Monthly Archives: April 2017

April, 2017

  • 12 April

    “Үймээзэд тохиолдсон явдал” Хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ

    Чингэлтэй дүүргээс 2016-2020 онд “Иргэд нь жаргалтай, Ирээдүй нь гэрэлтэй дүүрэг” зорилтыг дэвшүүлж, “Чингэлтэйн боловсрол”, “Эрүүл мэнд 2020”, “Хамтдаа хөгжье”, “Жаргалтай гэр бүл”, Хотын иргэн-Хотын соёл” “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх” зэрэг дэд хөтөлбөрүүдийг боловсруулан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар батлуулан, хэрэгжүүлж байгаа билээ. Мөн Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд Засаг даргын Тамгын газрын …

  • 12 April

    Хийл, төгөлдөр хуур сонирхогч хүүхдүүдийн дунд уралдаан болно

       “Эмоушн” хамтлагийн дуучин  Т.Солонго хөгжмийн  сургалтын төвөө нээгээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ.  Хүүхэд багачуудыг хөгжмийн боловсролтой болгоход өөрийн  хувь нэмрээ оруулахын тулд “Maestro Music Schoo”l олон арга хэмжээнүүдийн зохион байгуулжээ. Нэгэн таатай мэдээ дуулгахад  “Maestro Music Schoo”l Монголын Сонгодог урлагийн Боловсролыг Дэмжих Академи хамтран хөгжимд дуртай, төгөлдөр хуур, хийл хөгжим сонирхон суралцдаг хүүхдүүдийн дунд уралдаан зарлаж байгаа юм байна. …

  • 12 April

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Бие болон сэтгэл санаа тайван сайн байхыг одод зааж байна. Гэвч хувиа бодсон, сэжигч зангаас тань болж гэр бүлд тань их ажил төрөл ундарна. Ажил хэргийн уулзалт, харилцаа холбоо туйлын их байна. Нөхцөл байдлыг бодитоор хар. Түншүүдтэй харьцах харьцаа тийм ч дотно, нөхөрсөг бус тул эцсийн эцэст тэдний хүчтэй дарамт шахалтад арж болзошгүйг анхаар. ҮХЭР (4/20-5/20) Алс хол …

  • 12 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй…

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 12. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 16. Буд гараг. Найман цагаан мэнгэтэй, Салхины эх одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 11 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, …

  • 12 April

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн болон говийн аймгуудын нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун …

  • 11 April

    С.Батболд:Бид гурван сарын хугацаанд судалгаа хийж 100 хувь картаар зорчих системд нэвтрүүллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийтийн тээврийн өнөөгийн нөхцөл байдал, энэ салбарт хэрэгжиж буй “Ухаалаг систем”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатар, Тээврийн газрын удирдлага болон Улаанбаатар смарт карт компанийн төлөөллүүд дагалдан явсан юм. Хотын даргаар ахлуулсан баг Таван шар-Офицер чиглэлийн автобусаар зорчиж …

  • 11 April

    Мах экспортлогчдыг хүлээн авч уулзлаа

    МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүний талаар санал солилцон, заавар зөвлөмж өглөө. БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын баг тавдугаар сард манай улсад ажиллаж, махны үйлдвэрүүдэд эрсдэлийн үнэлгээ хийнэ. МХЕГ-аас мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн …

  • 11 April

    Бурхан тахил, судар зэргийг эртний эд зүйл хил нэвтрүүлэхийг завджээ

    Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид 2017 оны 04 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлээд байна. Тухайлбал, иргэн Г нь 18 нэр төрлийн 64 ширхэг судар, бурхан тахил, цөгц зэрэг эртний эд өлгийн зүйлийг гар цүнх болон биедээ нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүллээ. Уг хэргийг Замын-Үүд сум дахь цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна. Мөн …

  • 11 April

    Швейцарийн банкинд 10 сая доллар нуусан асуудал гарч иржээ

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Н.Учрал, М.Билэгт, М.Оюунчимэг нарын гишүүд өнөөдөр Оффшорын эсрэг лобби бүлэг байгуулсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг өрнөж буй энэ үед гишүүд лобби бүлэг байгуулах замаар цаашид хуулийн хэрэгжилтэд анхааран ажиллах аж. Ингэхдээ “Оффшорын асуудал …

  • 11 April

    Хятад улс тэрбумтан Лю Ханийг цаазалжээ

    БНХАУ-ын Хубэй мужийн Шианингийн Ардын шүүх тус улсын “Sichuan Hanlong Group” корпорацийн тэргүүн, тэрбумтан Лю Ханийг /Liu Han/ 49 насанд нь цаазалжээ. Түүний нийт хөрөнгө 6.4 тэрбум ам.доллараар тоологддог. Түүнийг 1993 оноос хойш Сичуан мужид гэмт хэргийн бүлэглэл байгуулж, хээл хахууль аван хууль бусаар хөрөнгөжсөн, санаатайгаар үйлдсэн аллагын хэрэгт буруутган, шүүх хурлын эцэст яллажээ. Мөн түүний ах Лю Вэй /Liu …

  • 11 April

    Өрхийн амьжиргааны түвшингийн судалгаагаар 501-дээш оноо авсан өрхийн хүүхдүүдэд хүүхэд мөнгийг олгоно

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.04.11/ хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм. Тэрбээр, Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар …

  • 11 April

    МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2017.04.11/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг өргөн мэдүүллээ. Засгийн газар 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сар хүртэлх богино хугацаанд улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээх, өсөлтийг бий болгох, …

  • 11 April

    Хошин шогийнхон, “Одоо болноо”

    Хошин шогийн урлаг нийгмийн цаг үе болгонд тодорхой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Ардчилал ялснаас хойш өдгөөг хүртэл Монголын нийгэмд хошин шогийнхон болон зохиолын дуучид урлагийг бизнес болгон хөгжүүлэхэд маш сайн менежмэнт хийлээ. Нэг хэсэг нь дургүйцэн шүүмжилж байвч, ард олон тэдний тоглолтыг мөнгөө төлөн үзэцгээж байгаа болохоор буруутгах ямар ч аргагүй. Нийгмийн ороо бусгаа энэ цаг үед бухимдал, цухалдлаа инээдээр даруулж …

  • 11 April

    “HORECA ULAANBAATAR ЕХРО 2017” болно

    Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарт аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар зүй ёсоор орж, жил ирэх тутам ажлын  байр, хөрөнгө оруулалт нэмэгдэх боллоо. Тус салбарын хөгжлийг даган олон улсын техник технологи нэвтэрч, гадаад дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл олшрох болсон байна. Үүнтэй уялдан Монголын зочид буудлуудын холбоо  нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газар, рестораны …