Yearly Archives: 2015

February, 2015

  • 11 February

    Анжелина Жоли Лондонд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах судалгааны төв нээлээ

    Жүжигчин Анжелина Жоли Их Британид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах анхны судалгааны төвийг нээжээ. Лондонгийн эдийн засгийн их сургуульд байгуулсан судалгааны төв нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах дэлхийн нийтийг хамарсан кампанит ажлыг зохион байгуулах аж. Анжелина Жоли “Дэлхийд ирээдүйд тогтвортой байдал харагдахгүй байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хариуцлага хүлээхгүй байна” хэмээн нээлтийн үеэр ярьжээ. Лондонгийн эдийн засгийн сургуулийн зүгээс мөргөлдөөн …

  • 11 February

    МСЭ-ээс ETV телевизэд талархал илэрхийлэв

    ETV телевизийн сэтгүүлч Г.Тэгшжаргал тэргүүтэй уран бүтээлийн баг “Төөрөлдсөн тавилан” нэртэй эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж, хувь заяаны эргүүлэгт төөрөлдсөн эх үрс, ахан дүүсийг уулзуулж, монгол үзэгчдийг бие биенээ хайрлах хүнлэг сэтгэлийн дор нэгтгэж чадлаа. Нэвтрүүлгийн баатар Л.Бямбасүрэнд Монгол төрийн тэргүүн өршөөл үзүүлсэн нь нэвтрүүлгийн баг мэргэжлийн өндөр түвшинд  ур чадвартай ажиллаж, асуудлыг нийгмийн анхаарлын төвд хүргэж чадсаны бодит нотолгоо юм. …

  • 11 February

    2015.02.10-ны өдрийн гэрэл дохио, хурд хэтрүүлсэн зөрчил

    ХУТөв 2015.01.01-02.10-ны байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 7831 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. 2015 оны 02-р сарйн 10-нд гэрэл дохионы зөрчил 50, хурд хэтрүүлсэн 142 зөрчил бүртгэгджээ.  Их хотын соёлтой жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо гэрэл дохио зөрчилгүй явган зорчигчдод зам тавьж өгөөрэй. УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ Гэрэл дохионы зөрчил № PassDate PlateNumber ReasonCode …

  • 11 February

    “Аюултай харилцаа” УСК энэ сарын 16-нд нээлтээ хийнэ

    Найруулагч, МУСТА Ц.Хүсэлбаатарын удирддаг “Хас энтертаймент” “Аюултай харилцаа” триллир чиглэлийн цоо шинэ уран сайхны киноныхоо нээлтийг энэ сарын 16-ны өдөр 16:30 цагаас “Тэнгис кино” театрт хийхээр товложээ. Тус кинонд “Хүн гэр бүл зохиосон бол энэ харилцаандаа үнэнч байх хэрэгтэйг мөн  хэрэв чи хэн нэгний зүрх сэтгэлээр наадаад өнгөрчихнө гэж бодсон бол тэр нь өөрийнх нь амьдралд нөхөж баршгүй гарз хохирол ч болж болдог” гэдгийг харуулахыг зорьжээ. …

  • 11 February

    Угаарын хийн хордлогоос сэргийлэх зөвлөмж

    Сүүлийн өдрүүдэд иргэд автомашиндаа болон гэртээ угаартаж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол цөөнгүй бүртгэгдэх болов. Тиймээс дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

  • 11 February

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.02.11/

    2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Угаарын хийн хордлого, албан: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р багт 2 дугаар сарын 10-нд угаарын хийн хордлогод өртсөний улмаас 2 хүн (15 настай, эмэгтэй, 57 настай, эрэгтэй) нас барсан байна. Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн ЭМГ  Томуу, томуу төст өвчин, Нийслэлд, албан: Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 73493 хүн …

  • 11 February

    Газар өмчлөх өргөдлөө ажлын 10 хоногт багтаан баталгаажуулна

    Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажлын 10 хоногт багтаан харъяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулна. Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд Орчлон хорооллын урд 27 дугаар хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт …

  • 11 February

    Нийслэлийн сагсан бөмбөгийн “сурагчдын лиг” зохион байгуулагдана

    Нийслэлийн ЕБС-ийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” VI удаагийн тэмцээнийг 5 үе шаттайгаар 3 насны ангилалаар зохион байгуулахаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” Төрийн бус байгууллага, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо зэрэг байгууллагын удирдлагууд 2 талт хэлэлцээр, 4 талт гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа 2015 оны 02 дугаар сарын 12-ны 10:00 цагт “Хангарьд” …

  • 11 February

    “Ноён уулаа аварья” хөдөлгөөнөөс нойтон өлсгөлөн зарлалаа

    Өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Босоо Хөх Монгол” бүлгэм болон “Ноён уулаа аварцгаая” хөдөлгөөний төлөөл хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлэл өглөө. Энэ мэдэгдэлдээ “бид Монголчуудын төдийгүй дэлхийн соёлын өв болсон түүх дурсгалын үнэт олдворуудаа хамгаалах, эх орныхоо бүрэн бүтэн байдлыг хадгалан үлдэх, уул ус, гол мөрнөө харийнхны гарт сүйтгүүлэхгүйн тулд бүтэн сарын хугацаанд тэмцсээр байна. Энэ …

  • 11 February

    Хууль тогтоомжийн хэлэлцүүлгийг хойшлуулав

    Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.02.11/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар танилцуулсан юм. Ашигт малтмалын тухай хуулийн …

  • 10 February

    Шингэнийг хэрхэн зөв уух вэ

    Хооллохын яг өмнө, хоол идэж байх үед, хоолны араас шууд их хэмжээний шингэн уухгүй байхыг зөвлөдөг. Бүтэц, төрлөөсөө хамаарч хоолны холимог ходоодонд 2-4 цаг, нарийн гэдсэнд 20 орчим цаг байдаг. Хоол идсэнээс 2-4 цагийн дараа нарийн гэдэсний тодорхой хэсгүүдэд шимт бодисууд шимэгдэж эхэлнэ. Цагийг олоогүй уусан шингэн ямар үр дагаварт хүргэдгийг авч үзье. Ус, цай зэрэг унд нь хоол боловсруулах …

  • 10 February

    Автобусны буудал дээр машинаа байрлуулвал эрхээ хасуулна

    Автобусны буудал дээр машинаа байрлуулвал жолоодох эрхийг нь хасах арга хэмжээг тооцож эхэллээ Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран “Автобусны зогсоол” нэгдсэн арга хэмжээг хоёрдугаар сарын 2-ны өдрөөс хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 “в” заалтыг зөрчиж чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогсож …

  • 10 February

    “Харанхуйд цэнхэртэхүй” номын нээлт боллоо

    Өнөөдөр Интерном номын их дэлгүүрт Өвөрмонголын зохиолч Б.Тогтомжийн “Харанхуйд гэрэлтэхүй” шүлгийн номын нээлт боллоо. Номын нээлтэнд олон зохиолч уран бүтээлчид хүрэлцэн ирсэн бөгөөд Like HD-н захирал Б.Эрхэмбаяр, Модернист яруу найрагч Б.Галсансүх, Болор цомын эзэн Д.Болдхуяг нар хүрэлцэн ирж баяр хүргэлээ. “Харанхуйд цэнхэртэхүй” номыг монгол крилл бичигт хөрвүүлэх ажлыг Монцамэ агентлагийн Хөх хот дахь сэтгүүлч Б.Занданхүү хийсэн байна. Харанхуйд цэнхэртэхүй ном …

  • 10 February

    Монголын Үндэсний шигшээ болон Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

     Монголын Үндэсний шигшээ болон Залуучуудын шигшээ багийн  бүрэлдэхүүн зарлах хэвлэлийн бага хурал өнөөдөр МХБХ-ны байранд боллоо. Тус хуралд МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан, Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Пүрэвсүх, Монголын Залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батнасан нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монголын Үндэсний шигшээ баг 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  урьдчилсан шатны тоглолтонд оролцохоор 1-р сарын 16-наас бэлтгэлдээ гарсан. …

  • 10 February

    Дуучин Акбота харийн оронд шинэ амьдрал эхлүүллээ

    “Universe best songs” наадмаас урлагийн гараагаа эхэлж байсан үзэсгэлэнт төрхтэй дуучин С.Наран шиг хоолойтой бүсгүйг өдгөө танихгүй хүн ховор болжээ.Акбота “Мотив”-ийн Ганбаатай амьдрал зохиож, анхны үрээ тэврээд хоёр тийшээ болсон ч фэнүүд нь өнөө хэр нь дуучин бүсгүйг Ганбаагийн эхнэр хэмээн дуудах дуртай байдаг юм билээ.Анхны нөхрөөсөө салсан тэрбээр нэгэн үе шинэ найз залуугаа цахим хуудсаараа “гайхуулж”, хайрандаа умбаж яваагаа …