Monthly Archives: August 2016

August, 2016

  • 22 August

    Өмнөд Солонгос уруу дүрвэсэн дипломатчаа “хулгайлагдсан” хэмээн мэдэгдлээ

    Англи дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамны Нэгдүгээр орлогч Тэ Ёнг Хун эдүгээ Өмнөд Солонгос Улсад сайн дураараа дүрвэн очоод байгаа билээ. Тэгвэл түүнийг Хойд Солонгосын тал “Өмнөд Солонгост хулгайлагдсан” хэмээн мэдэгдэв.     Тэрбээр сүүлийн 10 гаруй жилийн турш Англи Улсад томилогдон ажилласан бөгөөд түүний  томилолтын хугацаа тун удахгүй дуусах гэж байжээ.   Гэвч Хойд Солонгосын Засгийн газрын албан бус төлөөлөгч, Японы …

  • 22 August

    Дүүргүүдийн сонгуулийн хороог байгуулав

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 04 дүгээр тогтоолоор дүүргүүдийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах нийслэлийн Сонгуулийн хороог байгуулсан. Нийслэлийн Сонгуулийн хорооны даргаар нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, гишүүдэд нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж, нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа, нийслэлийн Хөдөлмөрийн газрын орлогч дарга Б.Мөнхцэцэг, нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ч.Авирмэд, нийслэлийн Дотоод аудитын …

  • 22 August

    АНУ “Рио-2016”-д чансаагаараа тэргүүллээ

    Өмнөд Америкийн Бразил улсад болсон  “Рио-2016” зуны Олимпын 31 дүгээр наадмаас АНУ-ын баг тамирчид нийт 121 медаль хүртэн чансаагаараа тэргүүллээ. Тус улсын тамирчид 46 алт, 36 мөнгө болон 38 хүрэл медаль хүртжээ. БНХАУ нийт 70 медаль, тодруулбал 26 алт, 18 мөнгө болон 26 хүрэлтэйгээр Риогийн Олимпод чансаагаараа хоёрдугаарт орлоо. Их Британи нийт 67 медальтайгаар /27 алт, 23 мөнгө болон 17 …

  • 22 August

    Нийслэлийн засаг дарга цэцэрлэг, сургуулийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо буюу Хайлаастын эцэст байрлах цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барилга, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 14 дүгээр сургуулийн барилга, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах нэгдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 11 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд …

  • 22 August

    Таагүй шийдвэрийн дараа Монголын дасгалжуулагчид хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийллээ

    Америкийн хэвлэлүүдэд манай тамирчин Г.Мандахнаран болон түүний хоёр дасгалжуулагчийн эсэргүүцлийн тухай бичжээ. Чөлөөт бөхийн тамирчийн Г.Мандахнаран Олимпийн хүрэл медалын төлөө Узбекистаны бөх Ихтиёр Наврузовтой барилдаж тэмцээн дууссаны дараа шүүгч нарын өгсөн торгуулийн оноогоор ялагдсан юм. Ингэснээр Г.Мандахнаран Узбекистаны бөхөд хүрэл медалиа алдсан бөгөөд үүнийг Монголын хоёр дасгалжуулагч буюу чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаатар болон туслах дасгалжуулагч Б.Баяраа нар эсэргүүцэж дэвжээн …

  • 22 August

    АНУ-ын чөлөөт бөхийн холбооныхон Г.Мандахнаранг ялсан гэв

    “Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран Узбекистаны бөхтэй барилдаж, эцсийн мөчид торгуулийн оноогоор ялагдлаа. Үүнийг АНУ-ын чөлөөт бөхийн холбоо эсэргүүцэж, Г.Мандахнаранг “Ялсан” хэмээн твиттер хуудаснаа жиргэжээ. Тэд “Ганзориг 7:6 онооны харьцаагаар хүрэл медаль хүртсэн. Гэвч түүнийг баяраа тэмдэглэж байх мөчид ямар нэгэн шалтгаанаар Наврузовт оноо өглөө” гэсэн байна.

  • 22 August

    Казахстанчууд Галбадрахын Отгонцэцэгт BMW маркын машин бэлэглэжээ

    “Рио-2016” олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Казахстан улсын нэрийн өмнөөс барилдсан Галбадрахын Отгонцэцэг хүрэл медаль хүртсэн билээ. Олимпийн хүрэл медаль хүртсэн Галбадрахын Отгонцэцэгт Казахстанчууд 70000$, нэг өрөө байр байр бэлэглэсэнээс гадна BMW маркын машин бэлэглэсэн байна. Ч.Амар Zaluu.com

  • 22 August

    Чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнарангийн дасгалжуулагч эсэргүүцэл илэрхийллээ

    Өнөөдөр “Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө барилдаж, ялалт байгуулсан. Гэвч шүүгчид түүнийг барилдалгүй зугтсан хэмээн үзэж, нэг оноогоор торгож, ялалтыг Узбекистаны тамирчинд өгсөн. Үүнийг эсэргүүцэж манай бөхийн дасгалжуулагчид эсэргүүцэл илэрхийллээ. Рио 2016 Монголын олон нийтийн радио телевиз шууд дамжуулж байна .

  • 22 August

    “Рио-2016”-гийн хаалтын ёслол болж байна

    “Рио-2016” зуны Олимпын 31 дүгээр наадмын хаалтын ёслол Бразилын Маракана цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Өнөө өглөөний 08:00 цагт бүжигчид болон бөмбөрчдийн үзүүлбэрээр хаалтын ёслол эхэлсэн юм. Бамбарыг унтрааснаар хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон энэ наадам албан ёсоор өндөрлөнө. Хаалтын ёслолд дэлхийн хэдэн мянган тамирчин оролцоно. Олимпын тугийг дараагийн Олимпыг зохион байгуулах Токио хотын захирагч Юрико Койкэд хаалтын ёслолын үеэр …

  • 22 August

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    Өнөөдөр буюу наймдугаар сарын 22-ны даваа гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10.30-17.30 цагт: 24-р хороо Жаргалантын 1-4, Газарчны 1-5-р гудамж, иргэн Алтанчимэг, Нэргүй, МДЖ  ХХК болон тэдгээрийн ойр орчмоор 11.00-18.00 цагт: 20-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, МТ, Ойн бирж ШТС-ууд болон …

  • 22 August

    Хилэнцийн ордныхон өнөөдөр бүтээлч байна

    ХОНЬ (3/21-4/19) Санхүүгийн болон сэтгэл санааны байдал өөдрөг байгаа тул дотныхондоо ямар бэлэг өгөх тухай бодож эхэлнэ. Дурын ажлыг авахаас бүү татгалз, гэхдээ бодит байдалд хүрэхэд дэндүү хүнд байна. Ажлаа гүйцэтгэхдээ анхаарал болгоомжтой байгаарай. Бүх зүйлд шийдвэртэй ханд. Гэхдээ хэнд ч бүү итгэ. Анхны авсан ажлаа орхих хэрэгтүй. Заавал дуусга. Бэлэг авах мөнгөнийхөө хэмжээг тодорхойл. Мөн юу авахаа ч сайтар …

  • 22 August

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    2016 оны наймдугаар сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр, төв болон говийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хархираа-Түргэний уулархаг нутгаар 12-17 …

  • 22 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 19. Сумъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 59 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл …