Yearly Archives: 2015

April, 2015

  • 9 April

    Тамхи татдаг хүн давсны хэрэглээг багасгах хэрэгтэй

    Давс болон тамхийг давхар хэрэглэснээр үе мөчний өвчний үрэвсэлт өвчин улам өдөөгддөг болохыг саяхан явуулсан судалгаагаар олж тогтоожээ. Шведийн судлаачдын мэдээлснээр тамхи болон шорвог буюу давс ихтэй хоолыг зэрэг хэрэглэх нь үе мөчний үрэвсэлт өвчний үүсэх болон ижил төрлийн хууч өвчнийг сэдрээхэд нөлөөлдөг аж. Рьюматологи сэтгүүлийн есдүгээр сарын 10-ны өдөр гарсан нийтлэлээс харахад судалгаанд оролцсон нийт 386 хүн хэрэх болон …

  • 9 April

    Цас, мөс арилгахад 70 гаруй тонн бодис цацжээ

    Их хэмжээний цас орж, авто замын нөхцөл байдал хүндэрснээс Улаанбаатар нэгтгэлийн 350 гаруй ажилчин, 12 машин өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Авто замын хальтиргаа, гулгааг арилгахаар Богд уулын арын зам, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Нарны гүүр, Сансарын зам, Намянжү, Дорж, Монель, Дарь-эх, Дамбадаржаа, Санзай, 7 буудал, Бэлх, Сэлх, Цайз, Шархад, Алтан …

  • 9 April

    30 хүн нэг зэрэг амиа хорложээ

    Хятадын нийслэл Бээжин хотын төв гудамжинд 4-р сарын 4-ний өдөр таксины 30-аад жолооч бөөөнөөрөө амиа егүүтгэжээ. Олон улсын мэдээллийн агентлаг гудамжинд ухаангүй хэвтэж байгаа олон хүний эргэн тойронд хүмүүс шавсан байгааг харуулсан зураг нийтэлсэн байна. Улсын хяналтанд байдаг CRI радиогоос мэдээлэхдээ Хэйлунцзян мужийн Суйфэньхэ хотоос ирсэн таксины жолооч нар “ машин түрээсээр авах эрхээ сэргээхийн тулд ийнхүү эсэргүүцэл илэрхийлсэн” гэжээ. …

  • 9 April

    “COAL MONGOLIA-2015” Олон улсын чуулга уулзалт эхэллээ

    Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “COAL MONGOLIA-2015”Олон улсын чуулга уулзалт  Улаанбаатар хотноо эхэллээ. Олон улсын хөрөнгө оруулагчдын энэхүү чуулга уулзалт энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд гадаад зах зээл дээр нүүрсний салбарын  анхдагч хувьцаа гаргасаны таван жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Чуулга уулзалтад оролцогчдод хандаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ирүүлсэн илгээлтийг  Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа уншиж, гардууллаа. …

  • 9 April

    Загвар өмсөгч Т.Туяамаа хатны дүр бүтээжээ

    Дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг  “Азийн супер модель” тэмцээнд  амжилттай оролцон  “Азийн топ модель” хэмээх хүндтэй  шагналыг хүртээд ирсэн загвар өмсөгч  бол  Т.Туяамаа. Тэрээр дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлжээ. Жүжигчин, найруулагч Б.Тамирын гуравдахь уран бүтээл болох “Хар сувдны нууц” кинонд загвар өмсөгч Т.Туямаа хатны дүрд тоглосон байна. Энэхүү киноны зураг авалт Вьетнам улсад хийгдсэн бөгөөд гол дүрүүдэд жүжигчин М.Баярбат, “Мөрдөөлийн театр”-ын жүжигчин …

  • 9 April

    Жүжигчин Г.Анхбаяр Парис Хилтонтой порно кинонд тоглохыг хүсдэг гэнэ

    Жүжигчин Г.Анхбаяр “Луйврын хот” киног найруулан үзэгчдэд хүргэснээсээ хойш нэлээд хэдэн кино, рекламуудад үзэгдэх болсон. Сүүлд үзэгчдийг байлдан дагуулсан “Гурван найз” ОАУСК-ны үргэлжлэл “Яасан байх нь уу” бүрэн хэмжээний УСК-д тоглоод байгаа. Кино урлагт хүүхэмсэг эрийн дүрийг төгс гаргаж чаддаг авьяаслаг залуу амьдрал дээр ч хүүхэмсэг нэгэн гэдгээ баталсан. Олон залуусын харцыг булаасан залуу жүжигчин Б.Мишээлтэй үерхсэн ч хосууд зам …

  • 9 April

    Завхан аймагт хил дамнасан малын хулгай буурсан

    Завхан аймаг нь Оросын Холбооны Улсын Тува улстай 165 км газраар хиллэдэг бөгөөд хилийн бүсэд мал бүхий иргэд олноор оршин суудаг юм. Хоёр орны иргэд хууль бусаар хил даван харилцан мал хулгайлах явдал ихээр гарч эрүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байсан нь саяхан билээ. Гэтэл сүүлийн гурван жилийн хугацаанд Завхан аймгаас Тува улстай хиллэдэг бүсэд хил дамнасан малын хулгайн гэмт хэрэг …

