Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Бүгд найрамдах Солонгос улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамд хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт Монгол Улсын УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн,хамгааллын сайд С.Эрдэнэ сайдаар зуруулна. Бүгд найрамдах Солонгос Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнгээс Монголын Улсын Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд тэргэнцэртэй иргэдэд зориулсан зориулалтын автомашин бэлэглэх ёслолын үйл ажиллагаа …
Yearly Archives: 2015
April, 2015
-
1 April
Хятадад шоуны үеэр 1000 гаруй эрвээхэй үхжээ
“Нисэж буй үзэсгэлэнт эрвээхэй” шоуг Хятадын Сичуань мужийн гэр бүлүүд зохиохоор төлөвлөжээ. Энэ үйл ажиллагаанд олон гэр бүл, хүүхэд, эцэг эхчүүд оролцсон байна. Гэр бүлүүд гартаа эрвээхэйтэй хайрцаг барьсан байсан ба тэд нэгэн зэрэг хайрцгийг нээх ёстой байжээ. Нээх үед эрвээхэйнүүд нисэх ёстой байсан аж. Энэ нь тэдний хувьд маш сэтгэл хөдлөм бас зугаатай үйл ажиллагаа болох ёстой байсан байна. …
-
1 April
МАН-ын залуус шөнө дөлөөр хуралджээ
МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Удирдах зөвлөл өчигдөр шөнө дөл болтол хуралджээ. Тэд Бага хурлаа хуралдуулан одоогийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярыг хууль ёсны Ерөнхийлөгч болгохоор тохиролцсон байна. Ингээд энэ сарын 11-нд аймаг орон нутгийн төлөөллүүдийг оролцуулан хуралдахаар болжээ. Шөнө дөл хүртэл хуралдсан Удирдах зөвлөлийн хурлыг зарим гишүүд нь эсэргүүцэж оролцохоос татгалзсан байна. Түүнчлэн зарим хэсэг нь хурал хаяж, танхимаас гарч явсан аж. …
-
1 April
Гал унтраах техникийн олон төрөлт спортын Монгол Улсын шигшээ баг байгуулагдлаа
Онцгой байдлын ерөнхий газрын дарга бригадын генерал Т.Бадралын 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Шигшээ баг байгуулах тухай” А/43 тоот тушаалаар 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын нэрс тодорсон билээ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах XI удаагийн тэмцээн нь ОХУ-ын “Санктпетербург” хотноо явагдах бөгөөд уг тэмцээнд манай …
-
1 April
Энгийн аргаар ядаргаагаа тайлцгаая
Бүсгүй таны эрүүл мэнд хамгийн чухал шүү. Хаврын улиралд дархлаа тань сулраад ядарч сульдаад байгаа бол гэрийн нөхцөлд энгийн аргаар ядаргаагаа тайлж байх хэрэгтэй. Хавар өдөр уртсаж, ажлын эрч хүч буурч байгаа энэ үед дараах зөвлөгөөнөөс хэрэгжүүлээрэй бүсгүйчүүдээ. 1. Унтахынхаа өмнө нэг цайны халбага зөгийн бал идэж, тогтсон цагтаа унтаарай 2. Өглөөдөө 30-40 минут дасгал хий. Өлөн элгэн дээрээ нэг аяга …
-
1 April
Нийслэлийн прокурор Б.Бат-Орших ажлаа хүлээлгэн өглөө
Нийслэлийн прокурор Б.Бат-Орших ажлаа хүлээлгэн өглөө. Ингэснээр Нийслэлийн прокурорын газрын даргын суудал эзэнгүй болж байна. Түүний оронд хэн томилогдох нь одоо ч тодорхойгүй байна. Монгол Улсын Ерөнхий прокурорын 2005 оны А/20 тоот тушаалаар “Дээд шатны прокуророор ажиллах прокурорын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх, журам”-ыг баталсан. Энэхүү журмын дагуу Улсын Ерөнхий прокурорын 2015 оны А/21 тоот тушаалаар Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс, Дүн …
-
1 April
Улаанбурханаар эмч ажилтнууд өвчилжээ
Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Су Нюунт-У нар өчигдөр Улаанбурхан өвчний талаар мэдээлэл хий үеэрээ эмч ажилтнууд ч энэхүү өвчнөөр халдварласан талаар хэлжээ. 2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр улаанбурхан өвчнөөр өвдсөн анхны өвчтөн эмнэлэгт хандсанаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тэднээс лабораторийн шинжилгээгээр 95 нь Улаанбурхан туссан …
-
1 April
Гурван иргэнийг буудаж, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүх цаазаар авах ял оногдууллаа
2014 оны нэгдүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн Гунын эх гэх газар иргэн Н, Б, Д нарын гурван иргэн бусдад буудуулж нас барсан онц хүнд гэмт хэрэг үйлдэгдсэн. Дээрх хэргийг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харъяат О.Энхбат гэгч үйлдсэн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон бөгөөд бусадтай бүлэглэн иргэн Ж.Үзмээгийн гэрээс буу, сум болон бусад эд …
-
1 April
Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын даргаар Ц.Арвинбуудайг томиллоо
Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан 2015 оны 04-р сарын 01-ний өдөр тушаал гаргаж Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Ц.Арвинбуудайг томиллоо.
-
1 April
Зам тээврийн ослын 182 дуудлага бүртгэгдлээ
2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 263 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 182 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 8 бүртгэгдэж 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртснөөс сургуулийн насны 3, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1, Согтуугаар …
-
1 April
Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатын V их хурлыг хааж хэлсэн үг
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, Өнөөдөр бид Монголын Залуучуудын Холбооны V Их Хурлыг 12 жилийн дараа амжилттай зохион байгуулж, зорьсон зорилгодоо хүрлээ. Өнөөдрийн Их Хурлаар Үндсэн дүрэм, Монгол Улсын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын төсөл, “Монгол залуу хүн” хөтөлбөрийн төсөл, Монголын Залуучуудын Холбооны стратеги болон 35 гаруй тогтоолыг амжилттай хэлэлцэж баталлаа. Энэхүү гарч байгаа бичиг баримтууд, Ерөнхийлөгчийн илтгэл, энэ бүхэн бол …
-
1 April
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. Налайх 10.00-17.00 4-р хороо задгай, 1-р хороо Уурхайчдын гудамж, Өвөршанд, 7-р хорооны арын хэрэглэгчид, Петровис, Содмонгол ШТС, Пост болон тэр орчмын хэрэглэгчид Төв аймаг 10.00-12.00 Зуунмод сумын 2-р уурын зуух, Худаг, гэр хорооллын 1-2-р гудамж, SP …
-
1 April
Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдааны ялагчаар тодорсон “Сэкуд” ХХК-д газар эзэмших эрх олголоо
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/223 дугаар захирамж гаргав. Захирамжийн дагуу 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон “Сэкуд” ХХК нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох 310 сая төгрөгийг бүрэн төлсөн тул Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүс-2-Б-д …
-
1 April
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компанийг батламжиллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/234 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны хурлаас гарсан шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр ХЕТ-2013-1 багцын 7,0 га, Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Пример Инвестмент Групп” ХХК-ийг шалгарсныг батламжиллаа. …
-
1 April
Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт Эмч эмнэлгийн мэргэжилтний чадавхи болон анагаахын сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор АШУҮИС, ЭМЯ хамтран Солонгосын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр Сөүлийн Их сургуультай хамтран 600 мянган ам.долларын төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулах семинарын нээлт Континентал зочид буудалд болно. Утас: 99270313 09:00 цагт Монголын эдийн засгийн форум Төрийн ордонд эхэлнэ. Форумыг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг …