Monthly Archives: March 2016

March, 2016

  • 16 March

    Улаанбурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ

    Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. 2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 9611 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 1890 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 398 хүн хандсаны 334 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 63 нь хэвтэж, 215 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас нийт 400 өвчтөн эмчлэгдэж …

  • 16 March

    Хонинд кесеров хагалгаа хийжээ

    Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3-р багийн малчин Г.Батсүхийн хээлтэй хонь иврээд хээл нь хүндрээд байна гэсэн дуудлагын дагуу ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн халдвартын их эмч Ё.Гэрэлт-Одоор ахлуулсан малын эмч нарын баг очиж кесеров хагалгаа хийж, 4 ихэр хургыг эсэн мэнд гардан авчээ. 4 ихэр хурга нь малчин Г.Батсүхийн бичин жилийн анхны төл юм байна. Уг хонь өмнө нь 3 удаа …

  • 16 March

    Боксчид Олимпын эрхийн төлөө өмнөд хөршийг зорилоо

    Анхны олимпын аварга төрүүлж байсан манай ширэн бээлийтэнүүд өнөөдөр Риогийн наадамд оролцох эрхийн төлөө өмнөд хөршийг зорилоо. Энэ сарын 25-нд БНХАУ-д Ази, далайн орнуудын боксчдод олимпийн эрх олгох сонгон шалгаруулах тэмцээн болно. Энэхүү тэмцээний алт, мөнгөн медальнууд олимпын эрх өвөртлөх юм. Уг тэмцээнд Монголын шигшээ баг ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэнгийн удирдлага дор бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж. Багийн бүрэлдэхүүнд 49кг Г.Ган-Эрдэнэ, …

  • 16 March

    Гавьяат тамирчин Д.Сумъяа аймгийнхаа “Хүндэт иргэн” боллоо

    Увс аймгийн засаг даргын нэрэмжит жүдо бөхийн “Аваргын гараа” аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 700 гаруй хүүхэд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Энэ тэмцээний үеэр тус аймгаас төрөн гарсан алдартанууд болох Ардын багш, Улсын аварга, Самбо бөхийн дэлхийн аварга, шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, Дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа нар хүрэлцэн очсон байна. Энэ …

  • 16 March

    Тархиа хөгширөхөөс хэрхэн хамгаалж болох вэ, үүн шиг амархан зүйл байхгүй аж

    Явган шатаар өгсөх нь бие махбодийг хэвийн байлгах төдийгүй, бас тархины үйл ажиллагааг сайжируулдагийг шинэ судалгаа харуулжээ.Энэ нь үлдсэн амьдралынхаа туршид ой санамжаа хэвээр хадгалах хамгийн үр нөлөөтэй аргын нэг гэж эрдэмтэд үзэж байна. Тэд өөрсдийн дүгнэлтийг туршилтаар нотложээ.Энэ туршилтад 19-өөс 79 хүртлэх насны гурван зуу гаруй хүнд оролцсон байна. Шатаар өгсөх шиг тийм энгийн зүйл тунашиг тустайг туршилтын дүн …

  • 16 March

    Та ямар энергитэй хүн бэ

    Энерги гэдэг нь амьдрал хөдөлгөөнийг үүсгэгч хүч юм. Орчлон хорвоо ба түүндорших бүх зүйл энергитэй байдаг. Бодис эд эс, атом молекул бүр энергитэй. Амьд бүхэн амьсгалж, хооллож, хөдлөж, гаднах ертөнцтэй болон байгальтай шууд харьцдаг бол амьгүй болон хөдөлгөөнгүй оршидог бүхэн нь өөрийн гэсэн дотоод бүтэцийн энергээр байгальтай харьцаж байдаг. Хүн гэдэг бол зөвхөн нүдэнд үзэгдэх мах бодь төдий биш юм. …

  • 16 March

    13 жилийн дараа олдсон хүү

    AНУ-ын Алабама мужид одоогоос 13 жилийн өмнө алга болсон Жулаин Хернандес хүүг саяхан Охаио мужийн Кливланд хотоос олсон байна. Ээжийнхээ ердөө хажуухнаас хүү 2002 оны наймдугаар сарын 28-ны өдөр ор сураггүй болсон аж. Түүний эцэг Бобби Хернандес хүүгээ нууцаар авч явсан гэж сэжиглэж байсан ч баталж чадаагүй бөгөөд өчигдөрхөн хэргийн учир зангилаа тайлагджээ. Хүүгийн эцэг нь Мексик улсад байдаг гэж …

  • 16 March

    Зуданд өртсөн малчдад НҮБ-ын тусламж хүрч эхэллээ

    Зуданд өртөж, амьжиргаагаа алдах аюулд өртөөд байгаа малчдад олон улсын байгууллагуудын тусламж шаардлагатай байна. 2016 оны гуравдугаар сарын 15 – Монгол улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага зуданд хамгийн ихээр өртсөн иргэдэд тусламж үзүүлэхээр боллоо. Нийт тусламжийн хэмжээ 2.4 сая ам доллар ба уг хөрөнгийг “Онцгой Байдлын үед Зарцуулах НҮБ-ын Нэгдсэн Сан /CERF/”-гаас босголоо. Өнгөрсөн оны 12-р сараас эхлэн Монгол улсын …

  • 16 March

    Арван сартай хүүг зодсон тогоочийн хэрэг шүүхэд шилжлээ

    2015 оны 11-р сард Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч арван сартай хүүхдийг хооллохдоо хэрцгийгээр зодож, загнаж байсан бичлэг цахим сүлжээгээр тархсан билээ. Уг хэрэг болсон Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийг түр хугацаагаар хаагаад байсан бөгөөд үйл ажиллагаа явуулах эрхийг нь бүр мөсөн цуцалжээ. Үүнтэй холбоотойгоор улсаас хүүхэд тус бүрийн тоогоор өгдөг байсан санхүүжилтийг зогсоосон байна. Уг бичлэг …

  • 16 March

    Баянгол дүүрэгт нэр дэвшигчид

    Нэр дэвшигчдийн чансааг шалгадаг, босго өндөртэй Баянгол дүүрэгт ирэх сонгуулиар хэн, хэн дэвших нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Тус дүүрэгт горилогчид бүгд ичээндээ ичсээр. Харин нэг л зүйл тов, тодорхой. Тэр бол дуучин Нарагийн шийдвэр. Тэрбээр 2016 оны сонгууль БГД-т нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж хүмүүсийг нэг хэсэг ярих, яриатай болгосон. Түүнээс өөр хэн ч ингэж зоригтой мэдэгдэл …

  • 16 March

    Нэгэн хужаагаас болж Монгол төрийн ажил гацаанд орчихжээ

    Гэр хорооллын дахин төлөвлөлт, Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчлэх хөтөлбөрийг Нийслэлээс зохион байгуулан, энэхүү ажлыг нь УИХ-аас дэмжин 5 хувийн зээл хүртэл гаргаад байна. Түлээ, нүүрс түлэн олон жил гэр хороололд амьдарсан айлууд будаг нь ханхалсан шинэ сууцанд орж, хэзээ мөдгүй нурж мэдэх хуучин байрандаа түгшин суугаа гэр бүл шинэ байрныхаа түлхүүрийг гардаж эхлээд байна. Энэхүү бүтээн байгуулалтыг төрийн …

  • 16 March

    Шадар сайд Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Шадар сайд Д. Оюунбаатар, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин болон Дорнод Казахстан мужийн захирагч Д.К.Ахметов нартай уулзлаа. Уулзалтад Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын Засаг дарга нар болон БИПЕК АВТО-АЗИЯ группийн төлөөлөгчид оролцсон юм. Тус улсаас Дорнод Казахстаны Монгол Улстай хиллэж байгаа аймгуудтай бүс нутгийн хамтын ажиллагааг тодорхой чиглэлээр бэхжүүлэн ажиллах, машин үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл …

  • 16 March

    Польш улсын Засгийн газрын тэтгэлгээр оюутан сургана

    Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын тэтгэлгээр оюутан суралцуулна. Нийт 20 иргэнийг бакалавр, магистрын сургалтад анагаах ухаанаас бусад тэргүүлэх мэргэжлээр, 3 иргэнийг докторын сургалтад анагаах ухаан болон соёл, урлагаас бусад заасан тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцуулах юм. Бакалаврт элсэхийг хүсэгчид Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид тэтгэлэгт …

  • 16 March

    81 иргэнд 5 хувийн хүүтэй зээл олгосон байна

    Арилжааны банкууд өчигдөр буюу энэ сарын 15-нд орон сууцны 5 хувийн хүүтэй зээлд хамрах хүсэлтэй 81 иргэний хүсэлтийг хүлээн авч 2.4 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгохоор шийдвэрлэсэн талаар өнөөдөр Монголбанк мэдээлэв. Засгийн газраас гаргасан орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийг 5 хувь болгох журам энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Уг журмаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Багануур, Багахангай, Налайх …

  • 16 March

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Мөнгөний сонгууль болохгүй гэдэг худлаа л байхгүй юу

    Сонгуульд яавал би гарах вэ гэдгээ бодоод хуулиа өөрчлөөд байх шаардлагагүй. Харин одоо байгаа хуульдаа нийцүүлээд юуг хийсэн, юу хийх гэж байгаагаа ярь л даа. Таны хийсэн болон хийх ажлыг дэнсэлж байж сонгоно уу гэхээс та компанийн захирал байна уу гэдэг нь хэнд ч хамаагүй. 1000 хүнд нэг нэг сая төгрөг өгөөд Их хурлын гишүүн болсон хүн манай 76 дотор …