Унгарын нийслэл Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ амжилттай болж өчигдөр өндөрлөлөө. Барилдааны сүүлийн хэсэг болох багийн аварга шалгаруулах төрөлд манай тамирчид Германы багтай оноолт таарч улмаар ялагдал хүлээсэн юм. Тэгвэл энэ талаар Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр”Багийн барилдаанд тамирчид ялагдсаны төлөө ингэж бичих шаардлага байсан юмуу? Ялахын тулд тамирчид яаж хөдөлмөрлөж …
Yearly Archives: 2017
September, 2017
-
4 September
Энэ сарын 15-наас Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтэрч буй машинд шалгалт хийнэ
БНХАУ-ын Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Замын цагдаа, Замын хяналт шалгалтын албатай хамтран энэ оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтэрч буй монголын суудлын болон ачааны автомашинуудад үзлэг, шалгалт хийх болсноо мэдэгдлээ. Эрээн хотод зорчиж буй монгол иргэдийн автомашинууд, ялангуяа УАЗ-469 болон ачааны автомашинууд техникийн бүрэн байдлыг хангадаггүй, өнгө үзэмж муутай, даац хэтрүүлж хөдөлгөөнд оролцон замын …
-
4 September
“Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино ашиг орлогоороо тэргүүлж байна
Өнгөрсөн сарын 25-нд нээлтээ хийсэн “Оюунлаг” продакшны дэлгэцийн тав дахь уран бүтээл болох “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино одоог хүртэл үзэгчдийн тоогоор тэргүүлсээр байна. Тус киноны зохиолчоор Хайрын рекорд, Намрын синдром, Омарын эрэлд зэрэг кино бүтээлээрээ олонд танигдсан “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр ажилласан бол киноны ерөнхий найруулагч, продюсераар Д.Отгонбаяр, Г.Сэр-од нар ажилласан юм. Гол дүрүүдэд “A-Cappella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, …
-
4 September
Японы гүнж Мако хуримаа хийхээр болжээ
Японы эзэн хаан Акихитогийн том ач охин гүнж Мако хайр сэтгэлээсээ болж хэргэм зэргээсээ татгалзаж байгаа талаар өмнө мэдээлсэн. Тэгвэл гүнж Мако ирэх Ням гаригт хуримаа хийхээр болжээ. Гүнж Макогийн сүйт залуу Комуро эзэн хааны их сургуульд сурч байсан төдийгүй одоогоор Хитоцубашигийн их сургуулийн төгсөх ангид суралцаж хажуугаар нь хуулийн компанид ажилладаг юм. Тэд одоогоос таван жилийн өмнө танилцаж …
-
4 September
Марк Зукерберг шинээр мэндэлсэн охиныхоо зургийг дэлгэлээ
Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг шинээр мэндэлсэн охин Аугустийнхаа зургийг олон нийтийн сүлжээнд дэлгэлээ. Марк Зукерберг, болон түүний эхнэр Присилла Чан нар охиндоо төрсөн сарыг нь билэгдэн Аугуст хэмээх нэр хайрласан юм. Энэхүү нэр нь Латин хэлний Augustus хэмээх үгнээс гаралтай энэ нэр бишрэл хүндлэл гэсэн утгатай гэнэ.Марк Зукерберг, Присилла Чан нар 2015 онд төрсөн анхны охиндоо Макс хэмээх нэр өгч байсан нь мөн Латин …
-
4 September
Б.Янжаа “IKEA” брэндийн нүүр царай болжээ
“Авьяаслаг шведүүд” шоунд оролцож, “Алтан баззер”-ын эзэн болж байсан Б.Янжаа тавилга үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч IKEA брэндийн нүүр царай болжээ. Тэрбээр Шведээс гаралтай IKEA брэндийн 2018 оны загваруудыг багтаасан 328 хуудас бүхий каталогийг ердөө долоо хоногийн хугацаанд нэгд нэгэнгүй цээжилжээ. Б.Янжаа “Авьяаслаг шведүүд” шоуны тайзнаа үзэгчдийн суудлаас огт танихгүй 20 хүнийг сонгож, 90 секундын дотор тэдний нэрийг огтхон ч алдаа …
-
4 September
Ц.Энхжин “Зэвүүн яриа “ток шоунд оролцов /видео/
Олон Улсын хэмжээний мастер Монгол Улсаас анх удаа Дэлхийн ноён оргил Эверестэд Непал болон Түвдийн талаас гурван удаа авирсан анхны уулчин бол Олон Улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш юм. Түүний бага охин болох Цэвээндашийн Энхжин 2017 оны 11-р сарын 18 ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах “Miss World 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон билээ. Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт ТҮ5 телевизийн “Зэвүүн яриа” ток шоунд оролцов. Ц.Энхжингийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх бичлэгээс хүлээн …
