Monthly Archives: August 2018

August, 2018

  • 2 August

    МУЗН-ээс үерийн гамшигт өртсөн 457 өрхөд мөнгөн тусламж үзүүлж байна

    Өнгөрсөн сард орсон хүчтэй аадар борооны улмаас олон газар үерийн гамшигт өртөж, ихээхэн хэмжээний хохирол амсаад байна. Тиймээс Монголын улаан загалмай нийгэмлэгээс Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв аймгуудын үерийн гамшигт өртөж орон гэргүй болсон болон хохирол амссан айл өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлж эхэлжээ. Улаан загалмайн нийгэмлэгээс таван аймгийн 457 өрх тус бүрт 240 мянган төгрөгийг Хаан банкаар дамжуулан өнөөдрөөс …

  • 2 August

    Л.Энх-Амгалан: Б.Галсансүх ирээд “Т.Ариунааг Монголын Мадонна болгоё” гэсэн

    МУГЖ, НҮБ-ийн элч дуучин Т.Ариунаагийн “… Утасны чинь дугаар Урууланд минь байдаг …” хэмээх шүлэгтэй дууг та бүхэн санаж буй биз ээ. Одоогоос 21 жилийн өмнө үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж байсан “Утасны дугаар” дууг дуучин Т.Ариунаа  дахин шинэчилж фенүүддээ хүргээд байгаа. Энэхүү дуу нь 1996 онд залуусыг байлдан дагуулж олны таашаалыг хүртэж байлаа. Харин энэ дуу хэрхэн бүтсэн талаарх түүхийг …

  • 2 August

    Цэргийн Олон Улсын наадамд Монголын мэргэн буудагчид шилдэг наймд үлдлээ

    Цэргийн дөрөвдүгээр их наадмын нэг төрөл болсон “Мэргэн буудагчийн зааг” тэмцээн Бүгд Найрамдах Беларусь улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай баг шилдэг наймд үлджээ Тэмцээний нэгдүгээр үе долдугаар сарын 29-ний өдрөөс наймдугаар сарын 01-ний өдөр болж өндөрлөсөн байна. Тус тэмцээнд нийт 18 улсын баг тамирчид оролцож байгаагаас нэгдүгээр шатны дүнгээр нийт найман  шилдэг багийг шалгаруулж, хагас шигшээд оролцуулахаар болжээ. Хурандаа …

  • 2 August

    Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-5-нд зарим газраар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна. Түүнчлэн, Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион …

  • 2 August

    Ерөөлч, магтаалчдын тоглолт хүй долоон худагт болно

    2018 оны наймдугаар сарын 11-15 ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадам зохион байгуулагдах бөгөөд уг арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих юм. …

  • 2 August

    Наймдугаар сард хур бороотой, цочир хүйтэрнэ

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг гаргасан байна. Урьдчилсан мэдээгээр ирэх сард Булганы нутаг, Хөвсгөл, Дорнод, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв аймаг болон Сэлэнгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас их бороо орох төлөвтэй байна. Мэдээллийг бүсүүдээр хүргэе. Баруун зүгийн нутаг Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр, гуравдугаар …

  • 2 August

    АТГ: УУХҮЯ хууль бус уул уурхайн олборлолтыг таслан зогсоох чиглэлээр тодорхой ажил хийгээгүй

    Авлигатай тэмцэх газраас “биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр орон нутаг дахь албан тушаалтнууд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ашигт малтмалын олборлолт (хаягдал нөөц ашиглах) явуулан түүнээсээ хандив, тусламж  авч, хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгож, зөвшөөрөлгүй олборлолт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын хяналт сул байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авлигын …

  • 2 August

    Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт хариулт

    2-5 насны цэцэрлэгийн “Цахим бүртгэл” бүртгэл 2018 оны долдугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ. Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт хариултыг хүргэж байна.    

