Yearly Archives: 2017

January, 2017

  • 23 January

    ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат Самсунг анагаах ухааны төвийн төлөөлөгчдтэй уулзав

    Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Самсунг Анагаах ухааны төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Эрүүл мэндийн яамны холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн захирал Ц.Лхагва нар байлцав. Уулзалтын эхэнд Самсунг Анагаах ухааны төвийнГадаад харилцааны хэлтсийн захирал Ноён И Сан Чол Төрийн нарийн бичгийн …

  • 23 January

    Тархины гэмтлийн мэс засалд шинэ төхөөрөмж ашиглаж эхэллээ

    Гэмтэл согог судлалын үндэсний төв нь гавал тархины мэс заслын тасагтаа энэ оноос эхлэн автомат мэдрэгч бүхий цахилгаан өрөм, цахилгаан хөрөөг ашиглаж эхэлсэн байна. Энэхүү багажийг ашигласнаар тархины мэс заслын хугацааг богиносгох, гавлын ясны бүрэн бүтэн байдлыг хадгалсанаар, үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадвар сэргэх хугацаа болон цаашид үлдэх зовиур шаналгааг багасгах ач тустай. 0-16 насны хүүхдийн тархины мэс заслын эмчилгээнд гавлын ясыг …

  • 23 January

    Брэд хүүхдүүдээ асарч, Жоли биеэ эмчлүүлэхээр боллоо

    Холливуудын алдарт хос Брэд Пит, Анжелина Жоли салахаар болсон талаар мэдэгдэл хийгээд байна. Жоли хорт хавдартай болсноос хойш хосуудын хувийн амьдралд сэв суусан. Мөн Жолегийн бие өдөр ирэх тусам муудсаар байгаа бөгөөд салах хүсэлт Брэд Питэд өгсөн хэдий ч Брэд татгалзсан хариу өгдөг байсан билээ. Хосууд удаан хугацаанд тусдаа амьдарсны эцэст тохиролцоонд хүрч, Брэд салах шийдвэрийг хүлээн авсан талаар мэдэгджээ. …

  • 23 January

    2017 онд солонгос хэлний тусгай шалгалт явагдахгүй

    Өмнөд Солонгосд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад ажлын байрны солилт хийлгүй нэг үйлдвэртээ тогтвор суурьшилтай ажилласан ажилчдын тоо өссөнтэй холбоотойгоор БНСУ-ын Хүний нөөц хөгжлийн газраас ажиллах хүч илгээх орнуудаас дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллахад шаардлагатай солонгос хэлний тусгай шалгалтыг энэ оны хувьд шинээр бүртгэн явуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэртэй холбоотойгоор өмнө нь шалгалт өгч тэнцсэн ажилчид хөдөлмөрийн биржид нэр нь байршсан бол  сүүлчийн үйлдвэртээ дахин ажиллах болон өөр үйлдвэр дээр нэр …

  • 23 January

    Таны биед ямар витамин дутагдаж байна вэ?

    Витамин гэж юу вэ? В-ийн төрлийн витаминууд нь хүний идэж буй хоол хүнснээс энергийг чөлөөлдөг бөгөөд, бодисын солилцооны харилцан үйлчиллийг зохицуулдаг байна.В-ийн төрлийн витаминууд ,фолиевийн хүчлүүд нь цусан дахь гемоцистиний төвшинг хянахад чухал ач хобогдолтой.Гемоцистин өөрчлөгдсөнөөс зүрхний өвчнүүд, Альцгеймерийн өвчин/зөнөгрөл/,яс сийрэгжих өвчнүүд үүсдэг байна.Өдөрт 400 мг фолиевийн хүчил,10 мг витамин В6 ,50 мг витамин В12 хэрэглэснээр гемоцистинийг хэвийн хэмжээнд байхад тустай …

  • 23 January

    МАН-ынхан АН-ын даргын сунгааны хөлд чирэгдэж эхэлжээ

      Нэгдүгээр сарын 22. Ням гариг. АН-ын даргыг сонгох сунгааны 26 дахь уулзалт Соёлын төв өргөөнд бага үдэд эхлэв. АН-ын даргад нэрээ дэвшүүлсэн таван эрхэм Баян-Өлгий, Увс, Ховд аймаг дахь намын гишүүдтэйгээ уулзаад урд шөнө ирмэгцээ хэдхэн цагийн дараа Сүхбаатар дүүргийн АН-ын гишүүдтэй уулзаж байгаа нь энэ. Нийслэлийн дүүргүүдийн АН-ын гишүүд эдгээр таван хүнийг хэн нь хэн бэ гэдгийг маш …

  • 23 January

    Хайрттайгаа нэг л таарамжгүй байна уу, тэгвэл үүнийг уншаад хэрхэхээ шийдээрэй

    Гурвалсан зохицол. Хамгийн нийлэмжтэй хэмээн тоцогддог. Хосууд өөрийн эрхгүй бие биедээ татагддаг. Ихэвчлэн хоорондоо 120° өнцөг үүсгэж байрласан жилүүд энэхүү ангилалд багтдаг. Тиймээс, Хулгана, Луу, Бич жилтэнгүүд, Үхэр, Могой, Тахиа жилтэнгүүд, Бар, Морь, Нохой жилтэнгүүд, Туулай, Хонь, Гахай жилтэнгүүд тус тус хоорондоо төгс тохирно. Хосын зохицол. Энэхүү ангилалд багтдаг хосууд “гурвалсан зохицолыг” гүйцэхгүй ч, хоорондоо хангалттай түвшинд нийлэмжтэй, тогтуун харилцааг үүсгэж чадна. …

  • 23 January

    Х.Мөнгөнцэцэг “Гавьяатын энэтэй дуучин” гэдгээ батлалаа

    Энэ сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд нэгэн сүр дуулиантай тоглолт тун ч амжилттай болж өндөрлөсөн. Говь нутгаас гаралтай Х.Мөнгөнцэцэг гэх залуу дуучин бүсгүйг “Нийтийн дууны гүнж” гэсэн нэрийдлээр нь уншигчид маань аль хэдийнэ таних болсон биз ээ. Тэр ч ард түмний өгсөн энэ нэрний утга учрыг даацтайхан шиг батлан харууллаа. Түүний анхны бие даасан “Уулзахын хүслэн” тоглолт нь нийтийн дууны гэх хэвшмэл ойлголтыг халж, …

  • 23 January

    Маргаан гэтэлгэх монгол “амин” зурхай

    Танин мэдэхүй  Цаг тооллын маргаан дахин сэдэрчээ Сүүлийн нэг хоёр жил намжмал байдалтай байсан цаг тооллын маргаан өнөө жилийн цагаан сар буюу билгийн улирлын шинэ жилтэй холбоотойгоор дахин сэргэн босож иржээ. Идэвхтэй маргадаг хоёр тал буюу Азийн “Шар зурхай”-г баримтлагсад (Монголын чөлөөт зурхайчдын холбооны тэргүүн, зурхайч М.Намсрай тэргүүтнүүд) мөн Төгс буянтын гэх 1704 онд Сүмбэ хамба Ишбалжир гэгч шашны зүтгэлтний …

  • 23 January

    Далай лам:Дональд Трамп Владимир Путин дэлхийн энх тайвны төлөө хамтран ажиллах болно гэдэгт найдаж байна

     Өнгөрсөн Бямба гарагт 14-р Далай лам  Шинэ Дели хотод болсон арга хэмжээнд оролцох үеэр Америкийн нэгдсэн улсын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын  ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн энх тайвны төлөө хамтран ажиллах болно гэдэгт найдаж байна гэж тэрээр хэлжээ. Тэрээр дэлхий нийтээр энх амгалан, хүчирхийлэлгүй нийгмийн зүгт өөрчлөгдөх хэрэгтэй үүнд хүрэхийн тулд Трамп, Путин нарыг хамтарч  ажиллана гэдэгт  найдаж  байна гэв. Далай …

  • 23 January

    Алт олборлож байгаад сураггүй болсон иргэдийн цогцсыг олоогүй байна

           Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт гар аргаар алт олборлож байсан Э, Т нар сураггүй болоод арав хонож байна. Тэднийг ухсан цооногтоо байх үед нь зэргэлдээх хиймэл нуураас ус орж, живсэн байж болзошгүй гэж аймгийн Онцгой байдлын ажилтнууд хайж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ухсан цооногт хайгуул хийж, хиймэл нуурын усыг соруулж, мөсийг нь цоолон эрээд олоогүй байна. Учир нь  нууран …

  • 23 January

    УИХ-ын гишүүн асан Д.Арвин 500 гаруй иргэний хувь заяагаар даажигнаж байна

    2014 оны аравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн асан Д.Арвин Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Сансар хотхоны 142 айл өрхийн үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулснаар тус хотхонд барилгын шав тавих ёслолыг хийж орон сууцыг 2015 оны долоодугаар сард хүлээлгэж өгнө хэмээн оршин суугчдтай гэрээ хийж байжээ. Тэгвэл өдгөө тус хотхоны 500 гаруй иргэд гурван жилийн хугацаанд …

  • 23 January

    “Эрдэнэтийн 49 хувийг хурааж авна” гэх дүгнэлтийг ажлын хэсгээр гаргуулах гэж байна уу?!

    -УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороодоор нэгэнт хэлэлцээд эхэлсэн Ажлын хэсгийн дүгнэлтийг энэ долоо хоногийн хэлэлцүүлгийн явцад дээрх шийдэл рүү шахах, хөтлөх гэсэн оролдлого өрнөж байгаа аж- Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Оросын “Ростех” компаниас худалдан авсан “Монголын зэс” корпорацийг хүнд байдал руу түлхэх гэсэн улс төрийн сонирхол энэ долоо хоногт идэвхжих бэлтгэл хангагджээ. Хувийн хэвшилд очсон энэхүү 49 …

  • 23 January

    Нярай хүүхдээ зүүгээр шивсэн эмэгтэй эмч нарыг буруутгажээ

             Сүүлийн үед хүний санаанд багтамгүй хэргүүд гарч, олон нийтийг цочроох болсны нэг нь дутуу төрөөд есхөн хонож буй үрийнхээ цээж, хоолой, хэвлийд нь зүүгээр олон удаа шивж, амийг нь егүүтгэхийг оролдсон хэрэг байлаа. Баянхонгор аймагт гарсан тус хэргийг мөрөөр аймгийн хууль хяналтын байгууллагынхан хүний амийг санаатайгаар бүрэлгэх гэсэн үндэслэлэээр сэжигтэн Ц-д эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. 26 …

  • 23 January

    Нийслэлийн эрүүл мэндийн газар БНСУ-ын “Руйсанса” корпорацитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн 2014 оны арваннэгдүгээр сарын 19-нд БНСУ-ын “Руйсанса” корпорацитай хамтран ажиллах санамж бичиг, эрүүл мэндийн хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурснаар “Иргэдийн эрүүл мэндийг сайжруулах” төслийн ажил эхэлсэн билээ. Уг төслийн хүрээнд БНСУ-ын “Руйсанса” корпорациас нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй 142 өрхийн  эрүүл мэндийн төвд шээсний шинжилгээний анализатори болон хурдавчилсан оношлуурыг буцалтгүй тусламжаар нийлүүлсэн юм. Хамтын ажиллагааны хүрээнд …