Yearly Archives: 2015

April, 2015

  • 24 April

    Digital Marketer Master Class сургалт болно

    Таны бизнес интернэт орчинд байршаагүй бол бизнесээ алдсанд тооц Билл Гейтс Технологийн зуунд аливаа хэрэглэгч цахим орчинд байршиж асар их мэдээллийн урсгал дунд амьдарч байгаа өнөө үед уламжлалт маркетингийн арга хэрэгслийн үр нөлөө буурч зорилтот хэрэглэгчийн зүрхэнд хүрэх зам улам нарийн төвөгтэй болж байна. Маркетингийн үзэл, онол ч мөн ялгаагүй технологийн тэсрэлтийг даган хувьсан хөгжиж байгаа болхоор бизнесийн байгууллагын маркетингийн …

  • 24 April

    Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг толилуулна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан “Найрсаг Улаанбаатар”  хөтөлбөрийн хүрээнд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар богд, өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан түүний уран бүтээлээ туурвиж байсан Сарьдагийн хийдийн туурийн малтлагаас гарсан олдворуудаар тусгай үзэсгэлэн гаргах гэж байна. Сарьдагийн хийдэд хийсэн малтлага судалгааны явцад илрүүлсэн 1300 гаруй олдворуудаас дээжлэн 100 гаруй үзмэрийг 2015 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 …

  • 24 April

    Соёлын төв өргөөнөө “дэлхийг аврах” багийнхан тэсрэлт хийж байна

    Соёлын төв өргөөнөө “дэлхийг аврах” багийнхан цуглажээ. Тус багт Арго  багш, Сарандаваа,судлаач Бат-Отгон, Чингэс хааны  академийн тэргүүн Нямдаваа, Орифлеймийн Оюунгэрэл, хотын мээр Бат-Үүл, МУГЖ Жавхлан нар багтсан байна. Олноос онцгой өөр өөрийн гэсэн содон  имижтэй эрхмүүд энэ удаад тайзны бүтээлд дүрээ мөнхөллөө. Онцгойлон энд дурдахад, “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” хошин шоу тоглолтод дээрх эрхэмүүд өөрсдийн биеэр оролцоогүй юм. Мөрөөдлийн театрынхан  нөхөрсөг …

  • 24 April

    “Банш” Батаа мисс Т.Туяамааг “таалжээ”

    Монголын загварын ертөнцийг  өөрийн гэсэн өнгө төрхөөрөө чимж, өнгөлж яваа сайхан бүсгүйчүүдийн нэг нь Мисс Т.Туяамаа. Түүнийг “банш” Батаа таалсан гэнэ шүү Тодруулбал, “Хар сувдны нууц” инээдмийн дэлгэцийн бүтээлд хатны дүрийг мөнхөлжээ. Харин хааны дүрд “банш” Батаа тоглосон бөгөөд өөртөө энэ дэлхийн хамгийн гоо үзэсгэлэнтэй бүсгүй олж ирэхийг түшмүүддээ тушаадаг аж. Ийнхүү хааны тушаалыг биелүүлж хатныг тодруулдаг гэнэ. Орчин үеийн инээдмийн кинонд …

  • 24 April

    “Иргэний мэдэх эрх” уулзалт зөвлөлгөөнд Ерөнхий сайд оролцлоо

    “Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо”-ноос зохион байгуулсан “Иргэний мэдэх эрх” сэдэвт орон нутгийн 100 сэтгүүлчийн уулзалт Төрийн ордны Иргэний танхимд боллоо. 21 аймгийн радио, телевиз, сонины сэтгүүлч, МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга нар, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтнууд оролцсон энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, Орон нутгийн иргэдийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх …

  • 24 April

    Д.Отгонжаргал “Азийн топ дизайнер” боллоо

    Загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал “Otgoo Couture collection” загварын шоугаа 2014 оны 2 сарын 14-нд “Couture Fashion Week Fall 2014”-д танилцуулж байсан. Монголын цөөхөн хэдэн загвар зохион бүтээгчдийн нэг гэж хэлж болох тэрээр саяхан “Азийн шилдэг топ дизайнер” болсон тухай таатай мэдээг хүргэе. Тэрээр 2003 онд “Урлах эрдэм” дээд сургуулийг төгсч, 2003-2011 онд төгссөн сургуульдаа багш, дизайнераар ажиллаж байсан бөгөөд өөрийн …

  • 24 April

    Монгол хэл бичгийн шалгалтыг дахин нэг удаа авна

    Өнгөрсөн жилээс эхлэн Засгийн газрын аравдугаар тогтоолыг хэрэгжүүлж ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс монгол хэл, бичгийн шалгалтанд үнэ төлбөргүй бүртгэж, шалгалт авч байхаар болсон. Энэхүү шалгалтанд 400 оноо авсан тохиолдолд тухайн сурагч ЭЕШ-ыг өгөх эрхтэй болох юм. Монгол хэл, бичгийн шалгалтыг маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр дахин нэг удаа авхаар болжээ. Энэ шалгалтыг дахин болсон учир нь өмнө нь ямар …

  • 24 April

    “Өглөөний хүн” клуб зургаан нас хүрлээ

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Өглөөний хүн клуб нь 2009  онд анх МУИС-ийн дотуур байранд эртэч оюутан залуусын санаачилгаар байгуулагдаж байжээ.Тэгвэл энэ өдөр тус клубын зургаан жилийн ойн баяр тохиож, салбар клубын идэвхитэн дэмжигч гишүүд өглөөний 06:00 цагт чуулж ойн баяраа тэмдэглэлээ. Ойн хүрээнд “Өглөөний хүн” клуб үйл ажиллагаагаа явуулж буй оюутны дотуур байрны ойролцоох гудамж талбайд мод тарихаар бэлтгэж байгаа …

  • 24 April

    Хань ижлээ хайдаг зах

    Зөвхөн Бямба, ням гаригуудад 12 цагаас 17 цагийн хооронд Шанхайн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зарлалын самбар ажилладаг бөгөөд энэ самбарыг “Сүйт бүсгүйчүүд, залуучуудын зах хэмээн нэрлэдэг байна. Хачирхалтай нь энэ зарлалыг харж байгаа хүмүүсийн ихэнхи нь настай хүмүүс байдаг байна. Эдгээр хөгшчүүл нь өөрийн хүү, охиндоо ирээдүйн ханийг нь сонгож өгхөөр ирдэг аж. Хэдийгээр хүүхдийнхээ хань ижилийг сонгодог уламжлал нь хэдийнээ …

  • 24 April

    Тусгай сургалттай сургуулиуд оношилгоо, элсэлтээ авч эхэллээ

    Манай улсад 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг.  Энэ нь бага тоо биш юм. Тэдгээр хүүхдүүдийн хувьд сурч боловсроно гэдэг энгийн хүүхдүүдтэй адил хичээгээд болчихдог зүйл биш. Асаргаа, эмчилгээ, анхаарал халамж илүү шаарддаг. Тиймээс тэднийг сурч боловсроход шаардлагатай нөхцөл бүрдсэн сургуульд сургах нь зүйтэй юм. Манай улсын хэмжээнд нийт 6 тусгай сургалттай сургууль байдаг. Үүнийг дурьдвал: Хэл яриа болон …

  • 24 April

    Пакистаны 10 мянган цэрэг хятад ажилчдыг хамгаална

    Пакистаны арми хятад ажилчдыг хамгаалахын тулд тусгай хүчин байгуулах болсноо зарлалаа. Бээжингийн дэглэм Пакистанд эдийн засаг, хөгжлийн шинэ төслүүд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд их хэмжээний ажиллах хүч нийлүүлэхээр болсон юм. Хятадын лидер Си Зиньпин Исламабадад албаны айлчлал хийж Пакистаны Ерөнхийлөгч Мамнун Хуссейнтэй уулзсаны дараа ийм тохиролцоонд хүрлээ хэмээн Пакистаны “Dawn” сонин мэдээлэв. Хятад, Пакистаны удирдагчид эдийн засгийн томоохон төслүүдэд гарын үсэг …

  • 24 April

    Дашбалбар сумын түймрийг цурманд оруулжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллаж байгаа. Дорнод аймгийн Баян-Уул сумын  орчимд дэгдсэн ой хээрийн түймэр нэлээд томоохон бүсийг хамарч, Царам, Цагаан тэмээ, Зүрхний даваанд ой модондоо асаж байгаа. Бүрэн унтраагаагүй байгаа аж. Харин Дашбалбар сумын түймрийг цурманд оруулсан байна. Түймрийг унтраахаар нийслэлийн болон аймгийн онцгой байдлын алба хаагчид, цэргийн анги, нутгийн иргэд ажиллаж байгаа юм. Дорнод аймгийн Дашбалбар хилийн  застав,Баян-Уул сумын хилийн 0275-р ангийн Ульхан заставаар ОХУ-аас хээрийн түймэр …

  • 24 April

    Шакира Гиннест гурав дахиа багтав

    Колумбийн од бүсгүй Шакирагийн цахим хуудсанд өвөрмөц нэгэн зураг тавигджээ. Дуучин бүсгүй буйдан дээр хэвтэх агаад түүний эргэн тойронд Гиннесийн амжилтын номын батламжууд тавиастай байх аж. Энэ зургийг Шакира зүгээр ч нэг авахуулаагүй бололтой. Тун саяхан дуучин бүсгүй гурав дахь батламжаа гардаж авсан юм. Гиннесийн амжилтын номд Шакира тохиолдлоор ч нэг бичигдээгүй гэнэ. Өөрийн анхны дээд амжилтыг тэрбээр аль 2005 онд …

  • 24 April

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно

    Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.04.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль нь 2008 онд батлагдаж энэ чиглэлээр бодлого, удирдлагын тогтолцоо бий болж, үйл ажиллагааг зохион байгуулах …