  • 2 August

    “ДАНШИГ НААДАМ – ХҮРЭЭ ЦАМ” наадмын үеэр нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ

    Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/665 дугаар захирамжаар “ДАНШИГ НААДАМ – ХҮРЭЭ ЦАМ” шашин соёлын наадмыг 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон. Уг наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор “Хүй 7 худаг – 5 шар” чиглэлд 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд 08:00 цагаас 21:30 цагийн хооронд 10-25 минутын …

  • 2 August

    Монгол, Японы уран бүтээлчид хамтарсан тоглолтоо толилуулна

    Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Япон улсын Энка дууны алдарт дуучин Яширо Аки, дэлхийн дайдад Монголынхоо нэрийг хөөмийн хархираа, хуурынхаа хос чавхдасаар тамгалж яваа ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлагийн хамтарсан “Хөсөгтөн ба хээнцэр хаялга” тоглолт энэ сарын 04-нд МҮЭ-ийн Соёлын төв ордонд болно. Энэхүү тоглолт нь Монгол Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн зохион байгуулж буй урлаг соёлын хамтарсан арга хэмжээ …

  • 2 August

    Харшлын үед тус болох таван хүнс

    ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ? Хүний бие организм өөрт нь аюул учруулах гаднын биетийг олж устгах, эзэндээ мэдэгдэж хариу урвал үзүүлэхдээ гарамгай. Энэ чухал үүргийг дархлааны систем гүйцэтгэнэ. Дархлааны системийн гол байлдагчид нь цагаан эсүүдийн нэг төрөл болох дархлааны эсүүд. Эдгээр эсүүд ажлаа хийж буйн нэг илрэл нь харшлын үед биед илрэх шинж тэмдгүүд юм. Харшил гэдэг нь хэт мэдрэгшил ,тодруулбал …

  • 2 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга байт харвааны “360” талбайн нээлтийн ёслолд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр  нээлтээ хийж буй байт харвааны “360” талбайн нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ. Энэхүү байт харвааны талбайг иргэд болон аж ахуйн нэгжийн хандивын тусламжаар 60 хоногт багтаан “360” төслийн хүрээнд барьсан байна. Мөн талбайд геннесийн номд бичигдэхүйц том буюу 27*13 метр хэмжээтэй олимпийн цагираг босгож байгаа нь байт харвааны төрлөөр Монгол Улс олимпийн …

  • 2 August

    Видео:“Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогийн ээлжит дугаар цацагдаж эхэллээ

    Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогийн ээлжит 21 дахь дугаар өчигдөр /08.01/ цацагдаж эхэллээ.   Тэрбээр “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн блогоо өнгөрсөн хоёрдугаар сараас хөтөлж эхэлсэн. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан 20 дугаар олон нийтийн дунд нэлээдгүй өндөр хандалт аваад амжсан юм. “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блог ээжүүдэд эрч хүч, урам зориг өгч байгаа …

  • 2 August

    Вэйсел Акчайн хэрэгт гурван иргэнийг шалгаж эхэлжээ 

    Турк, Монголын хамтарсан “Улаанбаатар эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан гэх хэрэгт холбогдуулан, гурван Монгол иргэнийг шалгаж эхэлсэн тухай “Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ.  Гурван Монгол иргэн нь Улаанбаатар дахь Туркийн Элчин сайдын яаманд ажилладаг юм байна. Тэднийг цагдан хориогүй, хилээр гарахыг хоригложээ.  Түүгээр зогсохгүй Тагнуулын байгууллагын нэг бус хүнийг Эрүүгийн цагдаагийн албаныхан шалгаж болзошгүй тухай мөн онцолжээ.Дээрх хэргийг Эрүүгийн …

  • 2 August

    Монголбанк өнгөрсөн сард 2,132 кг алт худалдан авчээ

    Монголбанк долоодугаар сард 2,132 кг алт худалдан авчээ. Ингэснээр энэ оны эхний хагас жилд худалдан авсан алтны нийт хэмжээ 9.34 тонн болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар өссөн үзүүлэлт аж. Өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаар 8.94 тонн алт худалдан аваад байжээ. 2018 оны долоодугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ …