Monthly Archives: January 2016

January, 2016

  • 25 January

    Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтад Унгар улсын томоохон компани хамтарна

    Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Унгар улсын аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг гуравдагч улсуудадэкспортлох үйлажиллагааявуулдаг “Сабадич Козми Иш Мэйэпито Корпораци”-н Ерөнхий захирал Тамас Гюла Ковакс,”Профешнл Прожет ХХК”-ийн ерөнхий зөвлөх Линг Анталне нар “Авто худалдааны цогцолбор”-ын бүтээн байгуулалтад хамтран ажиллахаар санамж бичиг үзэглэлээ. Ингэснээр авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтад Унгарын талаас нийт 70 сая долларын хөрөнгө …

  • 25 January

    Гуравдугаар эмнэлгийн мэс заслын тасгийн эмч н.Анар: Хүүхдийн тархины хавдар эрсдэл өндөртэй байдаг

    Бид хонгорзул охины биеийн байдлын талаар эмчлэгч эмчээс нь ярилцлага авлаа  – Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Охины биеийн байдал ямар байна вэ? Охин одоогоор хагалгааны дараах байдалтай байна. Мэдээгүйжүүлэлт гарч байгаа. Тархины 4-р ховдлын хавдартай гэсэн оноштойгоор яаралтай мэс засал хийлгэсэн. Энэ оношинд гавлын дотоод даралт ихтэй байдаг. Энэ нь амь насанд эрсдэлтэй. Тархи нугасны шингэн дамжих …

  • 25 January

    Д.Болор: “Скай” брэнд ирээдүйг өнгөлөх мөн чанарын өөрчлөлт авчирна

    Үндэсний томоохон оператор “Скайтел” ХХК брэндийн шинэчлэлээ эхэллээ. Монголчууд бидний эцэг хэмээн дээдлэгч Мөнх хөх тэнгэрээр нэрийдсэн “СКАЙ” брэндийг Скайтел ХХК үүрэн холбооны зах зээл дээр танилцуулж байна. Шинээр мэндэлж буй “СКАЙ” Брэндийн талаар болон харилцаа холбооны салбарын асуудлаар тус компанийн Гүйцэтгэх Захирал Д.Болороос дэлгэрүүллээ. -“Скайтел” ХХК брэндийн шинэчлэл хийж байгаа юм байна. Яагаад шинэчлэл хийх болов гэсэн асуултаар яриагаа …

  • 25 January

    Байнгын хорооны дарга Д.Батцогт НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа

    УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирал Даниэль Түүлийг өнөөдөр /2016.01.25/ хүлээн авч уулзлаа. Байнгын хорооны дарга Д.Батцогт хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон жил ажилласан, арвин туршлагатай хүнтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлсэн юм. Тэрбээр, Монгол Улс Үндсэн хуульдаа, “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах …

  • 25 January

    Анхааруулга: Бууз жигнэхдээ гялгар уут битгий дэвсээрэй

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сар шинэ дөхөж буйтай холбогдуулан буузныхаа доор гялгар цаас тавьж жигнэхгүй байхыг сануулж байсан удаатай. Жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай аж. Түүнчлэн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, …

  • 25 January

    МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулахыг 100 хувь дэмжлээ

    МАН-ын УИХ- дахь бүлэг өнөөдөр өглөө хуралдсан. Тэд хурлаараа гурван асуудал хэлэлцсэн бөгөөд хамгийн их анхаарал татсан нь Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал юм.  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д. Хаянхярваа нар мэдээлэл хийлээ. Бүлгийн гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах нь зүйтэй гэж үзээд 100 хувь дэмжсэн талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.

  • 25 January

    Жүжигчин П.Шүүдэрцэцэг мөн үү

    Мисс гэх тодотголтой ч кино урлагт хүчээ сориод буй загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг танихгүй хүн ховор болжээ. Тэрээр “9009”, “Хайрлаж болох уу”,  “Валентины захидал”, хамгийн сүүлд  “Ану хатан” кинонд хүртэл дүр бүтээгээд амжсан. Чамгүй амжилттай яваа түүнд реклам сурталчилгаа киноны санал тасардаггүй.  Эвлэгхэн царай бас дээр нь найрсаг зан чанар нь амжилтанд хүрэхэд нь тус дэм болдог байх хэмээн фенүүд нь …

  • 25 January

    Ерөнхий сайд нар баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцлоо

    Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбаны манай улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар албан ёсны хэлэлцээ хийсний дараагаар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болсон  баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Ёслолын үеэр ·  “Монгол Улс болон Унгар Улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн тухай” …

  • 25 January

    Амласан мөнгөө яаралтай өгөхгүй бол С. Эрдэнэ Солонгост шоронд сууж магадгүй нь

    “Эрдэнэс Тавантолгой” ХК бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж,  Цанхийн зүүн уурхайн ажилтнуудыг Хятадын компанид шилжүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийх үеэр өөрийгөө шатаасан билээ. Ингэснийхээ хүчээр ч  “Эрдэнэс Тавантолгой” компанийн 203 ажилтныг шилжүүлэх шийдвэрийг өөрчилж чадсан юм. Уг болсон явдалтай холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс С.Эрдэнийн биеийн эрүүл мэнд, эмчилгээнд …

  • 25 January

    Цасан шуургын улмаас 14 хүн амиа алдлаа

    АНУ-ын зүүн эргийн мужуудад болсон хүчтэй цасан шуургын улмаас 14 хүн амиа алдсан талаар CNN агентлаг мэдээллээ. Зургаан хүн Умард Каролина, гурван хүн Виржиниа, нэг хүн Кентаки, гурван хүн Нью-Йорк хотод, нэг хүн Мэрилэндэд амиа алджээ/ Гамшгийн улмаас үүдсэн авто ослын улмаас хүмүүс амиа алдсан бол зарим нь осгож, цас цэвэрлэх үеэр амиа алджээ. Нью-Йорк болон Вашингтонд гүүр, газар доорх …

  • 25 January

    Шүдний чулууг хялбархан арилгаж болно

    Гялалзсан цагаан шүд сайхан инээмсэглэлийн гол нууц нь гэдэгт хүн бүр санал нэгдэх байх. Шарлаж өнгөр тогтсон шүдийг хэрхэн гэрийн нөхцөлд хурдан цайруулж болох талаар хэдэн зөвлөгөө өгье. -Тал лимоны шүүсийг шахаж бэлтгэнэ. -1 ц.х хүнсний сода Саванд хийж сайтар холиод шүдээ угаасны дараа сойзоор шүдэндээ сайтар түрхэж өгнө. Түрхэх явцдаа сайн үрж өгөөрэй. Энэ аргаар 7 хоногт 1 удаа …

  • 25 January

    Фитнесс мисс телевизийн салбарт хүч үзжээ

    “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Укагийн дүү Д.Уранзаяаг хүмүүс боксчин Н.Төгсцогтын гэргий гэдгээр нь андахгүй.  Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт Д.Уранзаяа нар 2013 оны дөрөвдүгээр сард хөөрхөн хүүтэй болсон. Хэдийгээр одоо хосууд тусдаа амьдардаг ч тэднийг салсан гэх олны хэл ам өнөөг хүртэл тасраагүй. Уранзаяа фитнессээр хичээллэн эрс өөрчлөлтүүдийг олон гайхуулаад байсан юм. Тэгвэл тэрээр өдгөө телевизийн салбарт хөл тавин “Star” телевизэд ажиллаж байгаа ажээ.

  • 25 January

    Өөрийнхөө нэрээр өөрийгөө хэн болохыг сонжоорой

    Хэрэв та сайн танихгүй хэн нэгнийг сонжиж үзмээр байвал манай сайтаас та бүхэндээ хүний нэрээр сонжих сонжоог санал болгож байна. Хүний нэрээр сонжих сонжоо нь дундад зууны үеэс эрчтэй хөгжиж эхэлсэн бөгөөд ашигладаг хүмүүс нь барагтаа дийлэнхи хувь нь таардаг гэсэн дүгнэлт хийгээд байгаа юм. Зурхайн ухаанд тоог хүний нэр, хувь заяатай холбодог. Бүх юмсыг тоогоор илэрхийлж болно. Таны нэрийг …

  • 25 January

    Бид нэг гэр бүл төсөл үргэлжилсээр

    Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо “MNBA CARE-БИД НЭГ ГЭР БҮЛ” төслийн дагуу сайн үйлсийн аяныг шат дараалалтайгаар зохион байгуулж байгаа билээ. Бид нэг гэр бүл төслийн ээлжит нэгэн ажил Сагсан бөмбөгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад тамирчин, хүндэт зүтгэлтний гэр бүлийнх нь хүнд байшин барьж өгөх төсөл амжилттай хэрэгжлээ. Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг анхлан хөгжиж, үндэс суурийг …

  • 25 January

    Ерөнхийлөгч “Монголын үдэш” арга хэмжээнд үг хэллээ

    Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдаж байгаа Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, тавьж буй хөгжлийн зорилтоо танилцуулах зорилгоор чуулга уулзалтад оролцож буй төлөөлөгчдийг урьж “Монголын үдэш” арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтыг санаачлагч Клаус Шваб нар …