Yearly Archives: 2015

March, 2015

  • 17 March

    Хүн 9-10 цаг унтах хэрэгтэй

    Хүн хоногт найман цаг унтахад хангалттай гэдэг. Тэгвэл техник технологи өндөр хөгжсөн, стресс ихтэй өнөө үед энэ нь өөрчлөгдөж, хүн бүр хоногт дор хаяж 9-10 цаг унтах ёстой болжээ. Учир нь хүний тархи өдрийнхөө ачааллаас ангижирч, өөрийгөө нөхөн сэргээж амжихаа больсон гэнэ. Ялангуяа компьютер болон электрон бараатай ажиллах үед биед хуримтлагдсан хорт бодисыг нойроор тайлах нь тустай аж. Харин унтаж …

  • 17 March

    Хоёр сартай хүүхдээ гудамжинд хаяжээ

    Өнгөрсөн нэг дэх өдөр буюу 2015 оны 03 сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 22-р хороо буюу бичилийн арын гэр хорооллын гудамжинд хүүхэд хаягдсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад 2 сар 22 хоногтой эмэгтэй хүүхдийг гудамжинд орхисон байсныг тус хорооны айл олсон байжээ. Нярайг олох үед хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр төрсний гэрчилгээ мөн ээжийнх нь иргэний үнэмлэхний …

  • 17 March

    БНХАУ зэвсгийн экспортоороо Герман, Франц, Их Британийг арлаа орхижээ

    Стокгольм дахь Олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгээс гаргасан хамгийн сүүлийн үеийн тайлангаас харахад манай өмнөд хөрш өнгөрсөн таван жилийн хугацаанд зэвсгийн экспортоор Герман, Франц, Их Британийг ардаа орхиж, дэлхийд гуравдугаарт жагсах болсон байна. Тодруулбал, дэлхийн нийт зэвсгийн экспортын ойролцоогоор таван хувь нь БНХАУ-д ногдож байгаа бөгөөд өнгөрсөн таван жилийн хугацаанд тус улсын зэвсгийн экспорт 143 хувиар өсчээ. Эсрэгээр нь Герман, …

  • 17 March

    Годонхой цэцгийг эрчүүдэд бэлэглэх нь тохиромжтой

    Бид төрөл бүрийн тасалгааны цэцгийг гэр орон, албан тасалгаандаа тарьж ургуулан, түүнээсээ гоо сайхны таашаал авах дуртай. Мөн ямар нэг баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр найз нөхөд, хайртай хүмүүстээ цэцэг бэлэглэх нь бий. Гэвч тарьж ургуулж байгаа болон бэлэглэж буй цэцгээ юуг бэлгэддэг, ямар утга учир агуулж буйг төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс удахгүй болох эр цэргийн баяртай холбогдуулан эрчүүдийн цэцэг хэмээн …

  • 17 March

    УИХ-ын дарга З.Энхболдын Конрод-Аденауэрын сан дээр тавьсан илтгэл

    “1990 ОНЫ МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ БА ХӨГЖЛИЙН ТУРШЛАГА, СУРГАМЖ, ЦААШДЫН ЗОРИЛТ” ИЛТГЭЛ  Эрхэм хүндэт Бундестагийн гишүүн М.Грунд, Эрхэмсэг хатагтай, ноёд оо, Монголчууд монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг бүтэн жилийн турш тэмдэглэж, алдаа оноо, олз, гарзаа үнэлж цэгнэж байна. Өнөөдрийн нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа шинэ юм бүхэн Монголын ардчиллын монголчууддаа өгсөн үр дүн. Бас нүдэнд харагдаж, гарт …

  • 17 March

    2015 онд нийслэлийн 92 гудамж талбайд мод, сөөг, цэцэг тарина

    Энэ жил Улаанбаатар хотын 92 гудамж  цэцэрлэгт ногоон байгууламжийн тарилт, арчлалт хамгаалалтын ажлыг хийнэ. Энэхүү ажилд 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Хаврын улиас хэлбэржүүлэлтийн ажил 3 дугаар сарын 10-наас эхлүүлсэн бөгөөд 4 дүгээр сарын 1-нээс цэнэг усалгааг хийж, нийт зүлэгт талбайг самнаж цэвэрлэн, 10-наас мод бут, сөөг, ургамлан хашлагыг шинээр болон нөхөн тарих ажил хийгдэнэ. Хотын гудамж талбайд энэ …

