Monthly Archives: March 2018

March, 2018

  • 21 March

    Хамтатгахын орд: Өнөөдөр таны санхүүд од гэрэлтэх болно

    ХОНЬ (3/21-4/19) Бизнесийн ажилдаа бүхий л цаг заваа гаргаж чадвал нөхцөл байдал таны талд эргэнэ. Гэхдээ танаас мөнгө зээлэх гэсэн найз тань танд гомдоно. Танд их хэмжээний мөнгө байхгүй эсвэл мөнгөө эргэлтэнд оруулах зайлшгүй цаг үе гэдгийг найз тань хожим ойлгоно. Сэтгэл санаа тавгүй үед иог, бясалгал хийх нь таны сэтгэл санааг тайвшруулаад зогсохгүй, биеийн тань алжаалыг тайлах болно. Гүнзгий …

  • 21 March

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие, эрхтэний хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 21. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын шинийн 4. Буд гараг.  Гоё хүүхэн одтой, долоон улаан мэнгэтэй, хар хулгана өдөр.                           Өдрийн наран 6 цаг 55 минутад мандан, 19 цаг 02 минутад …

  • 21 March

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст …

  • 20 March

    С.Баярцогт нарын хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан хөрөнгийг битүүмжилжээ

    Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтод холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Швейцарийн ерөнхий прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ ажлын хүрээнд С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг битүүмжиллээ. Эх сурвалж:АТГ

  • 20 March

    Соёолон насны уралдааныг хойшлуулах санал гарсан ч өнөөдөр уралдаанаа дуусга гэдэг шаардлага тавьсан

    Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга П.Сэргэлэн “Дүнжингарав уралдааны онцлог нь Засгийн газрын тогтоолоор 12-оос дээш настай хүүхдүүдийг уралдаанд оролцуулсан. Уралдааны бүртгэлийг Баянтал суманд ХЭҮК, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хяналт тавьж ажилласан. Соёолонгийн уралдаан хамгийн сүүлд болдог. Соёолон уралдахын өмнө Их насны насны морьдын уралдааны үеэр маш их тоос …

  • 20 March

    Харшлын шинж тэмдгийг багасгах байгалийн 5 арга

    Харшлыг бүрэн эмчилнэ гэдэг эргэлзээтэй асуудал. Гэхдээ бид ядаж л шинж тэмдгийг нь багасгах аргуудыг мэдэж байгаа нь сайн хэрэг. Нойр хүргэж, толгой дүүргэдэг харшлын эм уухаас гадна дараах байгалийн аргуудыг туршиж үзээрэй. 1. Алимны цуу Алимны цуу бол харшлын шинж тэмдгийг бууруулахад эртнээс хэрэглэгдэж ирсэн бүтээгдэхүүн юм. Энэ нь тунгалгийн системийг цэвэршүүлж, салстын үйлдвэржилтийг бууруулдаг учраас харшил хөдөлсөн үед хэрэглэх …

  • 20 March

    Чихэвч байнга зүүвэл сонсгол муудах уу?

    Хэрвээ та гэр, ажил, хичээл дээрээ, алхахдаа, автобусанд гээд байнга чихэвч зүүдэг бол энэ нийтлэлийг заавал анхааралдаа аваарай. Чихэвч зүүж, хөгжим байнга сонссоноор сонсгол муудах, насан туршдаа сонсголгүй болох хүртэл сөрөг нөлөөг дагуулдаг. Яагаад чихэвчний хөгжим сонсголд муугаар нөлөөлдөг вэ? Залуу хүмүүсийн сонсгол муудах нь ихэвчлэн чихний дотор талд байрлах өчүүхэн жижиг мэдрэлийн эсүүд хэт чанга дуу чимээнээс болж гэмтсэнээс …

  • 20 March

    2,000 жилийн настай архи олджээ

    Археологичид Хятадаас 2,000 жилийн настай архи олжээ. Тодруулбал баруун хэсгийн Шаанши аймгаас Хан гүрний үеийн (МЭӨ 221-207 он) тахилын хүрэл домбо олдсон бөгөөд үүн дотор хоёр мянганы өмнөх архи агуулагдаж байжээ. Энэ нь булшнаас олдсон тахилын зориулалттай 260 эд зүйлийн дунд байсан аж. Археологийн институтын судлаач Хуй Вейхон амсрыг нь лацадсан домбон дотор 300 мл архи байсныг хэлсэн. Тэрээр “Уг …

  • 20 March

    Ерөнхийлөгч Х.Баттулга Багануур, Налайх дүүргийн иргэдтэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  нийслэлийн Багануур, Налайх дүүргийн иргэдтэй уулзлаа. Ингэснээр Төрийн тэргүүний нийслэлийн иргэдтэй хийх уулзалт өндөрлөж, орон нутгийн уулзалт маргааш Төв аймагт үргэлжлэх юм. Нийслэлийн долоон дүүрэг,  12 аймагт хийсэн уулзалтын статистикаас харвал аймаг, нийслэлийн уулзалтын үеэр 15 мянга гаруй иргэн Төрийн тэргүүний уулзалтад оролцож, 2500 гаруй иргэн санал хүсэлтээ биечлэн болон бичгээр илэрхийлсэн байна. Эдгээр уулзалт санал хүсэлтийн …

  • 20 March

    CORPORATE SALES-Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт

    Компанийн  Борлуулалтын менежер, Борлуулалтын ажилтан, Худалдааны төлөөлөгч нарт зориулсан шинэ хэрэглэгч олох, хуучин хэрэглэгчээ тогтоон барих, амжилттай хэлэлцээр хийх зэрэг ур чадваруудыг эзэмшүүлэх зорилготой, борлуулалтын ур чадварыг нэмэгдүүлэх богино хугацааны үр дүнтэй сургалтыг танилцуулж байна. СУРГАЛТААС: Борлуулалтын үндсэн зарчмууд, тэдгээрийг практикт хэрхэн хэрэглэх Өөрийн ажилж  буй  салбарт тохирох  Борлуулалтаа нэмэгдүүлэх арга зүй Борлуулалтын арга техникүүд, тэдгээрийг хэрхэн үр өгөөжтэйгээр ашиглах …

  • 20 March

    Нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж байна

    Нийтийн тээврийн кондуктороор ажиллаж байсан шалгагч нар  Таван шарын автобусны зогсоолоос Офицеруудийн ордны тойрог хүртэлх автозамын нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад шалгалт явуулж, зөрчил илрүүлж байна. Тэд төв замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжийг хангуулахаар ажиллаж байгаа бөгөөд нэгдүгээр эгнээгээр явж буй тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, зургаар баримтжуулан зөрчил гаргагчийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлэх, дүүргүүдийн Замын …

  • 20 March

    Цахилгаан авто машины онцгой албан татварын “тэг” хувиар тогтоох саналыг Засгийн газарт хүргүүллээ

    Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарч байгаа утаа бий болгодог бөгөөд энэхүү ялгарч буй хорт бодис нь этилт хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадми, альдегид бензопирен диоксин зэрэг хорт бодис агаарт ялгаруулдаг гэсэн судалгаа бий. Тиймээс автомашины яндангаас ялгарч байгаа хорт утааг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй …

  • 20 March

     С. Баярцогтыг Ардчилсан Намын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ

    Ардчилсан намаас өнөөдөр  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын хуулийн газрын дарга Д.Батхуяг “Үндсэн дүрмийн хороо хуралдаж Ардчилсан намын даргын тушаал гарч С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гарлаа. Тушаалд “Ардчилсан намын гишүүн С.Баярцогтыг Ардчилсан намыг гишүүнчлэлийн бүртгэлээс хассугай. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд үүрэг болгосугай” гэжээ. Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай “Ардчилсан нам бол …

  • 20 March

    У.Хүрэлсүх: Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзахдаа “Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн. Монгол хүн эх орондоо амар амгалан, гэдэс цатгалан, айх аюулгүй амьдрах ёстой. Үүний төлөө Засгийн газар ажиллана. МАН, АН-ын Монгол Улсын гэж байхгүй. Улс орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хамтрах ёстой. Иргэд ч төр, засгаа аль болох дэмжиж, зөвд зөөлөн, бурууд хатуу байя” гэж …

  • 20 March

    Ши Жиньпин: Хятадын ард түмэн эв нэгдлээ улам батжуулан урагш тэмүүлнэ

    Энэ сарын 5-20-ны өдрийн хооронд үргэлжлэн өндөрлөж буй БНХАУ-ын 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганыг хааж Ши Жиньпин үг хэллээ. Тус хурлаар ядуурлыг арилгах, байгаль орчныг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, үйлдвэрлэл, эрчим хүч, тээврийн салбарын бүтцийг шинэчлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндсөний сацуу Ши Жиньпинд “хугацаагүй” бүрэн эрх олгосон.  Цаашлаад үндсэн хуулийнхаа 20 гаруй заалтад нь нэмэлт …