Yearly Archives: 2015

April, 2015

  • 10 April

    Дөрвөн настай охиныг хүчирхийлсэн нь Балтын давтан хэрэг байжээ

    Өнгөрсөн сарын сүүлчээр Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн Цэхээ гэдэг газар дөрвөн настай охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан талаар бид мэдээллэж байсан. Энэ аймшигт хэргийг 50 настай Балт гэгч этгээд үйлдсэн талаар эх сурвалж мэдээллэсэн. Тэрээр уг хэргийг урьдаас төлөвлөж, санаатай үйлдсэн байж магадгүй. Учир нь сэжигтэн дүүгээ харж байсан хүүг гар утсаараа хуурч, гэрээс гаргаад, дөрвөн настай бяцхан охиныг …

  • 10 April

    Нийслэлийн МАН-ыг өмнө нь ялагдуулсан Ц.Сандуй дахин удирдах уу?

    Монголын улс төрийн намууд дундаас МАН-ыг  сайн боловсон хүчний чадавхиараа бусдаасаа арай л илүү гэж олон хүмүүс хэлдэг. Гэтэл МАН-ын удирдах албаны зарим боловсон хүчний чадвар үнэхээр сул байгаа анзаарагдах боллоо. Нийслэл хэмээх   сая гаруй хүнтэй их айлын МАН-ыг удирдаж байгаа Ц.Сандуй  гэх нөхөр “арай л бишээ”.  Нийслэлийн газрын албаны дарга байхдаа “газрын наймаачин”-аар цоллуулж, намынхаа нэр хүндийг унагаж байсан, 2012 …

  • 10 April

    Хятадууд тэмээг бүхлээр нь шарж баяр тэмдэглэлээ

    БНХАУ-д тэмээг бүхлээр нь шаржээ. Хятадын уламжлалт хамгийн том баяр нь орон даяар үргэлжилдэг ба энэ баярын үеэр бүх төрлийн амьтныг бүхлээр нь шардаг. Хэн ч оролцож болох ба гахай, тахиа, ямааг хүртэл бүхлээр нь шарж болно. Гэхдээ хэзээ ч энэ зан үйлийг хийхдээ хөнгөн хуумгай хандаж болохгүй. Энэ жилийн баярын хамгийн онцлох үйл явдал нь тэмээг бүхлээр нь шарсан …

  • 10 April

    Цахим шуудангийн гэмт хэрэг тасралтгүй гарсаар байна

    Цахим шуудангийн гэмт хэрэг тасралтгүй гарсаар байна, энэ нь байгууллагын сонор сэрэмжтэй шууд холбоотой байдаг тул сонор сэрэмжтэй байцгаая. “СТТТ” ХХК нь автомашин, сэлбэгийн худалдааг 8 дахь жилдээ хийж байгаа ба хамтрагч байгууллага болох Япон улсын Акане ХХК-тай төлбөр тооцоогоо бэлэн бусаар гүйцэтгэж дансны болон бусад мэдээллээ цахим шуудангаар дамжуулан солилцдог байв. 2015.01.23-ны өдөр Япон улсын Акане ХХК-ний ажилтан гэмт этгээдүүдийн …

  • 10 April

    В.Путин манай ахмад дайчдын гавьяаг үнэллээ

    Аугаа их ялалтын 70 жилийн ойн энэ онд тохиож байна. Ойн хүрээнд  эх орны дайны үед БНМАУ,  ЗХУ-ын холбоотон байж, Зөвлөлтийн улаан армийн ялалтад чухал үүрэг гүйцэтгэснийг үнэлж  ОХУ-ын Ерөнхийлөгч  В.Путины зарлигаар  Монголын 375 ахмад дайчдын гавьяаг үнэлж шагнахаар болсон байна. Мөн Москвагийн Улаан талбайд ирэх сарын 9-нд болох ялалтын баярын парадад манай улсын цэргүүд оролцохоор бэлтгэлээ базааж буй. Ялалтын  парадад  …

  • 10 April

    “The Interview”киноны олон тооны хуулбарыг Умард Солонгосын хил рүү илгээжээ

    Өмнөд Солонгосын идэвхтэн тэмцэгч кибер халдлагад өртсөн “The Interview”киноны олон тооны хуулбарыг Умард Солонгос улсын хил рүү агаарын бөмбөлгөөр хөөргөн илгээсэн байна. Ли Мин-Бокын өөрийнх нь мэдэгдэж буйгаар, тэрээр өнгөрөгч нэгдүгээр сараас хойр дөрөв дэх удаагаа ийнхүү бөмбөлөг хөөргөж байгаа аж. Харин өнгөрсөн Бямба гаригт илүү олон DVD бүхий бөмбөлөг хөөргөснөө тэрээр мэдэгдсэн байна. Инээдмийн жүжигчин Сэд Рогений тоглосон тус …

  • 10 April

    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Нийслэлийн Онцгой Байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, аврах, гал унтраах ажиллагааны багаж зэвсэглэмж, техник хэрэгслийг үзэж танилцлаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас Онцгой байдлын газрын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэхэд анхаарч  2013-2015 онд нийт 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнээс нийслэлийн иргэдийг аливаа гамшгаас …

  • 10 April

    Эрч хүч сэргээх хүнсүүд

    Хүн хангалттай унтах замаар л бие организмдаа амралтыг авчирдаг. Хааяа унтаж чадахгүй хөрвөөх эсвэл ид ажиллах үед нойр хүрэх үе элбэг тохиолддог шүү дээ. Тэгвэл энэ бүгд та бидний хэрэглэж буй хүнснээс ихээхэн хамаардаг гэдгийг мэдэх үү. Ингэд та бүхэндээ нойрсуулагч болон сэргээгч  хүнсүүдийг танилцуулж байна. Сэргээгч хүнсүүд: Халуун амтлагчтай хоол Хааяа солонгос хоол эсвэл халуун амтлагчтай хоол идэх сайхан. …

  • 10 April

    Эверестийн доогуур төмөр замын туннел ухна

    Хятад улс хөрш Непал улстай холбох төмөр замын шинэ шугам тавих ажлыг судлаж байна. Энэ зам нь дэлхий хамгийн өндөр оргил болох Эверестийн доогуур гарах бөгөөд үүний тулд тэнд туннель тавих юм байна. Хятад Непал хоёрын хооронд төмөр замын харилцаа байхгүй аж. Хятадын төмөр замын академийн мэргэжилтэн Ван Меньшу БНХАУ Нелал улсын хүсэлтээр энэ төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажилд орсон гэж …

  • 10 April

    Нийслэлийн тэргүүний тохижилттой төрийн өмчит эрүүл мэндийн байгууллага, шилдэг ажилтан шалгаруулна

    Хуралдаанд Эмч эмнэлгийн байгууллага, ажилтнуудад урамшуулал олгох журам шинэчлэн батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл танилцуулав. Уг журам нь нийслэд үйл ажиллагаа явуулж байгаа Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага зохион байгуулалт, тохижилт үйлчилгээг сайжруулах, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын хөдөлмөрийг бодитой үнэлэх, нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах, мэргэжлийн ур чадвар, ажлын харицлагыг нэмэгдүүлэх зорилготой юм. Шинэ …

  • 10 April

    Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлнэ

    Хуралдаанд “Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх нийслэлийн хөтөлбөр”-ийн төслийн танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр хамгаалал, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай танилцууллаа. Тус хөтөлбөр нь Гэр оронгүй тэнэмэл амьдралаар амьдарч байгаа иргэдийг нийгэмшүүлэх үйлчилгээнд хамруулан амьдралын чанарыг нь сайжруулах, иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх юм. 2010 онд явагдсан Хүн ам, орон сууцны тооллогоор 1016 иргэн гэр оронгүй тэнэмэл …

  • 10 April

    Гурван настай хүүгийн амийг хөнөөсөн “аав хэн байв”

    Сүүлийн жилүүдэд нийгмийг цочроож, олны нүд, чихийг бүлтийлгэсэн хэрэг ихээр гарах боллоо. Юуны учир хорвоо дээр хүн болох гэж ирсэн хайртай үрээ өөрийн гараар хөнөөнө вэ? Энэ асуултанд хариулт эрээд эрээд олсонгүй ээ. “Одоогийн энэ залуус гэж чичлүүлдэг” үйлдлийг бататгаад өгөх шиг. Хамгийн муухай хүн ёсноос гажсан хэргүүдийг сонсох бүрт халаглаад ч барахгүй юм. Төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт амиа …

  • 10 April

    Ургах наран хороололд орчины эрүүл ахуйн хяналт, шалгалт хийлээ

    “Ургах наран” хорооллын бохир ус хальж орчныг бохирдуулсан байдал болон тус хорооллын ашиглагдаж байгаа бохир усны гадна шугам сүлжээ, цооногийн ашиглалт, “Туул-1” коллекторын 2 дугаар үе шатны шугам сүлжээ  /хуучин угсарсан/, шинээр угсарсан аваарийн хос шугам, сүлжээний угсралтын ажлын явц, байдалд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/25 тушаалаар томилогдсон ажлын хэсэгт  ЭМБСХХ,   ДБХХ-ийн холбогдох …

  • 10 April

    ТЭДИ төвийн гар утасны засварчид үйлчлүүлэгчээ бүлэглэн зодож танхайрчээ

    “Тэди” төвийн засварчид үйлчлүүлэгчээ зодож танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, хоёр давхрын 10 дугаар лангууны гар утасны засварчин үйлчлүүлэгч Г-гийн “Sony” маркийн гар утсыг засна гэж аваад ашиглах боломжгүй болгож эвдсэнээс үүдсэн танхайн хэрэг гарчээ. Хохирогч эвдлүүлсэн гар утсаа засч өгөх хууль ёсны шаардлага тавьсныг эсэргүүцсэн төдийгүй тэнд ажилладаг гэх Жадамба гэгч этгээд асуудалд хөндлөнгөөс оролцож, хохирогч Г-г олон нийтийн өмнө …