  • 9 April

    Царнаевийг цаазлах эсэхийг 4 сарын 13нд шийднэ

    2013 оны Бостоны марафоны үеэр бөмбөг дэлбэлсэн Царнаевийг гэм буруутайг тангарагтны шүүх тогтоосон байна. Харин одоо шүүгчид түүнийг цаазаар авах уу? Насаар нь хорьж шаналал зовлонг мэдрүүлэх үү гэдгийг шийдэх хэрэгтэй болж байна. Тангарагтны шүүр ялын шийдвэрийг 4-р сарын 13нд гаргах юм. Алдартнууд интернет ертөнцөөр шудрага ёс тогтоохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн ба хохирогчдийн гэр бүлийн төлөө шүүгчид хэрэгтэнд таарсан ялыг …

  • 9 April

    Тослог үсийг гэрийн нөхцөлд арчлах арга

    Та дөнгөж өчигдөрхөн эсвэл дөнгөж өнөө өглөө үсээ угаачихаад байхад таны үс хуйх болон угаараа амархан тослогтож загатнаж, тавгүй мэдрэмж төрүүлээд гоо сайханд тань саад болоод байна уу? Тэгвэл гэрийн нөхцөлд гарын доорх хүнсний бүтээгдэхүүнүүдийг ашиглан үсний тослогыг тэнцвэржүүлж, намирсан сайхан үстэй болох жор байдаг гэдгийг та мэдэх үү. 1.Та өөрийн үсэнд таардаг шампуниас 1 аяганд дүүртэл хийж дээрээс нь 1 хоолны …

  • 9 April

    Асар том ногоон судал сансарын гэрэл зурагт буусан байна

    Маш нарийн ногоон обьект сансарын орон зай дахь гэрэл зурагт өртжээ. Ногоон судал нь урт удаан мянга мянган гэрлийн жилийн настай байж магадгүй ба маш ур  сүүлтэй байсан байна. Ер бусын хэлбэр нь түр зуур анивчсанаа дараа нь бүдгэрч эхэлсэн нь яг л сүнсний амтдралын дүр зургийг харуулж байгаа мэт санагдсан аж. Эдгээр куасарууд нь галактикийн төвд хар нүхээр хүрээлүүлсэн …

  • 9 April

    Кино үзэнгээ Англи хэл сурах ТАВАН вебсайт

    Гадаад хэлийг үр дүнтэй суралцах нэг арга бол тэр хэл дээр нь кино үзэх. Зугаатай бас үр дүн сайтай аргад тооцогдоно. Эдгээр сайтууд нь Англи хэлийг бие даан суралцахад тун тохиромжтой. Film English сайтаас богино хэмжээний кинонууд сонгож суралцана Богино хэмжээний кинонуудын цуглуулга дээр нэмэх нь хичээлийн төлөвлөгөөнүүд бий. Бүх шатныханд зориулагдсан сонголтуудтай. Film Education сайт дээр хэдэн зуун кино бий …

  • 9 April

    Таван удаагийн үйлдэлтэй, 8 хүнд холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэлээ

    Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харъяат иргэн У, Э, Г, Т, А, Б, М, А нар нь насанд хүрээгүй байхдаа бүлэглэн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хоёр удаагийн үйлдлээр бусдад хүч хэрэглэн довтолж эд зүйлийг нь дээрэмдэн, гурван удаагийн үйлдлээр хүнсний дэлгүүрүүдэд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт …

  • 9 April

    Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны агуулахад шалгалт хийжээ

    Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газар “Замын-Үүд суман дахь ­Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчаас захиргааны журмаар хураасан эд зүйлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж байгаа эсэх”-ийг шалгасан ба шалгалтын дүнгийн талаар орон нутгийн кабелийн “Халиун” телевизэд хяналтын прокурор Г.Энхмаа ярилцлага өгсөн байна. Шалгалтын дүнгээс үзэхэд шинжилгээ дүгнэлт нь гаргаагүй, бүртгэл судалгаагүй олон төрлийн нэр нь үл мэдэгдэх …

  • 9 April

    Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй Чингэлтэй дүүргийн Засаг дарга уулзав

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг өнөөдөр /2015.04.09/ хүлээн авч уулзав. Өргөдлийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 12 сургууль, 27 цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийсэн юм. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн цэцэрлэг, сургуулиудын нөхцөл байдлыг сайжруулах талаар олон санал гарсан. Тухайлбал, тус дүүргийн …

  • 9 April

    Хятадад химийн бодис дэлбэрч гал гарлаа

    Хятадын өмнөд Фужиан мужид  асар их химийн тосны гал гарч мянга мянган иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Одоогийн байдлаар  800 гаруй гал унтраагч 170 гаруй галын машин Ханжоу хотод химийн үйлдвэрийн галыг унтраахаар ажиллаж байна. Гал унтраагчид галын тосны урсгалыг зогсоож ойролцоо байрлах танкнуудад ойртуулахгүй байхыг хичээж байна. Гал Даваа гаригт гарсан ба галыг унтраахын тулд гуравдахь өдрөө ажиллаж байна. Синьхуа …