Yearly Archives: 2015

May, 2015

  • 6 May

    Ил зуухыг хэрхэн хийх вэ?

    Дулааны улиралд ч гэсэн гадаа гал түлээд тойрч суугаад хооллох бас л сайхан байдаг шүү дээ. Ил гал дээр чанасан бор цай хүртэл амттай гэж ярилцдаг даа. Яг ийм орчинг зуслангийн байшингийн дэргэд эсвэл хашаандаа бүрдүүлж болох юм. Гэвч эрүүл газарт шууд гал түлэх, гэмтээх нь бас тийм сайн зүйл биш. Иймд байнга ашиглаж болох ил гал түлэх цэгийг хэрхэн …

  • 6 May

    Өвөрхангай аймгийн алдарт уяачдын зөвлөгөөн боллоо

    Өнөөдөр Төрийн ордонд болсон Өвөрхангай аймгийн алдарт уяачдын зөвлөгөөн боллоо. “Арвагар хээр” холбооноос Өвөрхангай аймгийн алдарт уяачдын зөвлөгөөнийг 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Хархорин, Уянга, Хайрхан дулаан, Өлзийт, Хужирт, Богд, Сант, Есөнзүйл зэрэг 19 сумын алдарт уяачид оролцож байна. Тус арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар оролцлоо.

  • 6 May

    ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.05.06/

    Монгол улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: -Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт нийт 3584 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 404 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.    Эх сурвалж: ХӨСҮТ Архины хордлого: 4 дүгээр сарын 28-аас 5 дугаар сарын 5-ны хооронд …

  • 6 May

    Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ойн тоглолт болно

    Оросын хөгжмийн алдарт зохиолч П.И.Чайковскийн гайхамшигтай сайхан бүтээлүүдтэй Монголын ард түмэн танил болоод олон жил өнгөрчээ. Ялангуяа түүний ‘Хунт нуур’, ‘Нойрсож буй гоо бүсгүй’, ‘Щелкунчик’ буюу ‘Цөмөөхэй’ зэрэг алдартай бүжгэн жүжгүүд нь манай хүүхэд залуусын үзэх, сонсох дуртай, хэзээний танил дотно, сайн мэдэх бүтээлүүд нь болжээ. Чайковскийгаас өмнөх балетын хөгжим, тайзны бүжгийн хавсрага мэт байсан бол түүний балетууд тоглогдсоноор энэ …

  • 6 May

    Б.Галаарид: Интернэтэд суурилсан сэтгүүлзүй бол манай салбарын ирээдүй

    Үзэг цаас төдийхөн өвөртлөөд сурвалжлаганд гүйдэг, үсэг өрж тугалга цутган сониноо хэвлэдэг байсан түүх Монголын сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын саяхны дүр зураг.Сургууль төгсөж мэргэжлийн сэтгүүлч болоод сонин сэтгүүлийн шинэ дугаар гаргах гэж хэвлэлийн будаг, дардастай ноцолдож явсан сүүлчийн төлөөлөл нь өнөөдөр тавин нас шүргэх төдий идэрхэн байна. Компьютер гэдэг нэгэн гайхамшгийг зөвхөн нарийн мэргэжлийн инженерүүд л ажиллуулж чадна, тэр хүмүүсийн …

  • 6 May

    Биеэ байгалийн бус аргаар зэрэмдэглэсэн хүмүүс /фото +18/

    Сүүлийн жилүүдэд залуусын дунд персинг, шивээс маш их хүчээ аваад байгаа. Зарим нэг хүмүүс үүнд хэт шунаад байх шиг. Өөрийгөө мангас мэт болгож үнэхээр цочмоор зэрэмдэглэх болжээ. Байгалиас шийтгэл мэт заяасан зэрэмдэг хүмүүс байдаг гэтэл энэ хүмүүс байгалийн бус өөрийн дур сонирхлоор биеэ сийчин зэрэмдэглэсан байна.

