Monthly Archives: July 2016

July, 2016

  • 6 July

    Г. Эрдэнэбат:Урлагийн буянаар төрийн хишиг хүртэж, түмэн олонд хайрлагдсан

    Хөгжим бүжгийн коллежийн захирал, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбаттай ярилцлаа. -Бидний үеийнхэн таны фэнүүд л дээ. “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Элбэрэл”, “Нутгийн зам”, “Гэргий”, “Охин үр минь” дуунууд эгшиглэж байх үед бид ч бас амьдралд хөл тавьж байсан. Таны дуунуудын тухай ярина гэдэг эргээд л бидний хориод насны дурсамж сэргэнэ гэсэн үг? -Тэр бас үнэн юм билээ. Сая Д.Сосорбарам, А.Долгор, Ц.Түвшинтөгс, Ш.Чимэдцэеэ бид …

  • 6 July

    Наадмын өдрүүдэд их багтаамжийн автобус иргэдэд үйлчилнэ

    Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд  их багтаамжийн 654 зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 659 автобус иргэдэд үйлчилнэ. Үүнд: Дүнжингарав худалдааны төв рүү 07 дугаар сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлээс нийт 24 чиглэлийн 159 их багтаамжийн автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын …

  • 6 July

    Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

    2016 оны долоодугаар сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон Төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан …

  • 6 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 06. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 2. Буд гараг. Найралт эх одтой, Есөн улаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Шороо Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр тахиа …

  • 5 July

    С.Бямбацогт, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын нэгийг Ерөнхий сайдад томилно

    УИХ-ын энэ удаагийн сонгуулиар иргэд МАН-ынханд итгэл хүлээлгэж 65 нэр дэвшигчийг нь УИХ-д сонгосон. Хуулийн дагуу олонх болсон нам нь Засгийн газраа бүрдүүлж, улс төрийн томилоог хийх ёстой. Тэгвэл үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан өнөөдөр өглөө УИХ-ын даргаар намын дарга М.Энхболдыг томилуулсан юм. Ингэснээр Ерөнхий сайдад хэнийг томилох вэ гэдэг асуулт олны анхаарлыг бүр ч ихээр татаж эхэллээ. Асуудал анхаарлын төвд …

  • 5 July

    З.Нарантуяа гишүүн кнопоо андуурав уу ?

    2016 оны УИХ НИТХ-ын сонгууль дуусч цаашид 4 жил төр түших эрхэм гишүүдээ ард түмэн сонгосон билээ. Өнөөдөр анхдугаар чуулган нээлтээ хийлээ. Чуулганаар түр үнэмлэх авсан 76 гишүүн тангарагаа өргөсөн юм. Тангараг өргөхөөс өмнө гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тогтоолын төслийг батлах эсэхийг асуусан асуулгад гишүүдийн 98,7  хувь нь зөвшөөрсөн юм. УИХ-ын гишүүн З.Нарантуяа л ганцаараа кнопныхоо товчлуурыг андуурсан уу эсвэл будилсан …

  • 5 July

    Үерийн аюулаас дөрвөн хүний амь насыг аварлаа

    Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Дунд-Улиастайн ам” гэдэг газарт малчин А-гийн гэр, мал, малын хашаатай хамт үерт урсаж, “Verna”  маркийн автомашин усанд урсаж хайрганд дарагдсан. Мөн тус багийн “Мараатын ам” гэдэг газарт малчин Б, Э, Т гэдэг 3 айл усанд автсан байна гэсэн дуудлага 2016 оны 06 дугаар сарын 29-ны 21:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын …

  • 5 July

    Өмнөговийн хоёр нэр дэвшигч давж заалдах шатны шүүхэд ялжээ

    Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихээр материалаа бүрдүүлэн өгсөн ч баримт бичиг дутуу гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан  хариу аваад байсан тус аймгийн Номгон сумын наймдугаар тойрогт нэр дэвшигч С.Цэрэнбаяр болон Булган сумын гуравдугаар тойрогт нэр дэвшигч Б.Батаа нар Өмнөговь аймгийн сонгуулийн хороог хууль зөрчиж үндэслэлгүйгээр нэр дэвшигчийг хассан гэж үзэн захиргааны хэргийн шүүхэд хандаж анхан шатанд ялалт байгуулсан. Тэгвэл …

  • 5 July

    “Хөрөнгөлөг хурандаа” нар  Цагдаагийн байгууллагын удирдлагад буцаж томилогдох уу

    Ард түмний сонголтоор  байгуулагдсан 7 дох удаагийн УИХ өнөөдөр анхдугаар чуулганаа хуралдуулж, УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөж, УИХ-ын даргаа томиллоо. Өнгөрсөн 4 жилд цөөнх байсан МАН энэ удаагийн сонгуулиар  үнэмлэхүй олонхи болж 65 суудал авсан тул удахгүй Засгийн газраа байгуулж, улс орныг удирдан жолоодоно. Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэсэн УИХ-аас ойрын өдрүүдэд шинэ Засгийн газрын сайд нар томилогдоно. МАН сөрөг хүчин …

  • 5 July

    Эрчүүдийг өмгөөлөх 10 өгүүлбэр

    1.Эрчүүдэд муу хандах тусам илүү татагдана Энэ их үнэний ортой. Гэхдээ аливаа зүйл хэмжээтэй байх хэрэгтэй. Эмэгтэй хүн янз бүрийн ааш авир гаргаад байх нь эрчүүд болгонд таалагдахгүй нь мэдээж шүү дээ. Судлаачдын үзэж байгаагаар, эмэгтэй хүний ийм зан авир гагцхүү өөрийгөө үнэлж чаддаггүй эрчүүдэд л таалагддаг. 2. Эрчүүд ор хөнжлийн ажилдаа хувиа хичээдэг  Эрчүүд сексийн хувьд бол эмэгтэйчүүдээс өмнө …

  • 5 July

    Хөхний хорт хавдраас сэргийлж өөрсдөө шалгаж сураарай /бичлэг/

    Дэлхий дээрх хавдар өвчний 25-аас багагүй хувийг эзэлж байгаа нь эмэгтэйчүүдийн хавдар. Тэр дундаа хөхний хортой болон хоргүй хавдар өвчин ихсэж байгаа. Энэ нь бэлгийн зан үйлийн буруу хандлага, удамшлын, сэтгэл санааны хямралын гээд маш олон шалтгаантай байдаг. Тиймээс та энэ аймшигт өвчнөөс сэргийлж хөхөө өөрөө шалгах аргыг мэдэж аваарай. Та хөхөө өөрөө шалгаж сурсанаар хөхний хавдраас сэргийлж болно.  

  • 5 July

    Ю.Цэдэнбал-Монгол орон шүлэг, яруу найраг, уран бичлэгийн уралдаанд урьж байна

    Монгол Улсын нам, төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ой тохиож байна. Ю.Цэдэнбал 1916 оны 9-р сарын 17-нд Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт хошуунд (Одоогийн Увс аймгийн Давст суманд) төржээ. Ю.Цэдэнбал Монголын төр Засгийг 44 жил удирдсан XX зууны манлай удирдагч байсан нь булавч бултайх цагийн өнгөн дээр бид амьдарч байна. Эх …

  • 5 July

    Дарханчууд долоодугаар сарын 18-20-ны өдрүүдэд наадамлана

    Аймгийн Засаг даргын энэ сарын 20-ны өдрийн захирамжаар Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Дарханчууд долоодугаар сарын 18-20-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Харин Орхон сум долоодугаар сарын 15-16, Шарын гол сум долоодугаар сарын 16-17, Хонгор сум долоодугаар сарын 17-18-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах юм. Баяр наадмын комиссын даргаар аймгийн Засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяр, комиссын Орлогч даргаар аймгийн …

  • 5 July

    Жүжигчин Амраа ялалтын СИМВОЛ боллоо

    Ардын нам үнэмлэхүй яллаа. УИХ-д 65 суудал, НИТХ-д 34 суудал авч илүүрхэв. 21 аймгаас 20 аймгийн ИТХ-д ялалт байгуулж, улс даяар ялалтын уухайн түрлэг болж байна. Энэ ялалт бол ардчилсан намд гомдсон ард түмний уур хилэнгийн илрэл мөн. Дарга нарын тансаглал, луйвар, авлига, эдийн засгийн уналт, улс төрийн урвалт, засгийн тогтворгүй байдал, эрх мэдлийн төлөөх тэмцэл гээд ёстой л муу …