Yearly Archives: 2016
January, 2016
-
25 January
Дархан: Өсвөр үеийн цаначдын “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн” анх удаа Дархан-Уул аймагт боллоо
Өсвөр үеийн цаначдын “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг уржигдар /2016.01.23/ Монгол улсын спортын мастер Б.Даваажавын нэрэмжит болгон Дархан-Уул аймагт анх удаа зохион байгуулжээ. Тэмцээний нээлтэнд аймгийн НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир, Монгол улсын спортын мастер Б.Даваажав болон ахмад дасгалжуулагч Х.Ичинхорлоо, н.Хүрлээ нарын хүндэт төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр Монгол улсын спортын мастер Б.Даваажавыг ЗАМХХолбооноос Монгол улсын цанын спортод гаргасан амжилт, идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг үнэлж “Биеийн тамирын тэргүүн медаль”-иар шагналаа. “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-д Архангай, …
-
25 January
Бээжин агаар цэвэршүүлэхэд 16,5 тэрбум юань зарцуулахаар болжээ
Бээжин хот агаарын чанарыг сайжруулахад 16,5 тэрбум юань буюу 2,57 тэрбум доллар зарцуулахаар төсөвтөө тусгах талаар Байгаль орчин хамгаалах сангаас мэдэгдлээ. Шинхуа агентлагийн мэдээлсэнээр төсөвт тусгасан хөрөнгийг нийтийн тээврийн асуудал болон нүүрсний хэрэглээг багасгахад зарцуулахаар болсон байна. Бээжингийн байгаль хамгаалах сангаас гаргасан статистик мэдээнд агаарын бохирдлын хэмжээ хамгийн багадаа 2,5 микрон байгаа бол тоосжилтын нягтрал нь PM2,5 дундаж нягтралтай байгаа юм. …
-
25 January
Махны ченж нараас болгоомжилоорой
Махны ченж нараас болгоомжилох цаг иржээ. Учир нь махны завсар чулуу хийж зарсан ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, гулууз махны завсар чулуу хийж, жинг нь нэмэгдүүлж, бусдыгаа хулхидаж байгаа тухай мэдээлэл цахим хуудаснаа цацагдах боллоо. Тиймээс иргэд та бүхэн сар шинийн хүнсээ цуглуулахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Сар шинийн баяр болох гэж байгааг далимдуулж, нэгийгээ хулхидаж, илүү ашиг олчих санаатай хүмүүс …
-
25 January
Л.Гүндалайг шүүхэд өгчээ
Өнөөдрийн байдлаар АЗДТГ-ын зүгээс хариуцагчаар татагдсан найм, нэхэмжлэл гаргасан хоёр хэрэг шүүхийн шатанд явж байна. Тодруулбал, Хариуцагчаар татагдсан хэргийн хувьд аймгийн Засаг даргын шийдвэртэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэн н.Мягмардорж, н.Байгаль, н.Бэхбилэг, н.Мөнхтуяа, н.Болдбаатар нарын асуудал байгаа юм. Мөн “Мөнгөн хөндий” компанийн нэхэмжлэлд АЗДТГ хариуцагчаар татагдаад байна. Эдгээрээс иргэн Н.Бэхбилэг, н.Болдбаатар нарын нэхэмжлэлтэй хоёр асуудлын анхан болон дээд шатны шүүх …
-
25 January
Нийтийн дууны гүнж урлагтаа иргэн ирлээ
Нэгэн үе хайрын дууг хослон дуулдаг нийтийн дуучид борооны дараах мөөг шиг л олширч, нийтийн дууны ертөнцөд эргэлт авчирсан. Тэдний нэг нь МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, СТА Э.Оюумаа нар юм. Тэдний хослон дуулахын хажуугаар хайр сэтгэлээ хүртэл холбоод авсан билээ. МУГЖ Ч.Бат-Эрдэнэ эхнэр хүүхдээсээ салан байж нийлсэн хэдий ч тэд удалгүй хоёр тийш болсон. Ч.Бат-Эрдэнэ нь Э.Оюумааг ихэд хардаж хөх эрээн болтол …
-
25 January
Монгол улсын 3 сая дахь иргэн нэг нас хүрлээ
Жилийн өмнөх яг энэ өдөр Монгол улс 3 сая дахь иргэнээ хүлээж авч байсан. 3 сая дахь иргэнд Монгол улсын Ерөнхийлөгч маань Монголжин хэмээн нэр хайрласан билээ. Тэгвэл Хатанболд, Аззаяа нарын охин Монголжин маань өнөөдөр нэг нас хүрч байгаа юм. Хөөрхөн охинд төрсөн өдрийн мэнд хүргэе.
