Yearly Archives: 2015

March, 2015

  • 17 March

    УИХ-ын даргын ХБНГУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна /фото/

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертын урилгаар 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна.  Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.16/ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземаннтай уулзав. Холбооны Бүгд Найрамдах …

  • 16 March

    Уул уурхайн компаниуд 4.1 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ

    Татварын ерөнхий газраас сүүлийн 5 жилд татвар төлөлтөөрөө тэргүүлсэн 100 аж ахуйн нэгжийн нэрийг гаргажээ. Уг жагсаалтыг “Эрдэнэт” үйлдвэр тэргүүлсэн бөгөөд 2010-2014 онд 2 их наяд 93 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлсэн байна. Удаах байранд “Оюутолгой” ХХК 493.5 тэрбум төгрөгөөр оржээ. Тус жагсаалтын эхний 10 компанийн 9 нь уул уурхайн олборлогч компани байгаа бол ганц “АПУ” ХК л уул уурхайн салбарын …

  • 16 March

    Сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 12,5 хувиар буурсан байна

    Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Монголын сурагчдын холбоотой хамтран хэрэгжүүлж буй “School police” эргүүл Нийслэлийн ерөнхий боловсролын 166 сургууль дээр хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 97000 гаруй эцэг эхчүүд сургуулийн орчинд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлд гарч ажиллаж байна. “School police” эргүүлийн үр дүнд 2015 оны эхний 02 сарын байдлаар Нийслэл хотод ерөнхий боловсролын сургуулийн орчинд 14 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн …

  • 16 March

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

    Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 тоот тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2015 оны …

  • 16 March

    Залуу Жанжинд хүндэтгэл үзүүлэв

    Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн ажлын хүрээнд жанжин Ж.Лхагвасүрэнд хүндэтгэл үзүүлж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах түүний хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын захирагч нар, нийслэлийн төлөөлөл, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Х.Болормаа болон хэлтэс албадын дарга нар, Цэргийн штабын офицерууд зэрэг …

  • 16 March

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийг концессоор хэрэгжүүлнэ “Хууль зүйн яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлэг ажиллуулах төсөл”-ийн концессын гэрээний нөхцөлийн талаар хөрөнгө оруулагч талтай зохих журмын дагуу хэлэлцээ хийхийг Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Жавхланбаатарт даалгалаа. Уг хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулах, концессын гэрээний төслийг …

  • 16 March

    Барби эмэгтэйн будаггүй төрх

    Украйны алдарт барби хүүхэлдэй гэгддэг Валериа Лукянова томоохон шуугиан тарьлаа. Олон, олон залуусын зүрх сэтгэлийг булаасан бүсгүй өөрийн будаггүй байгаа зургийг цахим хуудсандаа тавьсан байна. Сүүлийн өдрүүдэд манайд “Халз нүүрээ угаая” нэртэй шуугиан явж охидууд будаггүй царайгаа үзүүлсээр байгаа. Магадгүй гадаад улсад ч энэ шуугиан яваад байгаа бололтой. Магадгүй түүний будаггүй төрх танд илүү таалагдаж ч болох юм. Хүүхэлдэй байхаас …

  • 16 March

    Саудын Арабын ханхүүгийн тансаг орон сууц

    Нью-Йоркийн Манхэттены баячуудын хорооллын 31 давхар “Trump Place”-д Саудын Арабын ханхүү болох Навафи бин Султан бин Абдулазиз Аль-Саудын гэр байдаг байна. Түүний байшин 1000 орчим кв.м бөгөөд 4 унтлагын өрөө, 4 угаалгын өрөө, фитнессийн өрөө, билльярдын өрөө, үсчин, 3 сум нэвтэрдэггүй мини-бункер, 60 кв.метр зочны өрөө бий. Тэрээр байшингаа 48.5 сая доллараар зарахаар шийдсэн байна. 31 давхар “Trump Place”-ийн 5, …

  • 16 March

    Реппэр дуучин бүсгүй Женни тоглолтоо хийнэ

     Монголд хип хоп чиглэл сонирхдог, дуулдаг охид бүсгүйчүүд цөөнгүй байдаг. Тэдний төлөөлөл болох реппэр дуучин бүсгүй Женни фенүүддээ бэлэг барьж тоглолтоо хийхээр төлөвлөжээ.  Женнигийн бие даасан “Монгол Суу билиг” тоглолт 2015 оны 4 сарын 10-нд АСА циркийг доргиох юм. Түүний хит болсон, түмэнд хүрсэн дуунуудаас дурдвал Gavana ft Gennie “Жигүүртэн”, Баярцэнгэл ft Gennie “Төгс хүсэл”, Gennie” Түүхээ бүтээе “ зэрэг олон сайхан уран бүтээлүүд байгаа билээ. …

  • 16 March

    Монгол улс дэлхийн ур чадварын тэмцээнд анх удаа оролцоно

    Эгнээндээ 72 гишүүн улсыг нэгтгэсэн Дэлхийн ур чадварын байгууллагаас хоёр жил тутамд зохион байгуулдаг дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс анх удаа оролцох гэж байгаа талаар өнөөдөр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав мэдээлэл өглөө. Мэргэжилтнүүдийн дунд явуулдаг ур чадварын тэмцээнийг олон улсад ур чадварын олимп хэмээн хүлээн зөвшөөрдөг байна. 1946 онд байгуулагдсан Дэлхийн ур чадварын байгууллага 1950 оноос хойш энэхүү тэмцээнийг зохион …

  • 16 March

    260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийг концессоор хэрэгжүүлнэ

    “Хууль зүйн яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлэг ажиллуулах төсөл”-ийн концессын гэрээний нөхцөлийн талаар хөрөнгө оруулагч талтай зохих журмын дагуу хэлэлцээ хийхийг Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Жавхланбаатарт даалгалаа. Уг хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулах, концессын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад …

  • 16 March

    Бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар нүүрс экспортлоно

    Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг өөрчлөн найруулахаар тогтлоо. Өнөөгийн байдлаар Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан “Экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний нөөц ашигласны төлбөр тооцох зах зээлийн үнийг нийтэд мэдээлэх” үүрэг бүхий Ажлын хэсгээс нүүрсний жишиг үнийг зарлахдаа тухайн ордын …

  • 16 March

    Эмэгтэйчүүдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг “Харгис тулааны клуб”

    Берлинд нэгэн түрээсийн өрөөнд олон гэрлийн дор эмэгтэйчүүд харгис тэмцээн явуулдаг байна. Энэ тэмцээн нь харгис хэрцгий тулааны шинжтэй бөгөөд заримдаа цуст тулаанаар өндөрлөх үе ч байдаг байна. Эмэгтэйчүүдийн харгислалын клубт ямар нэгэн тогтоосон дүрэм байдаггүй ба хориос тавин насны тулаанчид энгийн хэлбэрийн тулаанаас цуст тулаан хүртэл хийдэг гэдгийг зурагчин Katarzyna Mazur хоёр жилийн турш зурган мэдээллээр баримтжуулжээ. Тэднийг тулааны …

  • 16 March

    “Harmony of Flute and Harp” тоглолт тун удахгүй УДБЭТ-ийн тайзнаа

    УДБЭТ нь 2015 оны гадаад харилцааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор олон томоохон ажил төлөвлөсний нэг нь АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Harmony of Flute and Harp” төсөл юм. Уг төслийн хүрээнд АНУ-ын флейта хөгжимчин Жэфри Кохан, Австри улсын босоо ятгачин Тина Зердин нар Монголд ирж сургалт явуулж хамтарсан тоглолт зохион байгуулахаар болжээ. Флейтa болон арфа хөгжимчдийн “Harmony of Flute and …