Monthly Archives: February 2016

February, 2016

  • 26 February

    Монголын далбаатай хөлгөөр Сирид зэвсэг нийлүүлжээ

    ОХУ “Георгий Агафонов” нэртэй хөлгөөр Монголын далбаан дор Сири рүү зэвсэг, цэргийн техник тээвэрлэсэн талаар Украины “Правда” сонинд мэдээлжээ. Уг хөлгийг ОХУ-ын арми Украинаас худалдаж авсныхаа дараа Монголын далбаан дор тээвэрлэлт хийж байсан талаар Стокгольм дахь энхийн төлөөх судалгааны олон улсын институт мэдээлсэн аж. Тус институтийн мэдээлснээр ОХУ тус хөлгөөр танк эсэргүүцэгч пуужин, танк зэрэг техникийг Сирид тээвэрлэн хүргэсэн бололтой. …

  • 26 February

    Монголчуудын жингийн нэмэгдэл агаарын бохирдолтой холбоотой байх нь

      Дэлхийн олон улс оронд тулгамдаад байгаа хамгийн ноцтой асуудал бол агаарын бохирдол юм. Агаарын бохирдолд тоосжилт, нүүрсний утаа, хүн амын нягтаршил хамгийн гол нөлөөтэй. Бидний мэдэхээр Хятад, Энэтхэг хамгийн их агаарын бохирдолтой бол манай улс араас нь тун ойрхон явдаг. Харин саяхан Хятадын шинжээчид нэгэн аймшигтай судалгааг гаргаж, баталсан байна. Хятадын нийсэл Бээжин хот болон үйлдвэрлэлийн хот гэгддэг Гуанжоу мэтчилэн …

  • 26 February

    “Мүүн” нь “Христийн шашин”-тай холбоогүй гэв

    Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Мүүний урсгалын талаар нилээд яригдах болсон. Иргэн Э.Цэрэндолгор анх өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж Мүүний урсгалын талаар мэдээлж эхэлсэн бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратеги бодлого хариуцсан газрын дарга Б.Насанбаярыг Мүүн буюу Эв Нэгдлийн сүмийн мөнгийг БСШУЯ-аар дамжуулан угааж байна гэх үндэслэлээр АТГ-т шалгуулах хүсэлтээ өгөөд буй. Харин зарим …

  • 26 February

    Европд Монгол гэрт хурим хийх нь нэр төрийн хэрэг гэнэ

      Нүүдэлчин Монголчууд бидний бахархал болсон эсгий гэр өдгөө дэлхийн сонирхолыг татаж байгаа бололтой. Эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн ховор нандин өв соёл юм. Гэрт орохдоо хаан, харц ялгаагүй бөхийн гэрийн эздэд хүндэтгэл үзүүлдгээс гэрийн хаалгыг намхан хийдэг гэхчлэн босго давахаас эхлээд өвөрмөц сонин ёс заншлыг дагуулан байдаг гэрийг гадныхан ихэд сонирхох болжээ. Сүүлийн үед Европын зарим оронд гэрт хуримлах …

  • 26 February

    Х.Тамирын хэргийг мөрдөн байцаалтанд буцаалаа

    Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарын хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцэв. Х.Тамирыг хилээр хар тамхи нэвтрүүлж, хадгалсан, зарж борлуулсан хэрэгт буруутгаж өнгөрсөн сард анхан шатны шүүхэд шүүх хурал нь болсон ч мөрдөн байцаалтад буцаасан юм. Гэвч хяналтын прокурор эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргажээ.

  • 26 February

    Хэт даврагчид Марк Цукербергийг заналхийлжээ

    Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл фэйсбүүк сүлжээг үндэслэгч Марк Цукерберг болон твиттер сүлжээг үндэслэгч Жэк Дорсей нарыг заналхийлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид твиттер хуудастаа Цукерберг, Марк хоёрын зургийг нийтлээд, 25 минут үргэлжлэх видео бичлэгийг интернэтэд байршуулжээ. Бичлэгт хэт даврагчид “Та нар гал дээр тос нэмлээ. Хэрвээ бидний хөтөлдөг нэг хаягийг хаавал бид хариуд нь 10 хаяг хаах …

  • 26 February

    Рентген оношилгоо, эмчилгээний байгууллагуудад цацрагийн тунг хэмжих багаж байдаггүй

    Мэргэжлийн хяналтын байгууллагын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс нийслэлийн нутаг дэвсгэрт рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг эхлүүлээд байна. Хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрч байна: • Рентген аппарат тоног төхөөрөмжийг ашиглах, хадгалах тусгай зөвшөөрлийг хуулийн хугацаанд сунгуулаагүй; • Цацрагийн аюулгүй ажиллагааны …

  • 26 February

    Сургуулийн цайны газраас 42 төрлийн зөрчил илэрчээ

    Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 24-ний өдөр “Эрдмийн далай” цогцолбор сургуульд цайны газар түрээслэгч иргэний хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийжээ. Шалгалтын хүрээнд нийт 42 зөрчил, дутагдал илрүүлсэн байна. Тодруулбал, -Барилга байгууламжийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хөгц мөөгөнцөр үүссэн. -Хоол үйлдвэрлэл дамжлагын технологийн урсгал буруу -Хоол үйлдвэрлэлд хүнсний зориулалтын бус сав боодол хэрэглэдэг гэх мэт зөрчил илэрчээ. …

  • 26 February

    Герман шар айрагнаас хорт хавдар үүсгэдэг бодис илэрчээ

      Герман улсын Мюнхений хүрээлэн буй орчны хүрээлэнгийн мэргэжилтнүүд шоконд оруулсан мэдэгдэл хийлээ. Германы хамгийн алдартай 14 төрлийн шар айрагнаас хорт хавдар үүсгэдэг пестицидүүд (глифосат) илэрчээ. Глифосат гэдэг энэ канцерогеныг үйлдвэрлэлд өргөн ашигладаг, жишээлбэл хогийн ургамал устгах шингэн хийхэд. Гэтэл глифосатыг хэрэглэснээр хавдар үүсэх аюултай байдаг аж. “Spiegel” сэтгүүлийн нийтлэлд бичсэнээр хамгийн их хэмжээний аюултай бодисууд илэрсэн шар айраг бол “Hasserцder” …

  • 26 February

    Малчидад өгч буй үнэгүй өвс дуусч байна

      Энэ жил 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгож байна. Мөн Засгийн газрын 480 дугаар тогтоолоор улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгож байна. Гэхдээ үүнийг өвөлжилт хүндэрсэн бүх сумдад хуваарилбал малчин айл өрх тус бүрт маш бага хэмжээгээр ногдоно гэдгийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар онцоллоо. Малын тэжээл тараах ажлыг …

  • 26 February

    Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт

    Хөдөлмөрийн сайд энэ оны хоёрдугаар сарын 8-нд тушаал гаргаж, “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын зарим зүйл заалтыг шинэчилсэн. Бид энэ удаад тэрхүү журмыг бүрэн эхээр нь танд хүргэж байна.

  • 26 February

    Засгийн газрын шийдвэрээр хаврын уралдаан болохоор болов

    Төвийн бүсийн хаврын уралдаан буюу “Дүнжингарав-2016”-ыг хаврын тэргүүн сарын 21-нд буюу энэ сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэхүү шийдвэр гарахаас хэд хоногийн өмнө Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат Төв аймгийн нутагт хурдан морины уралдаан, сунгаа явуулахыг хориглосон захирамж гаргаад байсан билээ. Тэгвэл аймгийн Засаг дарга дээрх шийдвэрээ өөрчилжээ. Тэрээр “Өмнө нь …

  • 26 February

    Долоон бурхан одыг тахих тухай

    Монголчууд оддын ордоос Долоон бурхан оддыг хамгийн их шүтэж эрхэмлэн дээдэлж ирсэн. Долоон бурхан одонд харгалзах бурхадыг тохиолдуулдаг шашны зан үйл ч бий хийгээд монголчууд өөрийн төрсөн жилийн одыг шүтэн, тэнгэр лусыг баясган нас, буян хишиг, зам мөрөө даатгаж цай сүүнийхээ дээжийг өргөдөг уламжлалтай билээ. Мөн Долоон бурхан одыг тахих тахилга, балин, тахил, сэржим өргөх бурхны шашны ёс, дэгийг өвөг …