Yearly Archives: 2015

April, 2015

  • 10 April

    Дархан-Уул аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

    Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2015 оны 04 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байна. Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, дэд бүтэц хөгжсөн, олон улсын авто зам болон төмөр замын зангилаан дээр …

  • 10 April

    “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам” батална

    Нийслэийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: Улаанбаатар хотын үерийн эрсдлийн нөхцөл байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журмын төсөл “Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх нийслэлийн хөтөлбөр”-ийн төсөл Журам шинэчлэн батлах тухай / Эмч, эмнэлгийн байгуллага, ажилтнуудад урамшуулал олгох тухай …

  • 10 April

    Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-д тайлангаа тавина

    УИХ-ын өнөөдрийг чуулганы үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлын тайлангаа тавих юм. Хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хийсэн ажлаа тайлагнах ёстой хэмээн заасан байдаг. Энэ удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлаа тайлагнах гэж буй нь анхны тохиолдол юм гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы нээлтийн үеэр тодотгож байсан юм. Ерөнхийлөгч өнгөрсөн жил хийсэн ажлаа УИХ-д 14.00 цагаас тайлагнана.

  • 10 April

    “Шуурхай ажлын штаб” ажиллаж байна

    Энэ сарын эхний  өдрүүдэд ихэнх нутгаар  цас орж, 9 аймгийн 51 суманд  цасан  шуурга шуурч хаваржилт нэлээд хүндэрсэн. Үүний улмаас  Булган аймагт 17000, Төв аймагт 14351  нийтдээ 31351 орчим толгой мал хорогдсон урьдчилсан мэдээ ирсэн  бөгөөд  хохирлын хэмжээ бүрэн гараагүй байна. Дархан-Уул, Булган, Төв аймгийн Онцгой комисс зарим сумдын малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэхээр эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, …

  • 10 April

    “Физик ба орчин үеийн шинжлэх ухаан, технологийн хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно

    Хүн төрөлхтний оюун ухааны хөгжлийн нэгэн оргил, XX зууны физикийн гарамгай нээлт “Харьцангуйн ерөнхий онол”-ын 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан  эрдэм шинжилгээ, арга зүйн бага хурлыг Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэн, МУИС,ШУТИС, МУБИС болон бусад их дээд сургуулиуд хамтран зохион байгуулах гэж байна. Тус бага хурлаар: Энэ агуу нээлтийн 100 жилийн ойд зориулж Монголын физикийн нийгэмлэг, Физик Технологийн Хүрээлэн, …

  • 10 April

    Үерийн аюулд өртөх эрсдэлтэй айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн нөхцөл байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцуулав. Улаанбаатар хот нь Богдхан, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан уулын дунд тэдгээрээс эх авсан 25 томоохон хуурай сайрууд болон Туул, Сэлбэ, Улиастай, Толгойтын голын бэлчирт байршилтай тул үер усны аюулд …

  • 10 April

    Сэтгүүлчид бие бялдар, чийрэгжилтийн сорилд хамрагдав

    “Эрүүл амьдралын гараа-Бие бялдрын сорил”-ыг орон даяар сурталчилах бүх нийтийн аяанд монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарилгаар хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг улс орон даяар жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулах уриалга гарсан. Уриалгын дагуу 3-64 насныхны бие бялдраа хянах үйл ажиллагаа тогтмол хийгддэг болоод байна. Бие бялдрын хөгжил, …

  • 10 April

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт  “Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний олон улсын тэмцээн, үзэсгэлэн “Мишээл экспо” төвд болно. УБ-ын шилдэг зочид буудал, зоогийн газрын мэргэжилтнүүд болон ОХУ-ын Эрхүү, Улан-Үд, БНХАУ-ын Манжуур, БНСУ-ын Гояан хотоос төлөөлөгчид оролцож байна. Утас: 96660456,  99838674 09:00 цагт “Үндэстэн Дамнасан Үндэсний Брэнд” чуулга уулзалт “Чингис” зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 99112983, 88005508 10:00 цагт  Гадаад хэргийн яаманд болж буй …

  • 10 April

    Өнөөдөр улаан Луу өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 21. Сугар гараг. Гар одтой,3 хөх мэнгэтэй улаан Луу өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг …

  • 10 April

    Улаанбаатарт 3-5 хэм дулаан байна

    Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсэг болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4 хэм …

  • 10 April

    Н.Хишигжаргал: Хонхны баяраар хайртай охин, хүүгээ хорлолооос хамгаалаарай

    Урин дулаан цаг болж сурагч, оюутан, залуус хээр хөдөө гарч, аялал зугаалгаар явах нь ихэсдэг. Энэ үеэр эцэг эхчүүд болон аяллаар явж байгаа бүх хүмүүст зориулж дараах сэрэмжлүүлэг ярилцлагыг хүргэхээр удган Н.Хишигжаргалтай уулзаж ярилцлаа. – Хээр гадаа явсан хүмүүс газрын хорлолд өртөх, газрын гүйдэлд дайрагдах, лус савдагт хорлогдсоноос ааш зан хувирах, архи дарсанд орох, сэтгэл санаа хямрах, амьдрах итгэлгүй болох …

  • 9 April

    Гэдэсний харвинг хэрхэн арилгах вэ?

    20-25 насны бүсгүйчүүдийн биеийн зарим хэсэгт /өгзөг, ташаа, мөр гэх мэт/ товх бий болж эхэлдэг. Үүнийг целлюлит буюу өөх, харвин үүсч байгаагийн шинж тэмдэг Харвин үүсэх хүчин зүйлс: Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, янз бүрийн хоолны дэглэм. Харвин бий болох нь амархан хэрнээ салахад хүндрэлтэй. Турснаар асуудал шийдэгдэхгүй. Харин ч огцом турвал арьс унжийж үзэмжгүй болдог. Гол төлөв өгзөг, ташаа, өвдөг, …

  • 9 April

    Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн замаар нүүрс тээвэрлэхээр боллоо

    Зам, тээврийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаар тушаалаар Тавантолгойн орд газраас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний тээвэрлэлтийг Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай замаар тээвэрлэхээр тогтсон байна. Тус шийдвэртэй холбогдуулан Тавантолгойн орд газраас Гашуунсухайтын боомт хүртэл нүүрс тээвэрлэж байсан “Тавантолгойн нүүрсний уурхай-Чулуун Овоо-Жавхлант баг-Гашуунсухайтын боомт-Улсын хил”-ийн чиглэлийн шороон замыг хааж, байгаль орны нөхөн сэргээх ажлыг уурхай эзэмшигч, …

  • 9 April

    XIV далай лам нийслэлийн өмчит УбИС-ийн 21 дэх Хүндэт доктор боллоо

    Энэтхэг улсын Шинэ Дели хот дахь Үндэсний Их Сургууль дээр зохиогдсон “Шинжлэх ухаан, ёс зүй, боловсрол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд нийслэлийн өмчит Улаанбаатарын Их Сургуулийн эрдэмтэн, зөвлөх багш Монгол Улсын Чингис хаан одонт, Академич Хавтгайн Намсрай оролцоод ирлээ. Тус олон улсын эрдэм шинжилгээний хурлын 2 дахь өдөр буюу 2015 оны 03 сарын 25-нд Энэтхэгийн Үндэсний Их Сургуулийн эрдмийн …

  • 9 April

    Захиргааны ерөнхий хуулийн төслийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж хоёрдугаар сарын 6-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр захиргааны чиглэлийн үйл ажиллагааг …