Monthly Archives: April 2017

April, 2017

  • 28 April

    “BARILGA EXPO 2017” Олон улсын үзэсгэлэн яармагаас таны олж авах мэдээлэл

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “BARILGA EXPO 2017” Олон улсын үзэсгэлэн яармагийн “Орон сууц, ногоон барилга”-ын үзэсгэлэн энэ сарын 28-30-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болох гэж байна. Эдгээр өдрүүдэд Улаанбаатарт хэрэгжиж буй шинэ орон сууцны 40 гаруй төсөл танилцуулах бөгөөд тэдгээр оролцогч компаниуд ипотекийн болон банк, орон сууцны борлуулалтын компанийн хувь зээлийн талаарх мэдээллийг авах боломжтой. Мөн бартерийн хямд байруудыг олон …

  • 28 April

    “Яг түүн шиг” шоу яг цагаа оллоо

    Монголд арилжааны болон мэдээллийн телевиз байдгаас 90 гаруй нь үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоон мэдээ бий. Цаана нь тусгай зөвшөөрөл авчихсан, үйл ажиллагаа нь алдаг оног явж байгаа хэдэн телевиз байгааг мэдэх аргагүй юм. Оройхон гэртээ орж, амрах зууртаа телевизийн суваг солиод ч үнэндээ үзэх зүйл ховор байдаг нь худлаа биш. Харь орны атаа жөтөө, өс хонзон, нус нулимс …

  • 28 April

    С.Эрдэнэболдыг АН-ын Улс төрийн бодлого хариуцсан НБ-ийн даргаар томилов

    Ардчилсан намын Улс төрийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Үндэсний Бодлогын Хорооны залуу гишүүдийн нэг Сүхбаатарын Эрдэнэболд ажиллахаар болов. С.Эрдэнэболд нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Индианагийн их сургуулийг мөн Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд 2016 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Тэрээр 2006 онд Ардчилсан намд …

  • 28 April

    АТГ:Боловсролын байгууллагатай холбоотой гомдол буурахгүй байна

    Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албанаас 2017 оны 4 дүгээр сарын 20-26 өдрүүдэд 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд  дүн шинжилгээ хийж ажиллаа. Энэ хугацаанд нийт 110 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна. Гомдол, мэдээллийн агуулгын хувьд 26.4 хувь нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой, 3.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 7.3 хувь нь харьяалалд хамаарахгүй, 56.4 төрийн …

  • 28 April

    Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн ойн өдөр тохиож байна

    Одоогоос 73 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор  цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй билээ. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгай чиг үүрэгтэй байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон. Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр 11:00 цагаас Чингисийн хөшөөнд …

  • 28 April

    “Үзүүр гялан”-гийн олдворыг олон нийтэд танилцуулна

    Монгол Алтайн нурууны бүс нутаг буюу Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт уулаас 2015 онд Монголын Үндэсний музейн судлаачид, Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялан хэмээх газраас 2016 онд Ховд их сургуулийн судлаачид тус тус илрүүлэн судалж буй хоёр хадны оршуулгаас гарсан хосгүй үнэт түүхэн олдворуудаар “Хадан гэрийн соёл” үзэсгэлэн зохион байгуулж, олон түмний хүртээл болгохоор болжээ. Үзэсгэлэнг 2017 оны тавдугаар сарын 3-ны …

  • 28 April

    “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагт 2,500 орчим ажлын байр зарлалаа

    Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жил бүр зохион байгуулдаг “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагт жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нийт 2500 орчим ажлын байр зарлагдлаа.  Ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй хөдөлмөрийн яармаг  өнөөдөр  10:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар чуулгын хоёр давхарт болно. Хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан …

  • 28 April

    Өнөөдөр 1000 ажил олгогчдын зөвлөгөөн болно

    Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар хамтран 1000 ажил олгогчдын зөвлөгөөнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд  өнөөдөр  зохион байгуулагдана. Шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчийг шалгаруулах, олон нийтэд сурталчилах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн талаарх мэдээ мэдээллийг хүргэх, хамтран ажиллах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа …

  • 28 April

    Ж.Эрдэнэбат: Төр, хувийн хэвшил хамтдаа зүтгэж байж улсаа хөгжүүлнэ

    Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарт амжилт гарган, бусдыгаа манлайлан яваа 2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгжид шагнал гардуулах арга хэмжээ Төрийн ордонд боллоо. Улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүтээж, нийт ажлын байрны 90 хувийг хангаж буй шилдэг компанийнхан удирдлагуудад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шагнал гардуулж, компанийн баг, хамт олонд баяр хүргэж үг хэллээ. Тэрээр, – Бизнесийн …

  • 28 April

    Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан

      2017 оны 04 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор 11-16 хэм, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. …

  • 28 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 2.  Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, нэг цагаан мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 27 April

    АНУ-ын мэргэжилтнүүд Алтанбулаг боомтод цацраг идэвхт бодисын талаар сургалт зохион байгуулав

    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод АНУ-ын Эрчим хүчний яам, Баруун хойд Номхон далайн үндэсний лабораторийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж “Цацраг идэвхт бодисыг илрүүлэх, хариу арга хэмжээ авах нь” сэдэвт сургалт  зохион байгууллаа. Тус сургалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сүхбаатар, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны  улсын байцаагчдыг хамруулав. Сургалтыг Монгол Улсын хилээр цацраг идэвхт бодис, цөмийн материалыг хууль бусаар тээвэрлэх явцад …

  • 27 April

    П.Баярхүү:Нийслэл зоригтой, ЗӨВ шийдвэрүүдийг гаргаж, асуудлаа шийдээд явна

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүтэй ярилцаж, хариуцсан салбарынх нь болон цаг үеийн бусад асуудлын талаар тодруулсан юм.  -Нийслэлийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэх  чиглэлээр  олон ажил  төлөвлөсөн.  Энэ асуудлыг  хариуцдаг орлогчийн хувьд өнөө жил нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудаас онцолж дурдана уу? -Энэ жил Сонсголонгийн гүүр, Замын цагдаагийн газрын урд талын …

  • 27 April

    Налайх дүүргийн Соёлын ордонд Ахмадын хорооны VI бага хурал болж өнгөрлөө

    Өнөөдөр  Налайх дүүргийн Соёлын ордонд Ахмадын хорооны VI бага хурал болж өнгөрлөө. Бага хуралд дүүргийнхээ болоод улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн үе үеийн ахмад буурлуудын төлөөлөл болсон 160 гаруй ахмадууд оролцож, өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа хэлэлцэн, Ахмадын тухай хуулиа хүлээн авлаа. Бага хурлын үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг …

  • 27 April

    Г.Болорсүх: 26 мянга гаруй ажил олгогчидтой бид хамтран ажилладаг

    Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүхээс энэ сарын 28-нд зохион байгуулагдах “Ажил олгогчдын зөвлөгөөн”-ий талаар тодрууллаа. -Ажил олгогчдын зөвлөгөөний зорилго юу вэ? -Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой энэ онд тохиож байна. Бид ой угтсан олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна. Ойн хүрээнд 2016 оны шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчийг шалгаруулах, олон нийтэд сурталчилах, нийгмийн даатгалын тухай хууль …