Monthly Archives: March 2016

March, 2016

  • 17 March

    Жүжигчин Т.Навчаа хөл хүнд болжээ

    Анхны амьдралдаа цэг тавьж, уран бүтээл, ажилдаа анхаарал хандуулах болсон жүжигчин Б.Навчаа хөл хүнд болсон тухай мэдээлэл байна. Хүнд амьдрал туулсан учраас үргэлжлүүлэхийг хүсээгүй хэмээн анхны амьдралынхаа талаар ярьж байсан жүжигчин бүсгүй экс нөхөртэйгээ хэвлэлээр нэг хэсэг дайтсан. Гэвч сүүлийн үед нам гүмхэн байгаа Б.Навчаа шинэ хүнээ хүлээж буй бололтой. Харин түүний сонголт,  хүүхдийнх нь аав хэн болох нь одоогоор нууцлагдмал …

  • 17 March

    Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд эрүүл мэндийн гарын авлагатай болжээ

    “Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо” ТББ Канад Улсын ЭСЯ-ны Канад сангийн орон нутгийн санаачлага хөтөлбөрийн санхүүжилтээр  АНУ-ын Hesperian сангаас эрхлэн гаргасан “Хөгжлийх бэрхшээлтэй  эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн гарын авлага” номыг орчуулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй Daisy форматаар DVD-д хэвлэн нийтэд хүргэжээ. Тус  ном нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл амьдрах, өөрийн эрүүл мэнд тэр дундаа НҮЭМ-тэй холбоотой асуудлаа зөв таньж мэдэх өргөн мэдээллийг агуулсанаас гадна, хөгжлийн бэрхшээлтэй …

  • 17 March

    Морины анхны костюм

    Их Британийн Глостершир гүнлэгт жил бүр зохиогддог морин уралдаан дээр дэлхийд моринд зориулсан анхны гурван хос костюм танилцуулсан байна. Ингэхдээ уг костюмыг нэрт загвар зохиогч Эмма Сэнхэм-Кинг их үнэтэй твид даавуугаар оёсон бөгөөд энэ даавуу нь 10 хүнд ийм костюм хийхэд хүрэлцэх гэнэ.Энэ костюм 2016 оны “Cheltenham Festival” морин уралдааны санаандгүй ч гэсэн, аятайхан үйл явдал болж, үзэгч бүрт таалагдан, …

  • 17 March

    Үндэсний цэцэгрлэгт хүрээлэнгийн 8 га газрыг эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулна

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт  зохион байгуулах тухай” А/200 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн   2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газарт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити орон сууцны хорооллын баруун талд 8 га газарт …

  • 17 March

    Эрүүл мэндийн сайдыг томилохгүй байгаа Ерөнхий сайд сандрав

    Эрүүл мэндийн сайдгүй Монгол Улсад халдварт өвчин эмгэгүүд, тэр дундаа улаанбурхан өвчин газар авч, үүний улмаас 8 хүүхэд нас барсан харамсалтай мэдээлэл хэдхэн хоногийн өмнө ил болсон. Эрүүл мэндийн сайдтай, Эрүүл мэндийн салбар нь эзэнтэй байсан бол энэ олон хүүхэд нас барахгүй байсан хэмээн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийг буруутгаж, Эрүүл мэндийн сайдыг томилохгүй байгаа улстөрийн шалтгаандаа цэг тавихыг хүссэн. Мэдээж Ерөнхий …

  • 17 March

    Хүүхэд-Залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай төвөөс мэдэгдэл гаргав

    Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбороос 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр С1 телевизээр гарсан сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн “Цензүргүй яриа” ярилцлагын нэвтрүүлэгтэй холбогдуулан мэдэгдэл гаргалаа. Шууд дамжуулсан ярилцлагад оролцсон “TSEREN TOURS” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор нь Мүүний урсгал шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын жагсаалтыг танилцуулахдаа Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг дурдсан нь үнэнд …

  • 17 March

    Түймэрт 7 хүүхдээ алдсан гэр бүл 5 хүүхэдтэй болов

    Пенсильвани мужийн фермерийн аж ахуй эрхэлдэг гэр бүлийн хоёр 2011 онд найман хүүхдийнхээ долоог нь түймэрт алджээ. Харин тэд өнгөрсөн таван жилийн хугацаанд дөрвөн хүүхэдтэй болж дөнгөсөн бөгөөд энэ хавар тав дахь хүүхдээ өлгийдөж авах гэнэ. 2011 оны гуравдугаар сард байшин нь шатаж долоон сартайгаас 11 хүртэлх насны долоон хүүхэд нь амиа алдсан байна. Тухайн үед өрхийн тэргүүн Тэд Клуз …

  • 17 March

    Дуучин Т.Ариунаагийн нулимс дуслуулсан өдөр

    Дуучин Т.Ариунаа гадаадад аялан тоглолттой яваа билээ. Энэ үеэр төрсөн өдөр нь тохиосон бөгөөд түүний маш олон шүтэн бишрэгч болон гэр бүл ойр дотны хүмүүсээс нь чин сэтгэлийн баярын мэндчилгээ иржээ. Үүнээс дуучин бүсгүйн сэтгэлийг хөвсөлзүүлж, нүдэнд нь нулимс цийлэгнүүлсэн нэгэн мэндчилгээ ирсэн байна. Энэхүү шүлгэлсэн мэндчилгээг түүний том хүү Б.Алдар ээждээ бичиж явуулжээ. Энэ тухай Т.Ариунаа “Алс холын замд сэтгэлийн …

  • 17 March

    Хүүхдийн шүдийг хэрхэн арчлах вэ?

    1. Хүүхдэд аль болох хөхөлт хэрэглэхгүй байх, хэрэглэдэг бол 1 наснаас дээш хэрэглэхгүй байх 2. Сүүн шүд ургаж эхэлмэгц амны хөндийн ариун цэврийг сайн сахиж, хүүхдийнхээ шүдийг эцэг, эхчүүд зөв угааж өгч байх 3. Сүүн шүд оройтож цухуйвал айх хэрэггүй, мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авч, хангалттай амин дэм, эрдэс бодис агуулсан хоол тэжээл өгч байх 4. Цоорлоос урьдчилан сэргийлэх эм …

  • 17 March

    Өнөөдөр 12 цагаас эхлэн замыг хэсэгчлэн хаана

    “Монгол цэргийн өдөр” орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын хүрээнд өнөөдөр нийслэлийн таван цэгээс хөгжимтэй парад алхаж, Чингисийн талбайд цуглан нэгдсэн тоглолт хийх юм байна. Үүнтэй холбогдуулан, Өнөөдөр 12.00 цагаас эхлэн Зүүн 4 зам, Баруун 4 зам, Бага тойруу, Баянбүрд, Их хуралдай гэсэн таван цэгээс Чингисийн талбай хүртэлх замыг хэсэгчлэн хааж, замын хөдөлгөөнийг зохицуулна” хэмээн ЗЦГ-аас мэдээллээ. Хөгжимт парадад, …

  • 17 March

    Боксчид өмнөд хөршийг зорилоо

    Боксын шигшээ багийн тамирчид өчигдөр БНХАУ-ын Цяньань хотыг зорилоо. Тэнд Ази, далайн орнуудын дунд Олимпийн эрх олгох хариуцлагатай тэмцээн энэ сарын 25-наас дөрөвдүгээр сарын 2-нд болох юм. Үүнд жин бүрийн эхний хоёрт орсон боксчин Бразилийг зорих эрхтэй болно. Энэхүү тэмцээнд манай улсаас саяхан Германы “Химийн цом”-д амжилттай оролцсон эрэгтэй баг бүрэн бүрэлдэхүүнээрээ явж байгаа бол эмэгтэйчүүдээс М.Нандинцэцэг, О.Сувд-Эрдэнэ, Э.Эрдэнэтуяа нар …

  • 17 March

    Богд сумд чоно элбэгшжээ

    Баянхонгор аймгийн Богд суманд чоно элбэгшин, тэмээ, адуу, үхэр, ботго тором зэргийг барьж, малчдын хэдэн малаас хомсолж байгааг нутгийн иргэдээс мэдээллээ. Монголын хоолой, Хөврийн хаяа, Бор овооны тал, Ар гурван гол, Орог нуурын ай саваар чоно нутагшиж байгааг малчид ярьж байна. Анчин Т.Бямбаагийн хэлж буйгаар “Нийтдээ 30 гаруй боохой тэмээний нутгийг дамнан гүйж малчдыг амраахаа байлаа. Хэд гурвыг намналаа ч хүч хүрэхгүй байна” …

  • 17 March

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8га газрыг эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулна

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт  зохион байгуулах тухай” А/200 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн   2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газарт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити орон сууцны хорооллын баруун талд 8 га газарт …

  • 17 March

    Сангийн сайд Б.Болор Дэлхийн банкны удирдлагуудтай уулзлаа

    АНУ болон Канад Улсад ажлын айлчлал хийсэн Сангийн сайд Б.Болор айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Вашингтон хотод Дэлхийн банкны ерөнхий захирал Шри Мульяни Индравати, Захирлуудын зөвлөлийн гүйцэтгэх захирал Хинам Чой нарын удирдлагуудтай уулзалт хийж, Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас төсөв, санхүүгийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, 2016 оны улсын төсвийн талаар мэдээлэл өгч харилцан санал солилцжээ. Ерөнхий захирал Индравати …

  • 17 March

    Чингисийн талбайд цэргийн хөгжимт жагсаал болно

    Маргааш “Монгол цэргийн өдөр” буюу Зэвсэгт хүчний 95 жилийн ой тохионо. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд өнөөдөр нийслэлийн таван цэгээс Улаанбаатар цэргийн хүрээний анги, нэгтгэл хөгжимтэй парадаар алхаж нийслэлийн төв талбай-Чингисийн жагсах аж. Энэ жагсаалд Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, Батлан хамгаалах их сургуулийн ЦХС-ийн найрал хөгжим болон “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн сурагчид, Хил …