Yearly Archives: 2015

March, 2015

  • 24 March

    Шатахууны ердийн хэрэглээний 47 хоногийн нөөцтэй байна

    2015 оны 3 дугаар сарын 20-ны байдлаар 228,799 тонн газрын тос олборлож   218,356 тонн  газрын тос экспортолсон байна. 2015 оны 3 дугаар сарын 24–ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 47 хоног буюу нийт 139,819 тонн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаагаас А-80 автобензин 65 хоног, Аи-92 автобензин 53 хоног, Дизелийн түлш 48, ТС-1 21 хоногийн нөөцтэй байна.

  • 24 March

    Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох явц хэвийн үргэлжилж байна

    Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож  эхэлсэнээс хойш нийт 780 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 698 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 44 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-3, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9/, 11 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна.Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 720 өргөдлийн …

  • 24 March

    Засгийн газрын болон эдийн засгийн уйтгартай мэдээнүүдээ сонирхолтой бичих хэрэгтэй

    Америкийн сэтгүүлч, зохиолч, бизнес эрхлэгч Николас Кралев өнөөдөр Монголын сэтгүүлчидтэй хэвлэлийн хүрээлэнд уулзалт хийлээ. Николас Кралев нь АНУ-ын дипломат алба болон олон улсын харилцааны талаарх арвин туршлагатай бөгөөд, нэгдсэн улсын төрийн албаны айлчлалаар дэлхийн 50 гаруй оронд зочилж байсан, олон зуун дипломат ажилтнуудаас ярилцлага авч байсан туршлагатай нэгэн билээ. Тэрээр өнөөдөр “Төрийн бодлогод-Хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвээр сэтгүүлчидтэй санал бодлоо …

  • 24 March

    Марко Поло киноны албан ёсны нээлт Улаанбаатар хотод болно

    Дэлхийн сая сая хүмүүсийг байлдан дагуулаад буй АНУ-ын Netflix компанийн бүтээл “Марко Поло” олон ангит киноны Монгол Улс дахь албан ёсны нээлтийн ажиллагаа 2015 оны 3 дугаар сарын 26-нд Хүннү кино театрт болох гэж байна. Уг арга хэмжээнд Марко Поло кино зохиолыг бичсэн, Холливудын нэрт кино зохиолч Жон Фуско, найруулагч Дан Минахан, ерөнхий менежер Ричард Шарки, жүжигчин Б. Амарсайхан нар …

  • 24 March

    “Балетийн үдэш” гала тоглолт болно

    Олон улсын театрын Институтийн санаачлагаар 1961 оноос хойш дэлхий даяар 3-р сарын 27-нд “Дэлхийн театрын өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд УДБЭТ-ийн хамт олон “Балетийн үдэш” өвөрмөц гала тоглолтоор энэхүү өдрийг тэмдэглэх гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр УДБЭТ-т хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул, УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д. Дашлхагва, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөгчид нар …

  • 24 March

    МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарын хамтарсан “Сэтгэлийн үг” тоглолт болно

    Монгол түмний минь хайртай дуучдын нэг МУГЖ У.Далантай, МУГЖ С.Эрдэнэцэцэг нар тэртээх 23 жилийн өмнө “Сэтгэлийн үг” хэмээх сайхан дуугаа амьдруулж байсан бол өдгөө энэ дууг мэдэхгүй, дуулах дургүй хүн гэж байхгүй болжээ.     Дуу дурсамж агуулдаг гэдэг. Тэгвэл эрхэм гавъяатуудын маань дууг сонсч залуу насаа өнгөрөөж, дурсамж бүхэн нь сэдэрдэг цөөнгүй сонсогчид байдаг биз ээ. Харин тэд 23 жилийн …

  • 24 March

    ”Содура” тайгын нууцыг тайлжээ

    “Содура” уран сайхны кино саяхан нээлтээ хийлээ. Хүлээлт үүсгэсэн энэ киног үзсэн үзэгчид нүдэндээ нулимстай, сэтгэлдээ нэгийг бодсоор кинотеатраас гарцгааж байв. Найруулагч Б.Жаргалсайхан, зохиолч С.Сумъяа, О.Эрдэнэ болон чадварлаг жүжигчдийн гайхалтай нэгдлийн дүнд энэхүү дэлгэцийн бүтээл бүтжээ.   Гол болон туслах дүрүүдэд Ч.Очгэрэл, С.Ариунбямба, О.Амгаланбаатар, Ц.Бат хуяг агсан, С.Болормаа, А.Өнөржаргал, М.Оюунсүрэн, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нарын өнөө цагийн шилдэг жүжигчид тоглосон байна. Энд …

  • 24 March

    ШӨХТГ автомашинийг ачих, түгжих зэрэг зарим хуулийн хэрэгжилтийг шалган дүнгээ гаргалаа

    Өнөөдөр ШӨХТГ-аас хэвлэлийн бага хурал хийлээ.Хурлаар Цагдаагийн ерөнхий газар,Нийслэлийн Засаг дарга, түүний тамгын газар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ болон тээврийн хэргэгсэл зөөж шилжүүлэх , дугуй түгжих үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг хяналт шалгалтанд оруулав.Хяналтанд дараах зөрчлүүд илэрлээ. 1.Нийслэлийн засаг даргын 2013 оны А/769 тоот захирамжийг үндэслэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга 2013 оны 8 …

  • 24 March

    Хот тохижилт, бүтээн байгуулалтын ажил 11-р сард үр дүнгээ үзүүлнэ

    ЕБС болон Оюутан залуустай хамтран хот тохижилт, ногоон байгууламжыг бий болгох зорилготойгоор Монголын Оюутны холбоо, Хүүхдийн Найрамдал төв болон Нийслэлийн удирдлагууд хамтын гэрээ байгуулан, гарын үсэг зурлаа. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хог цэвэрлэгээ, айл өрх, аж ахуй нэгж байгууллагын хог тээвэрлэлт болон гадна орчны тохижилтын ажилд хяналт тавих, судалгаа хийх зорилгоор төрийн бус байгууллагуудын дунд сонгон шалгаруулт хийсэн. …

  • 24 March

    Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний гурван талт уулзалт болов

    Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний хоёрдугаар уулзалт 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Бээжин хотноо болов. Уулзалтад Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд Чөн Гуопин нар гурван талыг тэргүүлж оролцов. …

  • 24 March

    Чөлөөт хэвлэлийг туших чөдрийн тоо нэмэгдсээр байна

    “Өдрийн сонин”-ы өнгөрөгч долоо хоногийн мягмар гаригийн дугаарт доктор Г.Өнөрбаяр чөлөөт хэвлэлд маш харгисаар нөлөөлж, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн эрхэнд ноцтойгоор халдсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн тодорхой заалтуудын талаар яриа дэлгэсэн. Эрүүгийн болон Зөрчлийн тухайн хуулиуд энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа. Уг хоёр хуулинд чөлөөт хэвлэлийг тас багалзуурдсан, сэтгүүлчдийг боомилсон, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ор үндсээр нь, сууриар нь …

  • 24 March

    Баяруудаар эрч хүч аван энергиждэг Монголчууд

    Өнөөгийн нийгэмд стресс, бухимдалгүй хүн тун ховор таарах болжээ. Ямар нэгэн ажил хөөцөлдөх гээд явах болгонд бухимдалтай тулгарч буйг хэн хүнгүй мэднэ. Та бүхэн бухимдлаа хэрхэн тайлдаг вэ. Монголчууд сүүлийн жилүүдэд баяр болгоныг алгасалгүй тэмдэглэх болсон. Хамгийн өргөн тэмдэглэдэг баяр нь мэдээж “Цагаан сар”. Өвөг дээдсээсээ уламжилж ирсэн энэхүү баярыг ураг төрлөө мэдэх ч баяр гэдэг. Жилд нэг удаа тохиох баяраараа ахмад нас …

  • 24 March

    ШӨХТГ-аас нийгмийн даатгалын байгууллагад шалгалт хийжээ

    ШӨХТГ-аас даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын санд хяналт шалгалт хийлээ. /НДСангийн хөрөнгийг байршуулсан байдал/ № Банкнынэр Дүн Харилцах /төг/ Хадгаламж /төг/ 1 Голомтбанк 29,156,660,061.6 9,156,660,061.6 20,000,000,000.0 2 Капиталбанк 209,487,284,256.8 19,487,284,256.8 190,000,000,000.0 3 Капитронбанк 13,237,615,980.1 6,237,615,980.1 7,000,000,000.0 4 Төрийнбанк 157,817,571,396.3 67,817,571,396.3 90,000,000,000.0 5 Төрийнсан 84,236,628,956.3 84,236,628,956.3 6 Улаанбаатархотынбанк 178,225,852,275.6 23,225,852,275.6 155,000,000,000.0 7 Үндэснийхөрөнгөоруулалтынбанк 15,193,592,929.3 193,592,929.3 15,000,000,000.0 …

  • 24 March

    Кимоногийн хараал

    Хараал хүрсэн хувцас, түүнээс нь шалтгаалан эзэнд нь элдэв хохирол учирсан тухай маш олон мэдээлэл байдаг боловч 17-р зууны үед нэгэн японы Кимоно шиг ихээхэн дуулиантай хэрэг үүсгэж, хор хохирол гаргасан зүйл тэмдэглэгдээгүй ажээ. Токио хотноо аж төрдөг нэгэн айлын эхнэр нөхөр хоёр охиноо насанд хүрэхэд нь ганган кимоно бэлэглэхээр болжээ. Гэвч охин нь төрсөн өдрөөсөө яг дөрөв хоногийн өмнө …