-
4 September
Леонардо Ди Каприо үерт автсан иргэдэд нэг сая доллар хандивлалаа
АНУ-ын Техас мужид Харви хар салхи нүүрлэсний улмаас тус бүс нутагт газрын тосны олборлолт буурч хамгийн том хот болох Хюьстон усанд автаад байсан юм. Хюьстон хотод 70 мянган айл цахилгаангүй болж Техас мужид 300 мянган айл тоггүй болсон талаар эх сурвалжууд мэдээлсэн. Энэ үйл явдлын дараа Холливуудын жүжигчин Леонардо Ди Каприо хандивын сан үүсгэж өөрийн эрхэлдэг буяны байгууллагаар дамжуулан хохирол …
-
4 September
Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарлалаа
Хойд Солонгос улс устөрөгчийн бөмбөгийг амжилттай туршсаныг зарлалаа. Устөрөгчийн бөмбөгөө шинээр бүтээх баллистик пуужингийн хошуу болгон ашиглахаар болжээ. Энэ тухай өчигдөр Хойд Солонгосын төв телевизийн суваг мэдээллээ. Устөрөгчийн бөмбөг боловсруулах ажлыг Ким Жен Ун өөрөө удирдаж ажиллажээ. Устөрөгчийн бөмбөгийг амжилттай туршсан нь цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал алхам болсон гэж Хойд солонгосын төв телевиз онцолжээ. Устөрөгчийн бөмбөг туршилтын үеэр хоёр ч удаа …
-
4 September
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
Малчид, иргэдэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс …
-
2 September
Олон улсын шүүгч Т.Энхцэцэг ДАШТ-ий шүүгчээр ажиллаж байна
Унгарын нийслэл Будапешт хотноо Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ амжилттай үргэлжилж байна. Тус тэмцээний шүүгчээр Олон улсын шүүгч Т.Энхцэцэг ажиллаж байгаа ажээ. Тэрбээр 2015 онд олон улсын шүүгчийн болзол хангаж, IJF-ын цуврал тэмцээний шүүгчээр ажиллаж буй юм. Сонирхуулахад, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин эх орноосоо анхлан жүдо бөхийн олон улсын шүүгчээр ажиллаж байсан бол түүний …
-
2 September
Эзэмшил газрыг өмчлүүлэх аян ирэх даваа гарагт эхлэнэ
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг зохион байгуулж байна. Ирэх сарын 4-нөөс гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан тараах материал, зөвлөмж өгч, …
-
2 September
Дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийг нэрлэлээ
АНУ-ын Fortune сэтгүүлээс жил бүр дэлхий дахинаа нөлөө бүхий эрхмүүдийг жагсаалт гаргадаг билээ. Уламжлал ёсоор энэ жилийн дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн тэргүүн байрт Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон бичигдсэн бол удаах байранд Марк Цугерберг нар бичигджээ. Эдгээр эрхмүүд 40 нас хүрээгүйг онцлох нь зүйтэй. 1.Эммануэль Макрон бол Францын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч бөгөөд 25 насаар эгч бүсгүйтэй гэрлэсэн үнэнч …
-
2 September
Б.Тэнүүнболд Шатрын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
Бразилийн Покос Де Калдас хотод шатрын өсвөр үеийнхний ДАШТ өнгөрсөн сарын 21-31-нд болов. Тус тэмцээнд манай улсаас долоо тамирчин өрсөлдсөнөөс найм хүртэлх насны ангилалд Б.Тэнүүнболд хүрэл медаль хүртлээ. Түүнчлэн Дэлхийн шатрын холбооны дэд мастерын болзол хангасан байна. Мөн энэ насны ангилалд Г.Лхагважэд дөрөв, Х.Баясгалан нар тавдугаар байрт оржээ.
-
2 September
Нийслэлийн зарим хэсгээр өнөө шөнө цахилгаан хязгаарлана
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь 110кВ-ын Умард дэд станцад засварын ажил хийхээр болжээ. Үүнтэй холбогдуулан есдүгээр сарын 02-ны 22.00 цагаас 03-ны 08.00 цагийн хооронд дараах байршлуудын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааныг түр хязгаарлах юм байна. Баянгол дүүрэг 2, 12, 14, 15, 16, 17, 18-р хороо III, IY хороолол, Бичил хороолол, Хүрээ дээд сургууль, ТБД андууд, Модны 2, Гандангийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл