Yearly Archives: 2015

May, 2015

  • 7 May

    Гахай, туулай жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 7. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 18. Бархасвадь гараг. Гар одтой, 3 гурван мэнгэтэй харагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Түлхэх.  Шүтэн барилдлагаХуран үйлдэх.  Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай  жилтнээ аливаа үйлийг …

  • 7 May

    Улаанбаатарт 5-7 градус дулаан байна

    Ихэнх нутгаар үүлшиж, баруун болон зүүн зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дорнод Монголын талаар 4-9 …

  • 6 May

    Үхлийн дараа…

    “Бард төдөл буюу сонсохын хүчээр чөлөөлөгдмуй” гэсэн энэ номыг манай эриний VIII дугаар зууны үед энэтхэгийн их гүрү Бадамсамбуу Төвдөд бичсэн байна. Энэ мэдлэгийг одоо эзэмших цаг нь болоогүй тул цаг нь болохоор олох ёстой хүн нь олох болно гээд  хэзээ ямар хүн олох талаар тодорхойлон хэлээд номоо Түвдийн өмнө зүгт орших Дакпо нутгийн Ганподар ууланд бүжиж  буй бурханы ойролцоо …

  • 6 May

    Хотын төвд “А” зэрэглэлд байрлах 3 давхар барилгыг хэн хувьчилж вэ?

    Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Архивын ерөнхий газрын конторын барилгын нээлттэй дуудлага худалдаа зарлагдсан байна. Уг барилга нь хотын төвийн “А” зэрэглэлд байрлалтай эргэн тойрон олон барилга байшин сүндэрлэсэн энэхүү байгууламжийг авахаар төлөвлөж буй хүмүүс цөөнгүй байгаа бизээ. Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээгээр  энэхүү барилга нь архив, конторын зориулалтаар баригдсан,  Барилгын хэмжээ 72х14 метр, оффисын …

  • 6 May

    БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд

    Сүүлийн өдрүүдэд зарим мэдээллийн хэрэгсэллээр “БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэл 2015 оны 5-р сарын 6-8-ны өдрүүдэд Аймаг, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүдээр явагдах гэж байна” гэсэн ташаа мэдээлэл цацагдаж байна. Энгийн бүртгэл нь жилд нэг удаа Аймаг, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүдээр явагддаг бөгөөд энэ жилийн бүртгэлийн тов гараагүй байна. Тов тодорхой болмогц www.hudulmur.mn цахим хуудсаар мэдээлэх болно. Харин 2015 оны 5 сарын …

  • 6 May

    Д.Уранзаяагийн амжилт

    МУГТ С.Төгсцогтын эхнэр,  Kiwi хамтлагийн дуучин Укагийн дүү гэдгээрээ олны танил болсон Д.Уранзаяаг уншигчид та бүхэн сайн мэдэх биз ээ.  Тэрээр хүүгээ төрүүлсэнийхээ дараа бодибилдингээр хичээллэж эхэлсэн. Шантрахгүй тууштай хичээллэсний үр дүнд тэрээр саяхан болж өнгөрсөн Бодибилдинг фитнессийн Хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, шагналт дөрөвдүгээр байр эзэлсэн байна. Ингээд залуу бүсгүйдээ өшөө илүү амжилт гаргаарай хэмээн хүсэн ерөөж байна. эх …

  • 6 May

    С.Сарантуяа: Хүн хүнээ энэрч хайрлах сэтгэл үгүйлэгдэж байгааг “Үгүйлэгдсэн хайр” жүжигт харуулж байгаа

    Төрийн соёрхолт, АУЗ Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр”жүжиг анх 1988 онд УДЭТ-ын тайзнаа тавигдаж найруулагч Э.Санчигдан, хөгжмийн зохиолч УГЗ Г.Алтанхуяг нар ажиллаж, АЖ Л.Жамсранжав, Төрийн соёрхолт, АЖ Н.Сувд, АЖ Ц.Гантөмөр, АЖ Г.Мягмарнаран, АЖ Д.Мэнбаяр, АЖ Ж.Лхамхүү,МУГЖ З.Жарантав, СТА Ж.Дорлигжав нар тоглон, үзэгчид болон мэргэжлийн судлаачдаас өндөр үнэлгээ авч байжээ. Дараа нь уг жүжгийг 2005 онд СТА Ч.Түвшин дахин сэргээж АЖ Ц.Гантөмөр, АЖ …

  • 6 May

    “Хөсөгтөн” маргааш аваргын төлөө өрсөлдөнө

    “Asias got talent” наадамд  ардын урлагын Хөсөгтөн хамтлаг амжилттай оролцож, шилдэг ест тунан үлдээд байгаа билээ. Тэгвэл маргааш эцсийн шатны шалгаруулалт болох юм. Тодруулбал Монголын цагаар 21.05 цагт “AXN TV” сувгаар шууд цацагдах эцсийн шатны шалгаруулалтын дүн ирэх даваа гарагт гарах бөгөөд тус өдрийн өглөөний 01.00 цаг хүртэл үзэгчдээс санал авч шилдгийг тодруулах юм байна. “Хөсөгтөн”-ий залуус Малайз улсад бэлтгэл …

  • 6 May

    Болливудын баатрууд бодит амьдрал дээр хэрэгтнүүд байдаг

    Та Болливудын оддыг үнэхээр л кинон дээр гардаг шигээ цэвэр ариун хүмүүс байдаг гэж бодож байна. Тэгвэл үүнийг уншаад дахиад нэг бодоод үзээрэй гэж зөвлөмөөр байна. Тэд кино, дэлгэцээр баатар, сайхан сэтгэлтэн болж тоглодог ч амьдрал дээрээ торны цаана хэд хэдэн удаа суугаад гарсан байдаг аж. Хууль бусаар хар тамхи хэрэглэх, охид хүчирхийлэх, санаатайгаар хэрэг үйлдэх зэрэг хууль дүрмийн гадуур …

  • 6 May

    Татвар төлөгчдөө дарамталж биш дэмжих ёстойг ”Шийдлийн цаг”-аар анхаарууллаа

    Лхагва гаригт бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар оролцлоо. Татварын хэрэг, татварын асуудалтай компани, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байна. Энэ асуудалд “Шийдлийн цаг” анхаарлаа. Цагдаагийн байгууллагад татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн тоо 2012 оноос хойш 254 бүртгэгджээ. Үүнээс 107 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 91-ийг нь хэрэгсэхгүй болгуулах саналыг прокурорын …

  • 6 May

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Ром хотод ажиллаж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Ром хотын дарга Игнацио Мариногийн урилгаар 2015 оны 5 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Ром хотод айлчилж байна. Засаг дарга Э.Бат-Үүл айлчлалынхаа хүрээнд Ром хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Аялал жуулчлал, олон улсын харилцааны комиссын дарга Валинтина Гриппотой уулзаж, хотууд хоорондын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Талууд Ром хотод …

  • 6 May

    “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аян эхэллээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяныг зургаадугаар сарын нэгнийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зохиож эхэллээ. Аяны нээлт 2015.05.06-ны өдөр Эрх чөлөөний талбайд боллоо. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлага, улсын байцаагч нар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд аяны нээлтэд оролцов. Аж …

  • 6 May

    Бодит явдлаас сэдэвлэсэн 10 аймшгийн кино

    Та аймшгийн кино үзэх дуртай юу? Аймшгийн кинон дээрх үйл явдлууд бодит амьдрал дээр байдаггүй гэж боддог уу? Аймшгийн кино эхлэхийн өмнө “бодит явдлаас сэдэвлэн бүтээв” гэж бичдэггүй ч эдгээр кинонуудыг жинхэнэ амьдралаас сэдэвлэн бүтээжээ. 10. Open Water (2003) Далайд алга болсон усанд шумбагч эхнэр нөхөр болох Tom, Eileen Lonergan нарын амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Тэд дэлхийн хамгийн том шүрэн арал …

  • 6 May

    “Нил цэцгийн баяр хөөр”

    Нэгэн хаан цэцэрлэгтээ зугаалж яваад мод цэцгүүд нь бүгд хатаж муудсан байхыг олж харжээ. Маш их гайхсан хаан яагаад ийм болсныг царс модноос асуухад тэрээр “Үзэсгэлэнтэй сайхан хуш мод шиг том болж чадахгүйгээс хойш амьд яваад юу хийх вэ?” гэжээ. Харин хуш модноос учрыг асуухад тэрээр “Усан үзмийн мод шиг сайн үр жимс гаргадаггүй юм чинь үхсэн нь дээр биш …

  • 6 May

    Өөрийгөө таних 7 зарчим

    Та өөрийгөө таньж мэдэх тусмаа өөрийнхөө чадварын ямар багахан хэсгийг ашиглаж байгаагаа анзааран гайхах болно. Таныг 7-хон алхамд өөрийнхөө авьяас чадвараа олж нээхийг урьж байна. Хүмүүс бид цаг үргэлж бусдын алдааг харахыг, олж мэдэхийг оролддог. Тэгвэл бид бусдыг таньж мэдэхэд зарцуулдаг зүтгэлийнхээ хэр зэрэг хэсгийг нь өөрийнхөө төлөө зарцуулдаг билээ? Та өөрийнхөө сул талаа, дутагдлаа мэддэг үү? Бүрэг хулчгар зангаасаа …