Monthly Archives: February 2016

February, 2016

  • 27 February

    УБ-ын дэвжээнд бөхчүүд шинэ өмсгөлтэй барилдана

    Бөхийн спортыг төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд ДБНХ-ноос бөхийн өмсгөлийн шинэчилсэн загвар батлан гаргасныг олон нийтэд өнөөдөр тус холбооны Швейцар улс дахь Төв байранд танилцуулав. Бөхчүүд нь өөрийн орны далбааны өнгөөр чимэглэсэн, цэнхэр, улаан өнгийн өмсгөлтэйээр барилдаж байх болжээ. Өмсгөлийг тухайн орны далбааны өнгөөр чимэглэснээр улс орныхоо төрийн билэгдлийг ашиглах боломжийг үндэсний бөхийн холбоодод олгож байгаа ажээ. Өмсгөлийн энгэр талд тухайн орны …

  • 27 February

    Увс аймагт 4,1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

    Өчигдөр орой 23 цагийн үед Увс аймгийн Улаангом орчимд хүчтэй газар хөдлөлт болсон талаар нутгийн иргэд мэдээлсэн байна. Иргэдийн мэдээлснээр нэлээд хүчтэй доргилт мэдрэгджээ. Ялангуяа орон сууцанд амьдардаг иргэдэд илүүтэй мэдрэгдсэн гэх бөгөөд гэрийнх нь тавилганы хаалга онгойж, унтаж байсан ор хүртэл байрнаасаа хөдөлсөн талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан бичсэн байна. Онцгой байдлын газрын мэдээлснээр Увс аймагт орон нутгийн цагаар 23 …

  • 27 February

    Таван тэрбумаар Туркэд урлуулсан цагдаагийн дүрэмт хувцас “насгүй” болжээ

    Цагдаагийн алба хаагчид цалингаараа дүрэмт хувцас хийлгэхэд хүрчээ. Учир нь тэдэнд 2014 онд шинэчлэн хийж өгсөн дүрэмт хувцас нэг удаа угаахад л будаг гарч, ягаан өнгөөр судалтан өнгөө алдаж, сэмэрч урагддаг талаарх гомдлоо алба хаагчид оёдолчдод учирлаж, шинээр дүрэмт хувцас хийлгэх захиалга өгч эхэлсэн байна. Уг нь төрийн албаныхны дүрэмт хувцасны зардлыг улсын төсвөөс гаргадаг. Гэтэл цагдаагийнхан дүрэмт хувцсаа жил …

  • 27 February

    2016 онд ажлын байрыг нэмэгдүүлнэ

    Архангай аймгийн хөдөлмөрийн хэлтэс энэ онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийнхээ нээлтийг хийж иргэдэд мэдээлэл түгээлээ.  Төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, жижиг дунд үйлдвэрлэлийг илүүтэй хөгжүүлэхээ аймгийн удирдлагууд хэлж байлаа. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс батлагдсанаар Архангай аймагт 7 хөтөлбөр, 1 төсөл арга хэмжээ энэ онд хэрэгжих юм. Төсөл хөтбөлбөрт хамрагдах хүсэлтэй маш олон иргэд төслийн шаардлага, банкны шалгуурт …

  • 27 February

    Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн

    Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, төв болон говийн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Дархадын хотгор, …

  • 27 February

    Шарагчин туулай өдөр

    Аргын тооллын 2 сарын 27-ны бямба гараг, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн  20-ны санчир гараг, 4 ногоон мэнгэтэй, үл тохирох  барилдлагатай, хий суудалтай, тэргүүн дагуул одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 7:39 цагт  мандан, 18:29 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр …

  • 26 February

    АУЗ Б.Бааст 95 нас хүрчээ

    Монгол улсын Ардын Уран Зохиолч, СГЗ, зохиолч Бөхийн Баастыг ахмад зохиолчид монголын утга зохиолын хоёр зууны нэвтэрхий толь гэж нэрлэдэг. 1930-аад оноос бүтээлээ туурвиж өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа юм. 1921 онд одоогийн Баян-Өлгий аймгийн Алтан цөгц сумын нутагт Монгол улсын Ардын Уран Зохиолч Бөхийн Бааст мэндэлсэн байна. Өдгөө тэрээр 95 насыг зооголж монголын утга зохиолын хамгийн ахмад зохиолчоор нэрлэгдэж …

