Yearly Archives: 2015

May, 2015

  • 7 May

    “Хавдрын эсрэг үндэсний аян 2015” Орхон аймгаас эхэллээ

    Хүн амын эрүүл амьдралын зөв хэвшил, хавдар өвчний талаарх цогц мэдээ мэдээллийг хүргэн, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор жил ирэх тусам хүрээгээ тэлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-г Хавдар судлалын үндсэний төв /ХСҮТ/, ХААН Банк Сан, МҮОНРТ-ээс 5 дахь жилдээ үргэлжлүүлэн зохион байгуулж байна. “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы орон нутаг дахь нээлтийн арга хэмжээ 05 дугаар  сарын 05-ны …

  • 7 May

    Ялалтын баярт зориулсан тоглолт болно

    Монгол улсын Филармонийн гоцлол дуучин Баяраагийн Дэлгэрбаярын “ПОКЛОНИМСЯ” аугаа их ялалтын 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт маргааш буюу 5-р сарын 8-нд 19 цагаас СТӨ-нд болно. Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, дуучин М.Бямба-Эрдэнэ, хөгжимчин М.Хулан, СУИС-ийн найрал дуучид, СИТИ дээд сургуулийн найрал дуучид оролцоно. Тасалбарыг СТӨ, улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэнэ. 7011-8012, 7014-8012, 9992-5074, 99045517 дугаарын утаснаас лавлана …

  • 7 May

    Ялтнуудад хоригдох хугацаанд нь бичиг үсэг сургана

    Ялтныг нийгэмшүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн прокурорын газраас санаачлан тодорхой ажлуудыг хийж байна. Тухайлбал хорих 403 дугаар ангид ял эдэлж байгаа бичиг үсэг мэдэхгүй 5 ялтанг бичиг үсэгтэй болгох зорилгоор аймгийн Боловсролын газартай хамтран  ажиллах санал хүргүүлсний дүнд Баянхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нараар дээрх нэр бүхий ялтануудад тодорхой хөтөлбөрийн дагуу хичээл заалгаж байх ба ялтанууд ял эдлэх явцдаа …

  • 7 May

    “Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдаан зарлалаа

    Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Улаанбаатар хотын ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудынхаа дунд гар зургийн уралдааныг зарлаж байна. Уралдаан нь хотын хөгжил дэвшилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжиж, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харах зорилготой юм. Уралдаанд 6-16 насны хүүхэд багачууд оролцох боломжтой. Ингэхдээ өгөдсөн сэдвээр хүүхэд бүр өдөр тутам харьцаж байдаг цэцэрлэг, …

  • 7 May

    Нийслэлийн өрхийн эмч нарын зөвлөлгөөн энэ сарын 19-нд болно

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн өрхийн эмч нарын зөвлөлгөөн зохион байгуулах тухай” А/393 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилгоор “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт өрхийн эмч нарын зөвлөлгөөнийг энэ …

  • 7 May

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялалтын төв музейн “Алдарын танхим”-д цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

    Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан  Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Москва хотноо байрлах Ёслолын дэнж буюу  “Поклонная гора” цогцолборын Аугаа эх орны дайны ялалтын төв музейн “Алдарын танхим”-д цэцэг  өргөж хүндэтгэл үзүүллээ. Ёслолын дэнж дэх дурсгал, хүндэтгэлийн цогцолбор нь нийт 135 га талбай эзэлдэг бөгөөд тус цогцолборт “Дэлхийн …

  • 7 May

    Шарга морьтын амны авто замын засварын ажлын санхүүжилтийг шийдвэрлэлээ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/388 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн замын сангийн хөрөнгийн хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хөрөнгөнөөс энэ онд санхүүжүүлэх Сүхбаатар дүүргийн Шарга морьтын амны авто замын засварын нэг тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар …

  • 7 May

    Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

    Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалыг үндэслэн нийслэлийн Засаг дарга “2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/235 дугаар захирамж гаргасан. Үүний дагуу Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлагыг энэ сарын 8-10-ны өдрүүдэд  зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан …

  • 7 May

    Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан  Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийхээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүрэлцэн ирлээ. Айлчлалынхаа эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Москва хотноо сурч буй Монгол  оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэж …

  • 7 May

    Тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээг санал болгов

    Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдэрийн дэд сайд, Монгол-Беларусийн ЗГХК-ийн Беларусийн талын дарга ноён Огородников Александр Сергеевичийг  хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд сайд Р.Бурмаа хоёр орны хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн 2 жилд сэргэн хөгжиж байгааг дурдаад 2014 оны 06 дугаар сараас Улаанбаатар …

  • 7 May

    Асрамжийн төвүүд хугацаа нь дууссан эм хэрэглэж байжээ

    Хүүхдийн төлөө үндэсний газрын мэдээллээр 2014 онд Улаанбаатар хот болон орон нутагт хүүхдийн асрамж, халамжийн нийт 33 төвд 1015 хүүхэд асруулж байгаа аж. Тэгвэл 33 асрамжийн төвийн гурав нь улсынх, бусад 30 нь гадаад дотоодын хувь хүн, компани, буяны байгууллага хариуцан ажиллуулдаг байна. Эдгээр асрамжийн газруудын үйл ажиллагаатай танилцан, хяналт шалгалт судалгааг Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн байна. Шалгалтаар Кристина …

  • 7 May

    Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлийг хэлэлцэв

    Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 22 дугаар чуулганаар энэ оны 5 дугаар сарын 5-наас 8-ны өдрүүдэд Женев хотноо хэлэлцэж байна. Энэхүү хэлэлцүүлэгт Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэлээр ахлуулсан Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, УЕПГ, ЦЕГ, Жендерийн үндэсний албаны төлөөлөгчид …

  • 7 May

    Компьютерийн цацраг туяанаас гоо сайхнаа хэрхэн хамгаалах вэ?

    Саяхан 21 хоногийн амралтаа авчихаад ажилдаа орохдоо би өөрийнхөө хэт хуурайшилттай хэрнээ тасралтгүй тослогждог арьсаа эмчлэгдээд чийглэг, эрүүл болчихлоо гэж ямар их баярласан гэж санана! Шинээр авсан нүүр цэвэрлэгч, тосных уу, зуны улирлынх уу гэдгийг нь бодож олоогүй л байлаа. Гэтэл өдрийн 9-10 цаг компьютерийн ард суудаг ажилдаа эргээд орсон чинь хоёр хоногийн дараа буцаад л крем шингэхээ больчихсон. Эцсийн …

  • 7 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    2015 оны тавдугаар сарын 07-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. 7/Y Баянзүрх 10.00-18.00 14-р хороо 14-р хороолол Намьянжүгийн 31, 41, 31А, Б байр, Консулын 18, 19, 20-р гудамж, Бэрэн констракшн, Амелагийн найзууд цэцэрлэг-3, X-press хэвлэх үйлдвэр, Идэр дээд сургууль, Макс импекс, Кэй энд Ти констракшн, Монхан …

  • 7 May

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    09:00 цагт “Дээд боловсролын шинэчлэлийн тулгамдсан асуудал” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ын төв номын сангийн 604 тоотод явагдана. Утас: 96616500 10:00 цагт НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус дунд сургууль, цэцэрлэгүүдэд нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг шалгасан талаар нээлттэй хэлэлцэнэ. Утас: 91887887, 99070909 10:30 цагт “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд 2015 оны хэлэлцээрт …