a pair of headpones conected to a mobile phone for listening to mp3s

Чихэвч байнга зүүвэл сонсгол муудах уу?

Хэрвээ та гэр, ажил, хичээл дээрээ, алхахдаа, автобусанд гээд байнга чихэвч зүүдэг бол энэ нийтлэлийг заавал анхааралдаа аваарай. Чихэвч зүүж, хөгжим байнга сонссоноор сонсгол муудах, насан туршдаа сонсголгүй болох хүртэл сөрөг нөлөөг дагуулдаг.

Яагаад чихэвчний хөгжим сонсголд муугаар нөлөөлдөг вэ?

Залуу хүмүүсийн сонсгол муудах нь ихэвчлэн чихний дотор талд байрлах өчүүхэн жижиг мэдрэлийн эсүүд хэт чанга дуу чимээнээс болж гэмтсэнээс үүдэлтэй байдаг. Төрөлхийн сонсголын бэрхшээлээс ялгаатай нь ийм шалтгаанаар нэгэнт сонсголгүй болсон бол буцаж сэргэх боломжгүй.

Одооноос хэдэн 10 жилийн өмнө сонсгол муудах магадлалтай хүмүүсийн тоонд зөвхөн үйлдвэрт болон зам засварын ажил хийдэг хүмүүс л хамаардаг байжээ. Харин одоо үед байнга чихэвчтэй хөгжим сонсох зуршилтай хүн болгон тэдгээр үйлдвэрийн ажилтантай адил өндөр эрсдэлтэй төрөлд багтаж байна.

Зөвхөн чихэвчний хөгжим ч биш шөнийн клубын спикерний хажууд удаан байнга зогсдог хүний ч сонсгол аажмаар муудна. Мөн гэнэтийн чанга дуу чимээ буюу салют, буудлагын чимээ зэрэгтэй хэт ойр байснаас чихний эсүүд гэмтэх боломжтой.

Өөрийгөө эрсдэлд оруулж байгаагаа яаж мэдэх вэ?

Чихэвчтэй хөгжим чангаар удаан сонссоны дараа хэдэн секундын турш чих дүнгэнэх эсвэл дүлийрэх шинж тэмдгүүд илэрдэг дээ? Энэ бол чихнийхээ мэдрэлийн эсүүдийг тодорхой хэмжээгээр гэмтээж цочроосны шинж тэмдэг юм. Гэхдээ ийм шинж илрэхгүй байсан ч 80-аас дээш dB –г байнга сонсох нь аажмаар чих муутай болгож хүний хэлснийг сонсдоггүй, зурагтаа хүртэл заавал чангаар үзэх гээд байдаг муу талтай болгоно.

Сонсголоо хамгаалахын тулд юу хийх ёстой вэ?

Юм сонсох бүртээ dB-г нь тооцоолох, хэмжих боломжгүй. Тиймээс чи ямар бодит, амьдралд ойр аргууд хэрэглэж болохыг танилцуулж байна.

1. Чихэвчний хөгжим сонсох 60:60-ын дүрэм
Хөгжимнийхөө чангыг 60 хувь дээр нь тохируулах, эсвэл өдөрт 60-аас илүү минут сонсохгүй байхын аль нэгийг сонго. Ухаалаг утасныхаа хөгжмийг чангалах гэхээр “Үүнээс илүү чангалвал сонсголд чинь муугаар нөлөөлөх магадлалтай” гэдэг бичиг гарч ирдэг дээ? Учиртай болоод л тийм бичиг гарч ирж байгаа шүү.

2. Толгойдоо зүүдэг чихэвч сонго
Ядаж ажил, гэр хоёртоо чихэндээ хийдэг биш, толгойдоо зүүдэг хавтгай чихэвч хэрэглээрэй. Энэ нь гадны дуу чимээг илүү сайн тусгаарладаг учраас чамд хөгжмөө тултал нь чангалах шаардлага гаргахгүй. Бас volume-ийг яг адилхан тааруулсан байхад ч толгойндоо зүүдэг чихэвчнээс, чихэндээ угладаг нь 3-6 dB-ээр илүү чимээг хүртээдэг. Гэхдээ тийм чихэвч зүүсэн ч байнга завсарлага авах хэрэгтэй гэдгийг санаарай.

3. Сулруул
Зурагт, радио, машины хөгжимнийхөө дууг сулруул. Бага зэрэг л сулруулахад эрсдэл хэд дахин багасах боломжтой.

4. Амьд хөгжмийн тоглолт үзэх гэж байгаа бол чихний бөглөөстэй ор
“Тэгвэл амьд хөгжмийн тоглолт үзээд яадаг юм?” Гэхдээ чихний бөглөөстэйгөөр ч гитарын гайхалтай дуугаралтыг нь мэдрэх боломжтой шүү дээ. Өөрийгөө хайрладаг бол энэ аргыг заавал хэрэглээрэй. Чихний бөглөөс нь дуу чимээний хохирлыг 15-35 dB-ээр бууруулдаг.

5. Чихээ амраа
Хэрвээ шөнийн клубын спикерний хажууд удаан бүжиглэсэн бол дараагийн хоёр өдөр нь заавал чихээ амрааж бай. 100dB-ийн чимээнд хоёроос дээш цагийг өнгөрүүлсний дараа 16 цаг чимээ багатай, энгийн орчинд байж чихээ амрах ёстой аж.

Зөвхөн сонсголоос гадна чихэвчний хөгжмийг удаан хугацаанд зүүснээр чихэн дэх ашиггүй нянгийн тоо өсдөг. Тиймээс чихэвчээ ариутгаж хэрэглэж байгаарай. Мөн өөрийн чихэвчээ өөр хүнд аль болох дамжуулж хэрэглэхгүй байхыг зөвлөе.


Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …