Monthly Archives: November 2017

November, 2017

  • 27 November

    Хакухо М.Даваажаргал 40 дэх түрүүгээ хүртлээ

    Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёгийн 14 дэх өдрийн барилдаан болж, ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүүллээ. Хакүхо аварга Эндог давсанаар тэмцээн дуусахаас нэг өдрийн өмнө түрүүлэх болзолоо хангав. Ингэснээр Хакүхо М.Даваажаргал 13 даваа, нэг унаатайгаар мэргэжлийн сүмогийн дээд зиндаад 40 дэх түрүүгээ хүртэж байна. Тэрээр 1138 дахь барилдаандаа 969 дэх даваагаа авсан юм.  Тэрбээр эзэн хааны цомыг гардаж авсныхаа дараа NK телевизийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө …

  • 27 November

    Ж.Лхамхүү:Хүмүүс драмын жүжгийн тасалбарыг бүтэн жилээр нь захиалаад авчихдаг байлаа

    Ардын жүжигчин Ж.Лхамхүүтэй ярилцлаа. -Та Увсын Цагаанхайрхан сумынх байх аа? -Өндөрхангайнх гэж явдаг. Хуучин Цагаанхайрханд байсан юм. Тэндээ долоон жилийн сургуулиа төгсөөд аймгийн төв рүү ирж арван жилээ дүүргэсэн. Тэгээд л хотод ирсэн. -Урлагтай холбогдсон түүх гэвэл? -Биднийг аравдугаар ангиа төгсөхөд буюу 1959 онд кино драмын анхны анги байгуулагдаж байсан юм, Улсын багшийн дээд сургуулийн дэргэд. Тэнд шалгалт өгөөд л …

  • 27 November

    Монголын сумо бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ

    Мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж өнгөрсөн сарын 25-нд нутаг нэгт бөх Таканоива А.Баасандоржийг зодсон гэх хэрэгт холбогдоод байгаа билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Монголын сумо бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Сүүлийн үед сумогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нь “Макүчи” зиндааны сумоч Таканоива А.Баасандоржийг зодож танхайрсан гэх мэдээлэл Японы төдийгүй Монголын хэвлэл мэдээлэл, интернет орчинд цацагдаж, олны анхаарлыг татаж …

  • 27 November

    Шарк Танк нэвтрүүлгийн найм дах дугаар /видео/

    Монгол телевизийн ээлжит уран бүтээл “Шарк Танк” гэх бизнесийн онц сонирхолтой реалити шоуны найм дах дугаар үзэгчдэд өчигдөр орой хүрсэн билээ. Дэлгэрэнгүйг хүлээн авч үзнэ үү. https://youtu.be/sBwQAEjkAGc

  • 27 November

    Лаос улстай оюутан солилцох шинэчилсэн хөтөлбөрт гарын үсэг зурлаа

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн урилгаар манай улсад БНАЛАУ-ын Боловсрол, спортын сайд Сөнгдүанен Лачантабүн албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд Боловсролын сайд нар албан ёсны уулзалт хийж, оюутан солилцооны шинэчилсэн хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Уулзалтын үеэр сайд нар хоёр орны харилцаа, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, оюутан солилцоо, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ. Манай …

  • 27 November

    “Органик хүнс, хөдөө аж ахуйн үндэсний II чуулган ба органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалт зохион байгуулна

    “Органик хүнс, хөдөө аж ахуйн Үндэсний II чуулган ба Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалтыг энэ сарын 28-30-ны өдөр МҮХАҮТ-ын байранд зохион байгуулах гэж байна. Органик хүнсний тухай хууль, дээрх журам, аргачлал, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх,  олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах зорилгоор Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн …

  • 27 November

    У.Хүрэлсүх: Хүүхэд, залуусынхаа ирээдүйд хувь нэмэр болох үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллана

    Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх” ёслол өчигдөрТөрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг бөгөөд энэ жил 15 дахь жилдээ болж 2017 онд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах 64375 залуусын төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Иргэний андгай өргөх” ёслолыг нээж хэлсэн үгэндээ, -Монгол Улсын Иргэн …

