Monthly Archives: August 2016

August, 2016

  • 29 August

    НББСШУ-ны байнгын хорооны дарга АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёландо Фернандез Ломмен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.08.29/ Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёландо Фернандез Ломмен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёландо Фернандез Ломмен цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлээд Монгол Улсад Суурин төлөөлөгчөөр томилогдоод удаагүй байгаагаа дуулгав. Мөн тэрээр ирэх …

  • 29 August

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэв

    Улсын Их Хурлын О.Баасанхүү Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор өнөөдөр /2016.08.29/ сэтгүүлчдэд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хууль, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү мэдээллийнхээ эхэнд хэллээ. Эдгээр хуулийн хэрэгжих хугацаа …

  • 29 August

    ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга ирэх 10 сард ашиглалтад орно

    Хавдар судлалын үндэсний төв нь хавдрын мэргэжлийн тусламж, үйлчилгээ, лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хавдрын эрт илрүүлэг, хавдрын оношилгоо, эмчилгээ,  мэс засал, туяа, хими, хөнгөвчлөх  эмчилгээ, нийгмийн эрүүл мэнд, хавдрын бүртгэл, эрдэм шинжилгээ, судалгаа , төсгөлтийн дараах сургалтыг  зохион байгуулсаар ирсэн.  Өнөөдрийн байдлаар тус төв  нь  13 тасаг, 11 алба,  400 гаруй албан хаагчтайгаа  нийт  215 ортой үүнээс  хэвтүүлэн …

  • 29 August

    Хорт хавдраасаа ангижирч “бизнесмэн” болсон Должин эмээ Оросд од болж байна

    2002 он буюу одоогоос 14 жилийн өмнө элэгний хорт хавдартай гэж оношлогдсон Д.Должин эмээ бүхэл бүтэн зургаан жилийг хэвтэрт өнгөрүүлжээ. Гэсэн ч тэрбээр нэг л өдөр Монголын говьд л зөвхөн ургадаг “Загсгал” хэмээх анагаах увидас бүхий бутлаг ургамлыг ууж үзэхээр шийдэж, өөр дээрээ туршжээ. Тэгвэл өдгөө 79 настай Д.Должин эмээ элэгний хорт хавдраасаа ангижирч хөл дээрээ зосгоод зогсохгүй “Загсгал” нэрийн …

  • 29 August

    Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 76.4 хувьтай байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын  ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр  болж, зөвлөгөөнөөр 8 дугаар сарын 15-наас 29-ний өдрийг хүртлэх цаг үеийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагууд  мэдээлэл хийлээ.  Нийслэлийн  Онцгой байдлын газрын дарга хурандаа Ч.Уламбаяр “Өнгөрсөн хугацаанд  аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 68 удаагийн  дуудлага ирснээс объектын гал түймрийн 52  дуудлага,  техникийн холбогдолтой осол,  аврах ажиллагааны 16 удаагийн дуудлага ирсэн” гэж мэдээллээ. Энэ …

  • 29 August

    Нийслэлд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

    Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж хүн, мал амьтны гоц халдварт  шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын  талаар хэлэлцлээ. Улаанбаатар хоттой хил залгаа оршдог зарим сумын нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий, цэцэг өвчин гарсантай холбогдуулж Улаанбаатар хотод энэ өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хэрэгжүүлж эхэлсэн. Захирамжийн хүрээнд …

  • 29 August

    Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дэд сайдыг хүлээн авч уулзлаа

    Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар /ЧХШХЦЕГ/-ын дэд сайд Мэй Көбао тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг Шадар сайд тэмдэглэлээ. Уулзалтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЧХШХЦЕГ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай …

  • 29 August

    70 жилийн түүхтэй “Алдар” спорт хороо ойгоо тэмдэглэлээ

    Монгол Улсын Зэвсэгт хүчинд спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, Монгол цэргийн түүхийг спортын бахархам үйлс, амжилтаар арвижуулан дархалж яваа Зэвсэгт хүчний 034 дүгээр анги буюу “Алдар” спорт хорооны 70 жилийн ойн арга хэмжээ энэ сарын 27-28 ны өдрүүдэд тохиолоо. Баярын хуралд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хошууч генерал З.Болдбаатар, БХЯ-ны Стратегийн бодлого, …

  • 29 August

    Г.Мандахнаранд алтаар цутгасан медаль, 20 сая төгрөгийн хамт гардуулан өглөө

    “Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн барилдааны 65 кг-д хүч үзсэн МУГТ Г.Мандахнаран хүрэл медалийн төлөөх барилдаанд харамсалтайгаар ялагдаж, шагналт тавдугаар байрт орсон билээ. Г.Мандахнарангийн хувьд олимпийн наадмын түүхэнд байж болох хамгийн харамсалтай ялагдлыг хүлээж, медалиас мултарсан бөгөөд түүнд Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос алтаар цутгасан “хүрэл” медаль хийлгэж өгөхөөр хандив цуглуулсан юм. Тэгвэл тус холбооныхон тав хоногийн турш хандивийн аян өрнүүлж, …

  • 29 August

    Замын “хар цэг”-үүдийг олон нийтэд ил болгоно

    Зам, тээврийн хөгжлийн “Сайдын шуурхай” өнөөдөр болж, салбарын хүрээнд хийсэн болон шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа хэлэлцлээ. Сайд Д.Ганбат шуурхай хуралдаанаар дамжин өнгөрөх тээвэрлэлттэй холбоотой транзит тээврийн асуудлыг нарийвчлан судалж, цаашид ямар барааг, хэрхэн тээвэрлэхийг шийдвэрлэх төсөл болгон хэрэгжүүлэхийг холбогдох газруудад үүрэг болгов. Мөн замын чанарын асуудал яригдаж байгаа энэ үед “хар цэг”-үүдийг олон нийтэд ил болгож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч …

  • 29 August

    Г.Мандахнаранд “Хүчит Чулуу” ХХК-аас 2 өрөө байр бэлэглэлээ

    “Рио-2016” олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнарангийн барилдаан Монгол түмнээ огшуулсан билээ. Тэрбээр хэдийгээр хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Узбекстаны Наврузовтай барилдсан боловч эргэлзээтэй шүүлтийн улмаас хүрэл медаль зүүх боломжоо алдсан юм. Харин Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос Г.Мандахнарангийн амжилтыг үнэлж Алтаар медаль цутгаж …

  • 29 August

    Д.Сумъяа Д.Отгондалай нар байрны түлхүүрээ гардаж авлаа

    “Рио-2016” зуны олимпийн XXXI дүгээр наадамд амжилттай оролцон мөнгө, хүрэл медалийн эзэн болсон МУГТ Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг өнөөдөр 09.00 цагт Хил хамгаалах Ерөнхий газар хүндэтгэл үзүүлэн хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. “Хилчин” спорт хорооны тамирчид болох ахмад Д.Сумъяа, дэслэгч Д.Отгондалай нарыг Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон Хил хамгаалах Ерөнхий газрын дарга хошууч генерал Ш.Лхачинжав болон МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн …

  • 29 August

    ШЕЗ: Шүүгчдийн цалин бууруулж байгаа нь үндсэн хууль зөрчиж байна

     Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдийн холбооноос 2016 оны төсвийн тодотголд шүүгчдийн цалинг 61-63 хувь бууруулж байгаатай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ. 2016 оны төсвийн тодотголоор төсвийн урсгал зардлыг 7 хувиар нэмэгдүүлэхээр төсөвлөсөн мөртлөө шүүгчийн цалинг 61-63 хувиар, шүүхийн төсвийн урсгал зардлыг 8 хувиар бууруулах, нэгдсэн төсвийн зарлагад эзлэх шүүхийн төсвийн жинг 0,66-аас 0,46 хувь болгон багасгахаар тусгасан нь үндсэн хуулиар баталгаажсан …