Yearly Archives: 2015

May, 2015

  • 30 May

    Хүүхдүүд сур харваагаар цэц мэргэнээ сорино

    Монгол Улсын Хүндэт Мэргэн Даржаагийн Жамбын нэрэмжит хүүхдийн сур харвааны тэмцээн Олон улсын Хүүхдийн эрхийн өдөр болно. 17 дахь жилдээ болох гэж байгаа тус тэмцээнд оролцож цэц мэргэнээ сорьсон хүүхэд бүрд бэлэг гардуулдаг уламжлалтай. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй тэргүүн байр, хамгийн хол харвасан хүүхдийг “Есүнхэй мэргэн”, хамгийн мэргэн буюу хасаанд тавьсан ганц ширхэг сурыг оносон хүүхдийг “Эрхий мэргэн”-ээр шалгаруулах зэрэг үйл …

  • 30 May

    Тэнэмэл амьдралаар амьдарч байсан 50 хүнийг ажлын байраар хангажээ

    Баянзүрх дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож буй. Дүүргийн 50 жилээ ойгоо угтсан олон ажлыг тус дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаагийн нэг нь “Архины хамааралтай болон тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх” аян юм. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран зохион байгуулсан уг ажил нь хамгийн их тэнэмэл иргэдтэй 14 дүгээр хорооноос эхэллээ. …

  • 30 May

    Нас барсан хүний сүнс биеээсээ гарч буйг гэрэл зурагт буулгажээ

    Бидний үзсэн олон кинон дээр нас барсан хүний сүнс биеэ орхиж буйг дүрслэн харуулсан байдаг. Гэхдээ эдгээр нь ердийн нэг уран дүрслэл бус шинжлэх ухаан дээр суурилсан зураглал гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Оросын эрдэмтэн Константин Коротков био-электроник камер ашиглан хүн нас барах үед сүнс нь биеэ орхиж буй гэрэл зургийг дарсан гэжээ. Тэрээр ОХУ-ын Санкт-Петербург улсын техникийн их сургуульд …

  • 30 May

    Баяраар хүүхдээ гадуур авч явахаас болгоомжил

    -Нийслэлд улаанбурханы дэгдэлт өндөр байгаа учир нийтийг хамрах арга хэмжээнд оролцохгүй байхыг анхаарууллаа- Хоёр хоногийн дараа Хүүхдийн баярын өдөр тохиох гэж байна. Гэвч нийслэлд улаанбурхан өвчний тархалт өндөр байгаа учраас мэргэжлийн байгууллагынхан баяраар нийтийг хамарсан арга хэмжээнд бага насны хүүхдээ оролцуулахгүй байхыг сэрэмжүүллээ. Нийслэл хотын хэмжээнд энэ сарын 25-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд 6 сартайгаас 5 нас …

  • 30 May

    Хэрэв их мөнгөтэй болохыг хүсвэл

    Мөнгөнөөс болж хүмүүсийн хоорондох сэв суух, өөрчлөлт орох, тэр ч бүү хэл ах дүүгийн тангараг тасрах нь ч орчин үед жирийн үзэгдэл болжээ. Хүн бус мөнгө шүтээн болсон гэхэд хилсдэхгүй. Мөнгө бол мэдээж амьдралын зайлшгүй хэрэгцээ. Гэхдээ мөнгөтэй буруу харьцах, мөнгийг хэт шүтсэнээр хүмүүсийн амьдрал доройтох, хэчнээн зүтгээд ч өөдлөн дэвших зам нь хаагдах ч байдаг. Тэгвэл та ямар бизнес …

  • 30 May

    БНАСАУ Батлан хамгаалахын сайдаа их буугаар буудаж хөнөөжээ /видео/

    БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайд Хён Ён Чхолийг цэргийн томоохон хурлын үеэр зүүрмэглэн унтсан хэмээн буруутгаж энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд цаазаар авсан билээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр Ардын зэвсэгт хүчний сайд эх орноосоо урвасан хэмээн буруутгагдаж, түүнийг их буугаар буудаж хөнөөсөн байна. Энэ тухай бичлэгийг саяхан олон нийтийн сүлжээнд цацжээ. Эх сурвалж: 24tsag.mn

  • 30 May

    Бибер, Гомес хоёр нэгдсэн үү? (видео)

    Энэ хайр дурлалын түүх хэзээ ч өндөрлөхгүй, бас зогсохгүй бололтой. Дуучин, жүжигчин Селена Гомес ээлжит удаагаа Жастин Бибертэй харьцаагаа сэргээсэн байна. Хамгийн сүүлд бүсгүй дахиж түүнтэй утсаар ч ярихгүй хэмээн андгай тангараг тавьж байсан билээ. Одоогоор одод харьцаагаа сэргээсэн гэдгээ ямар нэг байдлаар тайлбарлаагүй аж. Тэд Лос-Анжелес хотод болсон нэгэн үйл ажиллагааны үеэр хөшигний ард сэм уулзалдаж байсан гэнэ шүү. …

  • 30 May

    Мянган жилд ганц төрдөг агуу зөнч

    Жейн Пинкерт герман гаралтай америк хүн. Тэрээр 1918 оны нэгдүгээр сарын 3-нд АНУ-д төржээ. Эцэг нь ой модны аж ахуй эрхэлдэг баян хүн байжээ. Жейн хэлд оров уу үгүй юу л гоц чадвараа илэрхийлж эхэлсэн гэдэг. Хэлд бүрэн ороогүй хүүхэд “хар хүрээтэй захидал”-аар тоглоё гэж ээжээсээ гуйхад нь төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Гэтэл долоо хоногийн дараа эцэг нь нас барсан …

  • 30 May

    Шаардлага хүргүүллээ

    Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Татварын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаан дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, шалгалтын дүнг хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцүүлсэн байна.  Шалгалтаар  тус аймгийн татварын хэлтэс, албаны татварын улсын байцаагч нараас  татварын хууль тогтоомж зөрчигчийг хуулиар тогтоосон торгуулийн хэмжээнээс доогуур торгосон, шийтгэвэр, торгуул биелэгдээгүй, зөрчил гаргагчийн эрхийг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Иймд аймгийн прокурорын газраас захиргааны зөрчлийн …

  • 30 May

    Санамж бичигт гарын үсэг зурлаа

    Цагдаагийн Ерөнхий газрын дарга , Тэргүүн комиссар Р.Чингис, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол зорилго нь талууд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд хамтран хяналт хийх, харилцан мэдээлэл хийх замаар төрийн хяналт шалгалт хийх, мэдээлэл солилцох замаар төрийн хяналт шалгалтын ажлын чанар, үр нөлөө, уялдаа холбоог сайжруулж зах зээлийн …

  • 30 May

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ

    Ховд аймгийн Прокурорын газраас санаачлан Ховд аймаг дахь ШШГ албаны харъяа хорих 457-р ангид ял эдэлж буй ялтнуудад  2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт яриа таниулга зохион байгуулсан байна. Сургалтаар хорих, баривчлах ял эдлэж байгаа ялтнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль, эрүүгийн хууль тогтоомж, архи, тамхины хор уршиг  болон хугацааны өмнө тэнсэн суллахад …

  • 30 May

    “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” номын нээлт боллоо

    Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” ном эрхлэн гаргаж, нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис болон даргын зөвлөл, номонд оролцсон эрхэм зочид уригдан оролцлоо. Уран үгийн их дархан, утга зохиолын их мастер Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, Т.Галсан, Ш.Сүрэнжав, Ц. Хулан, Ай .Төмөр-Очир, До.Цэнджав, бурхан шашны тэргүүн хамба Д.Чойжамц, бурханч лам …

  • 30 May

    Төрөөс эрчим хүчний талаар бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив. Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дууссаны дараа хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулсныг гишүүд 55.1 хувийн …

  • 30 May

    Улс орнуудын сонирхолтой хилийн зааг

    Хилийн зааг гэдэг нь тухайн улсын газар нутгийн зааг болдог билээ. Тэгвэл эдгээр газрууд ямар харагддаг бол? Заримдаа та хил нэвтэрснээ ч мэдэхгүй байж болохоор сонирхолтой хилүүд байдаг юм байна. 1. Бельги болон Голланд 2. Итали болон Ватикан 3. Аргентин, Бразил болон Парагвай 4. Гаити болон Доминикан 5. Канад болон АНУ 6. Малайз болон Сингапур 7. Хойд болон Өмнөд Солонгос …