  • 6 May

    Хүний биеийн хэрэггүй 10 эрхтэн

    Аньсага Гуравдагч аньсага гэгддэг энэ эрхтэн нулимсны сувгийн хажууд байдаг. Өөхөн давхарга бүхий энэхүү салст бүрхэвч нь нүдэнд орсон бохирдлыг гадагшлуулах үүрэгтэй байж болох юм. Тэрнээс биш тийм ч хэрэгтэй эрхтэн биш гэнэ. Дарвины товруу Эволюцийн онолыг үндэслэгч, натуралист Чарлз Дарвины (1809 – 1882) олж мэдсэнээр дэлхийн хүн амын 10% нь чихнийхээ дээд хэсэгт жижигхэн гүвдрүүтэй байдаг. Чихний бүтцийн энэхүү …

  • 6 May

    Хосуудаа “Хайрын хүч” тоглолтоор болзоорой

    Сүүлийн үед сошиал ертөнцөд олны хүндэтгэлийг ихэд хүлээгээд байгаа залуу бол хөтлөгч Б.Тамир билээ. Тэрээр эхнэр М.Болормаатайгаа танилцаад 2013 онд хуримаа хийсэн боловч 6 сарын дараагаар эхнэр М.Болормаагийн бие нь муудаж эхэлсэн байна. Тэрээр 2014 онд өвчний ерөнхий оношыг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсжээ. Тэд химийн эмчилгээ, туяан эмчилгээ зэргээр маш олон эмчилгээ хийлгэсэн боловч түүний бие …

  • 6 May

    Хоёр хүүгийнхээ нэгийг нь зосиослох хэцүү шийдвэртэй тулгарсан эх

    Бид амьдралдаа бишгүй л олон сонголтийг хийдэг. Тэр дундаас хамгийн хэцүү сонголттой тулсан нэгэн эхийн талаар та бүхэндээ хүргэж байна. Хоёр хүүгийнхээ аль нэгийг сонгож амьдралыг нь аврах шийдвэр. Таны сонгосон хүү амьдарч таны сонгоогүй хүү нас барах болно. Ийм л хатуу шийдвэртэй тулсан эх юм. Хөвгүүдэд бөөрний донор хэрэгтэй бөгөөд ганц л донор байгаа юм. Ээжийн шийдвэр бүхнийг шийднэ. …

  • 6 May

    “Оюутан мисс” тэмцээн дахин зохион байгуулагдана

    Монголын мянга мянган гоо үзэсгэлэнт оюутан охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулах зорилготой “Оюутан мисс 2015” тэмцээн тун удахгүй эхлэх гэж байна. Тус тэмцээний хэвлэлийн хурал өнөөдөр болж сэтгүүлчдэд төдийгүй оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Хэвлэлийн хуралд тэмцээний зохион байгуулагч, дэмжигчдийн төлөөллүүд болох “Тансаг мода” загварын агентлагийн захирал Б.Уянга, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны УЗГ-үүн Б.Мөнх-Оргил, Мисс монголиа холбооны дэд захирал …

  • 6 May

    Цэрэг татлага энэ долоо хоногт явагдана

    Нийслэл Дүүргийн Засаг даргын Захирамжийн дагуу 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 08, 09, 10-ны өдрүүдэд явагдана. Цэргийн албаны зарлан дуудах хуудас авсан иргэд тогтоосон хугацаанд бэлэн байж үүргээ биелүүлэхийг дүүргүүдийн цэргийн штабаас мэдэгдэж байна. Цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах хуудас хүлээн авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэртэйгээ ирнэ. Дотоодын их дээд …

  • 6 May

    5 сарын 15-наас эхлэх Улаанбурханы вакцинд хүүхдүүдээ хамруулаарай

    Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 14 аймагт Улаанбурхан өвчний сэжигтэй 2974 тохиолдол, үүнээс лабораториор батлагдсан 388 тохиолдол бүртгэгдсэн байна. Сэжигтэй болон батлагдсан тохиолдол бүрт тандалт судалгаа, голомтын хавьтагсдын судалгааг хийж, хариу арга хэмжээ авч, аймаг, дүүрэг, нэгдсэн эмнэлэгүүдийг мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа аж. Голомтын хариу арга хэмжээний хүрээнд улаанбурханы өвчлөл бүртгэгдсэн АШУҮИС-ийн дотуур байр, ШУТИС-ийн дотуур байр, Амгалан …

  • 6 May

    “Монгол гэр” тайлбар толь номын нээлт болно

    Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжүүлж ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн хэрэгжүүлсэн “Монгол гэр” төслийн үр дүн “МОНГОЛ ГЭР” ТАЙЛБАР ТОЛЬ номын нээлт болно. Номын э ээлт 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 14 цагт Интерном номын их дэлгүүрт болно.