-
25 January
Хэнтий: Зүүн бүсийн “Цагаан сар-Цагаан идээ 2016“ үзэсгэлэн худалдаа эхэллээ
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Эвт трак” ХХК-ийн 2,8 тэрбум төгрөгийн хувийн хөрөнгө оруулалтаар 6300 метр квадрат ашиглалтын талбай бүхий “Зүүн бүсийн Эвт худалдааны төв” өнөөдөр Чингис хотод үүд хаалгаа нээлээ. Уламжлалт сар шинийн баярын босгон дээр ийнхүү ашиглалтад орж байгаа тус худалдааны төвийн нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, Засаг дарга Ж.Оюунбаатар, Засаг даргын орлогч Г.Ганхуяг, “Эвт трак” …
-
25 January
Шинэ цагийн Юүндэн,Нансалмаа нар нийтийн дууны урлагт жин дарж явна
Б.Болд Э.Чулуунчимэг. Энэ нэрс өдгөө аль хэдийн Монголчуудын чихэнд хоногшиж, 8 настай балчраас 80 гарсан буурай хүртэл тэдний уран бүтээлийг андахаа байж. Анхны цомгийнхоо нээлтийг “Нарантуул” ОУХТ дээр хийж байсан тэд хоёр дахь цомгийн баяраа Улаанбаатар хот төдийгүй бүр Малчны хотонд хийж хоёр ч айлд өргөө цагаан гэр бэлэглэсэн нь урьд өмнө нь сонсогдож байгаагүй содон шийдэл байсан. Тэгвэл тэдний …
-
25 January
Дөрвөн хүний хоолойг нь боон дээрэмджээ
Дөрвөн удаагийн үйлдлээр дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлжээ. Чингэлтэй дүүргийн 13 хороонд суух 18 настай М нь: – Чингэлтэй дүүрэг “Зам гүүрийн авто баазаас хойшоо 602 дугаар худгын хажууд ЕБС-ын сурагчийг боож унагаад цүнхтэй эд зүйлийг, – Чингэлтэй дүүргийн 12 хороонд суух, Ж /эм.25н/-ын хоолойг боож ном, оюутны автобусны карт, арьсан хэтэвч, иргэний үнэмлэх, гоо сайхны хэрэгсэлтэй гар цүнх, …
-
25 January
Охиныхоо эмчилгээний зардлыг олохоор машинд тавих дугаар шүрээр нэхэж эхэлжээ
Монголын Наранмандах хэмээх бүсгүй өөрийнхөө фэйсбүүк хуудсандаа “Найз нөхөд, андууд минь намайг дэмжээрэй. Охиныхоо эмчилгээний зардлыг хуримтлуулах зорилгоор цалингаас гадуурх орлого олох гээд утасны дугаар шүрээр нэхэж байна. Нэг дугаарын захиалгыг 10.000 төгрөгөөр авч байгаа. Хоёр өөр дугаар нэхүүлж болно. Эсвэл нэг дугаарыг хоёр талд нь нэхүүлж болно. Ах дүү, амраг хань, аав ээж, өөрийнхөө машинд тавих дугаарыг захиалаарай. Миний …
-
25 January
Унгар Улсын Ерөнхий сайд анхны айлчлалаа хийж байна
Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан албан ёсны айлчлал хийхээр Монгол Улсад ирлээ. Түүний айлчлал 2016 оны 1 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын хүрээнд Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын …
-
25 January
Валентиний баярт зориулсан гайхалтай санаанууд
Удахгүй гэгээн хайрын буюу Валентиний баяр тохиох гэж байна. Хосууд маань энэ өдрийг мэдээж мартагдашгүй гайхалтай өнгөрүүлэхийг боддог биз. Энэ жилийн энэ өдрийг ч гэсэн шинэ соргог байдлаар өнгөрүүлэхийг хүссэн танд зарим нэгэн санааг хүргэж байна.
-
25 January
Сонгуулийн хууль нь Монгол улсын Үндсэн хуулийг зөрчжээ
Сонгуулийн тухай хуулийн 4.9-д “УИХ-ын 28 гишүүнийг улстөрийн нам буюу улстөрийн намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгоно” гэж заажээ. Намыг сонгоод намаас томилсон нэрсийн жагсаалтаас УИХ-ын гишүүн болгох нь Үндсэн хуулийн дараах зүйл, заалтуудыг зөрчиж байна. Үндсэн хуулийн 21-р зүйлийн 2-т “УИХ-ын гишүүнийг сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж 4 жилийн …
-
25 January
Монгол Улсын 3 сая дахь иргэн Х.Монголжин охин том болжээ
Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охин нэг нас хүрчихлээ. Х.Монголжин 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08.27 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Монгол улсын гурван сая дахь иргэн болон мэндэлж байсан юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл