Yearly Archives: 2017

August, 2017

  • 30 August

    Хууль бусаар газар олгосон захирамжуудыг хүчингүй болгожээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн цаашид Улаанбаатар хотын суурьшлын бүсэд шинээр газар олгохгүй байх захирамжийг гаргасан. Эдгээр ажлууд нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт …

  • 30 August

    Б.Сүхбаатар: Ц.Сандуй огцрохоос айж, нийслэлийн ИТХ-ыг хуралдуулахгүй байна

    Нийслэлийн ИТХ хуралдалгүй гурван сар гаруй болжээ. Хуралдаж чадахгүй гацсан шалтгаан болон тэнд өрнөөд буй үйл явдал, үүссэн нөхцөл байдлын талаар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбаатартай ярилцав. -Сар бүр хуралдах ёстой нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулган гурван сар хуралдсангүй. Ямар шалтгаанаар хуралдахгүй байгаа юм бэ? -Үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор хуралдахгүй байна. -Хуралдвал нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх болохоор уу? …

  • 30 August

    Багш нарын шаардлагад хариу өгөхгүй бол есдүгээр сарын 11-нд ажил хаяна

    Багш нарын тэмцэл дахин үргэлжилж  өнөөдөр Сүхбаатарын талбайд дахин тайван жагсаал хийлээ. 14 хоногийн өмнө байгуулагдсан “Багш нарын цалинг нэмүүлэх” түр хороо өргөжин 30 мянга гаруй багш нэгтгээд байгаа аж. Цалин нэмүүлэх түр хороо өнгөрсөн хугацаанд засгийн газар болон холбогдох газруудад шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. Тэдний хамгийн эхний шаардлага нь дэлхийн жишигт нийцсэн цалин буюу 1.6 сая төгрөг болгохыг шаардсан …

  • 30 August

    О.Алтансүх: Хүүхэд харах үйлчилгээнд эцэг эхчүүдийн хяналт чухал байна

    Намар цаг эхлэхтэй зэрэгцэн бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдээ улсын цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн томоохон асуудалтай тулгардаг. Энэ жил улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 241 мянган хүүхэд бий гэсэн албан судалгаа гарчээ. Гэвч тэдний  184 мянга нь л сургуулийн өмнөх боловсролыг эзэмших боломжтой аж. Харин улсын цэцэрлэгт оролгүй үлдсэн хүүхдүүдийн асуудлыг шийдэх зорилгоор 2015 онд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ-ын …

  • 30 August

    Хязгаарлалт тогтоосон бүс рүү хоол хүнс, эм тариа зэргийг чөлөөтэй нэвтрүүлж байна

    Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа буюу нисэхийн зурвасын хойд хэсгийн суурьшлын бүсэд шүлхий өвчний улмаас хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тус хэсгийн нийт 12 км радиуст хөл хориог тогтоосон бөгөөд голомтоос гадагш гарах хөдөлгөөнийг хорьж, гаднаас дотогш хоол хүнс, эм тариа зэрэг зүйлийг холбогдох мэргэжилтнүүдийн хяналтан дор нэвтрүүлж байгаа юм. Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал …

  • 30 August

    “Эх хэлний өдөр зарлах тухай” зарлиг гардуулах ёслол болов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүх нийтэд хандсан анхны зарлигаа гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 8 дугаар сарын 25-нд гаргасан “Эх хэлний өдөр зарлах тухай” 25 дугаар зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Зарлиг гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Соёл, шашны …

  • 30 August

    Тэргүүн хатагтай Мелания Трамп хүүгээ өмөөрөв

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү, 11 настай Бэррон  чөлөөт хувцастай олон нийтийн өмнө гарч ирлээ гэж цахим  сүлжээнд  шүүмжлэлд өртжээ. Бэррон хүү цагаан шаргал шорттой, аварга загасны зурагтай, улаан футболк өмссөн байв. Шүүмжлэлийн дараа  тэргүүн хатагтай Мелания Трамп  хүүгээ өмөөөрч  Бэрронд  энгийн хүүхэд байх эрхийг нь олгох нь зүйтэй гэж үзэл бодлоо илэрхийлсэн байна. АНУ-ын тэргүүн хатагтай  хүүгээ өмөөрч уржигдар олон нийтийн …

  • 30 August

    Туул, Улиастайн гол орчмоос есөн тонн хог хаягдал цэвэрлэжээ

    Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс Туул, Улиастайн гол орчмыг цэвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа аж. Энэ сарын 5-ны өдрөөс эхэлсэн Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэх аян өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Дүүргийн харьяа хэлтсүүд буюу хугацаат цэргийн албан хаагч, нийт 550 гаруй хүн оролцож есөн тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Туул голын …

  • 30 August

    Найзыгаа хэрцгийгээр хөнөөж машины тээшинд нуусан байжээ

    Баянгол дүүргийн VI бичил хороололд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал өмнө нь  бусдын эд хөрөнгийг булаасан, хулгай хийсэн, эд хөрөнгө залилсан зэрэг хэрэгт холбогдон нэг бус удаа шийтгүүлж байсан М гэх залуу найз Г болон Н нартай гэртээ архидан согтуурчээ. Улмаар Г-тэй маргалдан хутга барин дайрч хүзүүг нь зүсэж гэмтээсэн байна. Үүнийхээ дараа алхаар цохиж, цээжинд нь хутгалан хэрцгийгээр …

  • 30 August

    Ц.Одгэрэл:Нийтийн бие засах газар хадгалж байсан ногоог хураан авч устгалд оруулсан

    “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна гар дээрээс жимс, хүнсний ногоо худалдаалдаг иргэдийг мэргэжлийн хяналтын байцаагчид шалгажээ. Шалгалтаар худалдаачид жимс, ногоогоо автобусны буудлын дэргэдэх “City toilet” нийтийн бие засах газар хадгалж байсныг илрүүлж Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид, дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн ажилтнууд болон цагдаа нар хураан авсан байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч …

  • 30 August

    “Надаар тоглосон хайр” жүжиг дэлгэцийн уран бүтээл болжээ

    УДЭТ-ын уран бүтээл болох  “Надаар тоглосон хайр” жүжгийн зохиолоор уран сайхны кино хийжээ. Уг кино ирэх есдүгээр сарын 1-нд нээлтээ хийх юм байна. “Надаар тоглосон хайр” жүжгийн гол дүрд СТА. Д.Ганцэцэг, СТА. Г.Амгаланбаатар, СТА. С.Болд-Эрдэнэ нар тоглож үзэгчдэд хүргэж байсан юм. Харин  16 жилийн дараа хийгдэж Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч, Ш.Гүрбазар, кино  зохиолч Л.Тайванбаяр  нарын бүтээл болох  “Надаар тоглосон хайр” …

  • 30 August

    Брэд Питтийн амрагууд хэн байв?

    Брэд Питт 12 жил хамт амьдарсан эхнэр Анжелина Жолигоос салж байгаагаа мэдэгдсэн билээ.   Холливудын хамгийн халуухан залуусын нэг түүний нэр холбогдож явсан бүсгүйчүүдтэй танилцъя. Синатта, 1984-1988 он  Бидний сайн мэдэх X-Factor шоуны Саймонтай гэрлээд салсан алдарт дуучин Синаттатай Брэд 4 жилийн турш салж нийлсэн харьцаатай байсаар 1988 онд нэг мөсөн цэг тавьж байжээ. Робин Гивенс, 1986-1987 Брэд Синаттайтай салж …

  • 30 August

    Төмөр хатагтай Маргарет Тэтчерийн өндөгний дэглэмээр жингээ хасах арга

    Маргарет Тэтчер  дэлхийн хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй   юм. Тэрээр дэлхий дахинаа “Төмөр хатагтай” хэмээн алдаршсан бөгөөд Их Британийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй ерөнхий сайд  байсан юм. Ингээд  илүүдэл жингээсээ салахыг хүссэн бүсгүйчүүддээ зориулан “Төмөр хатагтай”  Маргарет Тэтчерийн дөрвөн долоо хоногийн дотор 10-20 кг турах өндөгний дэглэмийг санал болгож байна. Маргарет Тэтчерийн санал болгож буй энэхүү дэглэм Английн домогт хоолны дэглэм юм. Энэхүү өндөгний …

  • 30 August

    Ховд голд осолдсон гурван цэргийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

    Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагч Увс аймгийн Өлгий сумын харъяат С /19 настай, эрэгтэй/, мөн аймгийн Өндөрхангай сумын харъяат Б /22 настай, эрэгтэй/,  мөн сумын харъяат Е /19 настай, эрэгтэй/ нар “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагаар /2017.08.27/ Онцгой байдлын ерөнхий газрын харьяа  Аврах тусгай анги, Ховд, Увс,  Архангай аймгийн Онцгой байдлын газрын нийт 41 алба хаагч, 6 …

  • 30 August

    Гурван охин хамтлагийн шинэ уран бүтээл “Хайр хэвээр” дууны клип цацагдаж эхэллээ

      Монголын рок попын ертөнцөд шинэлэг дүр төрх, уран бүтээлээрээ өөрсдийн орон зайг бий болгосон эмэгтэй хамтлагуудын нэг бол Гурван охин хамтлаг. Хамтлагийн охид тун удахгүй зургаа дахь шинэ цомгийнхоо баярыг тэмдэглэх гэж байгаа аж. Гурван охин хамтлагийн бие даасан дөрөв дэх “Хэмнэл зүрхэнд” тоглолт ирэх есдүгээр сарын 2-ны үдэш Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах Хар сувд усан онгоц дээр …