Ugluu.mn
Yearly Archives: 2015
October, 2015
-
12 October
Монголын ард түмэн аав охин хоёрт туслаж чадлаа
Ээж нь орхиод явсан 8 сартай бяцхан охиныг аав нь аргагүйн эрхэнд гэртээ уяж үлдээгээд ажилдаа явдаг байсныг хажуу айлын хүн нь олон нийтэд мэдэгдснээр фэйсвүүкт нэгдсэн сайхан сэтгэлтэй эхчүүд аавынх нь зөвшөөрснөөр өөртөө авч өсгөн өдгөө 2 нас хүргэсэн тухай мэдээлэлийг хүргэсэн. Мөнхзул охиныг өсгөхөд олон ээжүүд бие биедээ туслан өдийг хүртэл болгож ирсэн боловч цаашид охиныг аавын нь …
-
12 October
Дуучин Нара: Үрийг минь мөрөн дээрээ суулгах аав гэж байх биш
Ганц бие ээжүүдийн групп нээж, цахим ертөнцөд ганц бие ээжүүдэд эрч хүч, урам зориг хайрлаж яваа дуучин Нара өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. “bi hvvgee bainga murun deeree suulgadiishd, minii muu vriig yamar murun deeree suulgah aaw gej odohondoo bh bish. bi gertee ch hvvgee murun deeree suulgaj ih yavdag… yahav heden aavtai bsnaas ch ilvv hvchtei eejtei hvv yumdaa” …
-
12 October
Салбарынханы цалин тэтгэмжийг бууруулах нэг ч тушаал шийдвэр гаргаагүй
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллыг хассан тушаал, шийдвэр гаргалаа гэсэн ташаа мэдээлэлд өнөөдөр Эрүүл мэнд,спортын сайд Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд тайлбар хийлээ. Эрүүл мэндийн салбарын төсөвт байгууллагуудын цалин, хөлсний нэмэгдлийг зөвхөн Засгийн газрын тогтоолоор цалингийн ангилал, сүлжээ нэмэгдлүүдийг тооцож тухайн жилийн төсөвт тусган УИХ-аар хуульчлан баталдаг. Мөн Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь …
-
12 October
Дэвид Бэкхэм хүүхдүүдийн төлөө талбайд ахин гарна
Дэвид Бэкхэм 2013 онд хамгийн сүүлд өөрийг нь нэр алдарт хүргэсэн хөл бөмбөгийн тэмцээнд орсон бөгөөд түүнээс хойш тун ч завгүй яваа. Өдгөө 40 настай тэрбээр ЮНИСЕФ-н элч бөгөөд ирэх сард ЮНИСЕФ-с зохион байгуулах тэмцээнд оролцох аж. Энэ тухай өөрийн инстаграмм хуудсанд тавьсан бөгөөд хүүхдүүдийн сайн сайхны төлөө хөл бөмбөгийн ногоон талбайд ахин гарах нь ээ. Мөн эхнэр Викториа ч …
-
12 October
Жүжигчин Р.Анхням киноныхоо нээлтэнд монгол дээлээрээ гоёж явна
Дэлгэцэнд гарч эхэлсэн цагаасаа кино шүүмжлэгч, сонирхогчдын анхааралд өртөөд буй “Чонон сүлд” уран сайхны кино олон улсуудад нээлтээ хийсээр байна. Саяхан Португалд нээлтээ хийсэн байна. Тус киноны гол дүрийн жүжигчдийн нэг Р.Анхням киноныхоо нээлт бүрт монгол үндэсний хувцсаараа гоёж, дэлхийд монголоо гайхуулж явна.
-
12 October
Хүмүүс нас барахынхаа өмнө юунд хамгийн ихээр харамсдаг вэ?
