Monthly Archives: August 2018

August, 2018

  • 3 August

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүсчилсэн зөвлөгөөн эхэллээ

    Аймаг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн албан хаагч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөнөө ХХААХҮЯ дөрвөн бүсэд 21 аймаг, нийслэлийг хамруулан зохион байгуулж байна. Салбарын зүүн бүсийн зөвлөгөөнд Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгууд хамрагдлаа. Зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга, Монгол Улсын малын ерөнхий эмч, Мал эмнэлгийн хяналтын салбарын …

  • 3 August

    Анхны болзоон дээр хийж болох хамгийн сонирхолтой зүйлс

    Анхны болзоо… Энэ үгийг уншаад танд хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ? Хүн бүхэнд дотно санагдах энэ үг сэтгэл зүрхийг түгшээж, нандин дурсамжийг сэдрээж басхүү хөгжилтэй түүхийг ч эргүүлэн сануулах биз ээ. Тиймээс нэгнээ сонирхон, сонжих залуусын сэтгэлийг холбох гүүр мэт анхны болзоонд асар их ач холбогдол өгөх ёстой. Ялангуяа болзоонд урьсан хүн нь юу хийхээр төлөвлөсөн байгаа нь тун …

  • 3 August

    Улаанбаатар хотод гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрөөж болох газрууд

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан гэж… Улаанбаатар хотод хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөж, хөгшид хүүхдүүд тоглон нарлаж, залуус болзох тэр орчин хамгийн их дутагдаж байсан цаг саяхан. Хэдхэн жилийн өмнө тус орон зайг нөхөх нэгэн томоохон бүтээн байгуулалт бий болсон нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн билээ. Амралтын өдөр гэр бүлээрээ агаар салхинд гарч амжихгүй …

  • 3 August

    Булган аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

    Булган аймгийн Тэшиг сумын төвөөс баруун хойд зүгт 41 км газарт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлт наймдугаар сарын 02-ны өдрийн үүрийн 06:09 цагийн орчимд болжээ. Сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн байна. Газар хөдөлсний дараа сумын Засаг даргын Тамгын газар ямар нэгэн хэмжээний хохирол учирсан эсэхийг шалгахаар ажлын хэсэг цаг алдалгүй байгуулжээ. Газар хөдлөлтийн …

  • 3 August

    Ой найман сартай хүүг хүчиндсэн этгээдэд 20 жилийн ял оноожээ 

    Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2018 оны гуравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө зочид буудалд ой найман сартай хүү хүчирхийлүүлсэн  хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн шүүгдэгч М.Ц-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Хэргийг Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд …

  • 3 August

    Монголын халаасны хулгайчид Тайландад баривчлагджээ

    Монгол улсын иргэд болох гурван халаасны хулгайч эх орон руугаа буцахаас нэг өдрийн өмнө баривчлагдсаныг Тайландын цагдаагийн газар өчигдөр буюу Пүрэв гарагт мэдээлжээ. Жуулчдын халаасыг ухдаг байсан 31 настай И.Ганболд, 39 настай О.Баярсайхан, 34 настай Ц.Оюунболд нарыг Бангкок хотын Патхумван дүүргээс Лхагва гарагт баривчилсан байна. Долдугаар сарын 25-ны өдөр дөрвөн төлбөрийн карт, 50,000 вонтой хэтэвчээ суйлуулсан Өмнөд Солонгосын жуулчин цагдаад …

  • 3 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 03. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 21. Сугар гараг. Шийдэм одтой, долоон улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Хий Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа …

  • 3 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ.  Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи …

  • 2 August

    Б.Гангаамаа батламжаа гардан авчээ

    Дэлхийн хоёр дахь ноён оргил гэгддэг К2 хайрханд амжилттай авирсан Монголын анхны уулчин гавьяат тамирчин Б.Гангаамаа  батламжаа 7-р сарын 30-ний өдөр албан ёсоор гардан авчээ. Уг батламжийг Пакистаны уулын спортын холбоо, Пакистаны уулчдын холбооноос олгосон байна. Тэрээр өнгөрөгч долдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатарын цагаар 11:00 цагт  К2 ууланд 31 уулчны хамт авирсан юм. Түүний багтсан бүрэлдэхүүн К2 ууланд авирсан хамгийн олон …