  • 26 February

    Таталцал – нууцлаг үзэгдэл

    Дээш шидсэн бүхэн буцаж буудаг нь дэлхийн татах хүчний нөлөө. Энэ энгийн мэт үзэгдлийн цаад нууцыг эрдэмтэд өнөө болтол гүйцэд тайлж чадаагүй л байна. Бүх ертөнцийн таталцлын хуулийг 1682 онд Английн эрдэмтэн Исаак Ньютон нээж татах хүчний томъёог анх бичсэн. Түүнийг нь 1798 онд бас нэгэн Англи эрдэмтэн Кэвиндиш туршлагаар баталсан байдаг. Бүх ертөнцийн таталцлын хуулийг хэрэглэж сар, дэлхийн харилцан …

  • 26 February

    ЭХЭМҮТ техник, тоног төхөөрөмжийн томоохон шинэчлэл хийлээ

    ЭХЭМҮТ орчин үеийн өндөр хүчин чадалтай, эмчилгээ, оношилгооны төхөөрөмжийг Австри, Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийджээ. Тухайлбал, Унтуулгын иж бүрэн аппарат, 3D, 4D хэмжээст эхо оношилгоо, ургийн зүрхний бичлэгийг бүхий л үед хянах аппарат, нярайн болон бага насны хүүхдийн эмчилгээний хамгийн сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Монголдоо анх удаа ЭХЭМҮТ  авч чаджээ. Мөн яаралтай нөхцөлд тухайн өвчтөний цусыг цэвэршүүлж …

  • 26 February

    Малчид гурван шаардлага хангаснаар зээлийн хүүгээ бууруулах боломжтой

    Малчид гурван шаардлагыг хангаснаар зээлийн хүүгээ 10 хувь болгох боломжтой гэж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хэллээ. Монгол банкны мэдээгээр 120 мянган малчин өрх Хаан болон Төрийн банканд нийт 222 тэрбум төгрөгийн 29.5 хүртэлх хувийн зээлтэй байгаа юм. Тиймээс Засгийн газар малчны зээлийн хүүг жилийн 18 хувь болгохоор шийдвэрлэсэн. Харин малчдын орлогыг тогтворжуулах, үндэсний үйлдэрлэлийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэх зорилгоор …

  • 26 February

    Ипотекийн зээл олгож байгаа банкууд

    Арилжааны банкуудаас олгодог олон төрийн зээлээс эргэн төлөлт сайтай нь ипотек буюу найман хувийн хүүтэй орон сууцны зээл байдаг. Гэвч сүүлийн үед иргэдийн дунд “банкууд ипотекийн зээл олгохгүй байна, шалгуур хэт өндөр байна. Заавал зээл авах банкаар дамжуулан цалингаа авдаг байх гэсэн шалгуур тавьж байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байна” гэх зэрэг маш олон гомдол хэлдэг болсон. Тийм болохоороо ч …

  • 26 February

    Ямар ч эм “Донтуулах” бодисын агууламжтай байдаг

    Монголчууд бидний эмийн хэрэглээ зах замаасаа хэтэрсэн гэхэд болно. Толгой өвдлөө, бөөр өвдлөө, нойр хүрдэггүй, ядарч байна гэж дур мэдэн өөрсдийгөө оношлоод шууд эмийн сангаас эм авч уудаг. Гэтэл нөгөө талдаа эм гэгч нь химийн аргаар гарган авсан хүчтэй элемент, молекулын нэгдэл бөгөөд тухайн үедээ тархины мэдэрхүйд үйлчлэх замаар өвчинг намдаадаг. Өвчин намдаах анх гарснаар маш олон өвчтөнг хагалгааны ортой …

  • 26 February

    “Yonk” залуус нэгдэж ТҮК-ийн ажилчдад тусалж, халуун чацарганаар дайлав

    Юүдэнтэн бүлгийн санаачилгаар  “You media entertaiment”-ийн зохион байгуулж буй YONK PARTY хэмээх Хип Хоп болон Раггае хамтлаг дуучдын нэглсэн партины хүрээнд “Signature” авто клуб, “One event hall” клубын 30 гаруй залуу нэгдэн, , өнөөдөр өглөө Чингисийн талбайн цасыг цэвэрлэж буй ТҮК-ийн ажилчдыг “халуун чацаргана”-аар дайлсан байна. Залуусын энэхүү үйл ажиллагааг ТҮК-ийн ажилчид талархан хүлээн авчээ. “You media entertaiment” ирэх гуравдугаар сарын …