Yearly Archives: 2015

February, 2015

  • 6 February

    Он гарсанаас хойш улсын хэмжээнд 2960 гэмт хэрэг бүртгэгджээ

    2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 2960 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 65.2 хувь нь Нийслэл хотод үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.6 хувиар өссөн байна. Үүнээс “Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйл ангид заасан “Танхайрах” гэмт хэрэг 9.3 хувиар өсч, уг хэргийн илрүүлэлт 73.7 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс …

  • 6 February

    Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудад Хууль зүйн сайд Д.Дорлигжав үүрэг өглөө

    ЦЕГ-газраас цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна. 2015-02-06-нд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ЦЕГ-ын газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис нар энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа төв орон нутгийн цагдаагийн байгууллагын 100 гаруй дарга, удирдлагуудад үүрэг өглөө. Сургалт зөвлөгөөний хүрээнд Хууль зүйн сайд болон Хууль зүйн яамны харьяа агентлаг, шүүх, прокурор, тагнуул болон …

  • 6 February

    Сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж  “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2 дугаар сарын 7-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл  Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна.  Өргөтгөсөн худалдаанд “Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ ХК,  “Сүү” ХК, “Талх чихэр” ХК, “Өгөөж …

  • 6 February

    Хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтын талаар мэдээлэл өгөв

    Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагаа 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхэлсэн. Тусгай зөвшөөрлийн олголтын талаар өнөөдөр Ашигт малтмалын газарт даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа тэргүүтэй албаны хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 01 сарын 16-наас хойшхи хугацаанд нийт 614 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлснээс 536 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авсан, эдгээр аж ахуйн …

  • 6 February

    Залуу хүний заавал унших ёстой 100 ном

    1. “Цаг хугацааны товч түүх” Стивен Хоукинг 2. “Life and Energy” Isaac Asimov 3. “On the origin of the species by means of natural selection” Charles Darwin 4. “Neuromancer” William Gibson 5. “King solomon’s ring” Konrad Lorenz 6. “Сэтгэл зүрхээ дага” Эндрю Мэтюс 7. “Ирээдүйд… Нэвтрэхүй” Эдвард Корниш 8. “Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг” Дейвид Жозеп Шварц 9. “Хүн бичнээс үүсээгүй” …

  • 6 February

    Ирина аль хэдийн Роналдуг мартсан бололтой…

    Алдарт хөлбөмбөгчин Криштиан Роналду болон түүний найз бүсгүй болох нэрт загвар өмсөгч Ирина Шейк нарын харилцаа таван жил үргэлжилсний дараагаар хосууд салах болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэдний салсан шалтгааныг Роналду-гийн ээжтэй холбон тайлбарлаж байсан ч албан ёсны хэвлэлийн төлөөлөгч нь энэ байдал ээжтэй нь ямар ч хамааралгүй болохыг хэлсэн юм. Харин сүүлийн өдрүүдэд бас нэгэн шуугиан дэгдээд байгаа …

  • 6 February

    Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.06/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг өргөн барив. Нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлэн хуваарилдаг өнөөгийн тогтолцоог өөрчлөхгүй бол тэтгэврийн сангийн алдагдал 2020 он гэхэд ДНБ-ий 4.5 хувь, 2030 …

  • 6 February

    Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн үр дүнг тайлагналаа

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Тэгвэл өнөөдөр энэ хүрээнд ямар ажил хийж, хэрэгжүүлсэн талаар дэлгэрэнгүй тайлагнасан хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хуралд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа болон яамд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, олон улсын …

  • 6 February

    Монгол хэлний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Улсын Их Хурлын чуулганы баасан гараг /2015-02-06/-ийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2015 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хэлэлцлээ. Дараа нь Улсын Их Хурлын чуулганы хуралдаан нээлттэй горимд шилжиж Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүд Монгол хэлний …

  • 6 February

    Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай тогтоолын төслийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.06/ “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барив. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд зааснаар, Монгол Улсын эдийн засаг 2012 оны сүүлийн хагас жилээс үүссэн төлбөрийн тэнцлийн хүндрэл …

  • 6 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын эрхэм гишүүүд ээ! Эдийн засгийн мэдээлэл нь үнэн зөв, бодит тоо баримтад үндэслэн шуурхай гарах нь эдийн засгийн төлөвлөлт, тухайн байдалд дүн шинжилгээ хийх, дорвитой шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Эдийн засгийн гол гол макро үзүүлэлтээр нийгэм болон зах зээл рүү тогтмол мэдээлэл өгч байх нь зах зээлийн эдийн засагтай орнуудын заавал …

  • 6 February

    Шилдгийн шилдгийг “Шар доктор” хүртлээ

    “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар 2015” үзэсгэлэн худалдаа хаалтаа хийлээ. Хүнс, хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, НЗДТГ-ын хамтран зохион байгуулсан эл үзэсгэлэн  худалдаанд 800 гаруй аж ахуй нэгж оролцож, иргэд нэг тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн талаар зохион байгуулагчид онцолж байв. Тус үзэсгэлэнгийн Шилдгийн шилдэг Гранпри шагналаар “Живэртийн Оргил” компанийн “Шар доктор” брэнд бүтээгдэхүүн хүртлээ.  Тус компанийнхан  2012 оноос …

  • 6 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхны гадаад айлчлал юм. Тэрээр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЭТРО/-тай хамтран зохиох “Ажил хэрэгч уулзалт”-д оролцож, бусад албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөж байна. …