  • 17 March

    “Шонхор” захын түрээслэгчдийн төлөөлөлтэй уулзжээ

    Томоохон худалдааны төв, захын үйл ажиллагаатай холбоотойгоор болон тэдгээрийг дагасан бусад худалдаа, үйлчилгээнээс хамааралтайгаар ойр орчимд нь замын хөдөлгөөний түгжрэл, худалдан авагчдын бөөгнөрөл ихсэж, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр  нөлөөлөх, зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлдэг. Иймд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрхийг хангуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн иргэний ажил амралтын цагийг зохицуулсан заалтыг хэрэгжүүлэх …

  • 17 March

    УИХ-ын дарга Конрод-Аденауэрын санд зочилж, ардчилсан хөгжлийн тухай илтгэл тавив

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.03.17/ “1990 оны Монголын Ардчилсан хувьсгалын үнэт зүйл ба хөгжлийн туршлага, сургамж, цаашдын зорилт” сэдэвт бага хуралд оролцов. УИХ-ын даргыг  Конрад- Аденауэрын санд хүрэлцэн ирэхэд тус сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Европ, олон улсын харилцааны газрын дарга Г.Валерс угтан авлаа. Мөн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсан юм. Бага хурлын эхэнд Конрад- …

  • 17 March

    ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй бөгөөд тэрээр Бундестагийн Ерөнхийлөгчтэй уулзалт хийлээ. УИХ-ын даргыг Райхстагийн ордонд хүрэлцэн ирэхэд Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт угтан авч мэндчилэн, дурсгалын зураг авахуулан, хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурахыг урилаа. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт хэлэхдээ, …

  • 17 March

    Берлин хотын алтан дэвсгэрт гарын үсэг зурав

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.03.17/ Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийланд бараалхав. Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийланд УИХ-ын даргыг Райхстагийн ордонд угтан авч, хоёр орны парламент хоорондын харилцаа,  хамтын ажиллагааны талаар санал солилцов. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд Берлин хотын Алтан дэвтэрт гарын үсэг зурлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • 17 March

    Орчин үеийн язгуурын нүүдэлчид дэлхийд үүд хаалгаа цэлийтэл нээж, өрхөө татлаа

    Дэлхийн өнцөг булан бүрээс сайн сайхан бүхэн тэр чигээрээ нүүгээд иржээ  гэмээр “Месси Берлин”-ий танхимууд өнгө алаглана.  Алив сайхнаараа бусдыг даллах  улс орнуудын өрсөлдөөн жилээс жилд ширүүссээр ITB Berlin өнөө 49 дэх жилтэйгээ золгож буй нь энэ. Тэртээ буланд Африкийн хүрэн бор хүүхнүүд модон торх шиг юм нүдэж, чанга орилон бүжнэ. Энэтхэгчүүд алаг  нүдээ  “Манайд ирээрэй” гэх шиг эргэлдүүлж, цаахна …

  • 17 March

    Эдийн засгийн зөвлөлийн дэд бүлгүүд хуралдлаа

    Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хоёр дахь удаагийн хурлаараа дөрвөн бүлэгт хуваагдан, санал боловсруулж ажиллахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр бизнесийн орчныг сайжруулах болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох дэд бүлгүүдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар бүлгийн ахлагчийг сонгох, эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийн нарийвчилсан төлөвлөгөөний төсөлд санал авах болон татварын багц хуулиудад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй …

  • 17 March

    Монголын шигшээ багийн залуустаа баярлалаа

    Монгол-Зүүн Тиморын багийн хариу тоглолт өчигдөр Зочин багийн хожлоор өндөрлөлөө. Зочин баг 0-1 гэсэн онооны харьцаатай Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг хожсоноор 2018 оны ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны эрхийн тоглолтод ялалт байгууллаа. Ингэснээр Зүүн Тиморчууд дараагийн шатанд шалгарч байна. Гэхдээ хүндхэн нөхцөлд 2 сар хүрэхгүй хугацаанд бэлтгэлээ хийж тэсвэр тэвчээр заан хатуужилтайгаар гайхалтай тоглолтыг үзүүлсэн Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн залуустаа баярлалаа. …

  • 17 March

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    09:00 цагт Гадаад хэргийн яамны хурлын танхимд “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт үргэлжилнэ. Утас: 88080619 09:00 цагт “Улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн” Чингис зочид буудлын Хурлын танхимд болно. Утас: 98114640, 88188018 11:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд Хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж буй “Хяналтын хуудас”-ны ач холбогдлыг сурталчлах, МХЕГ, МҮХАҮТ, МАОЭНХ …

  • 17 March

    Үхэр, тахиа жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 18. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 24. Ангараг гараг. Гар одтой, 8 цагаан мэнгэтэй харагчин Могой өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран  7 цаг 07 минутад мандан, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа …