Monthly Archives: September 2016

September, 2016

  • 5 September

    Улсын Их Хурлын дарга М. Энхболд Итали Улсын Сенатын танхимын гишүүн Антонио Рацци тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.05/ Итали Улсын Сенатын танхимын гишүүн Антонио Рацци тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд өнгөрөгч 8 дугаар сард Итали Улсын төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, олон хүний эрдэнэт амь нас хохирсонд хувиасаа болон парламентын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв. Мөн тэрээр, “Итали Улстай …

  • 5 September

    Амьтны амь таслах дуртай охин /фото/

    Арианна Гурдин хэмээх энэ охин 12 настай. АНУ-ын Юта мужийн оршин суугч. Арианна эцэгтэйгээ хамт Африкт сафари аялал хийж, зэрлэг ан амьтан хөнөөсөн зургуудаараа интернэтэд “од” болж буй охин юм байна. Анааш, тахь, баавгай гэхчлэн амьтдыг хөнөөсөн зургууд нь сошиал ертөнцөд түүн рүү чиглэсэн томоохон довтолгооныг бий болгож байгаа ч залуу анчин өөрийн энэ хоббигоо орхихгүй, бууж өгөхгүй гэдгээ илэрхийлээд …

  • 5 September

    Ерөнхийлөгч УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт “Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд танаа Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр батлан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ёсчилж Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгуллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх …

  • 5 September

    ICE TOP хамтлагийн 20 жилийн ойн тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд болно

    Өнөөдөр зууны мэдээ сонины үндэсний мэдээллийн төвд Ice Top хамтлагийн 20 жилийн ойд зориулсан “Баярлалаа” тоглолтын талаар мэдээлэл хийлээ. Ice Top хамтлагийн тоглолт энэ сарын 9 буюу баасан гаригт Төв цэнгэлдэх хүрээлэн болно. Энэхүү тоглолтын ерөнхий зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр Дэлхийн Монголчууд Глобал нийгэмлэг ажиллаж байгаа юм. Ice Top хамтлагийн  үнэнч фэнүүддээ зориулан “Үргэлж хамтдаа” уриан дор тоглолтоо зохион байгуулж байгаагаараа онцлог. Тус …

  • 5 September

    “100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөгийг зохион байгууллаа

    Энэ амралтын өдөр буюу 9-р сарын 4-ны өдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “100 яруу найрагч -100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг амжилттай болж өнгөрлөө. Дэлхийд цор ганц сонгодог хэлбэрээ хадгалан үлдсэн нүүдлийн соёлтой ард түмний соёл, сэтгэлгээний онцлогийг тусган, түүх соёлоороо бахархах, байгаль дэлхийгээ хүндлэн дээдлэх, эх орон, газар шороогоо хайрлан хамгаалах үзлийг залуу үедээ төлөвшүүлэх зорилгоор Батлан …

  • 5 September

    Дархан-Уул аймаг ХБНГУ-тай хамтран эдийн засгаа өргөжүүлнэ

    Дархан-Уул аймгийн удирдлагууд  /2016.09.03/ өдөр  ХБНГУ-ын Заксон муж улсын өмчит “Заксоны эдийн засгийн дэмжлэг” ХХК-ийн дарга Томас Рихтер тэргүүтэй 14 төлөөлөгчийг хүлээн авч, Эдийн засгийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалтыг хийж байна. Уулзалтаар аймгийн удирдлагууд Дархан хотынхоо түүх, орон нутгийн онцлогийн талаар зочдод танилцуулан, салбар бүрд ялангуяа үйлдвэрлэлийн чиглэлд түлхүү хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Дархан төмөрлөг ТӨХК, Шүтэн-Уул ХХК, …

  • 5 September

    З.Баасанням: Албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын байдлаа урьдчилан мэдүүлэх үүрэгтэй

    “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулиар төрийн албан хаагчид зөвхөн хөрөнгө орлогоо төдийгүй хувийн ашиг сонирхлоо мэдүүлэх үүрэгтэй байдаг. Шинээр нийтийн албанд томилогдож буй иргэд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ ирүүлсэнийг АТГазарт хянан шийдвэрлэж байгаа билээ. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа. -Төрийн албанд томилогдохоор …

  • 5 September

    ХБНГУ-ын Гёттинген хотын ОТТО ХААН сургуулийн сурагчдыг хүлээн авч уулзлаа

    ХБНГУ-ын Гёттинген хотын ОТТО ХААН сургууль болон 19 дүгээр дунд сургуулийн багш, сурагчдыг /2016.09.02/ Дархан уул аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энхбат нарын тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзлаа. Дархан-Уул аймгийн 19 дүгээр дунд сургууль нь 2011 оноос хойш ХБНГУ-ын Гёттинген хотын ОТТО ХААН сургуультай хамтран ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд хоёр жил …

  • 5 September

    Хисока Койяма: Монгол эрчүүд Япон эрчүүдээс дээр /бичлэгтэй/

    -Монгол залуутай гэр бүл болсон нэгэн Япон эмэгтэйн түүхийг өгүүлье-   Хисока Койяма 10 жилийн өмнө Монголын хөдөөний нэгэн эгэл жирийн залуу Н.Бадамсамбуугийн эхнэр болжээ. Тэд анх жуулчны баазад танилцсан байна. Тэгэхэд Хисока Койяма орчуулагчаар ажилладаг, Н.Бадамсамбуу хонио хариулахын дээр хөтөч хийдэг байсан аж. Н.Бадамсамбуу ирээдүйн эхнэртээ морь хэрхэн унахыг зааж өгч, хамтдаа айраг ууж цагийг зугаатай өнгөрүүлж удалгүй хайрлаж …

  • 5 September

    Б.Баяраа:Бид шавийнхаа бас ард түмнийхээ итгэлийн төлөө л тийм үйлдэл хийсэн

    “Өдрийн сонин”-ы №198(5463) дугаараас авч нийтлэв. Зуны олимпийн наадмын эрэгтэй чөлөөт бөхийн 65 кг-ын жинд Г.Мандахнаран хүрэл медалийн барилдаанд ялж яваад, барилдаан дуусахад эргэлзээтэй ялагдал хүлээсэн билээ. Тус барилдааны шүүлтийг дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар эсэргүүцэн дэвжээн дээр хувцсаа тайлан дургүйцлээ илэрхийлсэн юм. Энэ барилдааны талаар чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Б.Баяраатай ярилцсанаа хүргэе. -Монголын чөлөөт …

  • 5 September

    Манай улсын энхийг сахиулагчид дээрмийн халдлагыг таслан зогсоожээ

    БНӨСУ-д “UNMISS” буюу Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн мотобуудлагын батальоны ахлагч Ц.Зоригт, дэд ахлагч Б.Баярсайхан нар саяхан хүчжүүлсэн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа нялх хүүхэдтэй эмэгтэйг дээрэмдэхийг завдсан зэвсэгт этгээдийн үйлдлийг таслан зогсоосон байна. Зэвсэгт хүчний жанжин штабын сайтад мэдээлснээр, дэд ахлагч Б.Баярсайхан “Биднээс холгүйхэн замын бутан дундаас гэнэт зэвсэгтэй этгээд гарч, …

  • 5 September

    Хэт халалт, хур тунадасны хэмжээ, мал олширсноос ганга нуурын ус огцом татарчээ

    БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар, Сүхбаатар аймгийн Байгаль орчны газар, Буйр нуур-Мэнэнгийн талын сав газар, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хамтарсан баг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Ганга нуурын нөхцөл байдалтай танилцан, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Ганга нуурын ус сүүлийн нэг сард огцом татарсан байна. Нуурын сайр хатаж, сул цагаан …

  • 5 September

    Амралтын өдрүүдээр зам тээврийн ослын улмаас 28 хүн гэмтсэн байна

     Өнгөрсөн амралтын өдрүүд буюу 9 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 564 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 392 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 26 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч, 28 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 5 …

  • 5 September

    ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн ДЭМБ-ын суурин төлөөлөгчтэй уулзав

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Доктор Су Нюунт-У-тай уулзлаа.     Уулзалтын эхэнд Доктор Су Нюунт-У ДЭМБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар тэр дундаа “орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөр”-ийг онцгойлон танилцуулав. Уг хөтөлбөр нь орон нутгийн эрүүл мэндийн удирдлага, засаглал, хүний нөөцийн чадавхи, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг …