Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн гол бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Манай улс энэ жил 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авах зорилт тавиад байгаа юм. Eрөнхий …
Monthly Archives: May 2018
May, 2018
-
15 May
Дуучин Д.Болд “Үүрийн гэгээнээр”
Монгол Улсын төрийн соёрхолт, дуучин Д.Болдын 11 дэх бие даасан “Хувцсаа тайчаад шид” цомогт багтсан “Үүрийн гэгээнээр” дууны клипийг хүргэж байна.
-
15 May
Цэц гэж “хугацаа нь дууссан” улс төрчдийн хоргодох байр уу
Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тэдний дунд бидний танил Д.Сугар ч багтаж байгаа юм. УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс гурав гурван хүний томилгоо хийж, Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнийг бүрдүүлдэг билээ. Мөн бүрэн эрх нь дууссан гишүүний томилгоог анх институц нь нөхөн томилдог юм. Эндээс Ерөнхийлөгчийн томилсон гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусчээ. Тодруулбал, Н.Жанцан, …
-
15 May
Хавдраа эмчлүүлэх үү, Харвардад сурах уу?
Хүний дотор баясгалантай болбол юутай сайхан Хүний дотор зовлонгүй болбол юутай сайхан… Сайхан гэгч өвчингүйг хэлнэ Саруул гэгч нартайг хэлнэ хэмээн нэрт яруу найрагч маань нэгэнтээ шүлэглэж Монгол улсын үндсэн хуульд эрүүл мэнд гэдгийг хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ хэмээн тодорхойлсон. Ид шидээр биш эгэл бус золоор хүний ертөнцийг онож төрсөн …
-
15 May
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын сарын 15-ны мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:30 цагт: 8, 17-р хороо Тайгын булаг, Жимобайл, Мосол, Охин хүү, Натуца ХХК, Орхон түшээ мөрөн БГБХ, Бэсрэг трейд, Эрхэс трейд, Скайтел, Од-мөнх, Амин уул ХХК, Трансбус ХХК, Мод эд ХХК, 016-р ЦА-ийн зоорь …
-
15 May
Томчууд тоодоггүй ногоон хөгжил
Мянганы тунхаглал хэмээх бодлогын бичиг баримтыг батлагдсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2000 оны хурлаас хойш Sustainable development гэх нэр томъёо дэлхий нийтийн анхаарлын төвд орох болсон бөгөөд монголчууд ч үүнийг нь нутагшуулахын тулд Тогтвортой хөгжил гэж орчуулаад хэсэг “үзсэн”. 2012 онд НҮБ-ын тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар тулгамдаад байгаа асуудлуудаа хэлэлцэж, тогтвортой хөгжилд хүрэх, ядуурдлыг бууруулах чухал арга хэрэгсэл болох ногоон …
-
15 May
Өнөөдрийн өрнийн зурхай
ХОНЬ (3/21-4/19) Сүүлийн үед үүссэн гэр бүлийн түгшүүр энэ өдөр арилна. Урлагийн мэргэжлийн хүмүүс энэ өдөр ажил мэргэжлийн тал дээр одтой байна. Магадгүй энэ өдөр тэдний хувьд өөрийн авьяас чадвараа бусдын өмнө дэлгэн харуулах өдөр байж болох юм. Та сайн үнэлгээ авах боломж өндөр байна. Санхүүгийн асуудал дээр тайван байх нь хамгийн чухал. ҮХЭР (4/20-5/20) Ажил мэргэжлийн холбогдолтой чухал шийдвэр …
-
15 May
Паспорт дээрээ сунгалт хийлгэсэн иргэд хохирогч болох уу?
Монгол Улсын иргэн Казахстан улсын хил дээр гадаад паспортын асуудлаас болоод буцжээ. Энэ бол тус иргэний бус харин Монголын төрийн байгууллагын гутамшиг юм. Сунгалт хийлгэсэн паспорттой гадагшаа явж болохгүй гэдгийг иргэндээ сануулсан бол хэн ч “сунгалт” нэртэй хэдэн тоо бичсэн паспорт бариад хил давахыг хүсэхгүй шүү дээ. Гэвч төрийн байгууллага энэ асуудалд анхаарлаа хандуулсангүй, хойрго хандсанаас болоод иргэд нь гадны …
-
15 May
Хийморийн дарцаг хатгахад сайн өдөр
Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 30. Ангараг гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Хий Билгийн тооллын битүүн, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран …
-
15 May
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 05 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, баруун аймгуудын …
-
14 May
Сунгалттай паспортаар гадаадад зорчихгүй байхыг анхааруулж байна
Олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор Монгол Улсын үндэсний гадаад паспортад 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн сунгалт хийхгүй болсон билээ. Сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол саяхан гарсан бөгөөд гадаадын бусад улсуудын хувьд ч …
-
14 May
Ерөнхийлөгч Х.Баттулга Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, төсөлд хамрагдаж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зах зээлд борлуулж байгаа болон борлуулахаар бэлтгэж байгаа бараа, бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхлоо. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв нь БНСУ-ын хамтын ажиллагааны “КОЙКА” байгууллагын санхүүжилтээр НЗДТГ болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр 2016 оноос эхлэн ажиллаж байгаа юм. Энэ төв нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засагт …
-
14 May
Нас дагасан таргалалтаас зайлсхийх Долоон зөвлөмж
Таргалалт – тойрч биш, дайрч гарах зүйл гэж үү? Нас ахихын хэрээр жин нэмэх хүн олон байдаг ч энэ нь зайлшгүй туулах ёстой зүйл биш юм. Нас нэмэхийн хэрээр хүмүүс яагаад жин нэмдэг тухай, үүнийг шийдвэрлэхийн тулд юу хийж болох тухай ярилцъя. “Насаа дагаад бүгд л жаахан жин нэмдэг шүү дээ!” гэж маш олон өвчтөн надад хэлж байсан. Тэдний хувьд …
-
14 May
Аялагчдын заавал үзэх ёстой Монгол орны үзэсгэлэнт газрууд
Ажлын улирал “шувтарч”, амралт, аялал, зугаалгын улирал эхэллээ. Уудам Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой богинохон энэ улирлыг гэртээ суугаад өнгөрөөнө гэвэл дэндүү гунигтай биз. Тэгвэл гадаад, дотоодын аялагчиддаа зориулж, мөн аяллын маршрутад нь санал болгох нүд хужирлам үзэсгэлэнт газруудыг цувралаар танилцуулж байна. Харин хаагуур аялж, аль зүгт хүлгийн жолоо залах нь таны эрх билээ. Тэрхийн цагаан нуур, хорго Хоргын …
-
14 May
Индонезийн Сурабая хотод дэлбэрэлт болж 11 хүн амиа алджээ
Индонезийн Сурабая хотын гурван сүм өнгөрсөн ням гаригт халдлагад өртжээ. Тухайлбал Сурабая хотын олон хүн цуглардаг Санта Мария, Индонезийн Христийн болон Пентекостын төв сүмүүд дэлбэрэлт болж, дэлбэрэлтийн улмаас 11 хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ. Бөмбөг тэсэлсэн этгээдүүд нэг гэр бүлийн гишүүд болох нь тогтоогдсон гэж тус улсын ЦЕГ–ын дарга мэдэгдсэн байна. Индонезийн ерөнхийлөгч Ж.Видодо “Алан хядагчид хүүхдүүдийг амиа золиослогч болгож байна” гэжээ. Харин бол тус улсын ЦЕГ–ын дарга Тито Карнавьян мэдэгдэхдээ “Нэг сүмд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл