Yearly Archives: 2015

October, 2015

  • 13 October

    Египтийн фараон Тутанхамон бол цус ойртолтын бодит төрх

    Тутанхамон хааны төрх бол хүн төрөлхтөнд цус ойртолтын гамшгийг мэдрүүлэх том сануулга болох учиртай. Түүний эцэг эх хоёр нь төрсөн ах дүүс билээ. Мумийн анатомийн онцлогийг нарийн судалсны үндсэн дээр компьютер загварчлалын аргаар Тутанхамон хааны гадаад төрхийг шинээр зураглан бүтээсэн байна. Тутанхамон маш хурц илэрц бүхий гормоны гажигтай байснаар түүний бие махбодийн тэнцвэргүй бүтэц, мөн эрт хорвоог орхисны учир тайлагдаж …

  • 13 October

    Үхлийн дараа юу болдог вэ?

    “Бард төдөл буюу сонсохын хүчээр чөлөөлөгдмуй” гэсэн энэ номыг манай эриний VIII дугаар зууны үед энэтхэгийн их гүрү Бадамсамбуу Төвдөд бичсэн байна. Энэ мэдлэгийг одоо эзэмших цаг нь болоогүй тул цаг нь болохоор олох ёстой хүн нь олох болно гээд  хэзээ ямар хүн олох талаар тодорхойлон хэлээд номоо Түвдийн өмнө зүгт орших Дакпо нутгийн Ганподар ууланд бүжиж  буй бурханы ойролцоо …

  • 13 October

    Маркетеруудын чуулганы бүртгэл явагдаж байна

    Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос жил бүрийн аравдугаар сарын 20-ныг “Маркетеруудын өдөр” болгон зарласантай холбоотойгоор энэхүү өдрийг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил маркетеруудын өдрийн хүрээнд 10 сарын 23-нд “Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулган”-ыг Төрийн ордонд 09.00–17.00 цагийн хооронд зохион байгуулна. Монгол Улсын маркетингийн салбарын албан ёсны энэхүү чуулганд 800 маркетер оролцох боломжтой юм. Та бүртгүүлэхийг хүсвэл 88051835 …

  • 13 October

    Самсунг электроникс шинэ загварын “аргамжаагүй” өсгөгчөө зах зээлд гаргалаа

    Энэ онд Самсунг электроникс Samsung Galaxy S6 edge, Galaxy S6 edge Plus, Gear S2, Galaxy Note 5, SleepSense гээд гайхалтай олон шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулаад байгаа билээ. Үүний үргэлжлэл  болгож Wireless Audio 360 төслийн хүрээнд хөгжүүлсэн R5, R3, R1 модел бүхий гурван шинэ загварын аргамжаагүй өсгөгч /Wireless Speaker/-ийг танилцууллаа. Уг өсгөгч нь өөр дээрээ дууны тохиргоог хийх, удирдах зориулалттай мэдрэгч бүхий …

  • 13 October

    Уран зохицуулагч 2015 тэмцээний ялагчид тодорлоо

    ЗЦГ-ын Төв, орон нутгийн зөвлөлгөөний үеэр ажил мэргэжлийн аварга шалгаруулах “Уран зохицуулагч 2015” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд нийслэл болон аймгуудийн цагдаагийн газар хэлтсүүдийн замын цагдаагийн тасгуудаас нийт 136 алба хаагч албаны мэдлэг ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 1-р байрт УБХЦГ-ын ЗЦГ-ын д/х С.Жавхлантбаатар даргатай СХД-ийн ЗЦТ-ын хамт олон, -р байрт мөн газрын …

  • 13 October

    Франц улсын элчин сайдыг салбарын тэргүүнээр шагналаа

    Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарт томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа гэдгийг ХХАА-н сайд Р.Бурмаа онцолсон юм. Мөн Элчин сайд Ив Дэлунэг бүрэн …

  • 13 October

    3 минутанд бэлэн болох өглөөний кекс

    3-хан минутанд болдог амттай, хялбар өглөөний цайны кекс хийх аргыг толилуулж байна. Амттай юм идмээр санагдсан үед ч хоромхон зуур хийгээд болчихно. Бүх орцоо аяганд хийж, холиод богино долгионы зуухандаа хийхэд хангалттай. Орц: • ¼ аяга гурил • 1 хоолны халбага сахар • ¼ цайны халбага backing powder • 1/8 цайны халбага давс • Чимх синнамон • ½ цайны халбага …

  • 13 October

    Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

    Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсдэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын  замын  цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас  нус  гоожих, үе мөч, булчингаар  өвдөх  буюу ерөнхий  хордлогын шинжээр  илэрдэг. Томуу, томуу төст өвчнөөс  хэрхэн  сэргийлэх вэ? Өвчлөлөөс  сэргийлэх  хамгийн  сайн  хамгаалалт  нь биеийн эсэргүүцэл  сайн байх  явдал  тул витаминлаг чанарлаг  хоол идэх, биеийн тамирын  дасгал, …

  • 13 October

    Улиастай – Гачуурт чиглэлийн авто замын трасст өртсөн хоёр иргэнд нөхөн олговор олгоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/800 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын трасст өртсөн иргэний газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа. Иргэдийн эзэмшил газрын газар чөлөөлөх зардал болох  486 мянга 248 төгрөгийг нийслэлийн 2015 оны  төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг …

  • 13 October

    Хорт хавдрын эсрэг Л.Мөнхбаясгалангийн захиа

    “Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийнхөө нэвтрүүлэгт оролцсон  бүх зочид хийгээд УИХ-ын гишүүд, сайд нарт хандан захидал бичжээ. Тэрбээр захиандаа: “Миний бие болон тэнгэрийн оронд одсон ээж минь энэ өвчний золиос болсон юм. Ээж минь  оройтож оношлуулсан учраас хорвоог орхиж,  харин би эрт оношлуулсан учраас амьд  үлдэж чадсан билээ.  Энэ аймшигт зовлонг бие сэтгэлээр  туулсан хүний хувьд олон хүний …

  • 13 October

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09:00 цагт: Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөр, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулах Герман-Монголын “Made in Germany“ бизнес өдрүүдийн нээлт Шангри-Ла зочид буудалд болно. 09:00 цагт: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн эхлэлийн семинар Чингис зочид буудлын 3 давхрын хурлын танхимд болно. Утас: …

  • 13 October

    Улаанбаатарт 18 хэм дулаан байна

    2015 оны 10 дугаар сарын 13-ны  08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс …

  • 13 October

    Хар нохой өдөр

    Аргын тооллын 10 сарын 13-ны мягмар гараг, билгийн тооллын  намрын адаг улаан нохой сарын шинийн 1-ны ангараг гараг, 6 цагаан мэнгэтэй, хүчин төгсөх барилдлагатай, мод суудалтай, тэргүүн дагуул одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 7:31 цагт мандан, 19:21 цагт  жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд …

  • 13 October

    Х.Тэмүүжингийн хууль зөрчин байр олгосон баримтуудыг “дэлгэлээ”

    Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой ноцтой гэмээр мэдээллүүд өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Тус мэдээлэлд дурьдагдснаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Хууль зүйн яаманд ажилладаггүй нэр бүхий 8 хүнд Хууль зүйн яаманд ажилладаг мэтээр холбогдох бичиг баримтыг хуурамчаар  бүрдүүлж Төрийн албан хаагчидад олгодог хямдралтай  орон сууцыг өөрийн хамаатан садан болон ойр тойрны …