Нигерийн зүүн хойд хэсгийн Дамасак хотоос 500 орчим бага насны хүүхэд сураггүй болжээ. Оршин суугчдын мэдээлснээр хүүхдүүдийг “Боко Харам” зэвсэгт бүлэглэлийн дайчид барьцаалан авч одсон гэнэ. Нигери, Чад улсын хамтарсан армийн цэргүүдэд ялагдан Дамасак хотоос шахан зайлуулагдсан “Боко Харам” бүлэглэлийн зэвсэгт дайчид зугтахдаа хүүхдүүдийг барьцаалан авч явсан аж. Борно мужийн албаныхан олон зуун хүүхэд исламын хэт даврагчдын гарт барьцаалагдсаныг баталсан …
Yearly Archives: 2015
March, 2015
-
25 March
Хөтлөгч Р.Нямбаяр, дуучин С.Сэрчмаа нар үдэшлэг зохион байгуулна
Олны танил эрхмүүдийг оролцуулдаг “NB & Sally” шоу нэвтрүүлгийн хөтлөгч Р.Нямбаяр, дуучин С.Сэрчмаа нар үдэшлэг хийхээр болжээ. Тодруулбал нэвтрүүлэгт оролцсон 50 зочноо оролцуулан үдэшлэг зохион байгуулах гэнэ. Үдэшлэг энэ сарын 27-ны баасан гарагийн 21:00 цагт “VLVT” клубт болох бөгөөд энэ талаар хөтлөгч Р.Нямбаяр өөрийн цахим хуудаснаа “Цаг заваа гаргаж ирсэн 50 дугаарын зочдоо хүлээж авъя” хэмээн бичжээ.
-
25 March
Улаанбаатар хот Новосибирск хоттой хотын хөгжлийн зарим асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ОХУ-ын Новосибирск хотын захиргааны Аж үйлдвэрлэл, аж ахуйн нэгж шинэ технологийн газрын дарга Люлько Александр Николаевич тэргүүтэй төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр хотын хамтын ажиллагааг бүх чиглэлээр хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд модон байшин, модон барилгын хорооллыг хөгжүүлэх түүнчлэн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамтран ажиллах талаар …
-
25 March
Т.Ариунааг фэнүүд нь ”уйлуулав”
15-хан насандаа анхны уран бүтээл болох “16 нас” дуугаа дуулж, урлагийн ертөнцөд албан ёсоор орж ирсэн, улмаар НҮБ-ын элч дуучин болтлоо томорч МУГЖ алдрыг хүртсэн Т.Ариунаа урлагтай нөхөрлөөд 30 жилийн нүүр үзжээ. Тэрбээр энэ ойдоо зориулж тоглолт хийхээр бэлтгэлдээ орсон аж. Харин хэд хоногийн өмнө гавьяат маань нас нэмсэний баяраа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ өргөн дэлгэр тэмдэглэжээ. Дуучин бүсгүйн урлагт …
-
25 March
Мэргэжил бүхэн сайхан гагцхүү мэргэжилдээ эзэн байх нь чухал
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс зохион байгуулж буй “Миний мэргэжил хамгийн гоё нь” цуврал лекцийн энэ удаагийн зочноор эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, клиникийн профессор С.Баясгалан уригдсан билээ. Энэ удаагийн лекц нь АШУҮИС-ийн лекцийн танхимд болсон юм. Эмч болохоор зорьж буй сурагчид, уг мэргэжлээр суралцаж буй олон арван оюутнууд оролцсон энэхүү лекц сонирхолтой, хөгжилтэй, урам зориг хайрласан, …
-
25 March
Бүтэн жил дарсан мах юу болж хувирах вэ
Энэ жил махны үнэ нэг их айхтар нэмэгдсэнгүй. Жил бүр нүд орой дээр гартал нэмэгддэг болохоор энэ жилийн махны үнийн өсөлтийг нэг их нэмэгдсэнгүй гэж дүгнээд байгаа юм. Тиймээс ч иргэд “нөөцийн мах” хайж сүйд болохгүй байгаа бололтой юм. Түүнээс өдийд дүүрэг бүрт нөөцийн махны худалдаа төрөл бүрээр хийгдэж байх ёстойсон. Махны үнийг өсөхөөс хамгаалах ганц дархлаа нь “нөөцийн мах” …
-
25 March
Хорих ангид хүмүүжиж буй хүүхдүүд чадамжуулах сургалтанд хамрагдаж байна
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Гэрэлт ирээдүйг бид бүтээнэ уриатай сайн сайхан үйлсийг дэлгэрүүлэгч “Тэлмэн Түүчээ” клубийнхэн ШШГЕГ-ын харъяа Хорих 421-р ангид хоригдож байгаа залуус руу чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.Амьдралдаа ганц алдаж “аавын хаалга” татсан тэдний хувьд ганц олдох амьдралаа төмөр хаалганы цаана өнгөрүүлнэ гэдэг бэрх даваа. Иймд тэдгээр залуусыг нийгэмшүүлж, харилцааны болон ёс зүйн боловсрол олгож, нийгэмд тэднийг …
-
25 March
“Залуу хүн” лекцэнд тасралтгүй хамрагдсан залууст батламж гардуулна
Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Залуу хүн 2015” лекцийн 4 дахь дугаарын зочноор Мөрөөдлийн театрын жүжигчин СТА Г.Алтаншагай уригдсан. Тэрбээр хүн гэдэг “Өөрөө өөрийгөө ялан дийлж л амжилт олдог” гэсэн сэдвээр залуустай нээлттэй ярилцах юм.Түүнчлэн залуу жүжигчний хүүхэд нас, оюутны амьдрал, ажлын гараа гээд сонирхолтой дурсамжуудыг та бүхэнтэй хуваалцах болно. “Залуу хүн” лекцийг сонирхох хүсэлтэй залуусыг онлайнаар бүртгэж байгаа …
-
25 March
Улсын Филармонийн морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга дуучид нэгэн тайзнаа
Монгол уран бүтээл төслийн хүрээн дэхь төлөвлөгөөт уран бүтээлүүд амжилттай тоглогдож нэгдүгээр улиралын хаалтын тоглолтоо үзэгч, сонсогчдодоо өргөн барихад бэлэн болоод байгаа бөгөөд өчигдөр буюу 03-р сарын 24-нд “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” нэгдсэн ГАЛА тоглолтын хэвлэлийн бага хурал улсын Филармонийн танхимд боллоо. Хэвлэлийн бага хуралд Монгол улсын Филармоний уран сайхны удирдаач Н.Бүтэнбаяр /МУУГЗ/, ерөнхий найруулагч С.Сүхбаатар /МУУГЗ/, туслах найруулагч Б.Эрдэнэ-Оюун, маркетингийн менежер …
-
25 March
“Цэнхэр дэлгэц-2015” наадмын шилдэг бүтээлүүдийг цувралаар хүргэж байна
МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн дунд анх удаагаа зарлагдаж, өнгөрөгч бямба гарагт дүнгээ гаргасан “Цэнхэр дэлгэц-2015” наадмын шилдэг бүтээлүүдийг МҮОНТ-ээр цувралаар үзүүлж байна. Өнөөдөр 19:45 цагаас “Би монгол хүн”, “Эмээ” зэрэг бүтээлийг МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар нэвтрүүлнэ. Цаашид цувралаар орой бүр хоёроос гурван шилдэг бүтээлийг үзэгчдэд хүргэнэ. Мөн “Цэнхэр дэлгэц-2015” наадмын шилдэг бүтээлүүдийг MNB.MN сайт үзэгч, уншигчдадаа өөрийн цахим талбараар хүргэж байна. Та …
-
25 March
Олон өнгөтэй тоглолт “Дэлхийн цирк Монголд”
Аргентинаас гаралтай болов уу гэж андуурмаар залуу манежинд ганган бүжиг хийнгээ жонглёр тоглоно. Үсээ задгайлахтай нь зэрэгцэн гялалзсан өнгөтэй бөмбөгнүүд агаарт хөөрч, хэмнэл алдахгүй бүжих жүжигчин бөмбөгөө ч бас алдахгүй барьж авна. Энэ залуу Англи улсыг төлөөлөн “Дэлхийн цирк Монголд” тоглолтод оролцож байгаа. Түүний араас африкийн аварга матартай “найзалсан” жүжигчин гарч ирээд үзэгчдийг уухайлуулав. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй …
-
25 March
Давс таныг таргалуулна
Хүн өдөрт 6 гр давс хэрэглэх хэрэгтэй гэнэ. Энэ нь нэг амны халбага давс гэсэн үг. Хэт их хэрэглэх бас бага хэрэглэх нь хүний биед хортой гэнэ. Харин хүмүүс талх, бяслаг, пицца, чипс зэрэг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэснээр өдрийн давсны нормал хэмжээг хэтрүүлсэнээр өвчин эмгэг тусах магадлал өндөртэй болдог гэнэ. Өөрөөр хэлбэл давс ихтэй хүнсийн бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь ӨНДӨР ҮНЭЭР …
-
25 March
Амтат Ланзанья
Лазанья нь өргөн туузан гоймон дунд хавчуулсан төрөл бүрийн шанзан давхаргаас тогтох амтлаг соус бүхий Италийн уламжлалт хоол юм. Шанзанд: Орц: бяслаг 350гр улаан лооль 500гр сонгино 1ш ургамлын тос 2/хх сүмс 1х/х татсан үхрийн мах 300гр амтат улаан чинжүү 1ш цөцгийн тос 60гр гурил 60гр сүү 300мл Лазани зуурмагт: гурил 100гр Хийх арга: 1. Бяслагийг шоо хэлбэртэй хэрчинэ. Сонгино, …
-
25 March
Эрчим хүчний зохицуулах хороо тайлангаа тавьж байна
Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2014 оны ажлын тайлангаа Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад танилцуулж байна. Эрчим хүчний зохицуулах хороо нь 2014 онд 30 аж ахуйн нэгж байгууллагад эрчим хүчний 41 тусгай зөвшөөрлийг шинээр олгож, 21 тусгай зөвшөөрлийг сунгаж, нөхцөл шаардлагыг хангалтгүй биелүүлсэн 22 хуулийн этгээдийн 44 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ. …
-
25 March
Экспортод гаргаж буй нүүрсний ангиллыг олон улсын жишигт нийцүүллээ
Монгол Улс баяжуулсан, коксжих, сул коксжих, эрчим хүчний, хүрэн нүүрс зэрэг ангиллаар нүүрс экспортолж байгаа боловч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцохдоо тухайн нүүрсний ангиллаас үл хамааруулан илчлэгийг голлох үзүүлэлт болгож байсан. 2015 оны 3 дугаар сарын 16-ны Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж, нүүрсний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох …