Monthly Archives: April 2016

April, 2016

  • 1 April

    Ардчилсан нам “амь тавих”-д ойрхон байна

    Олон улсад цус асгаруулалгүйгээр ардчилсан нийгэм тогтоосон хэмээн цээжээ дэлддэг Ардчилсан нам замаасаа хазайж капиталист нийгэм тогтоосныг дээр дооргүй ярьдаг. Феодализм, капитализмыг алгассан цорын ганц улс гэгддэг Монголд ийнхүү хөрөнгөтний нийгэм тогтож 25 жилийн хугацаанд маш хурдацтай хөгжсөн нь өдгөө боолын нийгэм рүү шилжих гэж байгаа дүр зургаас харагдана. Хөрөнгөтний нийгэм дээд цэгтээ тулж баян хоосны ялгаа эрс ихсэхээр эзэн, …

  • 1 April

    Гацууртын орд ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байна

    Улсын Их Хурлын 2016 оны 14 дүгээр тогтоолд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг 34 хувиар тогтоож, УИХ-аас Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 26 дугаар захирамжаар Орд ашиглах гэрээ байгуулах Ажлын хэсэг, 43 дугаар захирамжаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Ажлын хэсгийг …

  • 1 April

    Та мөнгөнд хэр ач холбогдол өгдөг вэ…

    Мөнгө таны харилцаанд маш мэдрэмтгий байдаг Энэ ертөнцөд бүх юм уяалдаа холбоотой гэдэг. Таны харилцаа л маш тодорхой хариу үйлдлийг төрүүлдэг. Жишээ нь, аравтын дэвсгэр дээр чухам юу дүрслэгдсэн байдаг вэ? Хэрвээ хариулахдаа түгдэрч байвал та мөнгөний тухай муу мэддэг юм байна. Иймд мөнгө ч таны харьцааг мэдэрдэг юм. Мөнгөн дэвсгэрт таныг би мэднээ Бүх мөнгөн дэвсгэртүүдтэй анхааралтай танилцацгаая. Нухацтай хар, …

  • 1 April

    Нэр дэвшигчид сонгуульд 9-17 сая төгрөг зарцуулана

    Монголын Үндэсний аудитын газрын харьяа,  Булган аймгийн аудитын газар  сонгуульд нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 135 сая төгрөгөөр, нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг сумын сонгогчдын болон өрхийн тоо, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч 9 -17  сая төгрөгөөр тогтоосон байна. Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр …

  • 1 April

    Зориулалтын бус газар эм худалдаалж байхыг илрүүлжээ

    Дүнжингарав худалдааны төвийн барааны лангуунд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй нүдний дусал, туулгах үйлчилгээтэй эм борлуулж байжээ.Нүд нь эмзэг эрхтэн тул нүдний дусаалгыг баталгаатай зөвшөөрөлтэй газраас эмч, эм зүйчээс асууж, лавлаж байж хэрэглэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна

  • 1 April

    Хүмүүс нас барахынхаа өмнө юунд хамгийн ихээр харамсдаг вэ?

    Хүмүүс нас барахын өмнө нь юунд хамгийн их харамсдаг талаар нэгэн сувилагчийн ярьсан түүхээс: “Би олон жил энэ эмнэлэгт ажилласан. Эцсийн мөчөө хүлээж буй өвчтөнүүд л миний хариуцсан тасагт ирдэг. Тэдний амьдралын хамгийн сүүлийн мөчийн гэрч болохдоо бид олон ч сонирхолтой түүх  сонссон доо. Тэд  бүгдээрээ л  хайр,  үзэн ядалт,  айдас, догдлол, уур хилэн гэх мэтийг мэдэрсэн байсан. Гэхдээ эцсийн …

  • 1 April

    Хүмүүн таны хүлэг болохоор ирлээ

                Ховд аймагт эзэндээ эрхлэсэн унаган хүлэг   

  • 1 April

    Оймсны хэргээр Л.Наранбаатар байцаалт өгч байна

    Хоёр өдөр үргэлжлэн чуулсан “Монголын эдийн засгийн чуулган 2016”-ын хаалтын үгийг хэлэхээр гарч ирсэн УИХ-ын дарга З.Энхболд руу хурлын оролцогч эдийн засагч Л.Наранбаатар оймс шидсэн хэрэг өчигдөр /2016.03.31/ гарсан. Тэрбээр УИХ-ын даргыг “Эдийн засгийн алуурчин огцор. Чи эдийн засгийг алсныхаа төлөө огцор. Ойлгож байна уу. Улс орныг ядууруулж, өрөнд оруулсан биз дээ” хэмээн бухимдаж, бухимдлаа оймс шидэж тайлсан байна. Тиймээс …

  • 1 April

    Хятадын компани түүхийн үнэт олдворыг ухаж, нуур усыг сүйтгэхээр төлөвлөжээ

    Төв аймгийн Цээл суманд хайгуулын гурван лиценз эзэмшдэг 100 хувь хятадын хөрөнгө оруулалттай “Еос” хэмээх компани тус сумын оршуулгын газрыг ухаж гаргаад дороос нь алт авах зорилго агуулж байгаа аж. Нөгөөтэйгүүр түүхийн үнэт олдвор, нуур усыг сүйтгэхээр төлөвлөхийг зэрэгцээ эргээд нөхөн сэргээлтэд ердөө 1 сая төгрөг зарцуулах төсөв гаргасан байна. Тиймээс нутгийн иргэд өвөг дээдсийн шарилаа гадны этгээдээр хөндүүлэхгүйн дээр …

  • 1 April

    В.Путины болзоо

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг дэлхийд алдартай “News Corporation” группийн эзэн, медиа магнат Руперт Мердокийн гурав дахь эхнэр Венди Денгтэй болзож байна гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Америкийн “US weekly” сэтгүүл Вендиг, ОХУ-ын тэрбумтан Роман Абрамовичийн даруулт завин дээр байгаа зургийг нийтэлжээ.  Уг завийг тэрбумтан эр, Путинд бэлэглэсэн хэмээн оросын хэвлэлүүд мэдээлдэг. “Путинийг болзож байна” гэх мэдээлэл хараахан батлагдаагүй байгаа юм. Сонирхолтой нь Путин болон …

  • 1 April

    А.Сүхбат хуучин эхнэртэйгээ зугаалж явна

    Монгол Улсын Гавьяат тамирчин, Дархан аварга А.Сүхбат хуучин эхнэр Б.Баясгалантайгаа Японд зугаалж явна. Ирэх сонгуульд Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвших гэж байгаагаа зарласан тэрээр шинэ, хуучин хоёр амрагтайгаа зэргэлдээ амьдардаг гэнэлээ. Түүнийг энэхүү зургаа фэйсбүүкдээ оруулсныг нь харсан найзууд нь “Аварга их хатантайгаа гоё байна аа, эргээд нийлсэн юмуу? Бага хатан чинь байгаа биздээ” гэх мэт сэтгэгдэл үлдээсээр байна. …

  • 1 April

    Султан хаан ба түүний эхнэрүүдийн түүхээс

    Нэгэн султан дөрвөн эхнэртэй байжээ. Тэрбээр дөрөв дэх буюу хамгийн залуу, үзэсгэлэнтэй эхнэртээ илүү хайртай байв. Султан түүндээ тансаг хувцас, үнэт эдлэл бэлэглэж, үргэлж бөөцийлж эрхлүүлдэг байлаа. Тэр бас гурав дахь эхнэртээ ч хайртай байжээ. Үзэсгэлэн төгөлдөр тэр эхнэрийнхээ гоо сайхныг бүгдэд гайхуулахын тулд гадаадын орнуудаар дагуулан явдаг ч нэг л өдөр түүнийг орхиод өөр нэгэн дээр оччих вий гэж …

  • 1 April

    ОХУ-д хадгалагдаж байгаа Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн судалгааны жагсаалтыг авахаар тохиролцов

    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын  комиссын 19-р хуралдааны шийдвэрийн дагуу “1960-1990 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан”-г Монголын талд шилжүүлэн өгөх асуудлаар Уул уурхайн яамны төлөөлөгчид энэ сарын 14-20-ны өдрүүдэд  Москва, Санкт-Петербург хотуудад албан томилолтоор ажиллан, холбогдох яам, байгууллагуудын удирдлагуудтай уулзаж ажиллалаа. Энэ үеэр “Росгеологи” фондод хадгалагдаж буй архивын …

  • 1 April

    Өнөөдөр манай долоон бөх барилдана

    Туркийн Самсун хотноо жүдо бөхийн гран при тэмцээн өнөөдөр эхлэх юм. Хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 16:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн Самсуны Гран При тэмцээнд дэлхийн 67 орны эрэгтэй 236, эмэгтэй 161, нийт 397 жүдоч оролцож байгаа аж. Тэгвэл манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 тамирчин барилдана. Өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, манай …

  • 1 April

    Сэлэнгэ аймгийн Алтанбулагт суманд ченжийн амь насыг хороосон хэрэгт 22 жилийн ял оногдууллаа

    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ченжийн амь насыг хохироосон онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдэн гарч хэвлэл мэдээллийн  хэрэгсэлүүдээр мэдээлэгдэж байсан билээ. Хэргийг үйлдсэн  “Б” гэгч нь  нь 2015 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө тус аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт оршин суух иргэн Б-н биед нь байсан 30.300 доллар, 800 рубль /Монгол  мөнгөөр 60.472.360 сая төгрөг/ зэргийг авах …