  • 27 November

    Хилэнц:Идэвхтэй шургуу тэмүүлэлтэй өдөр

     ХОНЬ (3/21-4/19) Хувийн харьцаанд хүндрэл гарах магадлалтай байна. Удаан хугацааны турш таагүй харьцаатай байсан хүнтэйгээ муудалцана. Нөхцөл байдалд дүн шинжилгээ хий. Магадгүй та тэр хүнтэй харьцах хувилбараа зөв сонгоогүй байж болно. Эсвэл энэ харьцаа үеэ өнгөрөөсөн боловч та зуршил болон хадгалсаар ч байж болох юм. ҮХЭР (4/20-5/20) Дарга, түншүүдтэйгээ муудалцаж болзошгүй. Авьяас чадвар, шийдвэр түргэн гаргах чадварынхаа ачаар та хэнийг …

  • 27 November

    Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 9. Сумъяа гараг. Шувуун хушуут одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шар морь өдөр.                                     Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа …

  • 27 November

    Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

    2017 оны 11 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, говь талын хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. …

  • 26 November

    Дэлхий дээрх учир битүүлэг 5 газар

    Америк,  Нью-Йорк, Мөнхийн дөл Паркад байх уг хүрхрээний дотор хэсэгт галын дөл үргэлж асч байдаг. Бермудын гурвалжин Бермудын гурвалжингийн талбайд ер бусын үзэгдэл гарсан талаарх нотолгоог анх 1950 оны 9 сарын 16-нд Эдвард Ван Винкл Жонес Associated Press-д нийтлэл бичсэн байдаг. Үүнээс хоёр жилийн дараа Fate сэтгүүлд “Sea Mystery at Our Back Door” нэртэй, Жорж Экс Сэндийн бичсэн богино өгүүлэл …

  • 26 November

    14 настай охин Хятадын кино наадмаас шагнал хүртлээ

    Өчигдөр  Тайвань улсад зохион байгуулагдсан “Алтан Морь” кино наадмаас 14 настай жүжигчин Вики Чен “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн  шагнал хүртжээ. Тэрээр “The Bold, The Corrupt and The Beautiful” кинонд тоглосон дүрээрээ шагнал авсан аж. Түүнтэй кинонд хамтран тоглосон Хонконгийн жүжигчин Кара Вай “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагнал авсан бөгөөд Вики мөн энэ номинацад нэр дэвшсэн байна. Баян чинээлэг гэр бүл, гэмт хэргийн талаар …

  • 26 November

    Монголын сүүлчийн хатан Ц.Дондогдуламын түүх

    Тэртээх 1874 онд Хөвчийн жонон бэйлийн хошуунд Цэнд хиагийнд Дондогдуламыг мэндэлж байхад халхын шашны тэргүүн Богд  Жавзандамба хутагтын наймдугаар дүрд тодорсон  таван настай Агваанлувсан ээж, дүү нарын хамт Халх нутагт залагдан ирж байжээ. Дондогдулам хатныг бага насанд нь Дунгаа хэмээн дууддаг байсан аж. Дондогдулам гэдэг нь түүний шашны нэр юмсанж. Өсөж томроод Амарбаясгалант хийдэд очсон бөгөөд тэнд наймдугаар Богдтой анх …

  • 26 November

    Ходоодны өвчнийг эдгээх Монголын эртний арга

    Ходоод Ходоод бол хоол тэжээл боловсруулах эрхтэн гэдгийг хүн бүр мэддэг ч хайрлаж гамнах талаар төдийлөн санаа тавьдаггүйгээс элдэв өвчинтэй болсон байх нь элбэг. Ходоодны олон салаа өвчнүүдээс элбэг тохиолддог өвчин нь ходоодны шархлаа юм. -Тарваганы тосыг шөнө дунд нэг халбага уувал ходоодны шарх эдгэнэ. -Хойлогийн мах, ходоодыг хатааж нүдсэн борцыг буцалсан усанд 1 халбага хийж бүрж уухад эдгэнэ. Өдөрт …

  • 26 November

    Япон 1 сая тонн цацраг идэвхт бодистой ус далайд цутгах уу?

    Зургаан жилийн өмнө Японы Фукушима мужид томоохон хэмжээний Цунами болсон билээ. Энэ үеэр мужийн цөмийн эрчим хүчний үйлдвэр сүйрсэн байдаг. 1 сая тонн усанд цацраг идэвхт бодис орсон байсныг 900 ширхэг том хэмжээтэй усны нөөцлүүрт авч хадгалсан аж. Гэвч хэрэв дахин Цунами болвол эдгээр усны нөөцлүүр задрах аюултай гэнэ. Шинжээчид Засгийн газарт цацраг идэвхт бодистой усыг Номхон далай руу бага …