Monthly Archives: November 2016

November, 2016

  • 7 November

    Загас агнах зөвшөөрлийг цахимаар олгохоор боллоо

    Монгол Улсын газар нутаг дээр загас агнах зөвшөөрлийг цахимаар олгохоор болсон байна. Энэ боломжийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар БОАЖЯ, Хэнтий аймгийн БОАЖГ, тус аймгийн Дадал, Норовлин, Баян-Адрага, Биндэр, Батширээт сумдын Засаг даргын тамгын газар, Онон голын загас агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч “Онон голын загасчдын клуб” хамтран туршилтаар хэрэгжүүлж эхэлжээ. Цахимаар зөвшөөрлийг  www.ezagas.mn хуудсанд хандан авах боломжтой. IOS …

  • 7 November

    Зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 115 дугаар тушаалаар зарласан зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалт 2016 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр буюу өнөөдөр 10.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Эрх зүйн тохиолдол шийдвэрлэх” шалгалтаар эхэллээ. Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалт нь Эссэ бичих, Мэдээллийн технологийн хэрэглээний програм ашиглах чадварыг шалгах, Эссэ илтгэх, Эрх зүйн …

  • 7 November

    Монголчуудын цээрлэх ёсноос

    Ангийн цээр Эрт үеийн хүмүүс дан ганц ан агнаж амин зуулгаа залгуулж аж төрөн амьдардаг байжээ.  Гэхдээ анчид нь маш их ёс зүйтэй байгаль орчноо хайрлан уул усандаа сүсэглэн залбирч лус савдагийг аргадан үглэн дуулж зөвхөн өөрсдийн үр хүүхдээ тэжээх, амин зуулгаа залгуулахын тухайд ан гөрөө хийдэг байсан байна. Тэд байгаль дэлхий ан амьтнаа арван хуруу шигээ мэддэг ахмад буурлууд нь …

  • 7 November

    Монгол дээл “зэрэмдэглэгдэж” гүйцлээ

    Бид хэдэн мянган жил дээлээрээ гоёж ирсэн. Үндэсний дээл ямар ч улиралд хүний жинхэнэ хань байсаар ирсэн олон түүхтэй. Дэвсээд хэвтвэл гудас, хучвал хөнжил, нөмрөг гэх мэт олон янзаар ашиглан ирсэн түүхтэй. Гэхдээ Монгол дээлэндээ түүртэн нас баржээ, мориндоо чирүүлжээ гэсэн зүйл огт байдаггүй. Нэг үгээр бидний ахуй хэрэглээнд яг таг тохирсон өмсгөл. Бид дээл хувцсандаа хүндэтгэлтэй хандаж, хэдэн зуун …

  • 7 November

    Парист амиа алдсан Монгол эмэгтэйн хэргийг шалгаж байна

    Францын нийслэл Парис хотын хойд зүгийн Сэйнэ Сэйнт Дэнис дүүрэгт  өнгөрсөн сарын 31-нд  хүн амины ноцтой хэрэг гарсан.  Уг хэргийн улмаас тус дүүрэгт оршин суудаг 59 настай Монгол эмэгтэй амиа алдсан байжээ. Монгол эмэгтэй бугуй, хүзүү, гэдсэн тус газраа олон тооны хутганы шархтайгаар нас баржээ. Тус хэргийг одоогоор  Францын цагдаа нар шалгаж байгаа юм байна.

  • 7 November

    ШУ-ны ажилтны өдрийг угтан “Номын сангийн нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа

    Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан НЭМХ  “Номын сангийн нээлттэй хаалганы өдөрлөгийг” зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны хүрээнд харьяа салбарын байгууллага, их дээд сургуулиуд, эрдэмтэн судлаачид болон олон нийтэд үйл ажиллагааны чиглэл болох Хоол судлал, орчны эрүүл мэнд агаар, хөрс, ус, хотжилт, уур амьсгалын өөрчлөлт,хор судлал, химийн бодисын хордлого, халдварт болон халдварт бус өвчин, эрүүл мэндийн зан үйл, хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх …

  • 7 November

    Замын цагдаагийн газрыг алба болгон өөрчилжээ

    ЦЕГ-ын даргын зөвлөл өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, Замын цагдаагийн газарт бүтцийн өөрчлөлт хийжээ. Тодруулбал, Замын цагдаагийн газрыг Замын цагдаагийн алба болгон өргөтгөсөн байна. Замын цагдаагийн албанд Улаанбаатар хотын замын цагдаагийн газар, дүүргүүдийн замын цагдаагийн хэлтсүүд багтана. Дүүргүүд дэх замын цагдаагийн тасгийг хэлтэс болгон өргөтгөсөн байна. Замын цагдаагийн албанд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар, дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэс харьяалагдах бөгөөд …

  • 7 November

    Халтиргаа гулгааны улмаас таван хүн амиа алджээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнхи нутгаар цас орж, зам хаагдсан. Цас их орсны улмаас Орхон, Хөвсгөл аймгийн замыг өчигдөр хаах шийдвэр гарч, хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Замын цагдаагийн газарт амралтын өдрүүдэд 500 гаруй осол аваарын дуудлага ирсэн тухай мэдээллээ. Жолооч нар хөдөө орон нутаг, нийслэлийн замаар зорчихдоо хурдаа тохируулж яваагүйн улмаас мөргөлдөх, замын хажуу руу унах, онхолдох зэргээр осолдсон байна. Түүнчлэн халтиргаа гулгаанд …

  • 7 November

    Үзэсгэлэнт сүрлэг Хөхнуур Түвдийн өндөрлөг

    Хөхнуур Түвдийн өндөрлөг далайн түвшнөөс дунжаар 4500 гаруй метр өндөр байдаг. Харин далайн төвшнөөс 8800 гаруй метр өндөр уул нурууд нь хөхнуур Түвдийн өндөрлөгийн гол хэсэг нь болж байдаг. Түвд нутаг өндөр сүрлэг уул хайрхад, өргөн уудам үзэсгэлэнт сайхан байгалийн өнгө төрхөөрөө дэлхийд алдаршсан байдаг.   Хятадын олон улсын радио

  • 7 November

    Нийслэлийн гудамж, замуудад 38 тонн бодис цацжээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод цас орж, гудамж, замд халтиргаа гулгаа үүссэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс зөвхөн бямба гарагт гэхэд Хот тохижилтын газрын 200 гаруй ажилтан ажиллаж, 38 тонн цас хайлуулах бодис цацсан байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Цэцэг төвөөс нэгдүгээр дэлгүүр хүртэл, Дөлгөөн нуур Баянбүрдийн тойрог, Чингэлтэйн өргөн чөлөө өгсөж урууддаг зам, 32-ын тойргоос Долоон буудал, Нэгдүгээр …

  • 7 November

    Царайг тань сэргээх чадалтай таван маск

    Дутуу нойртой хонох, стресстэй байх зэрэг нь хүний нүүрний арьсанд шууд сөргөөр нөлөөлдөг. Өнгөгүй саарал болж арьс унжих нь энүүхэнд. Ийм царайтай явахыг хэн ч хүсэхгүй. Элдэв нэмэлт зардалгүйгээр гэртээ өөрөө бэлдэх боломжтойгоос гадна өндөр үр дүнтэй маскыг танд санал болгож байна. Таны нүүр царай эрүүл мэт гэрэлтэх болтугай. Өргөст хэмхийн маск  Орц: Өргөст хэмх – 1 ш Өндөгний цагаан …

  • 7 November

    Гадаад паспортын наалтыг үнэгүй хийж байна

    Гадаадын иргэн харьяатын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Г.Хонгорзулаас гадаад паспортын наалттай холбоотой зарим зүйлийг тодрууллаа. -Гадаад паспорт дээр наалт наалгах шаардлагатай гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -Тийм. Монгол Улсын хилээр шалган нэвтрүүлэх бүртгэл, хяналтын үйл ажиллагаанд шинэчлэлт орсон. Өөрөөр хэлбэл, хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт орчин, үеийн өндөр хурдтай техник, технологийг нэвтрүүлсэн. Уг технологи …

  • 7 November

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Холимог өдөр. Хайр дурлалын амьдрал тань хэлбэлзэлтэй байх болно. Ямар нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй байх. Өөрийнхөө хувийн амьдралд сэтгэл ханамжгvй байгаа хvмvvс хань ижлээ тийм ч ирээдvй өөрт нь тохирох хvн биш гэдгийг ойлгох магадлалтай. Ажил хэргийн хувьд таны гаргасан санаа дэмжигдэхгvй. Гэхдээ эцэст нь таны зөв байх болно. ҮХЭР (4/20-5/20) Хурц өдөр. Юу ч санаснаар болохгүй байгаа …

  • 7 November

    ГХ-ны яамны ТНБ-ийн дарга Д.Даваасүрэн ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яаманд уулзалт хийв

    Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 11 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын захирал Е.Н.Поповтой уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр “Орос, Монгол, Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нь хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтойг …

  • 7 November

    Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт найдвартай түнш болж чадах алхмыг тавилаа

    Энэтхэг улсын Шинэ Дели хотноо 2016 оны 11 дүгээр сарын 02-05-ны өдрүүдэд болсон “Азийн сайд нарын анхдугаар хуралдаан”-д Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Шадар сайдын Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ. Дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг Ази тивийн хувьд газар хөдлөлт, цунами, далайн шуурга, үер, зуд, ганд өртөх эрсдэл …