Yearly Archives: 2015

May, 2015

  • 29 May

    Хүүхдийн баярын өдөр төв талбайн замыг хаана

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх зургаадугаар сарын 1-ний өдөр Чингисийн талбайн баруун зүүн талын замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Тодруулбал замын хөдөлгөөнийг 11.00-14.00 цагийн хооронд хаах юм байна. Мөн хүүхдийн баярын өдөр төв талбайн ойролцоох бүх автомашины зогсоол үнэ төлбөргүй иргэдэд үйлчилнэ гэдгийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ. Жич: Доорх зурган дээр цагдаагийн эргүүл пост, автомашинаа хаана …

  • 29 May

    “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ыг бүртгэлээ

    Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Ц.Баянбилэгээс гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Дашрамд дурдахад …

  • 29 May

    НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа нярайн эрүүл мэндэд анхааран ажиллана  

    Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон Монгол Улсын гавьяат жүжигчин, тус сангийн элч дуучин Т.Ариунаа нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберт Бэнес хамт ажиллагаагаа үргэлжлүүлж, цаашдаа илүү үр дүнтэй ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм. Дуучин Т.Ариунаа 2001 онд анх Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Үндэсний элчээр томилогдож, АНУ-ын …

  • 29 May

    Хөөрхий бүсгүйн сэтгэл шимшрэм түүх

    АНУ-ын Калифорни мужийн Сан-Клементе хотын иргэн 37 настай Рэйчел Фаррох (Rachael Farrokh) 10 жилийн өмнөөс эхлэн “хоолны дуршил алдагдах” өвчинөөр өвчилсөн байна. Рейчел ажилаа алдаж сэтгэл санаагаар унах болсноос хойш энэ өвчнөөр шаналж байгаа. 1. Одоо тэрээр ердөө 18 кг жинтэй бөгөөд өөрөө хөдлөж, явж чадахаа больсон. Үүнээс гадна эмч нар түүнийг эмчлэхээс татгалзаж байгаа нь Рейчелийн сэтгэл санааг ихээхэн …

  • 29 May

    Тусгаар тогтнолын талбайд “Хамтдаа хөгжье” тайлан өдөрлөг боллоо

    Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагаас “Бид сайн сайханд дагуулна” уриан дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хамтдаа хөгжье” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд  зохион байгуулж байна. Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн тайлан өдөрлөгийн нээлтэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан …

  • 29 May

    МЗХ 6 дугаар сарыг “Хүүхдийн сар” болгон зарлалаа

    Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохыг төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд 6 дугаар сарыг “Хүүхдийн сар” хэмээн нэрлэж хүүхэд рүү чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ийнхүү хүүхдийн сар болгон зарласан нь хүүхэд багачууд, өсвөр үеийхнийхээ хөгжлийг …

  • 29 May

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад зөрчил арилгуулах албан бичиг хүргүүлэв

    Авлигатай тэмцэх газраас нэр бүхий албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийг дахин гаргуулахгүй байхад анхаарч ажиллах талаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсанд албан бичиг хүргүүлэв. Тус газарт “Сүхбаатар дэвшил” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Д.Цоожтой холбогдуулан иргэнээс ирүүлсэн гомдлыг үндэслэн шалгахад тэрээр өөрийн хувь эзэмшдэг “Мегаланд констракшн” ХХК-ийн захирал З-тэй Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг …

  • 29 May

    Орон нутагт ажилласан дүнгийн мөрөөр 54 дүрэм, журмыг хянана

    Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсгийн Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажилласан дүнгийн мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Тус газраас томилогдсон ажлын хэсэг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, мэдүүлгийн бүрдүүлэлтийн програм хангамж, цахим бүрдүүлэлт, мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд …

  • 29 May

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 9655 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 518 хүн лабораторийн шинжилгээгээр, 1984 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр …

  • 29 May

    Буудайн тариалалт төлөвлөснөөс давжээ

    Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс,  8.7 мянган га-д хүнсний ногоо,  16.0  мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401.2 мянган  га-д тариалалт хийхээр зорилт дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар 337.0 мянган га-д үр тариа,  үүнээс 322.2 мянган га-д улаанбуудай, 8.7 мянган га-д …

  • 29 May

    Цахилгааны нөөц эх үүсвэртэй болоход анхаарна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанаар инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулсан юм. Энэ үеэр Хотын Ерөнхий менежер Б.Бадрал  “Эрчим хүчний хуулинд цахилгаан хэрэглэдэг бүх байгууллага нөөц эх үүсвэртэй байх ёстой гэж заасан байдаг. Тиймээс Замын хөдөлгөөний удирдлагын төв камер, гэрлэн дохиондоо цахилгааны нөөц эх үүсвэр байрлуулах хэрэгтэй. Нийслэлийн 9 …

  • 29 May

    Яармаг Нисэхийн замын гэрэлтүүлгийг засварлаж байна

    Яармаг Нисэхийн 13.7 км авто замын гэрэлтүүлгийг 2014 онд хийсэн. Гэрэлтүүлэгт гэмтэл гарсан учраас Нийслэлийн Авто замын газар 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөрт багтаан гэрэлтүүлгийн тэжээлийн 5000метр кабель солих ажлыг графикийн дагуу хийнэ. Одоогоор Нийслэлийн Авто замын газрын туслан гүйцэтгэгч “Чобо” ХХК нь гэрэлтүүлгийн тэжээлийг тэнцвэржүүлэх, ачаалалыг хуваарилах ажлыг гүйцэтгэж байгаагаас …

  • 29 May

    Тамхийг ялсан эрхэм хүмүүс номын нээлт 5 сарын 31-нд болно

    Тамхи бол ганцаардсан хүнд хань, гутарсан нэгэнд тайтгарал, заримд нь чамирхал ч болдог гэсэн яриа бий. Хэдийгээр хүний биед муу хорт зуршил гэдгийг хүн бүр цээжээр мэддэг хэрнээ түүнээс салж чаддаггүй. Харин өөрийн хорт зуршлаа зориглон хаяж, түүгээр зогсохгүй бусдад үлгэрлэн шүлэг зохиож, ном бичсэн зохиогч О.Эрдэнэбүрэнгийн цоо шинэ халаасны ном хэвлэлтээс гарчээ. Зохиогч “Тамхинаас гарахад хүндэтгэх шалтгаан хэрэгтэй” гэсэн …

  • 29 May

    Монгол дуучид ОУ-ын “Байкаль” тэмцээний эхний гурван байрт шалгарлаа

    Дөрвөн жил тутам нэг удаа зохион байгуулагддаг “Байкаль” олон улсын дуурийн дуулаачдийн  тэмцээн  энэ сарын 25-28-ны өдрүүдэд Улан-Үдэ хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний  тэргүүн байруудад  Монголын дуучид   шалгарчээ.  Тодруулбал  МУГЖ Г.Ариунбаатар тэргүүн байр, УДБЭТ-ын гоцлол дуучин  О.Хүрэлбаатар хоёр, УДБЭТ-ын гоцлол дуучин   Д.Батжаргал  гуравдугаар байрт орсон байна. Эмэгтэйчүүдээс УДБЭТ-ын  дуучин  С.Батчимэг  гуравдугаар байрт шалгарсан байна. Дуучин С.Батчимэг СУИС-ийг  Монгол Улсын гавьяат багш Б.Дашимагийн удирдлага …

  • 29 May

    Мессигийн лааны тосон баримал Мадам Тюссо музейд тавигдлаа

    Аргентиний шилдэг хөлбөмбөгчин Лионел Мессигийн лааны тосон баримал Америкийн Нью-Иорк хотын Мадам Тюссо музейд тавигджээ. Мессгийн баримлыг хийхийн тулд 4 сарын хугацааг зарцуулсан байна. Энэхүү лааны тосон баримал жинхэнэ Месси шиг гоол оруулж, ялалт байгуулахгүй.Гэхдээ түүнийг гайхалтай урлажээ. Испаний Барселона багийн довтлогч Лионел Месси шигшээ багийнхаа өмсгөлийг өмссөн,бөмбөг тууж байгаа лааны тосон баримлыг Нью-Иорк хотын Мадам Тюссо музеигээс олон нийтэд …