Монгол дээл “зэрэмдэглэгдэж” гүйцлээ

Бид хэдэн мянган жил дээлээрээ гоёж ирсэн. Үндэсний дээл ямар ч улиралд хүний жинхэнэ хань байсаар ирсэн олон түүхтэй. Дэвсээд хэвтвэл гудас, хучвал хөнжил, нөмрөг гэх мэт олон янзаар ашиглан ирсэн түүхтэй. Гэхдээ Монгол дээлэндээ түүртэн нас баржээ, мориндоо чирүүлжээ гэсэн зүйл огт байдаггүй. Нэг үгээр бидний ахуй хэрэглээнд яг таг тохирсон өмсгөл. Бид дээл хувцсандаа хүндэтгэлтэй хандаж, хэдэн зуун жил өөрчлөлт гээд байхаар айхтар зүйл хийсэнгүй. Харин сүүлийн хэдэн жил дэлхийтэй бүх зүйлээ харьцуулдаг болсон Монголчууд дээл хувцасаа хүртэл харьцуулан “эвдэж” эхэллээ.

2172

“Эвдэж” гэдэг нь нөмгөн өмсдөггүй Монгол дээлийг бүсгүй болгож байгаа нь гээд хүн бүр л нөмгөн өмсөх юм. Болохгүй гэсэн бүрийн ард үлгэр, домогийн шинжтэй зүйлсээр үр хүүхдээ сургадаг Монгол ухаанд нөмгөн дээлний тухай ингэж бичиж үлдээжээ.

Эрт урьд цагт нэгэн ноён өөрийн хайрт гэргийн хамт нутаг усаа захиран мандуулж амьдран суудаг байжээ. Бүх зүйл сайхан бүтэмжтэй, аймаг хошуу нь алдартай байсан гэнэ. Харин ноёны ганцхан хүслэн бол өнөр өтгөн айл болохыг хүсдэг байв. Гэтэл ноёны гэргий хүүхэд төрүүлэхгүйн дээр ааш зан муутай, авдар савгүй /хураасан хөрөнгөгүй гэсэн санаа/, царай төрх дорой нэгэн байв. Ноён надтай суухдаа нутаг усандаа гайхагдсан сайхан хүүхэн байсан хэмээн ихэд санаа алддаг болов. Гэтэл нэгэн мэргэн бадарчин хэдэн нутаг дамжин танайхыг зорин ирлээ хатантай чинь уулзана гэж гэнэ. Ноён ч зөвшөөрч хатантай уулзахдаа Бадарчин хэлж гэнэ.

  • Эмэгтэй хүний сүр сүлд хийморь нь чих болон мөрөндөө оршино. Таны үзэсгэлэн гоо өдрөөс өдөрт гундаж, ханьдаа нуган үр төрүүлж өгч чадахгүй байгаагын шалтгааныг өөрөөсөө хай. Эмэгтэй хүн нөмгөн явах нь ад зэтгэрийн гүйдэлтэй учирсных гэдэг юм. Тиймээс хормойгоор чинь дамжин мөрөн дээр чинь заларсан сүгийг хөөх хэрэгтэй гэж гэнэ.
  • Ноён ихэд бишрэн миний хатан нээрээ нөмгөн явдаг. Та үүнийг яаж мэдэв гэхэд
  • Эмэгтэй хүн нөмгөн байхдаа сүнс, сүгний дүртэй болдог. Тиймээс таны хатан үр хүүхэд төрүүлэн өгч чадахгүй, ааш зан нь солигдон байгаа хэрэг гээд хатанд засал ном хийж, мөрөн дээр нь гал дүрэлзүүлжээ.

deel_004-221607-1954828053

Үүнээс хойш хатан найман хүүхэд төрүүлж өнөр өтгөн сйахан амьдарсан гэнэ. Сургамж: эмэгтэй хүн нөмгөн дээл өмсдөггүй бөгөөд өр төлөөсөнд нь хүүхэдгүй байх ёртой гэж үздэг байна.

Ийнхүү бид сургаалиараа Монгол дээлийг бүсгүй нөмгөн өмсдөггүй. Мөн эмэгтэй хүн дээлийг  чангаар ороон өмсөх нь харвингүй байх үндэс бөгөөд морь унах, хол явахад дотор эрхтэн доргихгүй сайн талтай гэнэ. Мөн өвдөг, өгзгөөрөө даарахгүй байх нь эрүүл саруул өтлөхийн үндэс бөгөөд улмаар бөөр, сав сайтай байдаг гэнэ. Харин орчин үеийн уламжлал эвдэгсэд тийм ч сайхан харагдахгүйн дээр түүхээ мэдэхгүй байгаагийн илрэл. Заавал нөмгөн загварт Монгол захтай байх хэрэг байна уу.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …