Monthly Archives: April 2017

April, 2017

  • 11 April

    ШТС-ын түгээгчийг дээрэмдсэн хоёр залуу баригджээ

    Энэ сарын 2-3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн шатахуун түгээх станцыг хоёр этгээд дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Тэдгээр залуус шатахуун авах нэрийдлээр машинтайгаа очсон бөгөөд түгээгч Х-д хутга тулган 400 мянган төгрөг дээрэмдээд зугтсан юм.        Түгээгч Х тэр даруй цагдаад өгсөн бөгөөд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилсны эцэст гэмт …

  • 11 April

    Үндсэн хуулийн цэц энэ сарын 19-нд хуралдана

    Шүүгчээр ажиллаж байсан нэр бүхий иргэд албан тушаалд нь эгүүлэн томилоогүй, хууль бусаар огцруулсан гэсэн үндэслэлээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Иргэний болон захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд хандан нэхэмжлэл, гомдол гаргасан байна. Гэвч шүүх харьяаллын бус гэсэн үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэхээс татгалзсан тул аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа  маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор тэд  Үндсэн хуулийн цэцэд ханджээ. …

  • 11 April

    Өмнөд Солонгост найз бүсгүйгээ зодож, дарамталсан Монгол залуу саатуулагджээ

    Өмнөд Солонгос Улсын Кангванду аймгийн Цагдаагийн газраас тус аймагт оршин суух Монгол Улсын иргэн 29-н настай, эрэгтэй Б-г саатуулжээ.     Тэрээр өнгөрсөн 2-р сард өөрийн найз бүсгүй болох нутаг нэгт 29-н настай эмэгтэй А-г өөр эрэгтэйтэй хардаж, улмаар түүний хоолойг нь боон нүүр, хүзүү, цээж рүү нь хүчтэй цохиж зодсон аж.     Монгол залуу Б нь үүгээр зогсохгүй сүүлийн хоёр сарын турш …

  • 11 April

    Эрдмийн ундраа цогцолбор сургууль “Түүхэн алдрын танхим”-тай боллоо

    Нийслэлийн хамгийн анхны цогцолбор “Эрдмийн ундраа” сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. 1997 онд нийслэлийн 54, 77, 78 дугаар сургуулиудыг нэгтгэж цогцолбор сургууль болгож байсан түүхтэй. Ойн баярыг угтаж “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл 20 жилийн хугацаанд ямар түүхэн замналыг туулж ирсэн болохыг харуулах “Түүхэн алдрын танхим” музейг тохижуулж нээлтээ хийлээ. …

  • 11 April

    Бор гөрөөсны амийг аварч нийслэлийн Шуурхай албанд мэдэгджээ

    Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг, Сэлхийн амны эхэнд оршин суугч Г.Ганбаатарын зэргэлдээ хашааны орчмоос золбин нохдод бариулсны улмаас бэртэж, гэмтсэн бор гөрөөс энэ сарын  4-ний өдөр олджээ.  Уг гөрөөс өмнөх орой нь зэрлэг нохойд хөөгдөн уулнаас хурдтай зугтаан бууж, айлын торон хашааг харалгүй мөргөн хоёр эвэр, урд хөлөө хашааны төмрийн завсар зоож шарх авсайн байна. Мөн бөгсөө хүчтэй савснаас болж …

  • 11 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 11. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 15. Ангараг гараг. Тугчин одтой, нэг цагаан мэнгэтэй  шар луу өдөр.   Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 11 April

    Монгол иргэдэд БНСУ-ын олон удаагийн виз олгуулах санал тавилаа

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг-тай өчигдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж, хоёр улсын хооронд харилцан визгүй зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгох нөхцлийг ярилцлаа. Монгол, Солонгосын хоорондын 2004 оны тохиролцооны дагуу визгүй зорчиж байсан иргэдэд БНСУ хилийн урьдчилан шалгах систем (I-prechecking)-ийг 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн …

  • 11 April

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 04 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар …

  • 10 April

    Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулагдлаа

    Сүүлийн жилүүдэд Нийслэл хотод зам тээврийн осолд бага насны хүүхэд багачууд өртөх хандлага ихсэж байгаатай холбогдуулан жил бүрийн 4 дүгээр сарын 10-ны өдрийг Замын цагдаагийн албанаас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” болгон зарласны дагуу 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм, …

  • 10 April

    Хачигнаас сэргийлээрэй

    Жил бүрийн дөрөвдүгээр сараас зургаадугаар сарыг дуустал ойн болон бэлчээрийн хачгийн идэвхжилийн улирал эхэлдэг. Цаг агаар дулаарч, урин цаг ирж байгаатай холбогдуулан иргэд хөдөө амралт, чөлөөт цагаараа агаар салхинд гарах, хөдөө орон нутаг болон зуслан гарах зэргээр задгай агаарт гарах энэ үеэр хачигт хазуулах явдал ихээр гардаг. Иргэд хачигт хазуулсан тохиолдолд хамгийн түрүүнд эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчээр хачгийг авхуулах шаардлагатай …

  • 10 April

    ТТАХНЭ, Монголын Нервологийн нийгэмлэгтэй хамтран сургалт зохион байгууллаа

    ТТАХНЭ, Монголын Неврологийн нийгэмлэгтэй хамтран аймаг дүүргийн өрхийн эрүүл мэндийн эмч нар болон мэдрэлийн эмч нарт зориулсан “Мэдрэлийн эмгэгийн үеийн анхан шатны тусламж үйлчилгээ” сэдэвт сургалт семинарыг 2017 оны 4 дүгээр сарын 8 ны өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтанд нийт 170 гариу өрхийн, дотрын, мэдрэлийн эмч нар төдийгүй бусад мэргэжлийн эмч, багш нар хамрагдав. Уг сургалт нь мэдрэлийн эмгэгийн үеийн …

  • 10 April

    90-ээд оны хамгийн царайлаг Холливудын эрэгтэй жүжигчдийн өөрчлөлт

    Жонни Депп Лиам Нисон Леонардо Ди Каприо Хью Грант Бен Аффлек Мел Гибсон Антонио Бандерас Жуд Лоу Ричард Гир Хью Жекман Хавьер Бардем Том Круз

  • 10 April

    Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

    Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий шалгалтыг Элсэлтийн ерөнхий шалгалт гэнэ. 2017 оны ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 01-ний 09:00 цагаас эхэлсэн. Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа 37 мянга гаруй сурагч байна. Үүн дээр гадаадад  ЕБС төгссөн болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 …

  • 10 April

    Я.Ганбат:”Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөр хэрэгжсэнээр гэмт хэргийн тоо 24 хувиар буурлаа

    Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Ганбаттай ярилцлаа. Түүнийг цагдаагийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнд оролцох үеэр уулзаж, аймаг орон нутгийнх нь гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж буй талаар хөөрөлдсөн юм. -Өвөрхангай аймагт гэмт хэргийн болон хэв журмын нөхцөл байдал ямар вэ гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье? -Өвөрхангай аймгийн …