногоон ирээдүй” төслийн багийнхнаас  5 жилийнхээ ойн хүрээнд   хамтарч, дэмжиж, дүүргээ ногоон болгохын төлөө ажиллаж буйд талархал илэрхийлж,  5 жилийн ойн төрсөн өдрийнхөө баярын бялуугаар гэнэтийн бэлэг барив. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Ногоон ирээдүй” төслийн багийнханд, UBS телевизийн хамт олонд …

  • 14 October

    Суудлын авто машины цонх хагалж, эд зүйл хулгайлсан этгээдийг үйлдэл дээр нь илрүүллээ

    2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны авто машины зогсоол орчимд камерийн хяналтын бичлэгээр сэжиг бүхий 2 этгээдийг саатуулан шалгахад гэрэлтүүлэггүй орчинд тавигдсан  приус-20 маркийн таван ч суудлын автомашины жижиг гурвалжин цонхыг хагалж,  эд зүйл хулгайлсныг үйлдэл дээр нь ирлүүлжээ. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн  цагдаагийн …

  • 14 October

    Тавантолгойн цахилгаан станц төслийн барилгын ажлыг хавар эхлүүлэх үүрэг өглөө

    Ерөнхий сайдын “Шийдлийн цаг” уулзалтад Монгол Улсын сайд М.Энхсайхан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар оролцож, мега төслүүдийн үйл явцын талаар ярилцлаа. “Тавантолойн цахилгаан станц” бол тэрбум долларын төсөл. Оюутолгойн том хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани Тавантолгойн цахилгаан станцыг барих, хөрөнгө босгоход зориулж 15 жилийн хугацаатай, нэг тэрбум ам.долларын санхүүгийн баталгаа гаргаж өглөө гэсэн мэдээллийг Монгол Улсын сайд М.Энхсайхан уулзалтын …

  • 14 October

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт гэрээг ажил хэрэг болгоход талууд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр ярилцлаа. Энэ гэрээ Монгол Улсын нийгэм,  эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц ач холбогдолтой салбарт хэрэгжинэ …

  • 14 October

    Өнөөдөр 18 цагаас эхлэн зарим замыг хэсэгчлэн хаана

    Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч ноён Иоахим Гаук, хатагтай Даниела Шадт нар өнөөдрөөс эхлэн 10 сарын 16-ныг хүртэл Улаанбаатар хотод төрийн айлчлал хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр 18 цагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн  өргөн чөлөө зэрэг замуудын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлах тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч Та бүхэн хоёр өдрийн хугацаанд хувийн авто машинаас …

  • 14 October

    Ялалтын баярын парадад жагссан цэргүүдийг МЗХ-оос шагналаа

    ОХУ-ын Москва хотын Улаанталбайд өнгөрсөн тавдугаар сарын 9-нд Аугаа эх орны ялалтын 70 жилийн ой, БНХАУ-ын Бээжин хотод өнгөрсөн есдүгээр сарын 03-нд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн параданд Монгол цэргүүд амжилттай оролцоод ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр МЗХ-оос эх орныхоо нэрийг өндөрт өргөж, цэргийн сүр хүч, залуу хүний цог золбоог гайхуулсан уг бүрэлдэхүүнийг МЗХ-ны тэргүүн дээд шагналаар шагнаж урамшууллаа. Өнөөдрийн …

  • 14 October

    ТӨХ “Голомт” банк руу шилжсэн 11сая ам.долларыг Төрийн банк руу буцаан татах чиглэл өгөв

    ТӨХ-ны дарга өчигдрөөс эхлэн Төрийн банкийг чадавхжуулах талаар идэвхтэй ажиллаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор, өчигдөр  “МИАТ” ТӨХК, өнөөдөр ИНЕГ-ын дарга нарыг санхүү эрхэлсэн дарга нартай нь дуудаж, Төрийн банк, ТӨХ, МИАТ болон ИНЕГ гэхчлэн тус бүр гурвалсан уулзалтуудыг зохион байгуулсан байна. Уулзалтын үеэр Төрийн банкийг хувьчлах болсонтой холбогдуулан оны эцэст тус банкийг ашигтай ажиллуулсан, актив нь өндөр үзүүлэлттэй байх ёстой учраас …

  • 14 October

    Э.Бат-Үүл: Хуучин цагт нам бэртэгчин үйлдвэрлэдэг байсан бол одоо муу хүмүүсийг, араатнуудыг үйлдвэрлэж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа. Дахин төлөвлөлтийн зөвшөөрлийг би биш иргэд гаргадаг -Хотын даргатай уулзаж байгаагийнх ярилцлага маань нийслэл хоттой холбоотой сэдвээр эхлэх ёстой байх. Гэхдээ тантай илүү өргөн хүрээнд ярилцах хүсэлтэй байна. Өнгөрсөн сонгуулиар гэр хорооллын барилгажилт танай багийн гол барьж гарч ирсэн туг нь байсан. Энэ ажил хэр явж байна даа. Одоо сонгууль ч …