  • 2 August

    Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-аар дүгнэлт гаргуулахаар МАН-ын Ёс зүйн хороонд хандлаа

    МАН-ын Удирдах зѳвлѳл ѳчигдѳр /2018.8.1./ хуралдаж, 60 тэрбумын асуудлын талаар хэлэлцсэн гэх мэдээлэл тарсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын бичлэгийн асуудлаар дүгнэлт гаргуулахаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо, МАН-ын Ёс зүйн хороонд хандсан байна.Түүний хүсэлтийн өнөөдөр  авч хэлэлцэхээр болжээ.        

  • 2 August

    Буцаж эргэсэн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ 

    Нийслэлийн  Хан-Уул  дүүргийн Энхтайвны гүүрэн дээр долдугаар сарын 30-ны өдөр Corolla маркийн авто машины жолооч зам дээр ачаалал үүсгэжээ. Тодруулбал, тус машины жолооч “Гэнэт найзын бие муудсан” гэх шалтгааны улмаас хөдөлгөөнд оролцож байхдаа дүрэм зөрчиж, буцаж эргэсэн байна. Үүнээс болж зам дээр ачаалал үүссэн аж. Тэгвэл түүнд Замын цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуульд зааснаар 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг …

  • 2 August

    Хөшөө барих нэрээр их хэмжээний мөнгө завшсан уу

    Монгол Улсад АСЕМ–ыг зохион байгуулсаны дурсгалд зориулан “Тэнгэрийн өрх” нэртэй хөшөө сүндэрлэсэн. Энэ түнтгэр ногоон хөшөө ер нь хэнд ч хэрэгтэй юм, ямар ашиг тус ч өгөх юм бүү мэд…  Лав л татвар төлөгч иргэд болоод ард түмэн бидэнд ямар ч ашиг байхгүй. Тэрний оронд 100 хүүхдийн цэцэрлэг бариад өгчихсөн бол асар их ашиг тусаа өгөх байлаа. Үндэсний аудитын газрын АСЕМ-н хурлын зарцуулалтаар хийсэн дүгнэлтээр уг хүрэл цутгамал “Тэнгэрийн өрх” нэртэй хөшөөг 500.0 сая төгрөгөөр бүтээсэн гэжээ. БНХАУ-аас оруулж …

  • 2 August

    Аймгийн арслан А.Давааням хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас бэлэглэжээ

    Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх, Улсын  харцага Н.Золбоо “Харцага” цолны хишиг түгээж  90 хүүхдэд  хичээлийн иж бүрэн хэрэгсэл, дүрэмт хувцас бэлэглэсэн. Тэгвэл өнөөдөр  Xөвсгөл аймгийн Галт сумын уугуул, Бүстэй барилдааны Дэлхийн хошой аварга, “Сүлд” биеийн тамир спорт хорооны дарга, аймгийн арслан А.Давааням аймгийнхаа бүтэн өнчин болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд сурагчийн дүрэмт …

  • 2 August

    Энэ сарын 20-ноос ургацын урьдчилсан баланс гарна

    Энэ сарын 20-ноос намрын ургацын баланс гарах аж. Энэ жил Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг тавдугаар сарын 3-наас эхлүүлсэн нь зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнээс улаанбуудай 342 мянган га-д, төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.1 мянган га-д, тосны ургамал 69.7 мянган га-д, тэжээлийн ургамал 36.6 мянган га-д, эмийн …

  • 2 August

    Kонго улсад “Эбола” вирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ

    Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын баруун хэсгийн алслагдсан бүс нутагт дэгдсэн “Эбола” вирусын тархалтыг зогсоосон тухайгаа албан ёсоор мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа тус улсад уг вирусын халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай лхагва гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв. Конго улсын Засгийн газар Умард Киву мужид дээрх өвчний халдвар бүртгэгдсэн тухай лхагва гарагт зарласан бөгөөд долоо хоногийн өмнөхөн тус улсын эрүүл …