Monthly Archives: March 2016

March, 2016

  • 16 March

    Олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалт ирэх сарын 1-6-ны өдрүүдэд болно

     Улаанбаатар хотын цагдаагийн газраас олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалтыг 2016 оны 04 дүгээр сарын 01-06-ны өдрүүдэд  зохион байгуулах гэж байна. Нийслэлийн харьяа, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, 168-аас дээш өндөртэй иргэдийг  бүртгэлд хамруулж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд зааснаар судалгааг хийх юм. Иргэдийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйл болон Цагдаагийн ерөнхий газрын даргын …

  • 16 March

    Зээлийн 5 хувьд хамрагдах байрууд

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох шийдвэр гарсан. Гэхдээ таван хувьд ипотекийн зээл авсан болон авах гэж буй иргэд нийтээр хамрагдахгүй. Учир нь Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжид бууруулахаар тусгасан. Тухайлбал, нийслэлээс …

  • 16 March

    Цаг үеийн мэдээлэл

    09.00 цагт: “Сайн засаглал ба байгалийн нөөцийн удирдлагын найдвартай үйлчилгээ” сэдэвт олон улсын семинар ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ. ОУХАС, Норвегийн Осло төвтэй хамтран зохион байгуулж байгаа уг семинарт Монгол, Киргиз, Зүүн-Тимор, Мьянмар, Афганистаны уул уурхайн салбарын Засгийн газрын төлөөлөгчид оролцох юм.  Утас: 88080619, 89010515 09.00 цагт: Хууль сахиулахын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд болно. Хууль зүйн …

  • 16 March

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна

    Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна. 2016 оны гуравдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төв, зүүн зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, говийн …

  • 16 March

    Өнөөдрийн зурхай

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 8. Буд гараг. Хэрцгий охин одтой, 4 ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг …

  • 15 March

    Уламжлалт аргаар ядаргаагаа хэрхэн тайлах вэ

    Хаврын халгай таны ядаргааг арилгана Халгайн хандыг бүх төрлийн ужиг хууч, биеийн эсэргүүцэл суларсан үед монголчууд өргөн хэрэглэдэг. Иймээс та доорхи хоёр аргын нэгийг сонгоорой. Аяга халуун усанд амны том халбагаар халгайн ханд хийж, хэсэг хугацаанд идээшүүлж хөргөөд хоолны халбагаар өдөрт 3 удаа ууна. Үүнээс гадна 200 грамм хэмжээтэй халгайн навчийг шил архинд хийж хутгаад сэрүүн газар тавьж хонуулна. Маргааш …

  • 15 March

    1500 бизнес эрхлэгчид МАН-ын бүлэгт хандлаа

    Монголын ноос ноолуурын холбоо, Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, “Даа хүрээ трейд” ХХК-ийн Түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, “Нарантуул трейд” ХХК-ийн Түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, Монголын кафе бар рестораны үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны 1500 гаруй бизнес эрхлэгч Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор тэдэнд учирч буй хүндрэл бэрхшээл, санал хүсэлтээ УИХ дахь МАН-ын бүлэгт хаяглан …

  • 15 March

    О.Пүрэвбаатар дасгалжуулагч Буриадад маргаан дэгдээж, 5000 франкаар торгуулах болжээ

    Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд манай улсын шилдэг бөхчүүд амжилттай барилдаж нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. зодоглосон. Энэхүү тэмцээний хоёрдахь өдөр манай тамирчин Т.Түвшинтулга Якутын бөхтэй барилдаж ялагдал хүлээсэн ба үүнийг нь дасгалжуулагч О.Пүрэвбаатар эсэргүүцэж маргаан үүссэн байна. Хоёр бөхийн барилдааны сүүлчийн мөчид шүүгчид Оросын тамирчинд ялалт өгсөн бөгөөд тэмцээний ерөнхий шүүгч Салтан Засеев …

  • 15 March

    Хоёрдугаар сар түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн дулаан сараар тодорчээ

    Өнгөрсөн хоёрдугаар сар түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хамгийн дулаан сараар тодорсон болохыг АНУ-ын Сансар судлалын агентлаг НАСА мэдээлж байна. Үүгээр зогсохгүй өнгөрсөн сарын дундаж температур өмнөх жилүүдийн дунджаас эрс өссөн үзүүлэлттэй байгаа нь дэлхийн дулаарал хурдацтай явагдаж байгааг анхааруулсан түгшүүрийн дохио гэж НАСА үзэж байна. Сүүлийн 136 жилийн турш дэлхийн гадаргын дундаж температурыг бүртгэсэн бүртгэл дэх сар бүрийн дээд амжилтыг 2015 …

  • 15 March

    100-гаас доош малтай өрхүүдэд 55 сая төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлнэ

    Японы Хүүхдийг ивээх сангаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Сүхбаатар, Асгат, Дарьганга, Наран сумын 200-аас доош малтай өрхүүдэд 125 тонн малын тэжээл болон 100-аас доош малтай өрхүүдэд 55 сая төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлнэ. Дараах зурагт Японы Хүүхдийг ивээх сангаас Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурьт хүргүүлсэн баримт бичгийг дэлгэрүүлж нийтлэв.

  • 15 March

    Оддын орд харш

    Оддын орд харшийн тухай ийм нэгэн нийтлэл гарчээ. Майк Тайсон Лас-Вегас (Nevada) муж дахь “Hangover” кинонд гардаг хаус Үнэ: 1.5 сая доллар Хоёр давхар 600 хавтгай дөрвөлжин метр байшинд Тайсон 2008 онд нүүж иржээ. Орон сууцыг худалдахын өмнө бүрэн засварласан ба зургаан ариун цэврийн өрөө, таван унтлагын өрөө, кино театр, гурван задгай зуухтай, нэг дарсны зоорь болон Jacuzzi болон хүрхрээ, …

  • 15 March

    ”Таван богд”-ынхон өмчилсөн барилгаа нурааж эхлэв

    Ирэх долоодугаар сарын 15, 16-нд нийслэлд зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад зориулж хот гудамж талбайгаа тохижуулж эхэлсэн.Олон улсын төрийн тэргүүн, ерөнхийлөгч, ерөнхий сайдын түвшний зочид уригдан оролцох тус уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаа тул зочид ихээр зорчих нэр бүхий 13 гудамжийг ирэх зургаадугаар сар гэхэд батлагдсан зураг төслийн дагуу шинэчилж, цэцэг, модыг шинээр тарихаар болжээ. Мөн …

  • 15 March

    Сонгинохайрхан дүүрэг Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан арга хэмжээг зохион байгууллаа

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн Соёлын төвд дүүргийн иргэд, хүүхэд залуучууд, Зэвсэгт хүчний 013, 150 дугаар ангийн алба хаагчдын оролцоотой “Зэвсэгт хүчний түүхэн хөгжил” сэдэвт 3 үеийн төлөөлөл оролцсон уулзалт цэрэг, урлаг соёлын баярын арга хэмжээг зохион байгуулж явууллаа. Тус арга …

  • 15 March

    Наадмаас өмнө таван замыг ашиглалтанд оруулна

    Улсын наадмаас өмнө таван чиглэлийн автозамыг ашиглалтад оруулах юм байна. Тухайлбал, Булган-Үенчийн 60 км, Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 77 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын ажил, Дорноговь аймгийн Өргөн сумын 18.25 км хатуу хучилттай замын ажлуудыг ашиглалтад хүлээлгэж өгөх аж. Түүнчлэн энэ онд Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын чиглэлийн 21 км хурдны замыг ашиглалтад өгөх юм байна. …

  • 15 March

    Малчны зээлийн хүү 10 хувь боллоо

    Монголын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн хүүг жилийн 10 хувь болгон бууруулж байгаа талаар ХХАА-н Сайд Р.Бурмаа, Төрийн банкны удирдлагууд мэдээлэл хийлээ. Мал аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэг техник технологийг нэвтрүүлэн экспортыг дэмжих, малчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор малчдын зээлийн хүүгийн ачааллыг бууруулах ажлыг эхлүүлсэн. ХХАА-н Сайд Р.Бурмаа …