Хүмүүс нас барахын өмнө нь юунд хамгийн их харамсдаг талаар нэгэн сувилагчийн ярьсан түүхээс: “Би олон жил энэ эмнэлэгт ажилласан. Эцсийн мөчөө хүлээж буй өвчтөнүүд л миний хариуцсан тасагт ирдэг. Тэдний амьдралын хамгийн сүүлийн мөчийн гэрч болохдоо бид олон ч сонирхолтой түүх сонссон доо. Тэд бүгдээрээ л хайр, үзэн ядалт, айдас, догдлол, уур хилэн гэх мэтийг мэдэрсэн байсан. Гэхдээ эцсийн …
-
12 October
Биологийн багшийн гайхалтай заах арга зүй
Недарландын биологийн багш Дэбби Хэнкэнс хичээлээ сонирхолтой, сурагчдын анхаарлыг татахуйц хийхийн тулд нэгэн арга олжээ. Тэрээр хувцасныхаа дотуур хүний биеийн бүтцийг зургаар харуулсан нимгэн хувцас өмссөн байжээ. Хичээл заах үедээ тэрээр ширээн дээрээ гаран сурагчдадаа тухайн зурган дээрээ тайлбарласан байна. Энэ нь сурагчид болон эцэг эхчүүдэд тун таалагджээ. Хэнкэнс хэлэхдээ гудамжинд алхаж яваа залуучуудын өмссөн хувцасыг хараад ийм санаа төрсөн …
-
12 October
Олон улсын циркчдийн их наадам болно
Монгол улсад циркийн урлаг хөгжөөд 75 жил болжээ. Тиймээс циркийн уран бүтээлчид түүхэн ойгоо энэ жил тэмдэглэх болсноо хэвлэлийнхэнд дуулгалаа. Энэ үеэр үзэгчдийн тоог нэмэх, циркийн урлагийг олон нийтэд сурталчлах зорилготой аж. Ирэх сарын 12-нд анхдугаар наадамд эхлэх бөгөөд Монгол, ӨМӨЗО, Япон, Казахстан, ОХУ, Швейцарь, Вьетнам, Якут, Буриадын циркчид оролцох юм байна. Тус наадамд залуу уран бүтээлчид түлхүү оролцож байгаа …
-
12 October
Залуу дугуйчид Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ
Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клубээс бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан “Эх дэлхийдээ мод бэлэглэе” аянаа 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн мод тарих өдрөөр “Нэг дугуйчин-хоёр мод” уриан дор Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 30 гаруй дугуйчин залуус нийлж 100 улиас тарьсан юм. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь манай улсын ботаникийн шинжлэх ухааны судалгаа, туршилтын цорын ганц түшиц …
-
12 October
Алтай суманд шүлхий гарчээ
Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багийн Тошин гэдэг газарт нутаглаж буй иргэн А, Ж нарын мал шүлхий өвчнөөр өвчилжээ. Тодруулбал, дээрх айлуудын долоон мал өвчилж, улмаар энэ сарын 02-нд өвчилсөн малаас дээж авч аймгийн Мал эмнэлгийн тасгийн лабораторид шинжилгээ хийлгэхэд шүлхий өвчний шинж тэмдэг байж болзошгүй тул очсон Ажлын хэсэг сэжигтэй бүсийн малд үзлэг хийсэн байна. Гэтэл 175 толгой малаас …
-
12 October
Таны арьсанд харшилдаг 8 зүйл
1. 3уны хурц нартай өдөр нүүрээ хамгаалахгүйгээр бүтэн өдөржин гадуур явах Гэхдээ таныг өдөржин гэртээ суу гэсэн үг биш. Учир нь хүний нүүрний арьс их эмзэг байдаг болохоор гадны хүчин зүйлсийн нөлөөнд амархан автагддаг. Иймд гадагш гарахдаа нарнаас хамгаалсан бүтээгдэхүүн болон шүхэр, нүдний шил хэрэглэж байгаарай. 2. Тамхи бол яахын аргагүй таны гоо сайхны дайсан мөн Тамхинд агуулагдах никитон, давирхай …
-
12 October
C витамин хэрэглээд дасгал хийхгүй байж болно
Илүүдэл жинтэй, хэт таргалалттай насанд хүрэгсдийг өглөө бүр цэвэр агаарт алхах, дасгал хийхийг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Гэвч олон хүн энэ зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж чаддаггүй. Өглөө эрт босч чадахгүй байх, нойрондоо дийлдэх, өглөө эрт дасгал хийхийн оронд үр хүүхэддээ цаг заваа зарцуулах ёстой гээд олон шалтгаан бий. Тэгвэл C витаминыг өдөр бүр хэрэглэх нь тогтмол дасгал хөдөлгөөн хийсэнтэй адил нөлөөг жин …
-
12 October
Дэлхийн хамгийн том алтан бэлзэг
Дэлхийн хамгийн том алтан бөгжийг Арабын Нэгдсэн Эмират Улсын Шаржа хотын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн яармаг дээр толилуулжээ. Энэ чимэглэл 63 орчим килограмм жинтэй бөгөөд гурван сая долларын өртгөөр бүтсэн аж. Гэхдээ энэ бөгжийг худалдахгүй гэнэ шүү. Бөгжний тойрог 217.5 сантиметр бөгөөд түүнийг цагаан, шар, ягаан алтаар урлажээ. Мөн түүнийг үнэт хийгээд хагас үнэт чулуу, Сваровски болор шигтгээгээр …