Yearly Archives: 2015

February, 2015

  • 5 February

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга БНТУ-ын элчин сайдтай уулзлаа

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Каракөзтэй 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр албан ёсны найрсаг уулзалтыг зохион байгуулан хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар харилцан ярилцлаа. Засаг дарга ноён Д.Ганболд хоёр орны хамтын ажиллагаа улам бэхжиж буйг онцлон тэмдэглээд Турк Улсын Анкара …

  • 5 February

    “Дашваанжил”-ын станцад газ дэлбэрч, хоёр хүн гэмтжээ

    Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Дашваанжил” компанийн хий цэнэглэх станцад өчигдөр/02.05/ 19.25 цагт гал гарч хоёр хүн түлэгдэж бэртсэн байна. Дэлбэрэлтийн улмаас тус агуулахын гурван талын хана, дээвэр нурж, хаалга, цонхууд бүгд хагарсан байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Д.Гантулга “Тус компанийн камерийг шүүж үзэхэд хий цэнэглэх станцын эрхлэгч, хий цэнэглэгч хоёр хүн агуулахад орсон …

  • 5 February

    1072 хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө

    Монголын хөрөнгийн  биржээс  өнөөдөр маргааш хоёр өдөр  нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болсон.  Уг нээлттэй өдөрлөгт  “Санхүүгийн зохицуулах хороо”, “Монголын хөрөнгийн бирж” , “Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Брокер, дилерийн компаниуд оролцох юм Манай улсын иргэдийн үнэт цаасны мэдлэг цэнхэр, ягаан тасалбараар хязгаарлагддаг гэдэг. Харин өндөр хөгжилтэй орнуудад зөвхөн томоохон хөрөнгө оруулагчид бус …

  • 5 February

    Сургалт зохион байгуулжээ

    Нийслэлийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсээс хяналтын чиглэлээр шинээр томилогдсон прокуроруудад  хорих ял эдлүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих талаар болон ялын тооцоо бодох аргачлал, шинэчлэгдсэн  журам, заавар, хууль хэрэглээ, түүнчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэвэл зохих асуудлын талаар 4 цагийн сургалтыг зохион байгуулж ажиллажээ. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН    ХМОНХАлба …

  • 5 February

    “Томоогүй явж боллоо ээжээ” өдөрлөг зохион байгуулагдлаа

    Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, дүүргийн 9 дүгээр хороо хамтран “Томоогүй явж боллоо, ээжээ” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн зорилго нь гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, архины хор уршгийг олон нийтэд таниулах, архины хамааралтай иргэдийг архинаас гаргах клуб байгуулах, клубын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, архинаас …

  • 5 February

    Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам шинэчлэн батлагдлаа

    Монгол улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам шинэчлэн батлагдлаа. Тус шинэчилсэн журмын 4 зүйлд:  “Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн  дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн  36 сарын албан тушаалын үндсэн цалингаас  ихгүй байна”  гэжээ. Үргэлжлэлийг  Энд  дарж уншина уу

  • 5 February

    Роналду бол 398 сая еврогийн үнэтэй тоглогч

    АНКАРА. /ANADOLU/. Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубын довтлогч Криштиану Роналдугийн менежер Хорхе Мендес хэлэхдээ “хэрвээ Испанийн клуб түүнийг өөр клуб рүү шилжүүлэхээр болбол хамгийн багаар бодоход 398 сая еврогийн үнэд хүргэнэ” гэжээ. Өдгөө 29 настай Роналду бол дэлхийн хамгийн шилдэг тамирчин мөн бөгөөд түүнийг хэнтэй ч харьцуулах аргагүй гэж Мендес хэлсэн байна. “Тэр бол нэг тэрбум еврогийн үнэтэй тоглогч. Гэхдээ …

  • 5 February

    Гэсэр ламын шавь Цорж Санжжавых болохыг тогтоосон гэв

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Баруун Баян-Уулын гудамжнаас олдсон эрэгтэй хүний занданшуулсан шарилын талаарх таамаг дотоод гадаадын эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байсаар байна. Тухайлбал BBC агентлаг “Монголоос олдсон занданшуулсан лам “бүрэн амьсгал хураагаагүй” гэх гарчигтай http://www.bbc.com/news/world-asia-31125338 нийтлэлийг өнгөрсөн лхагва гарагт нийтэлсэн байна. Харин бурханч лам Г.Пүрэвбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн энэхүү занданшуулсан шарилыг ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн …

  • 5 February

    Р.Анхням: Монгол эмэгтэйн дүрийг л гаргая гэж зорьсон

    Жүжигчин Р.Анхням “Чонон сүлд” уран сайхны кинонд тоглосныг уншигчид маань мэдэж байгаа. Киноны Галсмаа хэмээх гол дүрийн эмэгтэйд тоглосон тэрээр БНХАУ-д болсон киноны албан ёсны нээлтэд оролцоод өчигдөр эх орондоо ирлээ. Тэрээр “Оскар”-ын шагналт найруулагчийн “А” зэрэглэлийн киноны гол дүрийг бүтээсэн нь монгол эмэгтэй жүжигчдийн хувьд анхны тохиолдол болж байна. Өмнө нь, жүжигчин Б.Амарсайхан Холливудын “UNEW” агентлагт жүжигчнээр ажиллахаар гэрээ …

  • 5 February

    “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн эхэллээ

    Монголын хоккейн холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн өнөөдөр(II.06) Чингисийн мөсөн талбайд эхэллээ. Тэмцээнд ОХУ, Монголоос хоёр, БНХАУ, Финляндаас нэг нийт зургаан баг оролцож байна. Энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнийг “Капитал” банк, Мобиком, “Эрдэнэс Монгол” тэргүүтэй арав гаруй компани ивээн тэтгэж байгаа аж. “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн анх …

  • 5 February

    Эмэгтэй хүний асуудаг хамгийн тэнэг асуулт

    Заримдаа буруу асуулт тавьснаас болж хамгийн бат бөх харилцаанд ч цав гардаг. Тиймээс бүсгүй та хайртай залуугаасаа чухам юуны тухай асууж болохгүй вэ гэдгийг мэдсэн байхад илүүдэхгүй. Юуны түрүүнд та хайртаасаа 1. Энэ даашинз намайг тарган харагдуулж байна уу? гэсэн асуултыг асуух огт хэрэггүй. Энэ бол найз залуугаасаа асууж болох хамгийн тэнэг асуулт. Яагаад гэвэл, бүх эрчүүдэд өөртөө итгэлтэй эмэгтэй …

  • 5 February

    Хайрын өдөрт зориулсан тоглолт болно

    Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар жил бүрийн 2-р сарын 14 нд тохиодог гэгээн хайрын өдрийг тохиолдуулан “Би чамд хайртай” тоглолтоо үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Дөрөв дэх жилдээ  уламжлал болон зохион байгуулагдах тус тоглолтонд улсын Филармонийн Баян монгол джаз оркестр, Симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүн оролцон тоглох бөгөөд  “Love theme from Romeo&Juliet” , “Casablanca”, “Unchained melody” зэрэг дэлхийн үзэгчдийг …

  • 5 February

    Цөсний чулууг анагаах нь

    Дэлхийн улс орнуудад өргөн тархсан цөс чулуужих өвчний талаар дэлгэрэнгүй танилцуулж байна.  Цөсний чулуу гэж юу вэ? Цөсний чулуу нь бодисын солилцооны алдагдлаас үүсдэг усанд үл уусах нэгдэл бөгөөд ихэвчлэн цөсний хүүдий болон ерөнхий цорго, элэг доторх цөсний замд тохиолддог. Сүүлийн үеийн судалгаагаар 5 эмэгтэй тутмын нэг, 10 эрэгтэй тутмын нэг нь энэхүү өвчнөөр өвдөж байна. Шалтгаан Цөсний чулуу үүсэх …

  • 5 February

    УИХ-н өнөөдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлууд

    09.00 цагаас 1.Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2015 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2014.12.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай хуралдана/: Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна. 2.“Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 3.Монгол хэлний тухай болон холбогдох …

  • 5 February

    Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн тухай тогтоолын төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга С. Баярцогт Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн тухай тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод  өргөн барилаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг …